Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2021/01109

 

 

 

 

 

 

 

20205 17

 

 

 

 

 

184/ШШ2021/01109

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалжшүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч******* *** овогт **** ****РД:/-ын

Хариуцагч******* дүүрэг, ***** овогт *****ын *****/РД:/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгхохиролд 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авчмөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандНэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартааНэхэмжлэгч И.******* 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн Ниссан Жүүк маркийн автомашины кроп байна уу гэж засварчин Э.*******өөс утасдаж асууж захисан. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хорооллын Авто плаза төвийн 16 дугаар лангуунаас кроп ирсэн банйа гээд үзэж харахаар тохиролцоод уг кропыг худалдаж авахаар болж Э.******* гэх хүнээс машины кропыг сонгох асуудал дээр туслалцаа авахаар тохиролцоод 3, дүгээр хороололд байрлах Авто плаза төвийн 16 тоот лангуунаас кропыг 2,500,000 төгрөгөөр худалдан авч, 5025620601 дансанд мөнгийг нь хийсэн, 200,000 төгрөгөөр авто плазагаас тос худалдан авчЭ.*******өд засварын урьдчилгаа  тоот дансанд 100,000 төгрөг шилжүүлсэн байдагИйнхүү худалдан авсан кропоо Э.*******өөр өөрийн машиндаа суурьлуулхаар харилцан тохиролцоод урьдчилгаа мөнгийг шилжүүлсэнҮүнээс хойш 2 хоногийн дараа И.******* нь Э.*******ийн засварын газар очиж машинаа авах гэхэд Э.******* нь энэ кроп эвдрэлтэй тул буцаагаад аваачиж өгавтомашинд суурьлуулах боломжгүй гэсэн тайлбарыг хэлснээр кропыг тайлаад аваачиж авсан газарт нь аваачиж өгсөнХудалдагч залуу кропоо хүлээгээд авсанТа очоод байж бай маргааш өглөө дансанд 2,500,000 төгрөг хийнэ гэсэн боловч мөнгө орж ирэхгүй байсан тул ярихад танайх миний кропыг унаад 13 дискийг нь шатаачихсан байна гээд талуудын хоорондох маргаан үүссэн байдагТалуудын хоорондох асуудал шийдэгдэхгүй байсан учир И.******* нь Э.*******өд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүдсэн хохирол болох 2.800.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасанНэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл юу вэкропыг зарсан этгээдийг яагаад хамтран хариуцагчаас татаагүй вэ гэхээр нэгэнт гэрчийн мэдүүлгүүдээр талуудын хооронд ямар эрх зүйн харилцаанууд болсон нь тодорхой нотлогддог юмХариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбараараа 2 төрлийн харилцаа явагдаж байгааг дурдлааХариуцагч тал кропыг нэхэмжлэгч талд худалдан борлуулсан этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн татгалзлыг амаар болон бичгээр гаргасан байдагТалуудын хоорондох харилцаа нь худалдаххудалдан авах гэрээтэй холбогдсон харилцаа биш бөгөөд зөвхөн кропыг машинд суурилуулахтай холбогдсон ажил гүйцэтгэх харилцаа бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийг энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байнаГэрчээр асуулгасан *** гэдэг хүн 2020 оны 04 дүгээр сард Э.*******өөс Ниссан Жүүк маркийн автомашины кроп асуусан байгаа юмЭ.******* нь манай засварын газар ажиллуулдаг тул надад тийм зүйл байхгүйхарин хүнээс асуугаад өгье гэж хэлсэнИнгээд хэд хоногийн дараа Э.******* нь сэлбэг зардаг н. гэх залуугаас кроп зардаг хүн байна уу гэж асуухад н. нь манай сэлбэгийн газрын доод давхарт Ниссан Жүүк автомашины кроп зардаг хүн байгаа гэж хэлэхээр нь Э.******* тэр хүний утасны дугаарыг нь аваад И.*******д дамжуулж хэлсэнГэтэл И.******* Л.Мөнхбаатар нар Э.*******ийн ажил дээр ирээд кроп авахад туслаад цуг яваад өгөөч ээ гэж гуйгаад Э.*******ийг дагуулж явсанИнгээд Э.******* нь И.******* Л.Мөнхбаатар нартай хамт кропыг үзэхээр очсон ба И.*******гийн авах гэж буй кроп нь шавар устай байхаар нь Э.*******ийн зүгээс И.*******д үүнийг аваад яах юм бэ гэж хэлсэнЭнэ үед кропыг худалдаж буй залуу нь И.*******д хандаж би танд баталгаа өгнөминий зарах гэж буй кроп ямар ч асуудал байхгүйЖүүк автомашины кроп 3.500.000 төгрөгийн үнэтэй байдагта 2.500.000 төгрөгөөр авчихби танд энэ кропыг угаагаад өгнөдээр нь 4 литр тос өгий гэж хэлэхэд И.******* баталгаа өгч байгаа юм чинь зүгээр байх гэж хэлээд тухайн кропыг худалдан авч банкны картаа мартсан тул мөнгийг Э.******* рүү шилжүүлжЭ.******* нь худалдагчид картаа өгч кропны үнийг төлсөнТүүнээс биш кропыг хариуцагчаас худалдаж авсан зүйл байхгүйХарин ч худалдаж аваад яах юм бэ гэж хэлж байсанИнгээд тухайн өдрөө И.******* нь өөрийн авсан кропыг Э.*******ийн ажил дээр үлдээгээд явсан ба маргааш нь Э.******* нь кропыг Хайбрид машины оношилгооны багажаар шалгахад алдаа заагаад байсан тул И.*******д кроп чинь болохгүй байнабаталгаатай юм чинь буцаагаад худалдаж авсан газартаа аваачиж өгөөд солиулчих гэж хэлсэн байгаа юмИнгээд И.******* нь кроптой машинаа чирээд авч явсан ба хэд хоногийн дараа И.******* нь машинаа чирж хүрч ирээд миний хуучин кропыг тавиад өгөөч ээшинэ кропыг нь өгөх гэсэн юм аа гэж хэлэхэд нь Э.******* хариуд шинэ авсан кропоо яагаад солиулаагүй юм бэкроп чинь алдаа заагаад байсан биз дээ гэж хэлсэн байгаа юмҮүний хариуд И.******* нь худалдсан залуу маань энэ кропыг зүгээр гэж хэлээд толгойтод байдаг тэнд очоод үзүүлчих гэхээр тэнд нь очиж үзүүлсэн чинь бас болохгүй байхаар чирээд аваад ирлээ гэж хэлсэнТэгэхэд Э.******* би завгүй байнаби өмнө нь танд 350.000 төгрөгөөр сольж өгдөг кропыг 100.000 төгрөгөөр сольж өгсөнодоо дахиад сольж өгч чадахгүй гэж хэлсэн боловч И.*******Л.Мөнхбаатар нар гуйгаад байсан тул машины кропыг сольж өгсөн байдагЭнэ явдлаас хойш 4 сарын дараа буюу 2020 оны 08 дугаар сард нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Э.*******ийг кроп худалдаж авсан газар буюу 3, дүгээр хорооллын Авто Плаза дээр дуудсан байдагЭ.*******ийг тухайн газар хүрээд очиход худалдагч залуу түүнд та энэ кропын 13 дискийг эвдчихсэн байна гэхэд Э.******* түүнд хандаж би 2020 оны 04 дүгээр сард кропыг тайлж үзээд болохгүй байхаар нь буцааж солиул гэж И.*******д кропыг өгч явуулсантэр үед кроп зүгээр байсанби эвдээгүйбүрэн бүтэн байдлыг нь шалгаад өгч явуулсан гэж хэлсэн байдагХариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж кроп эвдэрсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмждэгХариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж кроп эвдрээгүй ба кроп анхнаасаа доголдолтой байсан учир кропыг солиулах хэрэгтэй гэж нэхэмжлэгчид удаа дараа хэлсэн байдагЭ.******* харин ч 2 удаа кропыг сольж тавьсан хөлсөө нэхэмжлэгчээс аваагүй байгааИймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ёстой хүн биш тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчтэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаргэрчийн мэдүүлэгшүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Э.*******өд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл хохиролд кропны үнэ 2,500,000 төгрөг, 200,000 төгрөгийн тосны үнэкроп суурилуулах ажлын хөлс 100.000 төгрөгнийт 2.800.000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч тал нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ниссан жүүк маркийн автомашины кропыг 3, дүгээр хороололд байрлах Авто плаза төвийн 16 тоот лангууны худалдагч Э.Ганбаатараас 2,500,000 төгрөгөөр, 200,000 төгрөгөөр кропны тос худалдан авчзасварчин Э.*******өөр өөрийн автомашинд суурьлуулах ажлын засварын урьдчилгаанд 100,000 төгрөг шилжүүлсэнийнхүү кропоо засварчин ажилтай Э.*******өөр өөрийн автомашиндаа суурьлуулах явцад уг кроп хэвийн ажиллахгүйтүүнчлэн 13 диск шатсан байдалтай байсан тул ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор Э.******* ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байна гээд худалдагч Э.Ганбаатарын зүгээс мэдрэгч дээр өөрийн маркер тэмдгээр тэмдэг тавиад лацдаадпадаан бичиж бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн биет байдлын доголдолгүй гэсэн бөгөөд автомашины кропны диск нь автомашиныг их хүчээр чирэх болон хүч үйлчлэхэд эвдэрдэгтүүнчлэн засварчин шинэ кроп тавиад резет хийгээгүйн улмаас эвдэрч болдог тул хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр хариуцагчийн буруутай үйлдэл тогтоогдсониймээс нийт 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр нэхэмжлэл хангагдана гэж марган тайлбарлаж байна.

Харин хариуцагч тал нь гэрч Л.Мөнхбаатар хариуцагч Э.*******өөс Ниссан Жүүк маркийн автомашины кроп асуусан бөгөөд Э.******* сэлбэг зардаг н. гэх залуугаас асуухад Э.Ганбаатарыг зааж өгч кропыг Мөнхбаатар болон И.******* нарын хамт очиж үзэхэд авах гэж буй кроп нь шавар ус орсон байдалтай байсан тул Э.*******ийн зүгээс И.*******д аваад хэрэггүй гэж анхааруулсан боловч худалдагч Э.Ганбаатар И.*******д баталгаа гаргаж өгнөкроп доголдолгүйкропыг угаагаад өгнө зах зээлийн үнэ нь 3,500,000 төгрөгийн үнэтэй байдаг боловч 2,500,000 төгрөгөөр авнэмээд литр тос өгөхөөр амласан тул худалдан авсан бөгөөд үнийг нь Э.******* рүү шилжүүлжЭ.******* нь худалдагч Э.Ганбаатарт картаа өгч кропны үнийг төлсөнхариуцагч кропыг худалдаагүйхарин ч кропыг суурьлуулах үед доголдлыг тавьсан өдрөө л мэдэжалдаа заагаад байна баталгаат хугацаатай юм чинь буцаагаад худалдаж авсан газартаа аваачиж өгсолиул гэж хэлсэнгэтэл И.******* автомашинаа чирээд авч явсан боловч хэд хоногийн дараа автомашинаа дахин чирж ирээд миний хуучин кропыг тавиад өгөөч гэж гуйгаад байсан тул дахин автомашины кропыг сольж өгсөнсарын дараа буюу 2020 оны 08 дугаар сард нэхэмжлэгч И.******* хариуцагч Э.*******ийг кроп худалдаж авсан газар дуудаж кропыг задалж үзэхэд кропын 13 диск эвдэрсэн байдалтай байсанкроп анхнаасаа доголдолтой байсан учир кропыг солиж тавьж өгсөн миний буруутай үйлдэл байхгүйхарин ч 2 удаа кропыг сольж тавьсан хөлсөө нэхэмжлэгчээс дутуу авсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ёстой хүн би биш тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүх нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байнатус гэрээгээр талууд Ниссан жүүк маркийн автомашины явах эд анги болох хуучин кропыг худалдан авсан шинэ кропоор сольж тавиулахаар харилцан тохиролцон ажлын хөлсөнд 100,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн болох нь зохигчийн тайлбарнэхэмжлэгчийн Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгагэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Э.*******өөр зуучлуулан 3, дүгээр хороололд байршилтай Авто плаза төвийн 16 тоот лангуу эзэмшигч худалдагч Э.Ганбаатараас 2,500,000 төгрөгөөр маргаж буй кроп худалдан авсан болох нь тогтоогдож байнаЭнэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч тал Э.Ганбаатараас худалдан авсан кроп биет байдлын догтолдолгүй байсан бөгөөд хариуцагч Э.******* нь маргаан бүхий кропыг өөрийн автомашинд суурилуулах явцад кропны 13 дискийг шатааж гэмтээсэн гэм буруутай үйлдлээс хохирсон гэжээ.

Нэхэмжлэгч кропны диск гэх эд анги нь автомашиныг их хүчээр чирэх болон хүч үйлчлэх үед үүсэхээс гадна хариуцагч засварчин ажилтай Э.******* нь шинэ кропыг тавиад кропны компьютерээр резет хийгээгүйн улмаас урдах алдаагаа санажмашиныхаа тосыг шахаж чадахгүй эвдэрсэн байх боломжтой энэ нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог гэх тайлбар гаргадаг боловч гэрчийн мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг шинжлэх ухааны тусгай мэдлэгтэй шинжээч томилуулах байдлаар болон бусад холбогдох нотлох баримтуудаар нотлоогүй.

Мөн нэхэмжлэгч тал худалдагч Э.Ганбаатар цахилгаан хурдын мэдрэгч дээр маркер бүхий тэмдэг/лац/-ээр тэмдэглэж бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул биет байдлын доголдолгүй байсан гэж тайлбар гарган мэтгэлцжээ.

Гэвч маргаан бүхий кроп худалдан авсан гэх Э.Ганбаатараас анх авахад доголдолгүй байсан гэдгийг дээрх маркер тэмдэг/лац/-тэй холбогдуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд түүнийг гэрчээр асуусан мэдүүлгээс дүгнэхэд маргаж буй кропыг Япон улсаас дуудлага худалдааны журмаар худалдан авсан хуучин автомашинаас салган авч худалдан авагч И.*******д худалдсанхудалдагч маркер тэмдгээр өөрийн худалдан авсан кропыг таних л боломжтой байж болох юмхарин бүрэн бүтэнбиет байдлын доголдолгүй болохыг тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ.

Эвдэрсэн гэх маргаж буй кроп одоо худалдан авсан тал гэх Э.Ганбаатарт байгаакроп юунаас болжхэн эвдсэн талаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргаагүй бөгөөд худалдсан гэх Э.Ганбаатарыг хариуцагчаар тодорхойлоогүй зэргээс үзвэл анхнаасаа биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хариуцагч Э.*******өд шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй гэж үзэхээр байна.

Энэ нь цаашлаад маргаан бүхий кропыг нэхэмжлэгчийн автомашинд суурьлуулж ажил гүйцэтгэсэн гэх хариуцагч Э.*******ийн гэм буруугаас болж эвдэрч гэмтсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч буюу кропыг сольж суурьлуулсан Н.******* нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т зааснаар анхнаасаа ус орсон байдалтай кропыг авахгүй байхыг зөвлөсөнсуурьлуулсан дариуд доголдлыг илрүүлсэнсолиулахыг зөвлөсөналдаа заагаад байгааг мэдэгдсэн атал нэхэмжлэгч тал автомашиныг чирж замын хөдөлгөөнд 2-3 удаа оролцуулсан болох нь талуудын болон гэрчийн мэдүүлгүүдээс тогтоогддог.

Нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д заасан ажлын үр дүнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй ч засварчин ажилтай Э.******* шинэ кроп тавьсны дараа кропны компьютерээр резет хийгээгүйн улмаас урдах алдаагаа санажмашиныхаа тосыг шахаж чадахгүй эвдэрсэнэсхүл хүчний үйлчлэлээр эвдэж гэмтээсэн гэх тайлбар нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул кропыг суурьлуулсан даруйд хөдлөх эд анги хэвийн ажиллах боломжгүй байсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар ажил гүйцэтгэгч гэрээний үүрэг зөрчсөнгүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байгаа талаар нэхэмжлэгч нотлох шаардлагатайхариуцагч тал гэрээгээр хүлээсэн хуучин кропыг шинэ кропоор солих ажлыг хийж гүйцэтгэсэн нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд захиалагч И.******* ажил гүйцэтгэх гэрээг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлоо ажил гүйцэтгэгч Ж.*******өөс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардах эрхтэй боловч шүүх нэхэмжлэгч талын тайлбар холбогдох нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчийн 200,000 төгрөгөөр кропын тос худалдан авсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүйтүүнчлэн хариуцагч талын буруутай үйлдлээс болж кропыг 2 удаа сольж тавсан ажлын хөлсөнд төлсөн 100,000 төгрөгийг буцаан шаардах үндэслэл тогтоогдоогүй тул хангах үндэслэлгүй юм.

Иймээс хариуцагч Ж.*******ийн кроп анхнаасаа доголдолтой байсныг удаа сольж тавьж өгснөөс болж кропыг эвдэж гэмтээсэн буруутай үйлдэл хийгээгүй гэх татгалзал үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримтлан анхнаасаа биет байдлын доголдолгүй кроп хүлээлгэн өгсөн болон доголдолтой ажил гүйцэтгэсэн буруутай болох нь тогтоогдоогүй тул Э.*******өд холбогдохажил гүйцэтгэх гэрээний үүрэг хохиролд 2,800,000 төгрөг гаргуулах тухай И.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******өд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлхохиролд 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчгуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****