Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 0061

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Шүүгдэгч С.Түвшинбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Сангын Түвшинбаярт холбогдох эрүүгийн 201614000439 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1. Боржигин овгийн Сангын Түвшинбаяр, Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо 10-121 тоотод оршин суух,  урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 10 сарын 30-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 сарын 20-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоног хорих ялыг 1 жил тэнсэж харгалзах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх/РД:ФА92121232/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч С.Түвшинбаяр нь 2016 оны 08 сарын 31-нээс 09 сарын 01-нд шилжих шөнө Орхон аймаг Баян Өндөр сум Уурхайчин багийн 9 дүгээр байрны гаднаас П.Ганбаатарын эзэмшилийн 75-46 БУА улсын дугаартай  тээврийн хэрэгслийг авч зугатаасан, 2016 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Орхон аймаг Баян Өндөр сум Согоот багийн 19 дүгээр байрны гаднаас Ч.Баясахын 47-67 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч зугатаасан, 2016 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Орхон аймаг Баян Өндөр сум Булаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Дельфин авто угаалгын гаднаас Х.Ган-Эрдэний  04-22 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч зугатаасан, 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян Өндөр сум Уртын гол багийн 1 дүгээр гудамжны 53 тоот хашааны гаднаас Ч.Ууганбаярын 20-70 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч зугатаасан, 2016 оны 11 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян Өндөр сум Хүрэн булаг багийн 4 дүгээр хороолол 18 дугаар байрны гаднаас Э.Эрдэнэболорын 60-92 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч зугатаан, давтан үйлдлээр ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр бусдын тээврийн хэрэгслийг авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн,

 

2. Мөн давтан үйлдлээр Ч.Баясахын 47-67 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  дотроос 280 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, Ч.Ууганбаярын 20-70 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 244 000 төгрөгийн үнэ бүхий 20 литрийн 2 ширхэг канистор, өгөөж гэсэн бичигтэй нарийн боов зөөдөг корзин 1 ширхэг, напелион тоортноос 290 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлсан, Орхон аймаг Баян Өндөр сум Хүрэн булаг багийн 4-5 дугаар байрны гаднаас 2016 оны 11 сарын 12-оос 13-нд шилжих шөнө Б.Мөнгөнцэцэгийн 44-58 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 260 000 төгрөгийн үнэ бүхий хучлагыг хулгайлж нийт 784 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч П.Ганбаатарын “2016 оны 08 сарын 31-ээс 2016 оны 09 сарын 01-нд шилжих шөнө би Орхон аймагт байгууллагынхаа ажлаар явсан. Орхон аймгийн 3 дугаар микроны 9 дүгээр байрны гадна өөрийн эзэмшилийн 75-46 БУА улсын дугаартай хар өнгийн Верна аксент маркын машиныг шөнө 01 цаг 20 минутын үед байрлуулчихаад өглөө нь босоод иртэл алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Миний машин 1998 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2008 онд орж ирсэн. Одонхүү гэж хүний нэр дээр байсан бөгөөд би нэрээ шилжүүлээгүй байсан. 2015 оны 08 дугаар сард уг машиныг 3 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Онцлог содон шинж тэмдэг гэвэл доогуураа никель хүрээтэй, зөв талын 2 обуд нь төмөр өнгөтэй, буруу талынх нь хар өнгөтэй дискен обудтай, суудлын бүрээс нь цэнхэр өнгөтэй өөр ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байхгүй юм” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 09 дүгээр хуудас/, Би Улаанбаатар хотод журмын хашаанд байгаа тээврийн хэрэгслийг очиж үзсэн. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан, машинаас алга болсон зүйл байхгүй бүрэн бүтэн байна лээ. Миний хувьд машинаа хулгайд алдах үед хайсан зардал болох 500 000 төгрөг гарсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Журмын хашааны мөнгө 735.000, ачсан зардал 66.000 төгрөг нийт 801 .000 төгрөг болж байна” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 45 дугаар хуудас /,

            2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авсан тухай тэмдэглэл хх-ийн 52 дугаар хуудас/

            3. Верна аксент маркийн 75-46 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Хөсөг трейд ХХК-ний тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байна. Одхүүгийн Мөрөн / УК92120332/-тай согтууруулах ундаа жолоодон явах үедээ журамлагдаж саатуулагдсан байна” гэх албан тоот /1 дүгээр хавтас 34 дүгээр хуудас/

4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 59-63 дугаар хуудас/

 

5. Хохирогч Ч.Баясахын “Би 67-47 ОРХ улсын дугаартай цагаан өнгийн Тоёото марк-2 маркын тээврийн хэрэгслийг эзэмшдэг юм. Би гэр бүлийн хамтаар Булган аймгийн Орхон сумруу идшээ хийж яваад 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 21 цагт хөдөөнөөс ирсэн. Хөдөө явахдаа машинаа унаж явсан. Хөдөөнөөс ирээд машинаа гэрийнхээ гадаа буюу 6-19 дүгээр байрны зогсоол дээр байрлуулаад гэртээ орж амарсан. Маргааш өдөр 13 цагийн орчим гэрээсээ гараад ирсэн чинь миний машин алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгтэл 2016 оны 12 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө цагдаагийн ажилтан надруу утсаар яриад миний машиныг гэр хорооллын айлын хашаанд байна хүрээд ир гэсэн. Миний машин дотор эрэгтэй хүний ажлын хүрэм /Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ажилчид өмсдөг/ миний өөрийн өмсөж байсан хуучин монгол гутал, эхнэрийн буриад гутал зэрэг эд зүйлс байсан алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 75 дугаар хуудас/,

6. Гэрч Д.Үүрцайхын “Би 09 цагийн үед босоод жорлон орохоор гарахдаа хашааны завсараар харсан чинь цагаан өнгөтэй марк 2 маркын машин манай хашааны урд хашааруу шахаад зогссон байсан. Би хашаан завсараар харсан болохоор дугаарыг нь харж чадаагүй. Түвшинбаяр манай гэрт байж байгаад 11 цаг өнгөрөхөд гараад явсан. Тэр машины талаар ямар нэгэн юм яриагүй. Орой 20 цагийн үед Түвшинбаяр ганцаараа манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд архи уухуу гэхээр нь за тэгье гээд Түвшинбаяр бид 2 хамт явж дэлгүүрээс архи авсан. Би Түвшинбаяраар энэ хэний машин юм бэ гэж асуухад Түвшинбаяр миний машин бичиг баримтаа цагдаад хураалгачихсан гээд машиныхаа дугаарыг тайлаад машин дотроо хийсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 77 дугаар хуудас/

 

7. Гэрч Д.Туулын “2016 оны 12 сарын 04-ний өдрийн орой ажлаа тараад ирсэн чинь манай гэрийн үүдэнд цагаан өнгийн номер дугааргүй машин зогсож байсан. Би хүүгээсээ энэ хэний машин бэ гэж асуусан чинь Түвшинбаярын машин гэж хэлсэн. Тэгээд удалгүй Түвшинбаяр гэх залуу такси бариад манай гэрт ирсэн. Ирэхдээ 2 хайрцаг торт авч ирээд машиндаа хийсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 79 дүгээр хуудас/,

8. Гэрч Т.Янжиндуламын “Түвшинбаяр 12 сарын 02-оос 3-нд шилжих шөнө 00 цагийн үед найзтайгаа уулзаад ирэе гээд гараад явсан. Тэгээд үүрээр 03 цагийн орчим Түвшинбаяр манай гэрт орж ирээд унтаад өгсөн. Маргааш өдөр нь буюу 12 сарын 03-нд босоод ахтайгаа билүү эгчтэйгээ уулзана гээд явсан. Тэгээд орой манай гэрт орж ирээд унтаж амарсан, 12 сарын 04-ний өглөө 11 цагийн орчим 11 цагийн орчим Түвшинбаяр ахтайгаа уулзана гэж гараад өдөр 14 цагийн орчим эргэж ирсэн. Эргэж ирэхдээ цагаан өнгийн марк-2 маркын машин унаж ирсэн. Тэгээд машинаа миний машин байгаа юм гэж хэлсэн. Машинаасаа хар өнгийн эмэгтэй хүний буриад гутал 2 ширхэг ажлын хүрэм, нэг эрэгтэй монгол гутал гаргаж ирээд миний өмсөж байсан муу хувцаснууд байгаа юм гээд буриад гутлыг манай ээж өмсөж байсан юм гээд ээжид өгсөн. 2 ажлын хүрмийг Үүрцайх ахад өмс гээд өгч байсан. Монгол гутлыг нь манай гэрийн ойролцоо амьдардаг Амраа гэдэг ахад 50 000 төгрөгөөр худалдаж байсан. Түвшинбаяр манай гэрт ирсэнээс хойш би ажлаар гарч явж байгаад орой 19 цагийн орчим хамаатны Сүхээ ахынд байхад Түвшинбаяр надруу утсаар залгаад хаана байна гэхээр нь ахындаа байна гэхэд зам дээр зогсож бай би одоо такси бариад очиж байна гэсэн. Тэгээд зам дээр гараад зогсож байтал Түвшинбаяр такситай ирсэн. Бид хоёр манай гэрлүү явсан. Манай гэрийн гадна очоод нөгөө таксинаас 2 крозин напелион торт, 2 ширхэг шар өнгийн хуванцар сав гаргаж ирсэн. Тортоо оруулж ирээд галын хажууд хэсэг халааж байгаад ахын хүүхэд болон манай хүүхдэд 1, 1 торт өгөөд машиндаа хийсэн. 2 ширхэг сав нь манай гэрт байгаа. Тэр өдрийнхөө орой Үүрцайх ахтай манай гэрт архи ууж байгаад бие засах гэж гараад Цагдаа хараад зугтаасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 83 дугаар хуудас /

 

9. Эд зүйлсийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийн” ажлын хүрэм 2 ширхэг 160 000 төгрөг, Монгол гутал 70 000 төгрөг, буриад гутал 50 000 төгрөг, нийт 280 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 99-106 дугаар хуудас/

 

10. Гэрч Т.Янжиндуламаас эрэгтэй, эмэгтэй ажлын хувцас, 1 хос буриад гутал, 2 ширхэг хуванцар сав зэргийг хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хх-ийн 145 дугаар хуудас/

11. А. Амарсайханаас нэг хос эрэгтэй хүний Монгол гутал  хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 147 дугаар хуудас/, 

 

12. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хуудас 157-160 дугаар хуудас/

 

13. Хохирогч Х.Ган-Эрдэний “Би 2016 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цагийн үед Булаг багт байрлах Дельфин авто угаалгын гадна талын машины зогсоол дээр 04-22 УББ улсын дугаартай машинаа тавьсан ба Дельфин авто угаалгын дотогшоо ортол найз Ганболд хөзөр тоглоод сууж байхаар нь тоглож дуусахыг нь хүлээгээд 30 орчим минут болчихоод машинаа оруулах гээд гарах гэтэл миний машин байхгүй байсан. Тэгээд 2016 оны 12 сарын 04-ний өдөр Уртбулаг багийн 5-1 дүгээр байрны гадна миний машиныг тавьсан байхад нь олж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 164 дүгээр хуудас/

 

14. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 201-203 дугаар хуудас/

15. Авто машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 204-206-р хуудас/

16. Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 207 дугаар хуудас/

17. Хохирогч Ч.Ууганбаярын “миний машинаас 20 литрийн 2 ширхэг канистор, нэг ширхэг өгөөж гэсэн бичигтэй нарийн боов зөөдөг корзин, авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ алга болсон  байна. Мөн миний машин дотор байсан 400 ширхэг напелион тортноос 290 ширхэг нь алга болсон байна. Би 2016 оны 12 сарын 08-ны өдөр миний машин дотор байсан напелион тоортноос 110 ширхэгийг хүлээн авсан. Тухайн хүнсний бүтээгдэхүүн хүйтэн газар байж байгаад халуун газар орж гэсэхээрээ хүнсний бүтээгдэхүүний шаардлагыг хангахаа больдог тул би хүлээн авсан 110 ширхэг тоортыг устгасан болно. Миний тээврийн хэрэгсэлд эвдэрч гэмтсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 209 дүгээр хуудас/

18. Гэрч Ж.Өнөржаргалын “машинд бол ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байгаа, харин машин дотор байсан 20 литрийн багтаамжтай шар өнгийн хуванцар сав, нэг корзин болон 285 ширхэг напелион торт алга болсон байна лээ. Манайх хувиараа напелион тоортны үйлдвэр ажлуулдаг юм. Тухайн үед манай машинд 400 ширхэг напелион тоорт байсан юм. Үүнээс 110 ширхэгийг нь хүлээж авсан юм. Хүлээж авсан 110 ширхэг тоортыг хаясан. Яагаад гэхээр уг бүтээгдэхүүнийг хийхэд өндөг ордог учир олон хоног халуун, хүйтэн газарт байлгасан учир хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ гээд хаясан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 210 дугаар хуудас/

19. “Найдвар Од аудит” ХХК-ний шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаартай дүгнэлтээр “суудлын авто машин 2 200 000 төгрөг, канистор, корзин /нэг бүрийн үнэ нь/ 5 000+60 000 төгрөг, Напилеон торт 400 ширхэг 240 000 төгрөг гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтас 212 дугаар хуудас/

20. Ч.Ууганбаярт хохирлын мөнгө /605 000 төгрөг/ хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хх-ийн 230 

21. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /2 дугаар хавтас 34-35 дугаар хуудас/

22. Хохирогч Э.Эрдэнэболорын “60-92 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4-18 дугаар байрны зогсоол дээр зүүн тийш харуулж байрлуулаад хаалгаа түгжээд орхисон юм. Бид нар буудалдаа хоночихоод өглөө 09 цагт босоод буудлаас гараад машин тавьсан газраа очиход миний машин алга болсон байсан. Тэр шөнө цас их орж цасан шуурга шуурсан болохоор машин хаашаа явсан нь харагдахгүй байсан” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас 37 дугаар хуудас/, Би өөрийн хулгайд алдсан машинаа хүлээж авсан, одоо гаргаад байх гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас 38 дугаар хуудас/

23. Гэрч П.Ганбаатарын “Би 2016 оны 11 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төв талбай дээр очиж Улаанбаатар хотруу хүн авч явахаар өөрийн эзэмшилийн Соната-6 маркын 12-19 СЭА улсын дугаартай машинтай зогсож байтал хөдөө орон нутгийн замд цас их орсон гээд улсын хэмжээнд орон нутгийн бүх замыг хаасан гэж сонсоод зогсож байтал 60-92 УБЕ  улсын дугаартай бор шаргал өнгийн Верна аксент маркын машинтай 30 орчим насны хар өнгийн куртиктэй шардуу өнгийн царайтай туранхайвтар биетэй залуу ирээд миний машины диск эвдэрээд Эрдэнэтээс арай гэж ирлээ эндээс сэлбэг олдох уу гэж асуухаар нь Эрдээс сэлбэг олдохгүй Дарханаас сэлбэг олдоно гэж хэлэхэд тэр залуу машины хучлага зарахаас тэгж байж сэлбэг авна гэж байсан. Удалгүй Уртнасан  гэж хүний хүргэн приус-20 маркын машинтай залуу ирээд саарал өнгийн хучлагыг нь 40 000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас 39 дүгээр хуудас/

24. Хохирогч Б.Мөнгөнцэцэгийн “2016 оны 11 сарын 12-оос 13-нд шилжих шөнө 04 цагаас 06 цагийн хооронд Хүрэнбулаг багийн 5 дугаар байрны гадаа зогсоол дээр тавьсан Прус-20 маркын 44-58 ОРО улсын дугаартай авто машиныг хучсан байсан бор өнгийн тууш шивээстэй, дээгүүрээ саарал өнгөтэй хучлага хулгайд алдагдсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 238-р хуудас/

25. Гэрч Ш.Батчулуун шөнө 04 цагийн орчим байх босч бие зассан бөгөөд тухайн үед машинаа цонхоор харахад хучлага нь байсан 06 цагийн үед ажилдаа явахдаа харсан чинь хучлага алга  болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 240 дүгээр хуудас/ 

26. Иргэний нэхэмжлэгч Н.Баатархүүгийн “Би 2016 оны 11 сарын үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд очиж өвлийн идэш хийхээр явсан. Хөтөл тосгоны үйлчилгээний төвийн гадаа ил зогсоолд Улаанбаатар хотруу хүн авч явах санаатай зогсож байтал нэг залуу машины хучлага зарна гээд их даарсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би яасан юм бэ гээд очиход миний авто машины диск эвдэрчихлээ би машины хучлагаа зараад Дархан хотруу явж диск сольж авах гэсэн юм та энэ хучлагыг 40 000 төгрөгөөр аваач гэхээр нь авчихсан юм” гэсэн мэдүүлэг. /х/х-н 244 дүгээр хуудас/

27. “Найдвар Од аудит” ХХК-ний шинжээчийн 2017 оны 01 сарын 02-ны 01 дугаартай дүгнэлтээр 260 000 төгрөг гэсэн үнэлгээ. /хх-ийн 247 дугаартай хуудас/

28. Н.Баатархүүгээс алдагдсан гэх хучлагыг хураан авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтас 3 дугаар хуудас/

29. Н.Баатархүүгээс хураан авсан хучлагыг Б.Мөнгөнцэцэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /2 дугаар хавтас 4 дүгээр хуудас/

            30. Яллагдагч С.Түвшинбаярын 2017 оны 01 сарын 02-нд өгсөн “2016 оны 08 сарын 31-ний шөнө ганцаараа согтуу явж байгаад 3-9 дүгээр байрны гадаа байрлуулсан байсан хар өнгийн Верна аксент маркын машиныг онгойлгох гээд түлхүүр тааруулаад үзсэн чинь онгойсон. Тэгэхээр нь машинд суугаад түлхүүрээ хийгээд асаах гэтэл асаж байсан. Тэгээд тэр машиныг жолоодож Төгөл дэлгүүрийн гаднаас тамхи авах гэж очиж зогссон.  Улаанбаатар хотруу тэр машинаа унаад явсан. Би шөнөжин явсаар байгаад Улаанбаатар хотруу өглөө орсон. Улаанбаатар хотруу ороод Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн тойргоор тойроод дээшээ өгсөөд явах гэсэн чинь замын цагдаа зогсоосон. Замын цагдаа зогсоогоод намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд согтуурал хэмжидэг багажаар шалгасан чинь 0,32 билүү 0,23 гэсэн заалт гараад намайг саатуулна гээд миний машиныг журмын хашаанд хийсэн. Би өөрөө жолоочийн эрхийн үнэмлэх байхгүй болохоор найз Одхүүгийн Мөрөнгийн овог регистрийн дугаарыг хэлж бичүүлээд явсан. Намайг саатуулсан байцаагч торгуулийн мөнгөө аваад ир тэгээд машинаа аваад яваарай гээд явуулсан. Би эргэж очоогүй гэсэн мэдүүлэг, /хх-ийн 52 дугаар хуудас/ яллагдагч С.Түвшинбаярын 2017 оны 01 сарын 04-ний өдрийн “тоёото приус маркын авто машины хучлагыг хулгай хийж авч яваад Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд зам зуурын танихгүй хүнд миний машины хучлага байгаа юм гэж хэлээд 40 000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 2 дугаар хуудас 1 дүгээр хуудас/, “Рашаант багийн 1  дүгээр гудамжинд 20-70 ОРО гэсэн улсын дугаартай марк -2 авто машин зогсож байсан. Тэгэхээр нь би тэр машин дээр очоод урд нь хулгай хийж унаж явсан 04-22 УББ  улсын дугаартай машины түлхүүрийг хийсэн таараад хаалга нь онгойсон. Тэгээд машинд суугаад Үүрцайх гэж найзынхаа гэрт очоод гудамжинд машинаа орхиод Үүрцайхын гэрт орж хоносон. Ингээд маргааш өдөр нь Үүрцайхын гэрт байж байгаад өдөр 17 цагийн үед гараад машины ард байсан напелион тортноос 1 корзиныг аваад дэлгүүрүүдээр зараад 40 000 төгрөг болгож уг мөнгөөрөө Үүрцайхын эхнэрт өрөө төлж үлдсэн мөнгөөр нь нэг шил архи аваад Үүрцайхтай хувааж уусан. Ингээд шөнө 23 цаг өнгөрч байхад Үүрцайхын гэрээс гараад хулгайлсан машинаа асаагаад Булаг багийн ББ Одын ард Булаг багийн 1-р гудамжинд машинаа орхиод цаашаа явган город явсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 227 дугаар хуудас/, “би ганцаараа архи авах гээд явсан бөгөөд Дельфин авто угаалгын гадаа марк-2 машин зогсож байхаар нь хаалгыг нь татаж үзтэл онгорхой түлхүүр зоолттой байсан болохоор унаад Орхон аймаг Уртбулаг багийн 5-1 дүгээр байрны гадна тавьсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 182 дугаар хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Түвшинбаяр мэдүүлэхдээ “яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал мэтгэлцэхдээ “яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч С.Түвшинбаяр нь урьд нь ял шийтгүүлсэн боловч ял шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн тул анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй. Иймд хөнгөн ял шийтгэл оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой” гэв.

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ялын шүүмжлэлдээ “шүүгдэгч С.Түвшинбаярын гэм буруу нотлогдож тогтоогдсон, ял шийтгэх үндэстэй. Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 103 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэв.

   Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч С.Түвшинбаяр нь 2016 оны 08 сарын 31-нээс 09 сарын 01-нд шилжих шөнө Орхон аймаг Баян Өндөр сум Уурхайчин багийн 9 дүгээр байрны гаднаас П.Ганбаатарын эзэмшилийн 75-46 БУА улсын дугаартай  тээврийн хэрэгслийг авч зугатаасан, 2016 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Орхон аймаг Баян Өндөр сум Согоот багийн 19 дүгээр байрны гаднаас Ч.Баясахын 47-67 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч зугатаасан, 2016 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Орхон аймаг Баян Өндөр сум Булаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Дельфин авто угаалгын гаднаас Х.Ган-Эрдэний  04-22 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч зугатаасан, 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян Өндөр сум Уртын гол багийн 1 дүгээр гудамжны 53 тоот хашааны гаднаас Ч.Ууганбаярын 20-70 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч зугатаасан, 2016 оны 11 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян Өндөр сум Хүрэн булаг багийн 4 дүгээр хороолол 18 дугаар байрны гаднаас Э.Эрдэнэболорын 60-92 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч зугатаан, давтан үйлдлээр ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр бусдын тээврийн хэрэгслийг авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, давтан үйлдлээр Ч.Баясахын 47-67 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  дотроос 280 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, Ч.Ууганбаярын 20-70 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 244 000 төгрөгийн үнэ бүхий 20 литрийн 2 ширхэг канистор, өгөөж гэсэн бичигтэй нарийн боов зөөдөг корзин 1 ширхэг, напелион тоортноос 290 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлсан, Орхон аймаг Баян Өндөр сум Хүрэн булаг багийн 4-5 дугаар байрны гаднаас 2016 оны 11 сарын 12-оос 13-нд шилжих шөнө Б.Мөнгөнцэцэгийн 44-58 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 260 000 төгрөгийн үнэ бүхий хучлагыг хулгайлж нийт 784 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Ганбаатар, Ч.Баясах, Х.Ган-Эрдэнэ, Э.Эрдэнэболор, Ц.Ууганбаяр, Б.Мөнгөнцэцэг нарын мэдүүлэг, гэрч Д.Үүрцайх, Д.Туул, Т.Янжиндулам, П.Ганбаатар, Ж.Өнөржаргал нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, эд зүйлийг үнэлэн шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйл хураан авсан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд болон шүүгдэгч С.Түвшинбаярын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүгдэгч С.Түвшинбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

С.Түвшинбаяр нь 103/нэг зуун гурав/ хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Түвшинбаяр нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт  ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигин овгийн Сангын Түвшинбаярыг давтан үйлдлээр авто тээврийн хэрэгслийг авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Шүүгдэгч С.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч С.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ононгдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Түвшинбаярт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Түвшинбаярын цагдан хоригдсон 103/нэг зуун гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Түвшинбаяр нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч С.Түвшинбаярт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Түвшинбаярт  авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчнар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС