Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/316

 

 

 

 

 

 

 

 

    2024          04         22                                      2024/ШЦТ/316

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Нансалмаа хөтлөн,

улсын яллагч З.Наранчимэг,  

шүүгдэгч Х.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Х-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын ***-ний өдөр *** аймгийн ** суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “**” ХХК-ийн чанар шалгагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, Шинэ зам “***” байрны *** тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Т овогт Х-н М- /Регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.М- 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороо, ** дугаар байрны гадаа хохирогч Г.Т-тэй “гэрт хүргэж өг” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Х.М-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би урьд өгсөн мэдүүлэгтээ үнэн, зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Х.М-н сэжигтнээр өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 15-ны орой оюутны шинэ жилийн үйл ажиллагаа Модны 2-т болсон бөгөөд би тухайн үйл ажиллагаанд оролцож согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн газраас 01 цагийн орчимд гараад И гэх найзтайгаа тааралдаад хамт ярилцаж байгаад “намайг хүргээд өгөөч” гэж хэлэхэд “үгүй” гэж хэлсэн. Би И-н автомашинаас буухдаа тус машины хаалгыг чанга хаачихсан юм. Гэтэл И машины хаалга чанга хаалаа гэж машинаасаа бууж ирээд над руу уурласан. Би тухайн үйлдэлд нь дургүйцэж муудалцан хоорондоо цохилцсон бөгөөд би уураа барьж дийлэхгүй И-н автомашины ар хэсэг рүү өшиглөсөн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас машиныг өшиглөсөн, өшиглөнө гэсэн бодол байгаагүй юм. И Т гэх найзтайгаа хамт явж байсан ба жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. И-д цохиулсандаа шаралхаад И-г машиндаа суусан байх үед нь машиных нь жолоо талын хаалгыг нь нээгээд цохисон. Гэтэл И-н найз Т жолоочийн суудал дээр суусан байсан. Би И-г цохих гэж байсан бөгөөд найзыг нь андуурч нүүр хэсэгт нь цохьчихсон, түүнээс би И-н найз Т-г цохих бодолгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

Хохирогч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М- болон түүний хамт байсан 3 залуу машинд суугаад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 80 дугаар байрны гадаа ирэхэд хамт байсан 3 найз нь М чи энэ хүнээр хүргүүлээд харьчих, бид гурав орлоо гэхэд нь манай найз И- бид хоёр хичээл хийгээд нойргүй байна, чи таксидаад харьчих гэхэд М- машинаас буугаад гэнэт уурлаад машины зүүн талын цонх хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үед манай найз уурлаад тухайн залуутай маргалдсан. И-  М- гэх хүний биед халдаагүй. Удалгүй тэр хоёр салахад М- гэнэт уурлаад машины хойд хэсэг рүү өшиглөөд хонхойлгочихсон. Манай найз уурлаад М-тэй дахин муудалцсан. Тэгээд М- гэх залуу байрны орц руу орчихсон. Тухайн үед манай найз И- М-тэй маргалдаж байх үед нь би машины жолооны хүрднээс холдоогүй. Бид нар цагдаа хүлээж байхад хамт байсан гэх 3 залуу бид гурав орлоо гээд буух гэж байхад М- гэх залуу жолооч талын хаалгыг нээгээд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би хамрын таславчийн хагалгаанд орох төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

 

Гэрч Б.И-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найз Т-ийн хамт сургууль дээр байж байхад ...М- залгаад дүү чинь хүнд дээрэлхүүлээд байна гэж хэлсэн. М- гарч ирээд машинд суугаад гомдоллоод байсан. Ингээд ...найз Т-ийн хамт харих гэж байхад хамт байсан О гэх найз “М хүнтэй зодолдуулчихсан байна” гэж хэлэхээр нь очиход М- хамар хэсэг нь хавдчихсан байсан. Ингээд М-тай хамт байсан найзуудыг хорооллын 80 дугаар байрны гадаа аваачиж өгөхөд хамт байсан 3 залуу за ингээд харилаа М чи энэ хоёроор хүргүүлээд харьчих гэж хэлэхээр нь би хичээл хийгээд ядарчихсан байна, чи эндээс таксидаад харьчих гэхэд уурлаад машинаас буугаад зүүн талын цонхыг цохихоор нь яагаад байгаа юм гэхэд хэрүүл хийгээд хоёулаа зодолдчих уу гээд байсан. Ингээд бид хоёр больё гээд салаад явах гэж байхад М- гүйж очоод машины багаж хэсэг рүү өшиглөөд хонхойлгочихоор нь уур хүрээд чи яаж байгаа юм гэхэд өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь тэсэлгүй гэдэс хэсэг рүү нь цохиод хэсэг зууралдаж байгаад салсан. Тэгээд машины хойд талын хаалга татаад суух гэж байхад М- гэнэт жолооч талын хаалгыг онгойлгоод манай найз Т-ийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  **** дугаартай шинжээчийн “...Г.Т-ийн биед хамар ясны хугарал, баруун зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Шүүгдэгч Х.М-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх  тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Х.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирогч Г.Т-ийн “...хохирол төлбөр төлөгдсөн...” гэх баримт /хавтаст хэргийн 56 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Х.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.М- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Түмэд овогт Хан-Эрдэнийн М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т- болсон үеэс хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай. 

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т- болтол Х.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.М- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ