Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2021/00461

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 1985 оны 10 сарын 04ий өдөр  төрсөн, 36 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг баг  11 хороолол ******* тоотод оршин суух, ....-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1983 оны 06 сарын 14-нд төрсөн, 38 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг задгай ******* тоотод оршин суух, .....т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 23ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие ...... 2005 онд танилцаж 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 онд хүү төрсөн. Сүүлийн 5 жил таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдарсан. Буцаж нийлэх боломжгүй байх тул гэрлэлтээ цуцлуулж, хүүг өөр дээрээ авч эцэг ******* хүүхдийн тэтгэлэг тогтоогох хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү ******* ээжтэй нь үлдээж хүүхдийн тэтгэлэг тогтоож болно гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

            Хариуцагч *******т шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдсэн боловч цаг үеийн нөхцөл байдлаас болж шүүх хуралдаанд оролцож чадахгүй  тул байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд *******, ******* нар нь 2007 онд танилцаж, 2007 оны 04  сарын 29ий өдөр  гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, 2007 оны 03 сарын 15-ны өдөр хүү.... төрсөн болох нь зохигчийн тайлбар, .... тоот регистртэй төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Тус шүүхийн орон тооны эвлэрүүлэн зуучлагч ... нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй удаан хугацаагаар буюу 2014 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нь гэрлэгчид эвлэрэх боломжгүйг харуулж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч хүү ...өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч хүү ...эхэмжлэгч...асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа , мөн хүү Б.Энх-Ундрагын саналыг харгалзан хүү . асрамжинд үлдээж, хариу....цагч *******  сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж 2007 оны 03 дугаар сарын 15-нд төрсөн хүү .... тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчийн хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба 2007 оны 03 дугаар сарын 15-нд төрсөн хүү ......Орхон аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ болох 206,000 төгрөгийн 50 хувь буюу 103,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт сар бүр хариуцагч .т...өлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлөх тэтгэмжээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 34214 төгрөг гаргуулж төрийн санд, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 заасныг баримтлан ....... нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 03 дугаар сарын 15-нд төрсөн хүү .... нэхэмжлэгч /эх/ ...н асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 03 дугаар сарын 15-нд төрсөн хүү Б...16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг ....-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...лгож,  34214төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ