Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: М.Оюунбат, Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оюунбат, Б.Бат-Оргил нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000395 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  ******* овогт *******  *******, /РД:/,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408 924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын нутагт очиж сумын Засаг дарга Д.Мөнхнасан гэх хүнтэй уулзахад надад орон нутагт үйл ажиллагаа явуулах нөхөрлөлтэй уулзана гэж хэлсэн. Би ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, Заг сумын газрын даамал болон байгаль орчны улсын байцаагчтай хамт “Түүхий хөндий” гэх нэртэй газар очсон. Дүгнэлттэй 0,9 га зөвшөөрөлтэй газар гэж газар хэмжиж өгсөн тухайн газар Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасантай гэрээ хийсэн юм. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр газрын даамал болон байгаль орчны байцаагчийг Заг сумын төвд хүргэж өгчихөөд буцаж “Түүхий хөндий” гэх газар ирэхэд манай гэр болон техник ачсан ажилчид андуурч гэрээ хийсэн газраас өөр газар буусан байсан. Тухайн үед гэрээ буулгаж техник хэрэгслээ өлгөөд явж байхад нь зогсоосон мөн ажиллахгүй шүү гэж хэлээд маргааш өглөө нь буцаж аймгийн төв орохоор явсан юм. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаагаас миний утас руу залгаж та Заг сумд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан талаар хэлсэн би андуурсан байх техник хэрэгслээ татах гэж байсан юм. Мөнгө төгрөгийн асуудлаар аймагт ирсэн талаар хэлсэн. Экологийн цагдаагийн газар Баянхонгор аймгаас трайлер татаж авчирч манай техникүүдийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн төрийн өмчийн газарт хийсэн байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-176/,

... Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Заг сумтай очиж гэрээ байгуулсан. Би гэрээ байгуулахдаа Д.*******ийн өмнөөс төлөөлж очиж гэрээ байгуулсан. Заг сумтай гэрээ байгуулах үед би гэрээ хийж байх үедээ энэ нөхөрлөл нь удахгүй Д.******* нэр дээр шилжих үед гэрээгээр Д.*******ийн нэрээр хийх өөрчлөлт оруулах боломжтой юу гэж асуухад Заг сумын засаг дарга байгаль орчны улсын байцаагч хоёр асууж байгаад болно гэхээр нь би гэрээ дээр гарын үсэг зурсан. Гэрээ байгуулахад Ц. ирээгүй. Би ******* гэх хүнтэй хамт явж гэрээг байгуулсан. Гэрээ байгуулах үед ******* машинаасаа буугаагүй машиндаа сууж байсан. Д.*******тэй намайг хамт явж байхад Ц. Д.******* рүү залгаж асуудалгүй гэрээгээ байгуулаад ажлаа эхлээч гэх мэт зүйлүүд яригдаж байсан. Би Д.*******ээс Ц. гэх хүнийг хаана юу хийдэг талаар асуухаар манай дүү найдвартай Баянхонгор аймгийн хууль зүйн хэлтэст  ажилладаг гэж хэлсэн. Тийм болохоор Ц. гэх хүнийг энэ хэрэгт холбоотой гэж үзээд шүүх хурал дээр тийм зүйл ярьсан. Гэрээ байгуулдаг өдөр та нарын очсон газраас өөр газар дээр гэрээ хийх юм байна гээд Д.******* рүү утсаар хэлэхэд Д.******* ямар ч байсан гэрээгээ хийчих гэж  хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Заг сумын “Түүхий хөндий” гэх газраас аймгийн төв рүү бичиг баримтынхаа асуудлыг шийдвэрлэх хүртэл газарт чинь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж Заг сумын “Түүхий хөндий” гэх газарт техник хэрэгслээ харж үлдсэн хүмүүст хэлээд  би өөрөө аймгийн төв рүү ирсэн ...  гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 61-62/,

2. Шүүгдэгч  Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:.... Би Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Түүхий хөндий гэх газар 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Заг сумын засаг даргатай дүгнэлттэй талбай дээр гэрээ хийж тухайн өдөр Түүхий хөндий гэх газар 1 экскаватор, 1 усан буу, 2 шороо зөөдөг сонсмол аваачсан юм. Надад хариуцсан дүгнэлттэй талбай байхгүй харин Заг сумаас надад Түүхий хөндий гэх газар очиж ажиллаж болно гэсэн гэрээ хийж өгсөн. Надад уул нь засаг дарга дүгнэлттэй талбай дээрээ техникийн хүчин чадал хэтрүүлэхгүй байх талаар хэлсэн юм би өөрөө техникийн хүчин чадал хэтрүүлэн аваачсан юм. 1 Экскаватор, 1 усан буу, манай ******* гэх найзынхан найзын техник, нэрийн мэдэхгүй байна. Хоёр шороо зөөдөг самсовол ч мөн адил ******* мэдэж байгаа би зөвхөн гэрээ хийж өгсөн тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө тухайн газар 4 ажилчин үлдээчхээд ирсэн юм уул нь би ажилчдаа газар ухаж болохгүй шүү гэж хэлж захичхаад ирсэн юм намайг аймаг явсан хойгуур техник хөдөлгөсөн юм шиг байна би өөр мэдэх зүйл байхгүй байна. Би одоо энэ газар дахин ажиллах хүсэлгүй гэрээ цуцлах бодолтой байна. Надад Заг сумын Түүхий хөндий гэх газар ямар нэгэн дүгнэлт байхгүй засаг даргатай гэрээ хийсэн бичиг байгаа би Түүхий хөндий гэх газар андууран дүгнэлтгүй талбай дээр очиж техникээ байрлуулсан байна. Энэ миний буруу...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30/,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:  Миний хувьд Заг сумын “Түүхий хөндий” гэх газрыг огт мэдэхгүй. Хамгийн анх Д.******* хөдөө явчхаад ирье гэсэн. Тэгсэн хоёр машинтай явсан. Тухайн газар ламаар ном уншуулаад байсан. Тэр нь 8 дугаар сарын эхээр байсан санагдаж байна.  Заг сумын засаг даргатай гэрээ хийнэ гэж ярьж байсан. Уг хооронд нөхөрлөлөө шилжүүлж ав гэсэн. Тухайн 5 дах өдөр Д.******* ярьсан. Д.*******ийн эгчийн бие өвдсөн байсан. ярьж байна. н.Түвшинжаргал гэдэг хүн тосож аваад өрөөнд нь ороод гэрээ хийсэн. Д.******* гэрээ хийх ёстой. Тэгээд гэрээ хийхээс өмнө газрын даамал, байгаль орчны улсын байцаагч хоёр намайг “Түүхий хөндий” гэх газар луу явуулсан. Хатуу цэг солилцлыг тогтоож өг гэсэн. Тэгээд очоод үзтэл уг газар биш байсан. Тэгээд Д.******* рүү яриад дээрийн бид нарын үзсэн газраас өөр газар байна гэдэг талаар хэлсэн. Тэгэхэд н. гэрээ хийчих гэсэн юм чинь хийчихээ гэж хэлсэн. Түүнээс хөдлөөд Байдрагийн гүүр талаар явж байсан. Техникийн хүмүүс ирчихсэн байсан. Экватороо усан буугаа өлгөсөн байсан.Түүнийг болохгүй гэдэг талаар хэлсэн. Бид  нар дүгнэлттэй гэх газар нь ажиллахгүй бол хэрэгт орно гэдгээ хэлсэн. Тэгээд хүмүүсээ ажиллаж болохгүй гэдгээ хэлсэн гэв.

4. Шүүгдэгч  Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэж байх үед бичиг баримтад асуудал гараад аймгийн төв рүү бичиг баримтаа зохицуулах гээд ирсэн байх үед экскаваторын жолооч нь тухайн бууж байрласан байсан газраас ухсан байсан. Миний ашигласан техник хэрэгсэл бүгд түрээсийн тээврийн хэрэгсэл, түрээсний гэрээ байгаа. Экскаваторыг түрээсийн гэрээ хийсэн, үлдсэн хоёр Хоовог ажил эхэлсний дараа гэрээ нь хийсэн гэж авч ирсэн юм. Бид нарыг очих үед тухайн газар нь ухаад буцаагаад булсан газар байсан. Буцаагаад ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй эвдрэлтэй газар байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187/,

....2020 оны 08 дугаар сарын дунд үеэр Ц. над дээр Заг сумын “Түүхий хөндий” гэх газарт нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулах нөхөрлөл, техник хэрэгсэл байна уу хамтарч ажиллах уу гэж санал тавьсан. Би Ц.д хандан зөвшөөрөл бичиг баримт нь бүрэн юм уу гэсэн чинь асуудалгүй гэж Ц. бүх яриа хөөрөөг нь хийсэн асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд Заг сумын “Түүхий хөндий” гэх газарт 3-4 дүгнэлттэй талбайгаас аль ашигтай талбайг нь сонгож орох боломж байна гэсэн. Би техник хэрэгсэл, нөхөрлөл олох боломж байгаа гэж хэлсэн. Ц. надад ямар ч асуудалгүй 70-30 хувиар хамтарч ажиллая би найдвартай юм хийгээрээ гээд техник хэрэгсэл, нөхөрлөл мөнгө төгрөгийн асуудлыг би шийдье гэсэн. Гэрээ хэлцэл хийх хүртэл Ц. надад утсаар байнга заавар өгч байсан. Намайг гэрээ хийх гэж очих үед Д.Мөнхнасан дарга манай сум өөр сумын нөхөрлөлтэй гэрээ хийдэггүй гэж хэлсэн. Тэгээд Ц. яриад байгаа болохоор гэрээг 1 сарын хугацаатай хийнэ гээд гэрээ байгуулсан. Ц. над руу залгаад Хургаа гэх хүний дугаарыг авсан. Хэсэг хугацааны дараа Ц. над руу залгаад би Хургаа ахтай Заг сум дээр нөхөрлөлтэй нөхөн сэргээлтийн ажил Хургаа ахтай ярих гэж үзсэн юм. Би ямар учиртай ажил гэж асуусан чинь Зам сум дээр нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулах ийм ажил байна. Надаас техник хэрэгсэл олдох уу гэж асуухаар нь олдож магадгүй гэж хэлсэн. Ц. утсаа салгаад манай гэрийн гадаа хүрээд ирсэн. Заг сумтай гэрээ байгуулахад Б.*******, ******* хоёр явсан. ******* хамт очсон боловч гэрээ хийхэд Б.******* ганцаараа орсон гэсэн. Заг сумтай албан ёсоор гэрээ байгуулах хүн нь би байгаа юм. Тухайн үед ар гэрийн гачигдалтай байсан болохоор явж чадаагүй, Б.******* намайг төлөөлж Заг сумтай гэрээ байгуулсан....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-59/,

5. Шүүгдэгч  Д.*******ийн  мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:.... Би анх Заг сумын засаг даргатай гэрээ хийхээс өмнө *******ийн хамт очиж уулзсан. Заг сумын засаг дарга нь надад хандан заг сумын байгаль орчны байцаагч нь Баянхонгор аймаг руу ажлаар явсан байна гэсэн аймгаас ирэх үед нь гэрээгээ хийе гэсэн. Тэгээд гэрээ байгуулах өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай эгчийн бие өвдөөд би аймагт үлдээд *******ийг явуулсан ******* 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Заг сумын эрх бүхий албан хаагчидтай гэрээ байгуулагдаад Заг сумын байгаль орчны байцаагч, газрын даамал 2-ны хамт гэрээ хийсэн дүгнэлттэй талбайн цэг солбицлыг тогтоолгож хатуу цэг тогтоолгохоор очсон гэсэн. ******* над руу залгаад чиний яриад байсан талбай биш байна гэж над руу 88633385 гэх дугаараас над руу залгасан. Би *******т хандан за байж байгаарай би над асуудлыг чинь ярьж хэл жийж болно шүү гээд би өөрөө аймгийн төвөөс Заг суманд очсон. Би техник хэрэгсэл буулгасан гэх Заг сумын “Түүхийн хөндий” гэх газарт очоод хамт ажиллахаар ирсэн хүмүүс дээ техник хэрэгслээ хөдөлгөж болохгүй буруу талбай байна гээд Заг сумын захиргаатай уулзахаар явсан. Намайг Заг сумын төвд очих үед Засаг дарга Мөнхнасан гэх хүн нь байхгүй байсан. Тэгэхээр нь би надад энэ ажлыг санал болгож Мөнхнасан даргатай холбож өгсөн гэх дүү рүүгээ 88027875 гэх дугаар луу нь залгаж ярьсан. руу залгаад миний ирж үзсэн талбай биш байна ш дээ цэг солбицолтой дүгнэлттэй талбай нь өөр газар байна гэж хэлсэн чинь за би одоо яриадахъя  гэсэн. Тэгээд над руу буцааж залгаад дүгнэлттэй талбай чинь таны буусан газраас өөр газар байна гэсэн.Таны буусан газар чинь биш юм байна гэсэн. Тэгэхээр нь би д хандан би буусан газраа ажиллана өөр газар бол би ажиллахгүй гэсэн чинь надад хандан наана байж бай би над газрыг асуудлыг чинь зохицуулалтын гэсэн. Тэгэхээр нь би энэ талбай дээр биш бол өөр талбай дээр орохгүй гэсэн. хотод ажилтай байна би очиж байгаад шийдэж өгий гэсэн. Би тэгэхээр нь би баримт нь бэлэн болтол бид нар буцлаа шүү гэсэн, тэгээд бид нар Заг сумын “Түүхийн хөндий” гэх газраар дайраад техникийн жолооч нарт ямар ч хөдөлгөөн хийж болохгүй бид нар яваад бичиг баримтаа шийдээд ир гэж хэлээд аймгийн төв рүү шууд ирсэн. Надад анх Заг сумын “Түүхий хөндий” гэх газарт дүгнэлттэй талбай дээр нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулах боломж байна сонирхох уу гэсэн.Тэгэхээр нь Түүхийн хөндий яг хаана нь юм гэсэн чинь Түүхийн хөндийд 3 дүгнэлттэй талбай байгаа юм байна аль нэгийг нь сонгоод орох боломж байна гэсэн тэгээд хэд хоногийн дараа очиж үзий гээд *******, жолооч Жамаа ах бид 3 явж Заг сумын Түүхийн хөндий гэх газарт байгаа талбайнуудыг очиж үзээд тай ирээд бид нарын байсан талбай гэрээ байгуулж орж болох юм болов уу гэж асуусан би тэр газрыг чинь мэдэхгүй таны үзсэн газар дүгнэлттэй талбайд орсон байвал би гэрээ хийгээд өгнө шүү дээ гэсэн. Чи яг тэр талбайг дүгнэлттэй талбай мөн эсэхийг мэдээдэх гэсэн. надад Заг сум дээр очоод газрын даамлыг нь авч яваад өөрийнхөө үзсэн талбайгаа дүгнэлттэй талбай мөн байгаа эсэхийг хэмжилт хийгээд үзүүлээдэх гэсэн. Тэгэхээр нь Заг сумын төв дээр очоод Заг сумын газрын даамлыг хайгаад гэрт нь очсон гэтэл нэг охин гарж ирээд ээж байхгүй ажилтай хөдөө явсан гэсэн охиноос нь ээжийнхэн утасны дугаарыг аваад залгаж үзсэн утас нь холбогдохгүй байсан тэгэхээр нь охиноос нь ээж нь хэзээ ирэх бол гэж асуутал өнөөдөр ирж магадгүй, ирэхгүй ч байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би руу залгаад гарын даамал нь шалгалтаар хөдөө явсан байна би буцлаа шүү гээд аймагт ирээд 2-3  хонож байхад над руу залгаад яасан бэ нөгөө ажил хэцүүдлээ гэхээр нь би талбайгаа очиж үзмээр байна гэсэн чинь та манай нэг найзтай яваад үзсэн гараан очоод ном уншуулаад буцаад хүрээд ир гэсэн, тэгээр нь би миний үзсэн газар дүгнэлттэй талбай мөн ч юм уу биш ч юм уу гэсэн чинь би ажилтай байна та зүгээр явж ном уншуулчхаад ир, болох байлгүй дээ гэсэн. Тэгээд би гэрээгээ хийчхээд талбайгаа өөрийнхөө үзсэн талбай гэж бодоод би техник хэрэгсэл гэрээ аваачаад буулгасан юм аа. Албан тушаалтан бол өгөөгүй Заг сумын сумын хөгжлийн дансанд 2.700.000 төгрөг тушаасан тэрнээс өөр мөнгө өгөөгүй. Заг сумын түүхийн хөндий гэх газарт гэрээ хийсэн. Би ******* гэх найзынхаа нөхөрлөлийг ашиглаад гэрээ хийчхэе гэж гүйсаар байгаад гэрээ хийлгэсэн тэрнээс биш энэ хэрэгт ******* ямар ч хамаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-39/

6.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ:  2020 онд н. надаас хүний утасны дугаар асууж ирсэн. Тэгэхдээ уг ажил байгаа талаар хэлж байсан. Тухайн ажлыг ярьж байгаад хамтарч ажиллах талаар тохирч байсан. Бүх зүйлийг н.тай холбоотой. н. нь сумын засаг дарга, аймгийн засаг даргатай ярьсан байгаа гэж хэлсэн. Уг нөхөрлөл Б.*******ийнх байсан. Б.******* уг ажил дээр хамтарч ажиллахаар тохиролцоогүй. Тухайн ажлыг чи явуулбал нөхөрлөлөө өөр дээрээ шилжүүлж аваад хийгээрэй гэсэн. Бид хоёр нөхөрлөлөө шилжүүлэхээр улсын бүртгэлд материалаа өгсөн байсан. Тухайн цаг хугацаанд гэрээ болсон. н. над руу яриад Заг сумын засаг даргатай уулзаад гэрээгээ хийгээдэх гэж хэлсэн. Тухайн үед нөхөрлөл над дээр шилжээгүй байсан. Тэгэхээр нь Б.*******ийг нэр дээр байгаа учраас гэрээ хийгээд өг гэж гуйсан.  Бид хоёр цуг очиж гэрээ хийгээгүй. н. гэдэг хүн бид нарыг дагуулж “Түүхийн хөндий ” гэх газар дагуулж очиж үзүүлж байхдаа “уг газраас хаанаас нь алт гарах вэ, уг газар өмнө нь эвдэгдэж байсан юм байна, хаанаас нь ч хамаагүй ухаж эвдэгдэж болох юм уу” гэхэд “хаанаас нь ч хамаагүй ухаж болно.би бүгдийг зохицуулсан” гэж хэлж байсан. Одоо гэрчийн мэдүүлэгт “мэдэхгүй” гэдэг байр суурьтай оролцдог. Заг сумын засаг даргатай Б.******* бид хоёр уулзаж байсан. Тэгэхэд н.Мөнхнасан дарга хэлэхдээ “бид нар бол Заг сумын нөхөрлөлтэй гэрээ хийнэ. Танай нөхөрлөл бол Бөмбөгөр сумын нөхөрлөл байна” гэж хэлж байсан. Тэгэхдээ н. яриад байгаа учраас би та нартай гэрээ хийе гэдэг зүйлийг ярьж байсан. Тэгтэл уг хэрэгт н. байхгүй. Б.******* бид хоёрыг зохион байгуулсан болж байна. Тэгэхээр н.Мөнхнасан дарга бид нартай гэрээ байгуулаагүй бол бид нар техник хэрэгслээ очуулахгүй байсан. н. нь та нар дүгнэлттэй талбай дээр гэрээ хийчих, тэгээд гэрээ хийсний дараа дүгнэлттэй талбай дээр ч байж болно, нэг эсхүл эндээ ч байж болно гэж хэлсэн. Тэгээд бид нарын очсон газар гэрээ хийсэн газрын цэг солбилцолтой таарахгүй, мөн техник хэрэгслийн хүмүүс бид нарт ч анхааруулсан байсан.  Тэгээд Заг сум ороход засаг дарга байхгүй байсан. н. руу яриад уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр Баянхонгор аймаг руу орж ирсэн. Тэгээд тэнд байгаа техник хэрэгслээ ажиллуулж болохгүй гэдэг талаар хэлсэн. Тухайн цаг хугацаанд экологийн цагдаагийн алба ирсэн байсан гэв.

7. Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Б.******* гэх хүн нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай сумын засаг даргатай гэрээ хийсэн гэсэн. Манай сумын засаг дарга ******* гэх хүн нь гэрээ хийсэн талбайг нь хэмжиж өгөөд хатуу цэгийг нь тогтоож өгчихөөд ир гэж байгаль орчны байцаагч бид 2 очиж Заг сумын Түүхийн хөндий гэх газарт дүгнэлттэй газрыг хэмжиж өгч хатуу цэгийг тогтоож өгсөн. Б.******* гэх хүн нь техник хэрэгслээ буруу газарт буулгасан байна бид нарын орно гэж бодож байсан талбайгаас өөр талбай байна гээд хэмжүүлээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй явсан.  Б.******* гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан газар дээрээ очиж үзчихээд аймаг руу буцаад явсан тухайн гэрээ байгуулсан газраа огт ажиллаагүй. Гэрээ хийсэн талбай дээр бол цэг солбилцил тогтоож өгсөн. Манай сумын “Түүхий хөндий”  гэх газар нь Түүхий хөндий 1-5 хүртэл дүгнэлт 2018 оны 09  дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал гарын тосны газрын 7/6104 дугаартай албан бичгээр дүгнэлт гарч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч байсан. Тухайн Б.******* гэх хүн бол гэрээгээ дүгнэлттэй талбай дээр байгуулсан гэрээ байгуулсан талбай дээрээ бол үйл ажиллагаа явуулаагүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/,

...Би тухайн үед буюу гэрээ хийхэд нь байгаагүй. Сүүлд гэрээ хийсэн талбай дээр нь хэмжилт хийж өгөх гэж очсон. “Түүхий хөндий” гэх дүгнэлтэй талбай байдаг гэхдээ Д.*******, Б.******* нар нь гэрээ байгуулсан талбайгаасаа өөр газарт техникээ буулгасан байсан, сүүлд цагдаа нарт баригдсан байна. Байгаль экологийн болон тухайн газарт нөхөн сэргээлт хийх төлбөр нь шинжээчийн дүгнэлтээр гарсан байна учраас төлбөрийг орон нутгийн санд тушаалгуулж хохирлыг барагдуулах шаардлагатай. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ “Түүхий хөндий” гэх газар нь өмнө нь эвдрэлтэй газар байсан учраас мэдүүлэг өгсөн. Д.*******, Б.******* нар нь гэрээ хийсэн газраасаа өөр газарт үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан учир шинжээчийн дүгнэлтэд заагдсан хохирлыг болон нөхөн сэргээлтийн үнэлгээ төлбөрийг гаргуулах шаардлагатай байна ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 55-56 /,

8. Иргэний нэхэмжлэгч Я.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээсэнд гаргая гэж ярьсан. Тэгээд 2020 оны 8  дугаар сарын 30-нд хотоос 65-12 УБТ sinotrok маркийн машинтай гарч 9 сарын 1-нд Баянхонгорт ирсэн. Д.******* гэх хүн намайг тосож аваад Баянхонгор аймгийн Заг сумын түүхийн хөндий гэх газар руу дагуулж явсан. Түүхий хөндий гэх газар очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16 /,

9. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би өөрийн эзэмшлийн 16-70 УБ улсын дугаартай АTLAS-3306 гэх маркийн цагаан өнгийн экскаваторыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж нэг сарын 3300000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн гэрээний урьдчилгаа гэж надад Д.******* 10000000 төгрөг өгсөн тэрнээс хойш түрээсийн мөнгө өгөөгүй. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаа нарт баригдаж миний техникийг хураалгасан гэсэн...Би Д.******* гэх хүнтэй 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж манай найз Гантулга, Баярсайхан хоёрын 65-12 УБТ, 60-93 УНУ гэх 2 ширхэг хово маркийн тээврийн хэрэгслүүдийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор луу хөдөлсөн. н.Гантулга, н.Баярсайхан хоёр бол техникийн түрээсээ очоод хийнэ гэж хэлээд манай хоёр найзыг техниктэй хамт аваад явсан. Тэр хоёр бол одоо байгуулсан гэрээ баримт бичиг байхгүй. Тухайн хоёр хүн надад итгээд очоод гэрээ хийнэ гэхээр нь уурхай дээрээ төв рүү орж ирж амжаагүй байх үед техникээ хураалгасан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 12-13 /,

10. Иргэний нэхэмжлэгч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээсэнд гаргая гэж ярьсан. Тэгээд 8 сарын 30-нд хотоос 60-93 УНУ Hyundai маркийн машинтай гарч 9 сарын 1-нд Баянхонгор ирсэн. Д.******* гэх хүн намайг тосож аваад Баянхонгор аймгийн Заг сумын Түүхийн хөндий гэх газар луу дагуулж явсан. Түүхийн хөндий гэх газар очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 /,

11. Иргэний нэхэмжлэгч ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:.....Би Улаанбаатар хотод байдаг юм манай найз экскаваторын жолооч хийдэг юм надад манай найз Очироо түрээсээр Баянхонгор аймаг явж ажил хийх үү гэж надад хэлсэн юм. Би тэгье гэж хэлээд Очироо, Гантулга бид гурав нэг экскаватор, хоёр сонсмол Howo техниктэй 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос гараад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт ирээд шууд Заг сум руу явсан аймгаас ******* гэх залуу дагуулан Байдрагийн гүүр хүртэл дагуулан явж байгаад буцаад Баянхонгор аймагт явсан бид нар цааш Заг сумын Түүхий хөндий гэх газар очиж гэрээ барьж тэндээ техникээ байршуулсан. Очироо гэх залуу Баянхонгор аймагт ирэх санааг надад анх хэлсэн би өөрөө мэдэх зүйл байхгүй. Миний 1 Ноwo шороо зөөдөг сонсмол байгаа Очироо миний машиныг сарын 7 саяар ажиллуулахаар ирсэн тухайн газар нь дүгнэлтгүй газар гэдгийн мэдсэн би Улаанбаатар хотоос түрээсийн машинтай ирсэн. Заг сумын Түүхий хөндий гэх газар бид нар ямар нэгэн шороо угаасан зүйл байхгүй бид нар очсон өдрийн хоёр өдрийн дараа нь нутгийн иргэн бид нар дээр ирээд нэрийн мэдэхгүй ах ирээд шороо зөөгөөд өгөөч оюутан хүүхэдтэй мөнгө хэрэг болоод байна гэж хэлэхэд нь манай нөгөө жолооч , Очироо хоёр яваад нэг машин шороо буулигдчихад ирлээ гэж байсан. Хаанаас шороо ачиж зөөсөн талаар би мэдээгүй би тухайн үед гэртээ байж байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/,

12. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би Д.******* ахыг Заг сумын засаг даргатай гэрээ байгуулж байгааг бол мэдэж байсан. Д.******* ахыг Заг сумын Түүхийн хөндий гэх газарт дүгнэлтгүй талбай дээр ажилласан гэж мэдэхгүй байна. Д.******* ах надад хэлэхдээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би бодохдоо 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан гэж бодсон. Би бичил уурхайгаар ажилладаг хүн байна уу гэж асуухад Д.******* ахаас асуусан. Тэгсэн чинь Д.******* ах манай нэг найзын нөхөрлөл байгаа ах нь гэрээ байгуулаад ажиллана гэсэн. Би тухайн асуудлыг хүмүүсийн дам ярианаас мэдсэн. Тэгээд би зохих албан тушаалтнууд болон сумын эрх бүхий хүмүүсээс лавлаж асууж мэдсэн.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/,

......Би анх Д.******* ах дээр Хургаа гэх хүний дугаарыг асуух гэж очсон юм. Би Д.******* ах бичиг уурхайгаар үйл ажиллагаа явуулах эрхтэй нөхөрлөлтэй хүн хайж явж байна. Дүгнэлттэй бичил уурхайгаар үйл явуулах зөвшөөрөлтэй дүгнэлттэй талбай байгаа юм гэсэн чинь Д.******* ах надад манай найз нөхөрлөлтэй ах нь наад талбай  дээр чинь гэрээ хийгээд ажиллавал яасан юм гэж асуусан. Би Д.******* ахад тийн хүн байгаа бол шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлээд гэрээ байгуулж болох юм байна гэж хэлсэн. Д.******* ах миний ярьж байсан газар дээр найзынхаа нөхөрлөлөөр Заг сумтай гэрээ байгуулсан гэсэн. Гэрээ байгуулах гэж Заг сум дээр очсон байхдаа над руу залгаж ярьсан. Би  гэрээ байгуулах гэж байгаа юм чинь цэг солбицолдоо сайн заалгуулж аваарай гэж хэлсэн. Заг сумын холбогдох албан тушаалтнууд нь надаас Д.******* ахыг чиний явуулсан хүмүүс мөн үү гэж надаас асуусан. Би мөн наад хүмүүстээ холбогдох бүх баримт бичиг материалыг бүрдүүлж байж гэрээ байгуулаарай гэж хэлсэн. Би Д.*******, Б.******* ах нартай хамт Заг сумтай гэрээ байгуулах гэж очоогүй. Би тухайн үед хотод байсан. Би Д.*******, Б.******* ах нар гэрээ байгуулаад дууссаны дараа сүүлд өөр нөхөрлөлийн бичиг баримт авч очсон. Тэгсэн чинь Заг сумын засаг дарга нь орон нутгийн сонгууль дуустал гэрээ байгуулахгүй, сонгууль дууссаны дараа цаг агаарын байдал харж байж нэг сарын гэрээ байгуулж болно гэж хэлсэн. Сонгуулийн дараа дахин Заг сумтай бичил уурхайгаар өөр нөхөрлөлтэй гэрээ байгуулсан ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 46-47/,

13. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Б.*******, Д.******* гэх хоёр хүнтэй гэрээ байгуулсан, 2020 оны 08 дугаар сарын сүүлээр 09 дүгээр сарын үеэр гэрээ байгуулсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэрээ байгуулснаа нарийн сайн санахгүй байгаа юм. Ц. гэх залуу надтай утсаар ярьсан зүйл байгаа. Б.*******, Д.******* хоёр хамт ирсэн, тухайн үед Ц. ирээгүй. Б.*******, Д.******* нар нь гэрээ байгуулахад Баянхонгор аймгийн Заг сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Дашдулам болон миний бие Д.Мөнхнасан нараа өөр хүн байгаагүй. Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар баг “Түүхий хөндий” гэх газарт дүгнэлттэй талбай дээр гэрээ байгуулсан. Заг сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Дашдулам болон Заг сумын газрын даамал нар нь тухайн газарт очиж журмын дагуу ажиллуулахыг үүрэг болгосон байх ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 41-42/,

14. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:Би Улаанбаатар хотоос 2020 оны 09 дүгээр сарын Баянхонгор аймагт ирсэн аймагт 8-9 хоночихоод Баянхонгор аймгийн Заг сумын Мөнхнасан гэх хүнтэй уулзаж бичил уурхай ажиллуулахаар дүгнэлтэй талбай дээр гэрээ хийлгэсэн сумын байгаль орчны байцаагч Заг сумын “Түүхийн хөндий” гэх газар зааж өгөөд координат тогтоож өгсөн юм.Түүнээс хойш тухайн талбай дээр дахин очоогүй, манай техникийн хүмүүс сумаас зааж өгсөн талбай дээр усан буугаа байрлуулан экскаватороор  нуур ухаж байхад нь аймгаас шалгалт очиж манай байгаа газар дүгнэлтгүй гээд гэрээ хийсэн манай уурхайд экскаватор 1 ширхэг, дугуйтай экскаватор 1 ширхэг, шороо угаадаг усан буу 1 ширхэг, байсан. Би Заг сумд “Түүхий хөндий”  гэх газар гэрээ хийхдээ сумд 2.700.000төгөг сумын төрийн сангийн дансанд хийсэн. Бид нар эрүүл газар ухсан юм байхгүй, дөнгөж очоод усан буугаа байрлуулаад усан бууны хажуу талд нуур гаргаж байтал цагдаа ирсэн  гэх мэдүүлэг /2-р хх-ийн 77-78 /,

15. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 477 дугаар шинжээчийн:

... 65-12 УБТ улсын дугаартай Howo маркийн автомашин 9.200.000 төгрөг,

60-93 УНУ улсын дугаартай Howo маркийн автомашин 8.0000.0000 төгрөг,

ATLAS маркийн 3306 маркийн 1670УБ улсын дугаартай экскаватор 25.0000.000 төгрөг,

... мотор 5.0000.000 төгрөг,

усан буу 8.000.000 төгрөг,

Эд зүйлийн нийт үнэ цэнэ 55.200.000 /Тавин таван сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 96/,

16. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаар шинжээчийн:

... 65-12 УБТ улсын дугаартай Howo маркийн автомашин 9.200.000 төгрөг,

60-93 УНУ улсын дугаартай Howo маркийн автомашин 8.0000.0000 төгрөг,

ATLAS маркийн 3306 маркийн 1670УБ улсын дугаартай экскаватор 25.0000.000 төгрөг,

Мотор 5.0000.000 төгрөг,

Усан буу 8.000.000 төгрөг,

Эд зүйлийн нийт үнэ цэнэ 55.200.000 /Тавин таван сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлтүүд /2-р хх-ийн 90-91/,

17. “Эко ти эс би” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн:...Уг хэмжилтийн үр дүнд 0.0244 га талбай нөлөөлөлд/эвдрэлд/ өртсөн байна. Тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт бодит хохирол нь 408 мянга 924 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,5 дугаар заалтуудын дагуу 2-5 нэмэгдүүлж тооцно. Үүний үр дүнд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 1610 586 төгрөг болж байна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 55-56 / болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 02-06/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 143-149/, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын албан бичиг /3-р хх-ийн 113/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхийн хөндий” гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг завдаж байгаль орчинд 408 924 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгч , , , гэрч  ******* нарын мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ийн108, 477 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь ашигт малтмал буюу алтны эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Мөнхнасантай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхай эрхлэгч этгээдтэй гэрээг шүүгдэгч Б.******* нь байгуулсан байна.

Уг гэрээнд “Е 98 54 17.93 N 46 46 13.83, Е 98 54 16.13, N 46 46 11.54, Е 98 54 20.04, N 46 46 5.81, Е 98 54 18.98 N 46 46 5.25 цэг солбилцолд нийт 0.9 га талбайд шав тавихаар болсон байна.

Гэтэл шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь гэрээн заагдсан цэг солбилцлоос өөр газар буюу 46 43 45,3 98 57 40, 5, 46 43 44,8 98 67 40, 9, 46 43 44,5 98 57 40, 6, 46 98 57 40,6, 46 43  44,7 98 57 40,3 46 43 45,1 98 57 40,4 46 43 43,8 97 57 32,5 гэсэн талбайд ашигт малтмалын эрэл хайгуул явуулахыг завдсан байна.

Мөн Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 355 дугаар тогтоолын 1.1-д “бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг нийслэл сум дүүргийн засаг дарга нарт даалгасан” байхад Баянхонгор аймгийн Заг сумын засаг дарга уг тогтоолын заалтыг зөрчиж 2020 оны 09 дүгээр сард бичил уурхай эрхлэх гэрээ байгуулсан хууль, тогтоолын заалтыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь гэрээнд заасан талбайгаас өөр талбайд, Засгийн газрын 355 дугаар тогтоолыг зөрчиж ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг завдсан байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг эзгүй үед тухайн талбайд эрэл хайгуул хийж ухсан асуудал нь шүүгдэгч нартай холбоогүй бөгөөд уг талбайг ухсан гэх этгээдүүдийг тусад нь шалгах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулах гэрээ байгуулахад зохион байгуулж оролцсон гэх Ц. гэгчийг эрүүгийн хариуцлагад татаж хэргийг тусад нь шалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг гэрээнд заасан техникийн хүчин чадлаас илүү экскаватор авчирсан, мөн бусад техник хэрэгслийг  тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор авчирч гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцлоо.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын буюу Цагдаагийн байгууллага үйлдлийг таслан зогсоосны улмаас гэмт хэрэг төгсөөгүй гэж дүгнэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан  гэм буруутай гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулах зорилгоор иргэний нэхэмжлэгч ын 1670  улсын дугаартай экскаватор, усан буу, дизель мотор, иргэний нэхэмжлэгч ы 60 93 УНУ улсын дугаартай өөрөө буулгагч авто машин, иргэний нэхэмжлэгч Я.Гантулгын 65 12 УБТ авто зэргийг түрээслэхээр авчирсан байх бөгөөд дээрх техникүүдийг шүүгдэгч Д.******* нь дангаараа зохион байгуулж гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан байх тул  1670  улсын дугаартай экскаватор,  дизель мотор зэргийг иргэний нэхэмжлэгч т олгож экскаваторын үнэ 25.000.000 төгрөг, моторын үнэ 5.000.000 төгрөгийг, 60 93 УНУ улсын дугаартай өөрөө буулгагч авто машиныг иргэний нэхэмжлэгч д буцаан олгож уг авто машины үнэ 8.000.000 төгрөгийг, 65 12 УБТ авто машиныг иргэний нэхэмжлэгч д буцаан олгож, түүний үнэ 9.200.000 төгрөг нийт 47.200.000 төгрөгийг шүүгдэгч Д.*******ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Харин гэмт хэрэг үйлдэхэд ашиглахыг завдсан усан буу нь иргэний нэхэмжлэгч ын эзэмшилд битүүмжилсэн тул уг усан бууг устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Усан бууг устгах шийдвэр гарсан тул түүний үнийг шүүгдэгч Д.*******ээс гаргуулах үндэслэлгүй болно.

Харин шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь байгаль орчинд учруулсан хохирол 1.061.586 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 891.679 төгрөг нийт 1.953265 төгрөгийг нөхөн төлсөн ул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2-д гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2-д “ялын дээд хэмжээний” гэж заасан бөгөөд доод хэмжээг заагаагүй, мөн зөвхөн хорих ялын гэж заагаагүй “ялын” гэж зааснаас дүгнэхэд “торгох” нь үндсэн ялд багтаж байгаа ялын доод хэмжээг заагаагүй тул шүүх шүүгдэгч нарын завдсан гэмт хэрэгт торгох ялын доод хэмжээ 450 нэгжээс дээш Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан 5400 нэгжээс доош ял оногдуулж болно гэж дүгнэж шүүгдэгч Д.*******, Б.******* нарт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдууллаа.

Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт ******* ******* нарыг  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт ******* ******* нарыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нарт оногдуулсан нарыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашиглахыг завдсан иргэний нэхэмжлэгч ын 16-70 улсын дугаартай экскаватор 1 ширхэг, дизель мотор 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч ы эзэмшлийн 60-93 УНУ улсын дугаартай авто машин 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Я.Гантулгын эзэмшлийн 65-12 УБТ улсын дугаартай авто машин 1 ширхэг зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх техник эд зүйлсийг иргэний нэхэмжлэгч , , нарт хэрэгцээний дагуу буцаан олгож, усан бууг устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5-т заасныг баримтлан шүүгдэгч Д.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашиглахыг завдсан  16-70 улсын дугаартай экскаватор 1 ширхэг үнэ 25.000.000 төгрөг  дизель мотор 1 ширхэг үнэ 5.000.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч ы эзэмшлийн 60-93 УНУ улсын дугаартай авто машин 1 ширхэг үнэ 8.000.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Я.Гантулгын эзэмшлийн 65-12 УБТ улсын дугаартай авто машин үнэ 9.200.000 төгрөг нийт 47.200.000 төгрөгийг шүүгдэгч Д.*******ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ