Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2021/00409

 

 

 

 

 

 

 

                                          *******О*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* Ө**************ӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******ямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

*******эхэмжлэгч: *-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *-д холбогдох

1,405,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.*******риунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******эхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь тус компаниас 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 896,000 төгрөгийн үнэт эдлэлийн лизингийн зээлийг 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлж авсан бөгөөд зээл авсанаасаа хойш 180,000 төгрөгний төлөлт хийж хүүгийн өрөнд авсан. Зээл авсан хугацаанд байнга холбогдож зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг байнга шаардаж байсан. Өөрөө төлнө гэдэг боловч төлөлт хийлгүй өдийг хүрлээ. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 05-ний өдөр дуусах байсан. Гэвч ******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба доорх хугацаанд нийт 180,000 төгрөг төлсөнөөс хүүнд 180.000 төгрөг авсан байна. ******* нь зээлийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж хэлэхэд удахгүй төлнө, нөхрийн цалин буухаар төлнө, хүүхдийн мөнгө буухаар төлнө гэсэн ч өдийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй. 2020 оны 02 сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5%-р алданги тооцно гэж тохиролцсон байсан. Иргэний хуульд заасны дагуу алданги бол үндсэн зээлийн 50%-с хэтрэхгүй байх ёстой гэсэний дагуу 896,000 төгрөгийн 50% болох 448,000 төгрөгийг алдангид тооцож, хүүнд 896,000*4.5%*6 сар гээд 241,920 төгрөг болж байна. Үүнээс 180,000 төгрөг төлсөн үүнийг хасч хүүнд 61,920 төгрөгийг гаргуулж, нийт 1,405,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжтэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бие ******* овогтой ******* нь ******* зээлийн төвөөс монетон ээмэг, 1 эрэгтэй бөгж, 1 эмэгтэй бөгж нийт 1,200,000 төгрөгийн үнэт эдлэл авсан нь үнэн. Би тухайн үед  авахдаа урьдчилгаа гэж 400,000 орчим төгрөг тушаасан. Үлдэгдэл 800,000 орчим төгрөг үлдсэн. Тухайн үед хэд байсныг нь би санахгүй байна. 180,000-200,000 орчим төгрөг дансанд нь 1 удаа хийсэн. Одооогийн нэхэмжилж байгаа мөнгийг би зөвшөөрөхгүй байна. Иймд миний бие үлдэгдэл 600,000 орчим төгрөгийг төлнө. Энэ 600,000 төгрөгийг би 6 сард 200,000 төгрөг,  7 сард 200,000 төгрөг,  8 сард 200,000 төгрөг гэж хувааж төлнө. Яагаад гэхээр улс орон даяар гарч байгаа цар тахалтай байгаа учир ажил хийхгүй байна. Би өөрөө цэцэрлэгийн багш, үндсэн цалин 825,000 төгрөг авдаг. Үүний нийгмийн даатгалын шимтгэл гээд гар дээр 620,000 төгрөг авдаг. Цалийнгийн зээлэнд 590,000 төгрөг төлдөг учир одоогоор төлөх боломжгүй байна. 06 сарын 20-ны өдрөөс амралтын мөнгө буудаг учир 6 сараас эхлэн төлөлт хийнэ.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Ү*******ДЭСЛЭХ нь:

*******эхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас үндсэн зээл 896,000 төгрөг, алданги 448,000 төгрөг, хүү 241,920 төгрөг, нийт 1,405,920 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******иний бие *******өнх наран 6868 зээлийн төвөөс монетон ээмэг, 1 эрэгтэй бөгж, 1 эмэгтэй бөгж нийт 1,200,000 төгрөгийн үнэт эдлэл авсан нь үнэн. Би тухайн үед  авахдаа урьдчилгаа гэж 400,000 орчим төгрөг тушаасан. Үлдэгдэл 800,000 орчим төгрөг үлдсэн. Тухайн үед хэд байсныг нь би санахгүй байна. 180,000-200,000 орчим төгрөг дансанд нь 1 удаа хийсэн. Одоогийн нэхэмжилж байгаа мөнгийг би зөвшөөрөхгүй байна. Иймд миний бие үлдэгдэл 600,000 орчим төгрөгийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

******* нь нэхэмжлэгч *******-ийн Орхон салбартай 2019 оны 08 сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 896,000 төгрөгийн үнэт эдлэлийн лизингийн зээлийг 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд нийт 180,000 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 сарын 05-ны өдөр дуусгавар болсон байна.

*******эхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй ба дээрх хугацаанд нийт 180,000 төгрөг төлсөнөөс хүүнд 180, 000 төгрөг төлсөн. 2020 оны 02 сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-р алданги тооцно гэж тохиролцсон. Иргэний хуульд заасны дагуу алданги үндсэн зээл 896,000 төгрөгийн 50% болох 448,000 төгрөг, 6 сарын хүү сарын 4.5 хувиар тооцож 241,920 төгрөг болж байна. Үүнээс 180,000 төгрөг төлсөнийг хүүнээс хасч хүү 61,920 төгрөг, нийт 1,405,920 төгрөг болсон “ гэж тайлбарлаж байна.

*******эхэмжлэгч шүүх хуралдаанд манайх зээлийн төлбөрийг хүү, зээл, алданги гэсэн дарааллаар авдаг, нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан 896,000 төгрөгнөөс хүү 61,000 төгрөгийг төлүүлье, мөн алданги 448,000 төгрөгийг 50 хувиар багасгаж нийт 1,181,920 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв. Иймд нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын дагуу нийт 1,181,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

*******онгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь : 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 1,181,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-ийн Орхон салбарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 224,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,444.72 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 32,916 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                           Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ                         *******Я*******Б*******СҮРЭ*******