| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Билгүүн |
| Хэргийн индекс | 106/2024/0287/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/345 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилладаг гэх, ам бүл 2, эмээгийн хамт дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ******* /РД:РЮ272/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” бааранд хохирогч ******* биед “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар халдаж, улмаар толгойн хэсэг рүү айфон- про макс загварын гар утсаараа 2 удаа цохиж, тархи доргилт, дух, чамархайд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны дугаар сарын 13-ны өдөр дүүргийн дугаар хороо, тоотод хохирогч ******* нүүр, гарын бугалга хэсэгт цохиж зүүн доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн,
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс хохирогч ******* өгсөн: “...Тэгэхээр нь би хүүхдүүдэд тамхи өгмөөргүй байна гэж хэлсэн чинь хар өнгийн цамцтай эмэгтэй намайг үе мултарсан авгай нар бол баар саваар хэсээд дэмий ш дээ гэж хэлсэн. Би зөрүүлээд чам шиг жаахан хүүхдэд дээрэлхүүлэхгүй шүү. Та нар миний охин шиг хүүхдүүд байна, та нар ямар замбараагүй юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь хар цамцтай эмэгтэй над руу дайраад ирэхээр нь би уг эмэгтэйн үснээс зулгаачихсан. Хар өнгийн цамцтай эмэгтэй зөрүүлээд миний толгойг нэг зүйлээр 2 удаа цохисон. Юугаар цохисныг би бол хараагүй. Толгойдоо 3 оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09 дэх тал/,
Гэрч өгсөн: “...Тухайн үед , Саран, бид 4 шөнө цагийн үед уг бааранд орсон ороод , Саран, 3 хүний 3,4 шил пиво уусан. Тухайн үед би ерөөсөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. нь тухайн баарны тамхины өрөөнд тамхи татахаар Сарантой хамт ороод удаад байхаар нь би араас нь орсон. Намайг тамхины өрөөнд ороход гийн толгойноос нь цус гараад нүүр лүү урсаад орчихсон зодсон эмэгтэй нь гараад явчихсан гээд байж байсан.. Тэгээд би цагдаа, эмнэлэг хамт дуудсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн дахь тал/,
Гэрч Я.гийн өгсөн: “... нь тухайн баарны тамхины өрөөнд тамхи татахаар Сарантой хамт орсон. Тэр 2 ирэхгүй удаад байсан болохоор Номин тэр хоёрыг шалгачихаад ирье гээд явсан. Саран Номин 2 буцаж ирсэн г хүн зодчихсон нүүр битүү цус болсон байна гэж хэлсэн. Тэгээд Номин цагдаа эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-17 дахь тал/,
Гэрч өгсөн: “...Бид 3 захиалсан пивонуудаа уугаад ширээн дээрээ юм яриад сууж байхад , 2 тамхи татахаар тухайн баарны тамхины өрөө рүү орсон. Би тамхи татахгүй учир ширээ хараад үлдсэн тэр 2 нилээн удаж байгаад ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор цаг сайн хараагүй ямар ч байсан нилээн их удсан. Тэр 2 ширээн дээрээ ирээд гарахаар болоод намайг аваад гарсан. Гараад явж байхдаа нь хүнтэй зодолдсон талаараа хэлсэн. Надад хальт хэлсэн би ч лав асуугаагүй. Бид гурвыг тухайн баарнаас гарах үед үүдэнд нь цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд нь нэг харахад алга болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,
Гэрч өгсөн: “...Би тухайн үед ажил дээрээ байсан. Гаднаас 2 эрэгтэй 2 эмэгтэй орж ирсэн бөгөөд би тухайн 4 хүний биеийн байцаалтыг манай хамгаалагч шалгаад оруулсан гэж надад хэлсэн. Тухайн хүмүүс манай бааранд ороод пиво авч ууж байгаад 2 эмэгтэй нь тамхины өрөөнд ороод нэг эмэгтэйтэй маргалдаж гар утсаараа толгойг нь цохиж хагалсан гэж тухайн хохирогч эмэгтэй хэлж байсан. Би уг асуудал гарах үед ажил дээрээ хариуцаад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны дугаар сарын -ний өдрийн шинжээчийн дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 55 дахь тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-1 дахь тал/,
Хохирогч С.гаас гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 3-88 дахь тал/,
Хохирогч ******* өгсөн: “...2023 оны дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байхад ирээд бид 2 хамт гарахаар болсон. Манай найз гадаад руу явах гэж байсан болохоор тэй уулзацгаасан. найз хамт ирсэн. Ингээд бид нар сууж байгаад 25 дугаар эмийн сангийн орчим байх клуб орж архи, пиво ууцгааж байгаад дүүргийн нутаг дэвсгэрт байрлах буудал руу орцсон. Би буудал руу орохдоо нилээн уусан, согтолттой байсан. Буудалд орж байж байгаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Бид хоёрыг буудал руу орохоосоо өмнө маргалдаад байсан гэж яриад байсан. Би тэрийгээ санахгүй байгаа юм. Жижиг сажиг юмнаас л болж бид 2 маргалдсан байх. Тэгээд намайг зодож эхэлсэн. намайг үсдээд, миний нүүр рүү цохиод, алгадаад байсан. Мөн бие рүү, гар руу өшиглөөд байсан. Тэгээд би гүйж гараад цагдаа дуудсан. Цагдаа дуудлаа гэсэн чинь зугтаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны дугаар сарын -ний өдрийн шинжээчийн 48 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-118 дахь тал/,
Мөрдөн байцаалтыг нэгтгэх тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тогтоол /хх-ийн 144-145,94 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” бааранд хохирогч ******* биед “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар халдаж, улмаар толгойн хэсэг рүү айфон- про макс загварын гар утсаараа 2 удаа цохиж, тархи доргилт, дух, чамархайд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны дугаар сарын 13-ны өдөр дүүргийн дугаар хороо, тоотод хохирогч ******* нүүр, гарын бугалга хэсэгт цохиж зүүн доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Нэг.Хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хохирогч ******* өгсөн: “... Хар өнгийн цамцтай эмэгтэй зөрүүлээд миний толгойг нэг зүйлээр 2 удаа цохисон. Юугаар цохисныг би бол хараагүй. Толгойдоо 3 оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09 дэх тал/,
Гэрч өгсөн: “... Намайг тамхины өрөөнд ороход гийн толгойноос нь цус гараад нүүр лүү урсаад орчихсон зодсон эмэгтэй нь гараад явчихсан гээд байж байсан. ... Тэгээд би цагдаа, эмнэлэг хамт дуудсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн дахь тал/,
Гэрч Я.гийн өгсөн: “...Саран Номин 2 буцаж ирсэн г хүн зодчихсон нүүр битүү цус болсон байна гэж хэлсэн. Тэгээд Номин цагдаа эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-17 дахь тал/,
Гэрч өгсөн: “... Гараад явж байхдаа нь хүнтэй зодолдсон талаараа хэлсэн. Надад хальт хэлсэн би ч лав асуугаагүй. Бид гурвыг тухайн баарнаас гарах үед үүдэнд нь цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд нь нэг харахад алга болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хохирогч ******* биед хийсэн 2023 оны дугаар сарын -ний өдрийн шинжээчийн дугаартай “******* биед тархи доргилт, дух, чамархайд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмт Хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт: /хх-ийн 28-29 дэх тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-1 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хоёр.Хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хохирогч ******* өгсөн: “... 2023 оны дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байхад ирээд бид 2 хамт гарахаар болсон. ... Би буудал руу орохдоо нилээн уусан, согтолттой байсан. Буудалд орж байж байгаад бид хоёр маргалдаж эхэлсэн. ... Тэгээд намайг зодож эхэлсэн. намайг үсдээд, миний нүүр рүү цохиод, алгадаад байсан. Мөн бие рүү, гар руу өшиглөөд байсан. Тэгээд би гүйж гараад цагдаа дуудсан. Цагдаа дуудлаа гэсэн чинь зугтаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ******* биед хийсэн 2023 оны дугаар сарын -ний өдрийн шинжээчийн 48 дугаартай “зүүн доод зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 117-118 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч С., Д.Цолмонтуяа нарын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамрсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны дугаар сарын -ний өдрийн , 48 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоно.
Мөн шүүгдэгч ******* нь “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч ******* эрүүл мэндэд “тархи доргилт, дух, чамархайд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч ******* эрүүл мэндэд “зүүн доод зовхи, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан идэвхтэй үйлдэл болон хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж дүгнэлээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутай гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болмжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С., Д.Цолмонтуяа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбогдуулан гомдолтой гэж мэдүүлэг өгч, хохирогч С. нь баримтаар 51. төгрөг, хохирогч Д.Цолмонтуяа хохирлын баримт ирүүлээгүй боловч 180.000 төгрөгийн хохирол тус тус нэхэмжилснийг шүүгдэгч ******* төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойр шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Хохирогч С., хохирогч Б.Цолмонтуяа нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчдын мэдүүлэг, гэрч Н.Номин, Я., С.Алтансарнай, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн болон 41 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 250 цагийн нийтэд тустай ажил буюу нийт 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулах саналтай байна. Тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн нийт 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай байна. ...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч 2,500,000 төгрөг, хохирогч 180,000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харгалзан үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох, хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хонор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 3. дугаар зүйл, 3.7 дугаар зүйл, 3.8 дугаар зүйл, 3.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 3.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* Т******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* овогт ******* Т********ийг хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч ******* овогт ******* Т********ийг хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг,
хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч ******* овогт ******* ийг нийт 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж /15.000/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.
7.Шүүгдэгч *******ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч 2.500.000 төгрөг, хохирогч 180.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН