| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00311/и |
| Дугаар | 142/ШШ2021/00410 |
| Огноо | 2021-05-10 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2021/00410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *-д холбогдох
245,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОД*******ОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* хотоос пүүз захиалж авсан. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *******-******* ******* улсын дугаартай, 992235******* утасны дугаартай жолоочоор Нарантуул захын өргөтгөл дээрээс ******* рүү ачуулсан. *******эд ирээд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13-30 минутанд над руу залгаж ачаагаа ав гэсэн боловч, ажилтай байсан тул орой тараад 1845 минутанд залгаж ачаагаа авах гээд очтол байгаагүй, үл мэдэх хүнд андуурч өгсөн байсан. Тэр өдрөө Орхон аймаг дахь Цагдаагийн газарт очиж өргөдөл гаргаж дайвар тараасан хүнээр 7 хоногийн хугацаатай хохирол барагдуулах нөхцөлтэйгээр гар бичвэр хийлгэж авсан боловч, миний хохирлыг барагдуулахаас татгалзсан. Иймд пүүзний төлбөр 245,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:*******минйи бие 2021 оны 03 сарын 01-ний өдөр *******аас ирсэн ачаа тээврийг буулгах ажилд тусалсан бөгөөд 95342602 дугаар луу 99223*******9 дугаараас 1 цагийн орчим залгасан. Уг утасны дугаараас 1 цагийн орчим залгасан. Уг утасны дугаартай дайварыг 16 цагийн орчим ирж авсан бөгөөд тухайн дайврыг авсан хүн “манай хүүхдийнх юм аа 2 гутал байгаа юм аа” гэж хэлж байгаад авсан. Тухайн дайварыг хооронд нь холбож наасан байсан. Тэр өдөр ирсэн дайварууд машин дотор байсан бөгөөд өөр хүн авах боломжгүй. Дайвараа авна гэж ирэх үедээ хаана байна гэж утсаар ярихгүйгээр 19 цагийн үед эхнэртэйгээ хоёулаа ирсэн тухай нь дайварыг аваад явсан гээд дэвтэрт тэмдэглэсэн утасны дугаарыг харуулсан боловч аваагүй гээд цагдаад өгсөн байсан. Тухайн утасны дугаартай дайварыг өгч явуулсан хүн, жолооч, дайвар тараасан хүн авч байгаа хүн л мэднэ, өөр ямар нэгэн хүн мэдэх боломжгүй. Тухайн өдөр ньв цагдаад очих үед шууд төлж өг гэж надад тулган шаардсан учраас 2018 онд хагалгаанд орсон бие маань маш ихээр зүрх өвдөж, үг хэлэхэд төвөгтэй байсанаас 7 хоногийн дотор олж өг гэж гарын үсэг зуруулсан. Иймд 99223*******9, 993*******6******* дугаарлуу залгасан болон ярьсан хуулгатай тулгах, тухайн өдөр буюу 03 сарын 01-ний өдрийн дайварын мөнгө орсон дансны хуулга тодруулж үзэх, дэвтэрт бичсэн дайварыг хүлээлгэж өгсөн утасны дугаартай тулгаж үзэх, гомдол гаргаад байгаа эхнэр, нөхөр хоёрын 2021 оны 03 сарын 01-ний өдрийн утасны хуулга болон эхнэртэйгээ чаталсан чатыг тодруулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан бусдад андуурч өгсөн пүүзний үнэ 245,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд уг утасны дугаартай дайварыг 16 цагийн орчим ирж авсан, тухайн дайврыг авсан хүн “манай хүүхдийнх юм аа, 2 гутал байгаа юм аа” гэж хэлж байгаад авсан. Тэр өдөр ирсэн дайварууд машин дотор байсан бөгөөд өөр хүн авах боломжгүй. Нэхэмжлэгч нь утсаар ярихгүйгээр эхнэртэйгээ хамт ирсэн, дайварыг аваад явсан гэж дэвтэрт тэмдэглэсэн утасны дугаарыг харуулсан боловч аваагүй гээд цагдаад өгсөн байсан. Тухайн утасны дугаартай дайварыг өгч явуулсан хүн, жолооч, дайвар тараасан хүн, авч байгаа хүн л мэднэ, өөр ямар нэгэн хүн мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч ******* нь: 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* хотоос пүүз захиалж авсан. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *******-******* ******* улсын дугаартай, 992235******* утасны дугаартай жолоочоор Нарантуул захын өргөтгөл дээрээс ******* рүү ачуулсан. *******эд ирээд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13-30 минутанд над руу залгаж ачаагаа ав гэсэн боловч, ажилтай байсан тул орой тараад 18:45 минутанд залгаж ачаагаа авах гээд очтол байгаагүй, үл мэдэх хүнд андуурч өгсөн байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* хот руу пүүз захиалж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр * улсын дугаартай, * утасны дугаартай жолоочоор дээрх пүүзийг ******* рүү дайж явуулсан байна. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13-30 минутанд түүн рүү залгаж ачаагаа ав гэж мэдэгдсэн байх ба 18 цаг 45 минутанд залгаж ачаагаа авахаар очиход пүүз байхгүй, хариуцагч нь үл мэдэх хүнд андуурч өгсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Хариуцагч тээвэрлэж ирсэн пүүзийг нэхэмжлэгчийн захьсан хүнд өгсөн,нэхэмжлэгч пүүзийг хүлээж авсан гэдгийг нотлож,нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадахгүй байх тул түүнээс пүүзний үнэ 245,000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.
Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *******-******* ******* улсын дугаартай, * утасны дугаартай жолоочтой Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байна. Тээвэрлэгч нь ачааг тогтоосон газарт хүргэсэн боловч ачааг биечлэн хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч *******д шилжүүлж хариуцагч ирсэн ачааг хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байх тул нэхэмжлэгч хариуцагчаас Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 245.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 8,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН