| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/00455/И |
| Дугаар | 102/ШШ2021/01154 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/01154
| 2021 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2021/01154 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 хороо, 73-2-40 тоотод байрлах, рд:5290066, Монти тайер ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 хороо, 2-р хороолол, Тээвэрчид гудамж, 64-р байр, 17 тоотод оршин суух, рд:чз64102685, Боржигон овогт Лхамсүрэнгийн Алтанцэцэгт холбогдох,
түрээсийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярбат, гэрч Д.Мөнхжаргал нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монти тайер ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Монти Тайер ХХК нь Чингэлтэй дүүрэгт байрлах 171 м2 үйлчилгээний зориулалттай талбайг сарын 2,500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр Арвайн төгрөг ХХК-ний захирал Л. Алтанцэцэгтэй гэрээ байгуулсан. Түрээслэгч нь 2012 оноос 2015 оны 05 дугаар сарын 15-ны хооронд Элбэг нэртэй караокеоор түрээслэн ажиллуулж байсан. 2015 оны 03 дугаар сарын 01-нээс 2015 оны 05 дугаар сарын 31 хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр болох 7,500,000 төгрөгийг төлж барагдуулахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Монти Тайер ХХК-ийн зүгээс 2015 оны 05 дугаар сарын 15-ний өдөр талбай чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд түрээслэгч 2015 оны 05 дугаар сарын 25-ний өдөр 7,500,000 төгрөг түрээсийн төлбөрөө барагдуулах амлалт өгч Төлбөр барагдуулах актыг бичгээр үйлдсэн, мөн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2020 оны 09 дүгээр сарын 30 болон 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөгийг тус тус хугацаандаа төлвөл 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэвч Л.Алтанцэцэг нь хугацаандаа төлөөгүй байх тул үндсэн мөнгө 7,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасныг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний үнийн дүнг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь тус үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 7,500,000 төгрөгийг хариуцагч Л.Алтанцэцэгээс гаргуулж өгнө үү....гэв.
Хариуцагч Л.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... Миний бие Л.Аптанцэцэг нь Чингэлтэй дүүрэгт байрлах 171 м2 талбай бүхий обьектийг түрээслэж ажиллуулахаар Монте Тайер ХХК-тай 2012.05.15-ны өдөр гэрээ байгуулсан. Ингэхдээ энэхүү обьект нь хоосон байсан болохоор өөрийн эзэмшлийн байр болох БГДүүрэг 3-р хороо 42-120 тоот гэсэн үл хөдлөхөө барьцаалан зээл авч энэхүү байрыг бүрэн тохижуулж Элбэг гэх нэртэй караоке барыг байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулахдаа 3 сая төгрөгөөр бодож 3 сарын төлбөр болох 9 сая төгрөгийг бэлэн өгсөн. Энэхүү караоке барыг ажиллуулах маш их төлбөр надаас гарсан бүрэн тохижуулах, тусгай зөвшөөрөл авах гээд би 3 хүн цалинжуулан ажиллуулж байсан. Тухайн орчинд өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болох гээд маш их хөдөлмөр гаргасан. Ингэж ажиллах хугацаандаа тухайн үеийн эдийн засгын хямралаас үүдэн үйл ажиллагаа маань доголдож хэвийн явагдах боломжгүй болоход Монте Тайер ХХК-ний захирал Ундрах зээлийн гэрээг дуусгавар болгох тухай хэлэхэд би энэхүү саналыг нь хүлээж аваагүй учир нь би өөрийн үйлчлүүлэгч нар болох тухайн орчин тойрны албан газрын хүмүүсээс авах авлага бараг 4 сая 800 орчим байсан болохоор тэр тухайгаа хэлэхэд Ундрахын нөхрийн найз гэх Ганхуяг гэж залуу ирж дарамтлан бушуу гар би энийг ажиллуулах гэж байгаа гэж ойрхон ойрхон ирж айлган сүрдүүлж байсан. Гэтэл бас Ундрахын 10-н жилийн найз гэх Дашням овогтой Болормаа бас тусгай зөвшөөрөл сунгуулж өгнө гээд надаас 3 сая төгрөг бас авсан байсан. Ийм олон янзын шалтаг шалтгаанаас болоод 2015 оны эхнээс эхлээд ажиллах үйл явдал маань доголдож хүндэрсэн. Энэхүү Монте Тайер ХХК-д би нийт түрээсийн төлбөр 65 саяаас-69 'сая төгрөгийн түрээс төлсөн байна. Гэтэл тэр Ганхуяг гэгч нь удаа дараа ирж намайг хөөж ажиллах боломж өгөхгүй сүүлдээ 2015.05 сард хүчээр ажлын байранд ирж хаалга түгжиж дарамталж байгаад шөнийн 03 цагт одоогийн /төлбөр барагдуулах акт гэх/ баримтан дээр хүчээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан. Энийг гэрчлэх ажилчид болох тогооч Халиунаа, бармен Мөнхжаргал, эгч Л.Нарантуяа нар болно. Иймд би айлган сүрдүүлж бичүүлсэн энэхүү баримтыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн учраас төлбөр төлөөгүй ээ. Гэхдээ миний амьдралын уналт энэ бүгдээс эхтэй болсон. Гэтэл 2020 оны 8 сард надруу энэхүү итгэмжпэгдсэн төлөөлөгч гэх газраас утасдаж ирж уулз гэсэн болохоор би очиж уулзсан. Энэхүү газар очиход Ундрахтай уулзан төлөх чадал чадамж байхгүй гэж хэлэхэд Ундрах өөрийн зовлонгоо надад ярьж уйлсан болохоор хүн чанар минь зулгаан би өөрөө их хэцүү байдалд байгаа боловч харилцан ярилцаж шүүхэд нэхэмжлэх гаргахгүйгээр эвээр тохиролцоё гэсэн өөрсдийн тавьсан саналын дагуу эвлэрсэн бичиг үйлдсэн. Гэтэл дэлхий нийтийн хамарсан цар тахал өвчний хүрээнд ямарч ажил хийж гүйцэтгэх боломж байхгүй байсан. 2.ИХ-ын 75-р зүйлийн 2:1 заасныг үндэслэн энэ нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бодож байна. Сүүлд хийсэн харилцан тохиролцолын бичиг нь И.Х-ын 82-р зүйлийн 82.2 заасан зүйл заалттай нийцэхгүй бичиг гэж үзэж байна. Энэ төлбөр барагдуулах акт биш гэж үзэж байна. Мөн түүнчлэн 2020.08 сард хийсэн бичиг нь бид ямар нэг нотариатаар ороогүй болно. Ундрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх энэхүү хуулийн ферм нь И.Х-ын 75-р зүйлийн 2.1 заасан заалтыг мэдэж байсан төдийгүй хуулийн мэдлэггүйг далимдуулж энэхүү харилцан тохирох бичгийг бичүүлж авсан байна. Иймд знзхүү И.Х-ын 82-р зүйлийн 82.2 заалтад нийцээгүй гэж үзэж байна...гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монти Тайер ХХК нь хариуцагч Л.Алтанцэцэгт холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.