Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар    2024/ШЦТ/204

 

 

  2024         02          27                                      2024/ШЦТ/204

                 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав,

шүүгдэгч А.Б, шүүгдэгч Ж.А тэдний өмгөөлөгч М.Алтанцэцэг

шүүгдэгч С түүний өмгөөлөгч М.Далайжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э овогт Тд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт А-ийн Б, Б овогт Ж-ны А нарт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С /S/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 05264 0366 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ........................... ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...............................тоотод түр оршин суух хаягтай, урд нь ял шийтгүүлж байгаагүй,

Э овогт Т /РД:........................ / паспортын дугаар /EH...................... /

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ......................... ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ..............................тоотод түр оршин суух хаягтай, урд нь ял шийтгүүлж байгаагүй,

С /S.............. / /РД:................... /, паспортын дугаар E............... /

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ......................тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,

Б овогт Ж-ны А /РД:......................... /,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ........................................тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,

Б овогт А-ийн Б /РД:.................... /  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх Сүнжин грандын А блокын гадна талд ........ УАХ дугаарын тээврийн хэрэгслээр Б.Оын эзэмшлийн ....... УАС дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, гэмтээсний улмаас 1,728,000 төгрөгийн, А.Бын ........ УНХ дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, гэмтээсний улмаас 2,644,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч А.Б, Ж.А нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх....................  А блокын гадна талд хохирогч Э.Тг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 Шүүгдэгч С /S/ нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх .......................  А блокын гадна талд хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж /Z/-г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.   

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: “Би яагаад яллагдагчаар татагдсанаа мэдэхгүй байна. Намайг Тг зодсон гээд байх юм. Би яаж зодсоноо мэдэхгүй байна. Зодоогүй хүнийг яагаад яллагдагчаар татаад байгааг нь мэдэхгүй байна. Цагдаа дуудсан нь миний буруу юм уу. Мөрдөн байцаах шатанд би мэдүүлэг өгсөн байгаа. Яллана гээд байна. Би хүний амь насанд халдаагүй тэр хүн хүний машин мөргөөд зугтааж байна. Энэ машинд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Яагаад ямар ч хамааралгүй хүнийг яллана гээд байна вэ, үүн дээр гомдолтой байна” гэв.  

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Намайг Т гэдэг хүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна гэсэн. Т гэдэг хүн тэнд байсныг нь мэдэхгүй.  Би энэ хүнтэй мөрдөн байцаах албаны гадаа таарсан. Энэ хүн хаанаас гарч ирээд надад зодуулсан бэ. .................зочид буудал дээр 3 машин очоод зогссон байсан. Би хүнтэй уулзах гээд очтол миний хаалганы гадаа 4-5 хүн ирээд Т гэдэг хүнийг зодоод байсан. Тэгэхэд намхан куртиктэй хүн авираад зодоод зогсож байсан. Тэгээд би тэр хүнийг нь татаад унагаасан. Аыг цуг дагаад бүлэглэж зодсон гэсэн байна. Энэ хүн сүүлд ирсэн байгаа. Мөрдөн байцаах албаны А гэдэг байцаагч  С гэдэг хүн 570 гэдэг машиныг хөдөө явахдаа унаад явсан гэтэл тэр хүнийг нь дуудаад мэдүүлэг авсан байсан. Тухайн үед би Аыг “машин ухраагаад өгөөч” гэж хэлж байснаа санаж байна. Тэр хаалгыг хаагаад хашаад өгөөч гэсэн. Т гэдэг хүнд гэмтлийн зэрэг учруулсан гэж байна. Би үүнийг гайхаад байна. 2023 оны 11 дүгээр сараас хойш бид нар тасралтгүй байцаалт өгсөн. 2 хоноод очдог болсон. Сүүлдээ нэг нэгнийгээ таньдаг ........... орж кофе уудаг болсон.  Тэр таниулах үйл ажиллагаа явуулахад хар куртиктэй бүдүүн гэсэн байна. Би тэр хар куртикийг шинэ жил дөхүүлээд өмссөн.  Тухайн үед хар ноосон ноолууран цамцтай байсан. Өнөөдөр би энэ хүнд гомдол гаргаж хохирогч болоод мэдүүлэг өгөөд явж байсан. Энэ хүмүүс хүн дайраад гараад явахад нь би цагдаа дуудсан. Миний ажиллуулж буй караокены гадаа хүн дайраад явсны дараа цагдаа дуудаж өгснийхөө дараа би машинаараа зам дээр хааж зогссоныхоо төлөө би өнөөдөр энд яллагдагчаар татагдсан байна. Би үүнийг нь шалгаад өгөөч гэж прокуророос гуйсан. Яллагдагчаар татахын өмнө прокурор солигдсон байгаа. Өмнө нь байсан эмэгтэй прокурор нь миний хүсэлтийг хангаад явж байсан. Дараа нь яллагдагчаар татагдсан байгаа. Би хохирогчоор тогтоолгоод машиныхаа хохирлыг төлүүлэх гэсэн боловч намайг яллагдагчаар татсан байсан. Би хохирогч болоод машиныхаа үнийг гаргуулж авах гээд явж байсан чинь намайг Т гэдэг хүнийг Атой хамт бүлэглэн зодсон гэсэн байна. Би үүнийг гайхаад байна. Таниулах ажиллагааг 5 сарын дараа хийдэг үү. Хууль ёсны дагуу яваагүй. энэ хүмүүсийн 2 Ж-класс гэх машинтай 5-6 хүн байсан. Энэ хүмүүс ирсэн шалтгаан нь юу вэ гэдэг талаараа мэдэх хэрэгтэй. Т гэдэг хүнтэй хамт ажилладаг Жилү гэдэг хүн түүнийг алахаар ирж байгаа гэсэн. Намайг алах гээд байна шүү дээ гээд В гэдэг хүнд хэлсэн байсан. Тэгснээ Д-г тэндээс аваад зугтсан байгаа. Байцаалтыг тодорхой болгох хэрэгтэй байна. Яагаад үүнийг шалгахгүй байна вэ, энэ хүмүүсийг шалгаад өгөөч. Миний караокед байсан хүмүүс бүгд гарсан хүмүүсийг би гэрчээр мэдүүлэг авхуулсан байгаа. Өнөөдөр 8 хятад улсын иргэн ирснээс 1 хүн нь шүүх хурлын танхимд сууж байна. Тэр хүмүүс ирэхдээ ямар учраас ирсэн байна вэ гэдгийг тодруулах ёстой. Би хоорондоо зодолдоод байгаа хүмүүсийг бичлэг хийгээд фейсбүүк дээр тавьсан байгаа. Гэтэл үүнийг шалгаад өгөөч гээд би Сайнхүү прокурорт хэлэхэд прокурор хэргийн материалтайгаа танилцаагүй байна. Чи өмгөөлөгчөөрөө дамжуулж хүсэлтээ гарга гэсэн. Би 1 жил гаран шалгагдаж байна. Би гомдолтой байна” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С /S/ мэдүүлэхдээ: “Намайг шилээр цохисон гээд байна. Би шилээр цохисон зүйл байхгүй. Тухайн өдөр би 570 гэх машинтай найзтайгаа уулзаж байсан. ................. зочид буудал дээр очсон. Би тамхи татаад зогсож байсан чинь цагаан өнгийн Жкласс машин ирээд тэндээс нэг залуу буюу В гээд хүн надтай уулзаж байсан чинь араас нь ........... гэсэн хар Ж-класс машин ирээд тэгснээ тэр машинаас хүн бууж ирээд намайг шууд цохиод авсан.  Тэгсэн манай ангийн охины нөхөр гээд байгаа хүн намайг хамгаалаад тэгээд болохгүй гээд тэгсэн намайг шилээр цохисон гээд байгаа хэргийг газрын үзлэг дээр шил гарч ирээгүй байсан” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Шүүгдэгч Э.Т-д холбогдох хэргийн талаар:

            Хэргийн газарт үзлэг хийсэн "Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн ................. хороонд байрлах ...................  зочид буудлын хашааны зүүн талын хаалганы хажууд харуулын байрны дэргэд байх ба тус газарт хаалганы дотор талд ........ УНХ дугаартай цэнхэр өнгийн Toyota camry маркийн автомашин хаалга хөндөлсөөд зогсож байх ба баруун хойд хаалга болон хойд гупер хагарч хонхойсон байна, түүний зүүн талд хашааны гадна замын зорчих хэсэг дээр ....... УАС дугаартай мөнгөлөг өнгийн тоёота приус-30 маркийн автомашин ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай, урд талын гупер зүүн талаараа хагарсан байдалтай, хагархайнууд нь газарт хөглөрсөн байна" гэх тэмдэглэл /1 хх-ийн 22 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бын өгсөн: "...хар өнгийн G class-ийг эмэгтэй хүн жолоодоод гарах гэхэд би өөрийн ........ УНХ дугаартай автомашинаар хааж зогсоход нэг хятад нь бууж ирээд жолоо барьж байсан эмэгтэйтэй солигдож жолоодоод машин мөргөөд гараад явсан." гэх мэдүүлэг /1 хх-ийн 30-31 дэх тал/

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оын өгсөн: "Би өөрийн гэр лүүгээ орох гээд 22 цаг 50 минутын үед өөрийн эзэмшлийн ....... УАС дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота 30 маркийн машин жолоодож ирсэн. Сүнжин гранд руу орох гэтэл цэнхэр өнгийн автомашин хашилтад Тад зогссон. Тэгээд харахад цэнхэр өнгийн машины цаана хашаан дотор хар өнгийн машин зогсож байсан. Би цонхоо онгойлгоод харуул ахад гэр лүүгээ орох гэсэн юм гэж хэлээд зогсож байтал гэнэт хар машин цэнхэр машиныг мөргөөд миний машиныг мөргөж түрээд гараад явсан. Улсын дугаар нь ........ УАХ байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-36 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч 3.Г-ын өгсөн:  "2022 оны 10 дугаар сарын 21-ний өглөөнөөс орой хүртэл хар өнгийн G class автомашин өнжсөн. Тэгээд орой 22 цаг 50 минутын үед хүмүүс хашаа дотор маргалдаад байх шиг болохоор ресейпшнд очиж хэлсэн. Тэгтэл саунаас цагдаа дуудсан гэхээр нь гараад үүд рүүгээ ирж байтал цэнхэр өнгийн автомашиныг хөндлөн тавьчихсан, хар өнгийн автомашин нь сауны харалдаа хойд талд үүд рүү хараад гэрэл нь асаалттай зогсож байсан. Намайг харуулын байрандаа дөнгөж ирээд байж байтал хар өнгийн машин нь хаалтын дотор байсан хааж зогссон байсан цэнхэр өнгийн автомашин болон хаалтын гадна байсан Тоёота приус-30 маркийн автомашиныг мөргөж түрээд гараад явсан. Хар өнгийн автомашин нь ........ УАХ гэсэн дугаартай байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 38 дахь тал/,

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "...тус бичлэгт хар өнгийн Мercedes benz маркийн автомашин нь хашааны хаалгыг хааж хөндөлсөж зогссон байсан цэнхэр өнгийн Toyota camry маркийн автомашиныг баруун хойд талаараа мөргөөд хашаанаас гараад явж байгаа нь бичигдсэн байна." гэх тэмдэглэл /1 хх-ийн 61 дэх тал/,

            Ашид билгүүн ХХК-ийн "Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд 1,728,000 төгрөгийн хохирол учирсан" гэх дүгнэлт /1 хх-ийн 54-56 дахь тал/,

            Э.Тгын ял шийтгэлийн тодорхойлолт /2хх-ийн 108 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Аийн өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 237-238 дахь/

            Делтамон ХХК-ийн "Toyota camry маркийн тээврийн хэрэгсэлд 5,000,000 төгрөгийн хохирол учирсан" гэх дүгнэлт /3 хх-ийн 43 дахь тал/,

            2. Шүүгдэгч Ж.А, А.Бын нарт холбогдох хэргийн талаар:            

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /1 хх-ийн 1 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оын өгсөн: “2022.10.21-ны орой 23 цаг орчимд гэртээ орох гээд явж байсан тэгээд машин ордог хаалт дээр цэнхэр өнгийн камри маркийн машин зам хаагаад хөндлөн зогсож байсан бас тэр машины цаана хар өнгийн Mercedes benz маркийн машин зогсож байсан тэгээд би цонхоо онгойлгоод зогсож байхад benz маркийн машины жолооч хятад хүн байсан камри маркийн машины жолооч монгол хүмүүс байсан тэгээд хоорондоо муудалцаж хэрэлдэж байсан. Тэгээд гэнэтхэн нөгөө Mercedes benz маркийн машин хаазалж буюу хурдаа нэмээд цэнхэр камри машиныг эхэлж мөргөөд дараа нь миний унаж явсан тээврийн хэрэгслийн урд хэсгийн мөргөж миний машиныг түрж явсаар байгаад зугтаасан. Жолоочийг нь бол сайн хараагүй хамгаалагч ах бүх асуудлыг харсан жолооч нь согтуу байсан гэж надад хэлсэн тухайн Mercedes benz маркийн машиныг Тоуота камри маркийн машин зам хааж зогсоод явуулахгүй гээд зогсож байхад нь Mercedes benz маркийн ........ УАХ улсын дугаартай машин зугтаахын тулд 2 машин мөргөж явсан миний машиныг мөргөсөн хэр нь түрж явсаар байгаад хаалтын хажуугаар гараад явсан.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 6 дахь тал/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 59 дэх тал/,

Кассын орлогын ордер /2 хх-ийн 65 дахь тал/,

Зарлагын баримт /2 хх-ийн 68 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Тгын өгсөн:  "Тухайн үед намайг анх том биетэй урт куртиктэй залуу баруун шанаа нүүр хэсэг рүү гараараа хэдэн хэдэн удаа цохисон. Тэр залуу намайг чирээд хашааны булан руу төмөр хайс руу чирээд байсан. Мөн дээрээс дахиад цохиод байсан. Энэ үед би гараараа нүүрээ хамгаалахад төмөр хайс руу миний толгойг мөргүүлсэн. Мөн энэ үед дээрээс бөөндөө зодож байсан. Би тухайн үед нүүрээ дарсан байсан болохоор сайн харж чадаагүй. Надад учирсан уг гэмтлийг том биетэй болон хамт байсан намхан залуу намайг нийлж зодож, уг гэмтлийг учруулсан. ...Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд намайг зодсон гэх хүмүүсийн царайг нь тогтоосон байсан. Тэгээд сүүлд таньж олуулах ажиллагаагаар захирал Ж болон намайг зодсон хүмүүсийг би хараад шууд таньсан. ...Миний таньж олуулах ажиллагаагаар таньсан гэх урт куртиктэй өндөр биетэй, биерхүү залуу миний баруун шанаа, нүүр лүү нэлээд олон удаа гараараа цохиж, мөн толгойн зүүн хэсгээр хайс руу 2-3 удаа мөргүүлсэн. Энэ үед хамт явж байсан намхан залуу буюу сүүлд таньж олуулах ажиллагаагаар таньсан залуу мөн дээрээс баруун шанаа, нүүр лүү хөлөөрөө дэвсэлж, баруун нүд рүү гараараа 2-3 удаа цохиж байсан. Би уг 2 хүнийг шууд хараад таньсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 48, 153-154 дэх тал/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14589 дугаартай

            Э.Тгын биед зулай, баруун хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, буйланд цус хуралт, доод уруулын салстад язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /1 хх-ийн 94-95 дахь тал/,

            Таньж олуулах ажиллагаа хийсэн "2022 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. зочид буудлын хашаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Э.Т нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт таньж олуулах зорилгоор ижил төстэй №1-ээс 6 гэж дугаарлан байрлуулсан 6 хүнийг таниулахад танигч Э.Т нь эдгээр хүмүүсээс №1 дугаартай хүн, №3 дугаартай хүн, №5 дугаартай хүмүүсийг шууд хараад таньж байна. Тухайн үед надтай хамт явж байсан хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж болон намайг эдгээр 3 хүмүүс нийлж зодсон хүмүүс мөн байна гэж гэрч №1 дугаартай Ж.А, гэрч №3 дугаартай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С /S/, гэрч №5 дугаартай А.Б нарыг зааж байв" гэх тэмдэглэл /2 хх-ийн 116-118 дахь тал/,

            Таньж олуулах ажиллагаа хийсэн "2022 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................. зочид буудлын хашаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Э.Т, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж нар нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт таньж олуулах  зорилгоор ижил төстэй №1-ээс 6 гэж дугаарлан байрлуулсан 6 хүнийг таниулахад танигч Г.У нь эдгээр хүмүүсээс №2 дугаартай хүн, №4 дугаартай хүн. №6 дугаартай хүмүүсийг шууд хараад таньж байна. Тухайн үед хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж болон хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Э.Т нарыг эдгээр 3 хүмүүс нийлж зодсон хүмүүс мөн байна гэж гэрч №2 дугаартай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С /S/, гэрч №4 дугаартай А.Б. №6 дугаартай гэрч Ж.А нарыг зааж байв" гэх тэмдэглэл /2 хх-ийн 122-124 дэх тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Сарангэрэлийн өгсөн: “Үзүүлэгч Э.Тгын биед учирсан зулай, баруун хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, буйланд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд хөнгөн зэрэгт хамаарна, харин бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...тухайн хөнгөн зэргийн гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн цохих хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун хацар шанаа, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь 1 удаагийн цохих үйлчлэлээр, зулайд няцарсан шарх нэг удаагийн цохих, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад язарсан шарх гэмтэл нь мөн нэг удаагийн цохих зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой "гэх мэдүүлэг /2 хх-ийн 143-145 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч C--ны өгсөн: “Би 2022.10.21-ний үдээс хойш найз Ванпены хамтаар танил хятад Ж-ийн офисс болох...................... 9 давхарт очсон. Өмнө нь өдөр Ж-руу залгахад ажил дээрээ байна хүрээд ир гэсэн. Тухайн үед Ванпены уурхайн ажил зогсож, тоног төхөөрөмжөө оруулж ирэх гэж Ж-тэй ажил ярих гэж очсон. Тэгээд Ж хоолонд оров, архи ууя гэсэн санал тавьж орой уулзахаар болоод В бид 2 түрүүлж гараад ажил хөөцөлдөж байгаад орой 18 цагийн үед................... талд байдаг Хятад хоолны ресторанд очсон. Тэгээд бид 2 түрүүлж ирээд хүлээж байхад араас Ж, Жи, бас нэг хятад эрэгтэй, жолооч нь гэх эмэгтэй орж ирсэн. Тэгээд бид нар хоол идэж архи уугаад суусан. Тухайн үед 0,5 литрийн 53 градустай 4-5 шил архи жолооч эмэгтэй болон танихгүй Өвөрмонгол залуугаас бусад нь Ж, Жи. В бид 4 хувааж уусан. Тухайн үед би ресторанаас гарч ирээд нэлээд муудсан байсан. Тэгээд рестораны гадаа байсан цагаан өнгийн Жи-класс машинд суугаад нэг мэдсэн  зочид буудлын гадаа кароекены үүдэнд очоод зогссон. Тухайн машинд Жи бид 2 суусан бас өөр эмэгтэй хүн жолоо барьж явсан. Тэнд яах гэж очсон, хэн тийшээ очиё гэж санаачилсаныг мэдэхгүй байна. Тэгээд би машинаас буугаад тамхи татаад зогсож байхад хажууд Лексус жип машин зогсож байхаар нь Жтэд нарыг байж магадгүй гэж бодоод уг машин руу очиход зүс таних манай эхнэрийн ангийн хүүхэд болох хятад Ц гэх залуу ганцаараа сууж байсан. Тэгээд би очоод Ц-тай мэндлээд юм ярьж байгаад би эхнэр лүүгээ залгаж Ц-тай яриулсан. Тэгээд Ц бид 2 юм яриад зогсож байхад Ж хар өнгийн Бенз машинтай ирээд Ж ганцаараа бид 2 дээр ирээд үгийн зөрүүгүй машины хаалгыг цохиод Ц-г гараараа цохиод авсан. Тэгээд бас намайг Ж толгой руу хэд хэд цохиод авсан. Тухайн үед миний хамар, ам, баруун чихний хажуу хэсгээс цус гараад би тэнд хэсэг манарсан. Тэгээд нэг мэдэхэд В ирээд намайг аваад тэндээс гараад В-ний найз нь машинтай ирээд намайг тэр 2 гэрт хүргэж өгсөн. Тэгээд эхнэр миний цусыг цэвэрлэж өгөөд амарсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 136-140 дэх тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Д-ын өгсөн: “2022.10.21-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн томилгоот жижүүрийн эрүүгийн мөрдөгчөөр 24-н цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Ингээд орой 23 цагийн үед ............... зочид буудлын гадаа зогсоол дээр машин мөргөөд зугтаасан гэх дуудлага ирсний дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний хамтаар очсон. Тэгэхэд ................ зочид буудлын хашааны зүүн хойд хаалганы үүдэнд Тоёота приус-30, Тоёота камри загварын машин нь машинд мөргүүлсэн байдалтай зам дээр зогсож байсан. Тэгээд ..................... зочид буудлын зүүн урд талын буланд байрлах караоке руу орж, дуудлага өгсөн гэх иргэнтэй уулзахад манай хятад зохион байгуулагч ажилтныг танихгүй машинтай хятад хүмүүс дуудаж гадаа гаргаж ирээд, юм ярьж зогсож байгаад зодоод эхэлсэн. Тэгээд би тэнд байсан Монголчуудын хамт очиж салгахад, машин дотроос 3-4 хүн бууж ирж зодоон хийгээд, машиндаа суугаад хөдөлж явснаа буцаж зогсоод буугаад хоорондоо маргалдаж зодолдоод байсан, тэгээд нэгийгээ мөргөх шахаад машинтайгаа зугтаахаар нь би машинаа гарах хаалгыг нь таглаж тавихад мөргөөд зугтаасан" гэж хэлсэн. Ингээд караокены үүд рүү гадагшаа харсан хяналтын камерыг шалгаж үзэхэд, бичлэгээ хадгалдаггүй, он сар нь зөрсөн, хятад хэлтэй байсан тул бичлэг байхгүй байсан. Тэгээд би дадлага хийж байсан сонсогчийн хамтаар  ................. зочид буудал руу орж хяналтын камерын шүүхээр ресейпшнтэй уулзахад "манай хяналтын камерын серверийн өрөө цоожтой, түлхүүр нь байхгүй, камер шүүдэг ажилтанд байгаа, одоо байхгүй байна" гэж хэлсэн тул хяналтын камерыг шүүж чадаагүй. Тэгээд менежер З  гэх залуутай уулзахад "болсон асуудлын талаар мэдэхгүй байна, гадаа асуудал болоод байна гээд буудлын үүдэнд гараад ирэхэд хэдэн хүмүүс хоорондоо хятад, монголоор хэрэлдээд машин мөргөөд гараад явахаар нь би гар утсаараа бичлэг хийсэн" гэж хэлээд надад гар утсаараа хийсэн бичлэгээ үзүүлэхээр нь би өөрийн гар утсанд хуулж авсан. Тэгээд өөр тухайн хашаа руу туссан бичлэг байхгүй байсан тул тэмдэглэл бичиж материалжуулсан байгаа. ” гэх мэдүүлэг /2 хх-ийн 188-190 дэх тал/

            Мөрдөн шалгах ажиллагаанд Жи-ийн өгсөн: “”Би 2022.10.21-ний өглөө 10 цагийн үед хамтран ажилдаг найз болох Ж-гийн офисс болох  ................ тоот өрөөнд нь очиж Ж-тэй цемент тээвэрлэлтийн талаар ажлаа ярилцахаар очсон. Тэгээд өдөр 15 цагийн үед Ж-гийн найз Ч нь Ж-руу залгаад "би ажил дээр чинь 1 найзтайгаа очлоо" гэж хэлсэн. Тэгээд 16 цагийн үед Ч, бас нэг найз гэх В  гэх хүний хамт ирсэн. Тэгээд В гэх хүнтэй анх удаагаа танилцсан. Бид нар ажлын талаар яриа өрнүүлж байгаад тэндээсээ орой хамт хоолонд орохоор болоод гарах болоход Ч, В нар нь бид 2 ажилтай байгаа орой 18 цагт хоолны газарт уулзъя гээд түрүүлээд яваад өгсөн. Тэгээд Ж бид 2 орчуулагч Нараагаар машин бариулаад ..............талд байдаг хятад хоолны газар луу очиход Ч, В нар түрүүлээд очсон байсан. Тэндээ бид нар хоол идэж сууж байгаад Ч-ны авчирсан 2 шил 0,5 литрийн архийг хувааж ууцгаасан. Тэгээд Ч орой 21 цагийн үед хүнтэй хятадаар утсаар "чи хүлээж бай, би очоод чамайг зодно" гээд уурлаад яриад байсан. Тэгээд бид нар гарахаар болоод орой 22 цагийн үед тэндээсээ гараад ирэхэд Ж-ийн ажилтан Уянга гэх эмэгтэй ............. улсын дугаартай цагаан өнгийн Жи-Класс машинтай ирээд намайг хүргэж өгөх гээд ирсэн байсан. Тухайн үед би У-аар хүргүүлэх гээд машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр суусан, тэгэхэд Ч орж ирээд арын суудал дээр суусан. Тэгээд би машинд ороод ядраад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь ...............  зочид буудлын зогсоол дээр машин дотор сэрсэн. Тэгэхэд машин дотор У, Ч нар сууж байсан ба би Ж-тэй утсаар яриад хаана байгаа юм гэхэд ажил дээрээ байна гэхээр нь утсаа салгаад Ж руу "намайг ирээд аваач ээ" гээд мессеж бичсэн. Тэгээд бид 3 машинаас буугаад тамхи татаад дуусаад Ч бид 2 гудамжинд бие засаад би буцаж машин руу ороод арын суудал дээр нь ядраад хэвтэхэд У буцаж машин руу орж ирээд Ч гадаа үлдээд хүнтэй юм яриад байх шиг байсан. Тэгээд би ядраад хэсэг унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад хүмүүс зодолдоод байх шиг чимээ сонсогдоод байсан ба би ядраад сэрээгүй унтаад өгсөн. Тэгээд нэг мэдсэн маргааш нь гэртээ ирсэн байсан гэртээ сэрсэн. Би босоход Өглөө 07 цаг өнгөрч байсан. Тэгээд утсаа харахад миний 800845.. дугаар луу танихгүй дугаараас олон удаа залгаад, олон удаа мессеж бичсэн байсан. /Уг мессеж нь миний нөгөө утсан дээр байгаа, би өмгөөлөгчөөр дамжуулан гаргаж өгье. /Тэгээд Ж руу залгаад юу болсон талаар асуухад зүгээрээ зүгээр гээд олигтой юм яриагүй. Тэгээд би сүүлд нь хүнээс Ж-ийг толгойгоо хагалуулсан талаар мэдсэн байгаа.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 155-158 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В-ны өгсөн: “Би 2022.10.21-ний орой 21 цаг өнгөрөөд .............. зочид буудалд байдаг караокед ажилдаг найз Д дээр ганцаараа ажлаасаа гараад очсон. Тухайн үед тэр караокед хамтран ажилдаг хятад хүмүүстэйгээ уулзаж дуулж суухаар түрүүлээд очсон байсан. Тэгээд Д-тай юм яриад сууж байхад Да надад "Жи намайг зодох гэж ирэх гэж байгаа" гэж хэлсэн. Тэгээд бид 2 караокены үүдний өрөөнд камер хараад сууж байхад цагаан өнгийн Жи-Класс машин караокены гадаа ирээд зогссон. Тэгэхээр нь би урьд нь Жи-ийг зүс таньдаг байсан учраас гарч уулзахаар ганцаараа үүд рүү гарсан. Тэгэхэд Жи машинаасаа бас нэг хятад М гэх хүнтэй бууж ирээд машиныхаа хажууд согтуу зогсож байсан. Тэгээд би Жи-аас юу болсон, яагаад Д-г зодох гэж байгаа талаар асуухад Жи  "миний дургүй хүргэсэн, би Д-г зодмоор байна, танд хамаагүй" гэж хэлсэн. Тэгээд хоорондоо юм яриад зогсож байхад караокены эзэн Бын найз хятад Цуудай 570 загварын машинтай ирээд бид нарын хажууд зогссон. Тэгэхээр нь М бид 2 Ц дээр хамт очоод мэнд мэдээд Жи согтуу ирээд Д-г зодох гээд байна гэж Ц-д хэлсэн. Тэгэхэд Ц надад хандан "чи Д-г аваад явчих бүгд адилхан хятад хүмүүс" гэж хэлсэн. Тэгээд би караоке руу буцаж ороод Д-г дуудаж гаргаж ирээд би өөрийнхөө машинд суулгаад бид 2 гадуур хотоор тойрч байгаад удалгүй 40-50 минутын дараа бид 2 буцаад.................. руу ирээд машин дотроос харахад хашаан дотор Жи-тай хамт 2 монгол эмэгтэй, хажууд нь М бас танихгүй 3, 4 эрэгтэй бүгдээрээ машины хажууд зогсож байсан. Тэнд байсан танихгүй эрэгтэйн нүүр нь цус болсон харагдсан. Нөгөө талд нь миний таньдгаас Б, Ц 2 бас танихгүй 3, 4 хүнтэй хамт зогсож байсан. Миний харснаар тэд нар зодоон болоод 2 тийшээ салаад зогсож байгаа шинжтэй байсан. Тэгээд Жи нэг эмэгтэй нь цагаан Жи-класс машинд суугаад шууд зугтаад явсан. Тэгэхэд хажууд нь зогсож байсан хар өнгийн Жи-класс машинд Ж-тай хамт байсан хүмүүс суугаад зугтаад явсан. Явахдаа үүдэнд зогсож байсан Бын цэнхэр өнгийн суудлын машин, бас нэг приусыг мөргөөд зугтаад явсан. Тухайн үед Май-И яваагүй үлдсэн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Д ажил руугаа ороод би буцаад ажил руугаа явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2 хх-ийн 202-205 дахь тал/,

            Түрээсийн гэрээ /2 хх-ийн 239-240 дэх тал/,

            Өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан хүсэлт /3 хх-ийн 28 дахь тал/

            Мөрдөн байцаах албаны шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу хийсэн үнэлгээний тайлан /3 хх-ийн 47-50 дахь тал/,

            3. Шүүгдэгч С /S/-д холбогдох хэргийн талаар: 

            Тээврийн цагдаагийн газар гаргасан өргөдөл /1 хх-ийн 3 дахь тал/

            Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1 хх-ийн 21 дэх тал/

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Г-ын өгсөн: “... Тэгээд орой 22 цаг 50 минутын үед хүмүүс хашаан дотор маргалдаад байх шиг болохоор нь ресейпшнд очиж хэлсэн. Тэгтэл саунаас цагдаа дуудсан гэхээр нь гараад үүд рүүгээ ирж байтал цэнхэр өнгийн автомашин хөндлөн тавьчихсан хар өнгийн автомашин сауны харалдаа хойд талд үүд рүү хараад гэрэл нь асаалттай зогсож байсан. Хар өнгийн машин нь хааж зогссон цэнхэр өнгийн автомашин болон хаалтын гадна байсан prius 30 маркийн автомашиныг мөргөж түрээд гараад явсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 38-39 дэх тал/,

            Нотлох баримт хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/61 тоот албан бичиг /2 хх-ийн 54 дэх тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж-гийн "...Тухайн үед Лексус 570 загварын машинд сууж байсан нэрийг нь мэдэхгүй хятад залуу намайг үгийн зөрүүгүй машинаас бууж ирээд гартаа барьсан архины шилээр толгой руу дух руу шууд цохисон. Тэгээд шил нь толгой дээр цохиулаад шил нь хагарсан. Тэгээд би доошоо газар газарт унахад толгой дээрээс архины шилээрээ бололтой иртэй зүйлээр зүүн чих рүү 1-2 удаа цохисон. Энэ үед би нүүрээ дараад газар хэвтэхэд дахиад хүмүүс орж ирээд дээрээ цохиод байсан. Энэ үед би царайг нь харж чадаагүй. Намайг тэр хятад залуу архины шилээр толгой руу цохиж, шилээр зүүн чихийг зүссэн. ...Тухайн үед миний харснаар Лексус-570 машинд намайг цохисон залуу ганцаараа бууж ирсэн. Өөр хүн байсан эсэхийг би анзаараагүй. Тухайн үйл явдал хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед уг хүн намайг цохихдоо хятадаар намайг хараагаад байсан. Тэгээд миний хажууд байсан надтай хамт ирсэн Ч, В нарыг битгий зодоорой гэж бусад хүмүүстээ Монголоор хэлээд байсан. гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 148-149 дэх тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14587 дугаартай "Ж /Z/-гийн биед духанд няцарсан шарх, зүүн чихний дэлбэнд хатгагдсан шарх, баруун сарвууны ар гадаргууд цус хуралт, эрүү, зүүн баруун зүүн тохойд зулгаралт, баруун тавхайн 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэсэн дүгнэлт/ 1 хх-ийн 86-87 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа хийсэн "2022 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................... буудлын хашаанд БНХАУ-ын иргэн Э.Т нь бусдад зодуулж. эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт таньж олуулах зорилгоор ижил төстэй №1-с 6 гэж дугаарлан байрлуулсан 6 хүнийг таниулахад танигч Э.Т нь эдгээр хүмүүсээс №1 дугаартай хүн, №3 дугаартай хүн, №5 дугаартай хүмүүсийг шууд хараад таньж байна. Тухайн үед надтай хамт явж байсан хохирогч БНХАУ-ын иргэн Ж болон намайг эдгээр 3 хүмүүс нийлж зодсон хүмүүс мөн байна гэж гэрч №1 дугаартай Ж.А, гэрч №3 дугаартай БНХАУ-ын иргэн S, гэрч №5 дугаартай А.Б нарыг зааж байв" гэх тэмдэглэл /2 хх-ийн 116-118 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа хийсэн "2022 оны 10 дугаар сарын 21-с 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ зочид буудлын хашаанд БНХАУ-ын иргэн Э.Т, БНХАУ-ын иргэн Ж нар нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт таньж олуулах зорилгоор ижил төстэй №1-с 6 гэж дугаарлан байрлуулсан 6 хүнийг таниулахад танигч Г.У нь эдгээр хүмүүсээс №2 дугаартай хүн, №4 дугаартай хүн, №6 дугаартай хүмүүсийг шууд хараад таньж байна. Тухайн үед н хохирогч БНХАУ-ын иргэн Ж болон хохирогч БНХАУ-н иргэн Э.Т нарыг эдгээр 3 хүмүүс нийлж зодсон хүмүүс мөн байна гэж гэрч №2 дугаартай БНХАУ-ын иргэн S, гэрч №4 дугаартай А.Б. №6 дугаартай гэрч Ж.А нарыг зааж байв" гэх тэмдэглэл/2хх-122-124 дахь тал/, Шинжээч эмч О.Сарангэрэлийн үзүүлэгч БНХАУ-ын иргэн Жгийн биед духанд язарсан шарх зүүн чихний дэлбэнд хатгагдсан шарх, гэмтлүүд нь нийлээд болон дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад баруун сарвууны ар гадаргуу, эрүү, зүүн шуу, зүүн тохойд зулгаралт, баруун тавхайн 1 дүгээр хурууны зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ..духанд няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед, зүүн чихний дэлбээнд хатгагдсан шарх нь нэг удаагийн ирмэгтэй зүйлээр хатгах үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /2 хх-ийн 143-145 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж -ийн өгсөн: “Тухайн үед Лексус 570 загварын машинд сууж байсан нэрийг нь мэдэхгүй хятад залуу намайг үгийн зөрүүгүй машинаас бууж ирээд гартаа барьсан архины шилээр толгой руу дух руу шууд цохисон. Тэгээд шил нь толгой дээр цохиулаад шил нь хагарсан. Тэгээд би доошоо газар газарт унахад толгой дээрээс архины шилээрээ бололтой иртэй зүйлээр зүүн чих рүү 1-2 удаа цохисон. Энэ үед би нүүрээ дараад газар хэвтэхэд дахиад хүмүүс орж ирээд дээрээ цохиод байсан. Энэ үед би царайг нь харж чадаагүй. Намайг тэр хятад залуу архины шилээр толгой руу цохиж, шилээр зүүн чихийг зүссэн. Тухайн үед миний харснаар Лексус-570 машинд намайг цохисон залуу ганцаараа бууж ирсэн. Өөр хүн байсан эсэхийг би анзаараагүй. Тухайн үйл явдал хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед уг хүн намайг цохихдоо хятадаар намайг хараагаад байсан. Тэгээд миний хажууд байсан надтай хамт ирсэн Ч, В нарыг битгий зодоорой гэж бусад хүмүүстээ Монголоор хэлээд байсан /2 хх-ийн 148-150 дахь тал/,

             Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /2 хх-ийн 168-170 дахь тал/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /2 хх-ийн 189 дэх тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 203 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

              Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Т нь бусдын эд зүйлийг гэмтээсэн нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр болох ...........А блокны гадан талд хохирогч Б.Оын эзэмшлийн авто машин, хохирогч А.Бын эзэмшлийн авто машиныг мөргөж гэмтээсэн улмаар Од 1,720,000 төгрөг, Бад 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч А, Б нар нь хохирогч Тгын биед бүлэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч С нь хохирогч Ж-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Э.Тгын өмгөөлөгч Н.Мандах: “Би гэм буруу дээрээ маргахгүй оролцож байна. Үйлдэл холбогдол нь ямар шалтгаан нөхцөлтэй байсны талаар хоёр үг хэлье. Гэрч Жгын  мэдүүлэг тодорхой байгаа. Бас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн гэрч Жи-ийн мэдүүлэг байгаа. Энэ асуудал нь ........................зочид буудалд ирэхээс өмнө болсон явдал. Тэд нар бүгд нийлж хоол идсэн, архи уусан. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн гэрч Ж энэ караокед очихыг дамжуулсан байна. Б гэдэг хүн тухайн караоке ажиллуулж байгаа хүн нь байна. С гэдэг хүн авто машинтайгаа хүлээж байгаа ийм үйлдэл байгаа юм. Энэ нөхцөл байдал болсноос хойш яагаад зодоон болсон бичлэгийг гаргаж өгөөгүй байсан вэ гэдгийг шүүх харгалзан үзэх хэрэгтэй. Гэтэл бусад хэрэгтэй гэсэн нотлох баримтуудыг нь гаргаж өгч байгаа. Гагцхүү тэр зодоон болсон бичлэгийг гаргаж өгч байгаа. Яагаад гэхээр тэр бичлэгийн гаргаж өгвөл энэ гэмт хэрэгт хэн эхлүүлсэн юу болсон талаар мэдэгдэх ёстой. Тийм учраас бичлэгтэй хамааралтай асуудлаар цагдаагийн байгууллага туйлын хариуцлагагүй хандсан. Гэмт хэрэг харьяалал өөрчлөгдөхөөс өмнө Баянзүрх дүүрэг цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 30 хоногийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан боловч тодорхой ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг хамгаалах, цуглуулж бэхжүүлэх энэ асуудлыг хийгээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа ажиллагаанд өмгөөлөгч нар оролцож байна. Яагаад гэвэл хар цагаан өнгийн машин гаднаас ирнэ. Саарал өнгийн 570 маркийн машин байна. Тэнд тодорхой хүмүүс байсан эсэх, тухайн авто машинаас гарсан эсэх, тухайн авто машины араас гарсан эсэх ийм үйл баримт хэрэгт авагдсан байгаа.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх зүйл хуулийн дагуу хийсэн байна гэж дээд шатны шүүх нь дүгнэсэн байна. Анхан шатны шүүхийн захирамжийг буцааж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байгаа. Ийм л үйл баримт хэрэг авагдсан байгаа. Өмгөөлөгч сая хохирол нөхөн төлбөрийн асуудлыг Ттай ярилцаж тохиролцоогүй байгаа. Аргаа бараад би дансаа өгөөч гэсэн хэзээ ямар хохирол үүссэн байна. Үүнийгээ баримтаар нотлоод өгөөч гэсэн. Т өмгөөлөгч нарын хувьд хэргийг эцэлсэн шийдвэрлэсний дараа төлнө. Хохирогчийн хувьд хөнгөн гэмтэл учирсан байна. Бусад шүүгдэгч нар нь хохирлыг хэмжээг бол зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн байна” гэв.

     Шүүгдэгч Э.Тгын өмгөөлөгч Э.Нарангарав: “Энэ хэрэг юунаас үүдэлтэйг Мандах өмгөөлөгч ярилаа. Яг одоогийн байдлаар гэм буруу дээрээ маргаад байгаа А, Б нарын мэдүүлгээр тодорхой харагддаг. Яагаад гэвэл тухайн үйл явдлыг өөрсдийн талд эргүүлэхийн тулд мэдүүлгээсээ хэд хэд удаа буцсан байна. Аын зүгээс мэдүүлдэг би 20:00 цагийн үед ....................орсон нь ямар зорилгоор яах гэж очсон бэ гэдэг талаараа тодорхой мэдүүлдэггүй. Тэгээд би хэнд  ч гар хүрээгүй гэж мэдүүлдэг хэр нь тухайн үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө Быг хамгаалан хүн цааш нь чирээд явдаг, тэгээд би сандарсандаа Бын машиныг барьж хаалга хааж тавьсан гэж мэдүүлдэг. Энэ хүмүүсийн хувьд бол таньдаггүй хүмүүсийг өмөөрч хэний эрх ашгийг хамгаалахын тулд ямар зорилгоор тэр хашааг мөргөж байгаа. Тэр битгий хэл А нь Бын машиныг тавьсан гэдэг. Б өөрөө би машинаа тавьсан, надад гэмтэл учирсан байж магадгүй гэж мэдүүлэг өгдөг ба мэдүүлгүүд нь удаа дараа зөрдөг. Энэ хэргийг өөр тийш нь эргүүлэхийн тулд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Т, Ж нар хэлдэг тухайн үед бөөнөөрөө гарч ирээд зодсон гэж. Т, Ж нарт хөнгөн гэмтэл гарсан байгаа. Б гэдэг хүн нь Баянгол дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасан байсан. Энэ нь машины төлбөр барагдуулах талаар гаргасан гомдол юм. Тухайн үед харилцан зодолдсон бол гомдол гаргаад явах байсан. Хэрэг дээр Жгийн гэмтэл нь олон удаагийн давтамжтайгаар үйлдэгдэх гэмтэл гэсэн. Энэ нь олон хүнд зодуулсан тул үүсэн боломжтой гэмтэл юм. Таньж олуулах ажиллагаа нь дуу дүрсээр бэхжүүлээд ойролцоо биетэй хүнтэй хамт зогсоосон байна. Энэ ажиллагаа нь хуульд заасан үндэслэлээр хийгдсэн байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг нь ямар нэгэн байдлаар зөрдөггүй, гэм буруу дээрээ маргаагүй байгаа хохирол нөхөн төлбөрийн хувьд бол төлж барагдуулна” гэв.

Шүүгдэгч С-ы өмгөөлөгч М.Далайжаргал: “Манай үйлчлүүлэгчийн хувьд тухайн хэрэг учрал болсон 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр өөрийн найз Бтай уулзахаар ..................... зочид буудалд очсон байдаг. Тэнд болох өөрийн ангийн охины найз болох Ч гэдэг хүнтэй уулзаад зогсож байхад хохирогч Ж нь ирээд цохисон гэж байсан. Энэ тухайгаа хавтаст хэрэгт авагдсан ядгагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тогтвортойгоор үнэн зөв дурддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж орж ирж байна. Хохирогч гэх этгээдүүд нь анхнаасаа бусдыг зодох санаа зорилготойгоор утсаар ярьж зодно гэдгээ хэлж ирээд андуурч манай үйлчлүүлэгчийг зодсон гэж бодож байна. Ингэж зодож олон нийтийн газрын амгалан тайван байдлыг алдагдуулж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Гэтэл цагдаа ирж байна гэсэн сургаар гэмт хэргийн газраас оргон зайлсан асуудал байдаг. Хохирогч Оын мэдүүлэгт хохирогч нар согтуу байсан гэдгээр шинжилгээ өгсөн байгаа. Б-ын мэдүүлэг, гомдол, Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Сы  мэдүүлэг, Ч-ны мэдүүлгүүдээр манай үйлчлүүлэгчийг Ж-гийн биед халдаагүй гэсэн мэдүүлэг байгаа. Гэтэл гол гэрч болох Ч мэдүүлгийг хаяж зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдсэн таньж олуулах ажиллагаа болон хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгон яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрээс нь гэрчээр өгсөн У, Н нарын мэдүүлэг бүгд хоорондоо зөрдөг. Эдгээр хүмүүс нь байнга тогтворгүй мэдүүлэг өгсөн байдаг. Манай үйлчлүүлэгч тус хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.14 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

     Шүүгдэгч А.Б, Ж.А нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу манай үйлчлүүлэгч Б, А нарыг гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарсан байдал нь тогтоогдохгүй байгаа учраас дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд гэрч, хохирогчоор өгсөн Тгын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч би асуулт асуухад өөрөө хариулахдаа хувцсыг нь мэдэх боломжгүй, хэн цохисныг хэлэх боломжгүй гэсэн байгаа. Хавтаст хэргийн материалд байгаа гэрч У, Н-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд байгаа. Энэ гэрчүүдийн мэдүүлэг нь дандаа цуг байсан эмэгтэйчүүдийн мэдүүлэг өгсөн байгаа.  Энэ мэдүүлэгтээ дандаа манай захирал болох Ж-ийг зодсон гэж мэдүүлдэг. Таньж олуулах ажиллагаа нь дээр У, Ж-гийн толгойг цохисон гэж ярьж байхад нь цагдаа тулгаж асуусан яг ганцаараа цохисон уу гээд нөгөө мөрдөгч нь бичлэгээ нөгөө таньж олуулж байсан хүмүүс рүү харуулахад энэ биерхүү залуу байсан байхаа гэсэн. Энэ нь өөрөө хүний мэдүүлэг дууссаны дараа тулгаж мэдүүлэг авч байгааг бид нар сая харсан. Хавтаст хэргийн материал дотор байгаа Ж-гийн мэдүүлэг, улсын яллагч сая хэллээ Т согтуу байсан, үгүй байхгүй юу, О-ийн мэдүүлгээр жолооч нь согтуу байсан. Яагаад энэ хүн машин мөргөж гарчхаад Н-д жолоогоо өгөөд байгаа вэ, энэ хэргийг харахад таньж олуулах ажиллагааг 10 сард болсон хэргийг 3 сарын дараа хийсэн нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасны дагуу таньж олуулах хүнтэй гаднах байдлаараа адил төстэй 2-оос дээш хүнийг хамт таньж олуулах ажиллагааг хийнэ. Гэтэл тэр таньж олуулах ажиллагаанд 2 намхан хүн байна. Тэгэхээр харваас андашгүй ганц өндөр хүн нь Т байгаа. Гэтэл өндөр биетэй хүн байсан гэсэн ойлголтоор тухайн үед байгаагүй хүнийг зааж байна. Миний үйлчлүүлэгчийг Т юу гэж мэдүүлж байна вэ гэвэл энэ хүн байсан байх, намайг цохисон байж болзошгүй гэсэн, үүн дээрээ нэмээд энэ хүн намайг босоход байсан байх гэж хэлсэн. Гэтэл мэдүүлэг нь зөрсөн байна. Хавтаст хэргүүд дотор Т-гын мэдүүлэг хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд байгаа. Жи Л, Д гэдэг хүнийг зодохын тулд Ж-ийг дуудсан. Жи-гийн мэдүүлэг байсан. Бид нар 4 шил архи уусан байсан. Өнөөдөр улсын яллагч худлаа ярьж байна. Юун дээр худлаа ярьж байна вэ гэвэл Ж, Т нарын мэдүүлэг байгаа. Таньж олуулах ажиллагаа хуулийн шаардлага хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж  цуглуулсан нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны зорилтод нийцсэнээр шүүх нотлох баримтаар тооцохгүй байж болдог. Тийм учраас энэ таньж олуулах үйл ажиллагааг нотлох баримтад тооцохгүй байж өгнө үү. Хавтаст хэргийн материал дотор 18 гэрчийн мэдүүлэг байгаа. Т болон Аыг цохиж байсан талаар хэн ч мэдүүлэг өгөөгүй байсан. У нь Ж гэж л яриад байдаг Тг дараа нь харсан байдаг. Үүн дээрээ нэмээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Т өргөдөл гаргахдаа ямар хүмүүс зодож цохисон талаараа өргөдөлдөө дурдаагүй байдаг.  Мөн хавтаст хэргийн 116 дугаар хуудсанд байгаа таньж олуулах үйл ажиллагаанаас гадна мөн сая Тгын өмгөөлөгч хэллээ та гэрчээр мэдүүлэг өгөхдөө та ингэсэн байна. Дээд шүүхээс гаргасан тайлбар байдаг сэрдэгдэж буй этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх, үүргийг сануулах, өөрийн эсрэг мэдүүлэг албадан авахыг гэмт хэрэг илрүүлэх арга хэрэгсэл болгож хуулийг ноцтой зөрчих бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг  зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалган тогтоох үүрэгтэй ба мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаардах өөрөөр хэлбэл гэмт хэрэгт сэрдэгдсэн хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан хамгаалсан эрхэд халдаж гэрчийн мэдүүлэг авч байна. Гэмт хэрэг холбогдсон хүнийг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө хууль зөрчиж гэрчээр мэдүүлэг авсан нь мөрдөн шалгах ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй болно гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр гэрчээр мэдүүлэг авчаад дараа нь яллагдагчаар мэдүүлэг авч байгаа нь үндэслэлгүй байна.  Миний үйлчлүүлэгчийг Тд гэмтэл учруулсан гэж байна. Гэтэл өнөөдөр өөрийнх нь мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байж гэм буруугийн асуудлыг ярина. Хохирогчийн мэдүүлэг нь шүүхийн болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь би мэдэхгүй гэх мэт үгнүүд хэлж байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөх чинь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан учраас хохирогч Т нь таньж олуулах ажиллагаа нь зөрүүтэй мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй мөн гэрч Уянга болон бусад 17 хүний мэдүүлэг, камерын бичлэгээс харахад нотлогдохгүй байна. Т яг энэ хүн намайг яг цохисон гэж хэлэхгүй байна. 5 номертой дугаартай хүн намайг босоход хажууд байсан, энэ хүн куртиктэй байсан гэсэн байна гэтэл манай үйлчлүүлэгч нь цамцтай явж байсан нь камерын бичлэг дээр харагдаж байгаа. Ийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн .......... дугаар хорооны нутагт байх............... А блокын гадна талд ........ УАХ дугаарын тээврийн хэрэгслээр Б.Оын эзэмшлийн ....... УАС дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, гэмтээсний улмаас 1,728,000 төгрөгийн, А.Бын ........ УНХ дугаартай тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, гэмтээсний улмаас 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч А.Б нь  2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн ......... дугаар хорооны нутагт байх ............... А блокын гадна талд хохирогч Э.Т-г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 Шүүгдэгч S нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн ........... дугаар хорооны нутагт байх ................... А блокын гадна талд хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж-г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Т-гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Ж.А, А.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, С /Song Changyong/-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Ж.Аыг шүүгдэгч А.Бтай бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн ......... дугаар хорооны нутагт байх .................. А блокын гадна талд хохирогч Э.Тг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ж.А-од холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч А.Бын Э.Тг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн .......... дугаар хорооны нутагт байх ..................... А блокын гадна талд ........ УАХ дугаарын тээврийн хэрэгслээр Б.Оын эзэмшлийн ....... УАС дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, гэмтээсний улмаас 1,728,000 төгрөгийн, А.Б-ын ........ УНХ дугаартай тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, гэмтээсний улмаас 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч S нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутагт байх...................... А блокын гадна талд хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж-г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч А.Б, Б.О, Ж нарт учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Т нь гэм буруутай болохоо хүлээн мэдүүлж байгаа бөгөөд түүний бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож тогтоогджээ.

            Иймд шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

            Харин шүүгдэгч А.Б, Ж.А нарыг бүлэглэн  Э.Т-гын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн тухайд хэргийн 1 дүгээр хавтас 40 дүгээр хуудсанд Э.Тагийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөлд “...тухайн үед 6-10-аад тооны хүмүүс бидэн рүү халдан довтолж, ...бүлэглэн зодож бидний биед гэмтэл учруулсанд гомдолтой байна” гэж

2022 оны 10 сарын 22-ны өдөр Э.Тгийн хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлд “...автомашин дотроос 6 орчим хүн бууж ирээд захирал бид 2 руу дайрч зодсон. ...захирлыг машиндаа суулгаад хөдлөх үед намхан нуруутай залуу гартаа юм барьчихсан далайж харагдсан тул тойрч гарах үед жолоочийн эсрэг талын 2 хаалганаас зууралдаж, онгойлгох гэж оролдсон. ...миний биед хэн хэрхэн яаж гэмтэл учруулсныг мэдэх боломжгүй байсан” гэж  

2022 оны 11 сарын 29-ний өдөр Э.Таг гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд “...тухайн үед би нүүрээ дараад хэвтсэн байсан болохоор ямар хүмүүс зодож байгааг харж чадаагүй”,таны биед хэн гэмтэл учруулсан вэ гэх асуултад “би тэрийг харж чадаагүй,нэлээд олон хүн над руу дайрч зодсон. Сүүлд нь 1-2 хүн нийлж зодож байх шиг байсан”  гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд хэргийн 2 дугаар хавтас 116 дугаар хуудас дахь таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “ урт куртиктэй, дөрвөлжин царайтай,өндөр биетэй, 5 дугаартай хүнийг таньж байна. Би энэ залууд цохиулсан байж болзошгүй гээд шүүгдэгч Быг таньсан байх боловч 1 дугаартай хүн хэрэг болох үед байсан,тухайн үед ойр орчмынхоо хүмүүсийн царай төрхөөр нь тогтоож харахад 1 дугаартай хүн байсан, ...1 дугаартай хүн зодоон болох үед байсан хүн мөн байна гэж хэлсэн нь тэмдэглэлд бичигджээ. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр хохирогч нь 1 дугаартай тэмдэглэгдсэн Аыг зодоон болох үед байсан хүн мөн байна гэж мэдүүлснээс өөрөөр Аод зодуулж хохирсон талаар мэдүүлээгүй байна. Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.Иймд шүүгдэгч Ж.Аыг А.Б-тай бүлэглэн Э.Тгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Ж.Аын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч А.Бын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг хөнгөрүүлэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцлоо.  

              шүүгдэгч S нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж-гийн "...Тухайн үед Лексус 570 загварын машинд сууж байсан нэрийг нь мэдэхгүй хятад залуу намайг үгийн зөрүүгүй машинаас бууж ирээд гартаа барьсан архины шилээр толгой руу дух руу шууд цохисон. Тэгээд шил нь толгой дээр цохиулаад шил нь хагарсан. Тэгээд би доошоо газар газарт унахад толгой дээрээс архины шилээрээ бололтой иртэй зүйлээр зүүн чих рүү 1-2 удаа цохисон. Энэ үед би нүүрээ дараад газар хэвтэхэд дахиад хүмүүс орж ирээд дээрээ цохиод байсан. Энэ үед би царайг нь харж чадаагүй. Намайг тэр хятад залуу архины шилээр толгой руу цохиж, шилээр зүүн чихийг зүссэн. ...Тухайн үед миний харснаар Лексус-570 машинд намайг цохисон залуу ганцаараа бууж ирсэн. Өөр хүн байсан эсэхийг би анзаараагүй. Тухайн үйл явдал хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед уг хүн намайг цохихдоо хятадаар намайг хараагаад байсан. Тэгээд миний хажууд байсан, надтай хамт ирсэн Ч В нарыг битгий зодоорой гэж бусад хүмүүстээ Монголоор хэлээд байсан. гэх мэдүүлэг /2хх-ийн 148-149 дэх тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14587 дугаартай "Ж-гийн биед духанд няцарсан шарх, зүүн чихний дэлбэнд хатгагдсан шарх, баруун сарвууны ар гадаргууд цус хуралт, эрүү, зүүн баруун зүүн тохойд зулгаралт, баруун тавхайн 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэсэн дүгнэлт/ 1 хх-ийн 86-87 дахь тал/, Шинжээч эмч О.Сарангэрэлийн үзүүлэгч БНХАУ-ын иргэн Жгийн биед духанд язарсан шарх зүүн чихний дэлбэнд хатгагдсан шарх, гэмтлүүд нь нийлээд болон дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад баруун сарвууны ар гадаргуу, эрүү, зүүн шуу, зүүн тохойд зулгаралт, баруун тавхайн 1 дүгээр хурууны зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...духанд няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед, зүүн чихний дэлбээнд хатгагдсан шарх нь нэг удаагийн ирмэгтэй зүйлээр хатгах үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /2 хх-ийн 143-145 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.Т нь хохирогч Б.О, А.Б нарт, шүүгдэгч А.Б нь хохирогч Э.Тд, шүүгдэгч S нь хохирогч Жд тус тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байх бөгөөд шүүгдэгч Э.Тгаас хохирогч Б.Од хохирол төлсөн, хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, хохирогч А.Бад шүүх хуралдааны шатанд 5,000,000 төгрөгийн хохирол бэлнээр төлсөн байх тул шүүгдэгч Э.Тг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч Э.Т, Ж нар баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч А.Б, S нар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч А.Б, S нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй” гэх.            

шүүгдэгч Э.Тгын өмгөөлөгч Н.Мандах: “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын дэмжиж байна” гэх

шүүгдэгч Э.Тгын өмгөөлөгч Э.Нарангарав: “Манай үйлчлүүлэгчийн зүйлчлэл нь сонгох санкцтай тул улсын яллагчийн дэвшүүлсэн торгуулийн арга хэмжээг дэмжиж байна. Тгын хувьд бол тогтвор суурьшилтай ажилтай байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа авах гэсэн боловч машин нь гацсан байсан тул авч чадаагүй. Манай үйлчлүүлэгчид торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэх

шүүгдэгч А.Бын өмгөөлөгч М.Алтанцэцэг: “Манай үйлчлүүлэгчид оногдуулах 1,000,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын яллагч хэллээ гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа гэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл дээр гэм буруу дээрээ маргасан асуудалд хүндрүүлэх нөхцөл байдал заагаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно гэсэн байгаа. Үндсэн хуульд зааснаар хүн гэм бурууг шүүх тогтоодог гэтэл шүүх гэм бурууг тогтоогоогүй байхад гэм буруу дээрээ маргаж байгааг нь ял оногдуулах үндэслэлтэй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх манай үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзсэн учраас маргах зүйл байхгүй байна. Энэ зүйлчлэл нь сонгох санкцтай тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх

шүүгдэгч С /S/ өмгөөлөгч М.Далайжаргал: “Манай үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзсэн байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн ээдрээ төвөгтэй байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн гэж зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан хуулийн дагуу шийдвэрлэн өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч Э.Т, А.Б, С нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Б, Сы нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б овогт Ж-ны А-д Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт А-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Б  овогт А-ийн Б, шүүгдэгч  С /S / нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-  шүүгдэгч Э овогт Тг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, С /S / нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,

            - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э овогт Тд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Б, С /S / нарт  тус тус оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.Т, А.Б, С /S / нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Э.Т, Ж.А, А.Б, С /S / нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА