Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

 

                  

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Х 

Улсын яллагч  Г.Г 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б 

Шүүгдэгч Л.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Л-н Д холбогдох эрүүгийн 232.000.158.0042 тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны   дугаар сарын  -ны өдөр Дорноговь аймгийн   суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн .. сумын 1 дүгээр багт оршин суух, Дорноговь аймгийн   сумын нутаг дэвсгэрт байрлах Цэргийн ангид галч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулан, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Б  овогт Л-н Д  /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д  нь Дорноговь аймгийн   сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Сувай гэх газар хадам аав Ц.Д  малыг 2007 оноос эхлэн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн малтай хамт хариуцан маллаж байхдаа өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулан, маллуулж байсан үхрээс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5 тооны үхрийг бусдад зарж борлуулан хувьдаа завшиж, хохирогч Ц.Д-т 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л. Д  нь Дорноговь аймгийн   сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Сувай гэх газар хадам аав Ц.Д-н малыг 2007 оноос эхлэн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн малтай хамт хариуцан маллаж байхдаа өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулан, маллуулж байсан үхрээс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5 тооны үхрийг бусдад зарж борлуулан хувьдаа завшиж, хохирогч Ц.Д-т 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ц.Д-н мэдүүлэг /хх-ийн 142/, гэрч Д.Баянмөнхийн мэдүүлэг /хх-ийн 20-21, 92-93/, гэрч Э.Ө-н мэдүүлэг /хх-ийн 53-54/, гэрч С.-н мэдүүлэг /хх-ийн 86/, гэрч Ж.Д-н мэдүүлэг /хх-ийн 88/, гэрч М.М-н мэдүүлэг /хх-ийн 137/, гэрч Ц.Э-н мэдүүлэг /хх-ийн 139/, гэрч иргэний нэхэмжлэгч Ц.Д-н мэдүүлэг /хх-ийн 12-13, 89-91, 114/, Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 24-26, 149-151/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Д, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, иргэний нэхэмжлэгч Д.Б-д үхэр худалдаж авахаар өгсөн 1,250,000 төгрөг, мөн Эрдэнэ сум руу үхэр ачиж явсан тээврийн хөлс 250,000 нийт 1,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  Л.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Л.Д  /РД: /-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 5 тооны үхрийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л. Д-г 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дагвадорж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Д-17.4с үхэр худалдаж авахаар өгсөн 1,250,000 төгрөг, мөн Эрдэнэ сум руу үхэр ачиж явсан тээврийн хөлс 250,000 нийт 1,500,000/нэг сая, таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р баг, Номт зөрлөгт оршин суух Д.Б- /РД: /-д олгосугай.

5. Шүүгдэгч Л.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ