Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/00316

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Орхон ШУ 10-7 тоотод оршин суух, Данкар овогт Б.О /Регистрийн дугаар: ШУ88061408, 99824666 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-р хороолол, 13-р байр, 11 тоотод оршин суух, Цэрэндоржийнхон овогт Л.У /Регистрийн дугаар: МЮ83080111, 86968708/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, хариуцагч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бэгз овогтой Отгонжаргал миний бие нь  овогтой У-тай 2003 онд танилцсан. Улмаар миний аав, ээж хоёртой хамт амьдарч байгаад 2005 оны 09 сарын 08-нд охин Л.Э төрсөн. Миний нөхөр Л.У нь удаа дараа намайг хуурч, араар минь тавьж мэхэлсээр байгаад, үйлдэл дээрээ баригдаж миний бие нь хамт амьдрах хүсэлгүй болж, Баянгол дүүргийн шүүхэд салах болон хүүхдийн тэтгэмж авах тухай хүсэлт гаргасан болно. Ингээд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс надад эвлэрүүлэн зуучлахад хандахыг хүссэн. Уг эвлэрүүлэн зуучлах төвд хандсан. Эвлэрүүлэн зуучлах төвөөс 3 сарын хугацаанд эвлэрэхийг хүссэн. Заасан хугацаанд нөхөр маань өөр хүнтэй амьдарч байсан болохоор эргээд нийлэх боломжгүй гэж хариу өгсөн. Энэ 11-н жилийн хугацаанд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэмж авах тухай хүсэлт гаргахыг олон удаа хүссэн боловч Л.У нь салахгүй гэж удаан хугацаанд цааргалсаар байсан шалтгаан нь цаанаа хүнтэй суусан, дээр нь хүүхдийн тэтгэмж өгөхгүй гэсэн санаатай мөн намайг хуурч мэхлэж гэрлэлтээ салгая би хөөцөлдөе гэж худлаа хэлээд гэрлэлтийн баталгаа аваад алга болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож хүүхдийн тэтгэмжийг нөхөн олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.У нь Б.О-ын хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах тухай шаардлагатай танилцлаа. Бид тусдаа амьдраад 12 жил болж байна. Охин Л.Э одоо 16 настай. Одоо МСҮТ-д суралцдаг. Би одоо охиндоо хүүхдийн тэтгэвэр төлөхөд татгалзахгүй. Охинтойгоо утсаар ярьдаг. Урд нь хүүхдийн тэтгэлэг өгье гэхэд Б.О“чиний мөнгө надад хэрэггүй, би өөрөө тэжээгээд аваад явчихна” гэдэг байсан. Нөхөж гаргуулах гэснийг зөвшөөрөхгүй, өөрөөр хэлбэл өөрөө албан ёсоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй, мөн чиний мөнгө хэрэггүй гэдэг байсан тул нөхөж тэтгэвэр тогтоолгоно гэдгийг зөвшөөрөхгүй.

Бид тусдаа амьдрах хугацаанд охинтойгоо уулзах гээд очиход уулзуулахгүй гээд хөөж байсан. Утсаар ярихаар яриулдаггүй, хүүхдийн сэтгэл хоёрдууллаа гэдэг. Сүүлийн үед чамд эрүүгийн хэрэг үүсгүүлнэ, хүүхэд дарамталлаа гэх болсон. Миний хувьд охиноо дарамталсан юм байхгүй. Охинтойгоо утсаар ярихаар ээж байхаасаа байхгүй нь их, тусдаа байранд гармаар байна гэдэг. Эмээ дээрээ очвол ямар вэ гэж охинтойгоо ярьсан. Үүнийг ээждээ хэлсэн юм билээ. Үүнээс хойш Б.Охүүхэд дарамталлаа гэж хашхирч, хэрэг үүсгүүлнэ гэх болсон. Охин маань овгоо солиулна гэдэг, ийм л асуудал үүсч байгаа гэжээ.

Хариуцагч Л.У нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Л.У нь Б.О-той2003 оны эхээр танилцаж хамтдаа байж байгаад 2005 оны 09 сарын 05-нд бидний дундаас охин Этөрсөн. Бид гэрлэлтээ 2006 оны 10 сарын 11-нд батлуулсан. Хамт амьдрах хугацаанд Б.Онь гэр орондоо тогтохдоо муу, мөн өөр хүнтэй болсон байсан тул бид таарамж муутай байж байгаад 2009 оны эхээд бид тусдаа амьдарч одоо 11 жил өнгөрч байна. Охинтойгоо уулзах, утсаар ярих гэхээр уулзуулдаггүй, утсаар ярих гэхээр хүүхдийн сэтгэл хоёрдууллаа гэдэг байсан. Одоо ч гэсэн охинтойгоо утсаар ярихаар хүүхэд дарамталлаа, шүүхэд өгнө, эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэдэг. Мөн охины минь эмээ, авга эгч ярихаар танайхан ярьж хүүхэд зовоолоо гэдэг. Нэгэнт бид тусдаа амьдраад олон жил болсон тул цаашид цуг амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах сөрөг шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Л.У нь шүүхэд гаргасан тайлбартаа: Лхагважаргал овогтой Ууганбаяр миний бие нь гэрлэлт цуцлах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч Л.Ут холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Л.Уаас гэрлэлтээ цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.У нь гэрлэлтээ цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Гэрлэгчид нь 2003 онд танилцаж улмаар хамтран амьдарсан байх бөгөөд, 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр охин Л.Э төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа зан харилцааны хувьд таарч тохирохгүй, хоорондын таарамжгүй харилцаа, хэрүүл маргааны улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, талууд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж, эвлэрч хамт амьдрах боломжгүй, хариуцагч Л.У нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон зэргийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр Б.О, Л.У нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Охин Л.Э нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч нь хүүхдийг ээжийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрч, асрамжийн талаар маргаагүй, мөн хүүхдийн насны байдал, санал зэргийг харгалзан насанд хүрээгүй охин Л.Эг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Л.Уаас сар бүр хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй” гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.

            Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч гэрлэлтээ цуцлуулахаар гэрлэлтийн гэрчилгээг авч явсан боловч, гэрлэлтээ цуцлуулаагүй, тусдаа амьдраад 11 жил болж байх боловч, хүүхдээ харж хандаагүй, уулзаагүй 11 жил болсон учир хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарлаж байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан.

            Гэрлэгчид тусдаа амьдраад 11 жил болж байгаа гэж тайлбарлаж байх боловч, шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулж байгаагүй, хариуцагч Л.У нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан болох нь тогтоогдохгүй байх тул хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 2,472,000 төгрөгнөөс тэмдэгтийн хураамжид 54,502 төгрөг тооцож гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Данкар овогт Б.О /Регистрийн дугаар: ШУ88061408/, Цэрэндоржийнхон овогт Л.У /Регистрийн дугаар: МЮ83080111/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Л.Эг эх Б.О-ын асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Л.Эд 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Цэрэндоржийнхон овогт Л.У /Регистрийн дугаар: МЮ83080111/-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Гэрлэлт цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч Л.У татгалзсан болохыг дурьдсугай.

5.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Мөнхнаранд даалгасугай.

8.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Уаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонжаргалд, 34,214 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

10.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН