| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, *******н ******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө нэг удаа ял шийтгүүлсэн,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Хишигт овогт Нямаагийн Хулан/рд:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 16-аас 17-д шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, *******н ******* тоотод өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу гэрийн хаалга хаасангүй гэсэн шалтгаанаар хохирогч ******* нүүрэнд цохих өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний гадна дээд хэсэг зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг болон шанаанд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, *******н ******* тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч ******* нүүрэнд тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний гадна дээд хэсэг зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг болон шанаанд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Иргэн О.Гансувдын Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-5 дугаар хуудас/
Хохирогч О.Мөнгөнчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 02 дугаар сарын 16-17 нд шилжих шөнө өөрийн найз Хулан, Маржангуль Төгөлдөр нарын хамт Старс бааран руу шөнийн 00 цагийн үед орсон. Улмаар Хулан 03 цаг хүртэл Старс бааранд байж байгаад гар рүүгээ харьсан. Би Хулангийн гэрт машины түлхүүрээ үлдээсэн байсан учир машины түлхүүрээ авах гэж Хулангийн гараас гэрт нь очсон. Улмаар би Хулангийн гэр рүү явж орохдоо гэрийн хаалгыг нь хаагаагүй юм. Тухайн үед Хулан надад хандаж “чи гэрийн хаалга хаагаач гэж хэлэхээр нь би чадахгүй машиныхаа түлхүүрийг авъя” гэж хэлэхэд Хулан босож ирээд миний ам руу гараараа нэг удаа цохихоор нь би доошоо амаа бариад тонгойход хөлөөрөө гурван удаа миний нүд хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би машиныхаа түлхүүрийг аваад гэрээс нь гараад явсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өөрийн найз Отгонтөгсийн гэрт байж байхад шөнийн 03 цагийн үед Отгоннямын эхнэр гаднаас орж ирээд галын хажууд гал түлэх гээд сууж байхад нь араас нь жижигхэн биетэй эмэгтэй ороод ирсэн. Тухайн эмэгтэй нь согтуу Отгоннямын гэрийн хаалгыг онгорхой орхиод ороод ирэхэд нь Хулан “ гэрт орж ирж байж гэрийн хаалга хаагч гэр хүндлэхгүй байна” гэж хэлэхэд Мөнгөнчимэг гэх сүүлд орж ирсэн эмэгтэй хэрүүл хийгээд Хулан босож очоод гараараа цохичихсон. Тухайн үед Мөнгөнчимэг гэх эмэгтэй нүүрээ дараад сууж байгаад гэрээс гараад явчихсан. Хулан Мөнгөнчимэгийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 02 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө өөрийн найз болох Мөнгөнчимэг, Маржангуль Төгөлдөр нарын хамт Старс баар руу шөнийн 00 цагийн үед орсон. Улмаар би 03 цаг хүртэл Старс бааранд байж байгаад гэр хүүгээ харьсан. Намайг гэрт ирсний араас Мөнгөнчимэг манай гэрийн хаалгыг саваад гэрт ороод ирсэн. Тухайн үед би Мөнгөнчимэгт надад хандаж “Чи гэрийн хаалга хаагаач гэр хүндэлнэ шүү гэж хэлэхэд Мөнгөнчимэг чадахгүй хохино” гэж хэлээд орон дээр суугаад байсан. Тэгэхээр нь би босож очоод нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Улмаар Мөнгөнчимэг хэсэг манай гэрт хэрүүл хийгээд сууж байгаад машиныхаа түлхүүрийг аваад гэрээс гараад явсан. Тухайн үед Мөнгөнчимэг миний биед халдаж цохисон зүйл байхгүй. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 36 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №74 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.******* биед зүүн хөмсөгний гадна дээд хэсэг зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг болон шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл болно.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 22-23 дугаар хуудас/
Хохирогч О.Мөнгөнчимэг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 54 дүгээр хуудас/
Шүүгдэгч ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 53 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн 2432000620017 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч ******* биед учирсан баруун чихэнд язарсан шарх, нүүрний баруун талд дух хэсэг болон зүүн нүдний эргэн тойрон цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, *******н ******* тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч ******* нүүрэнд тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний гадна дээд хэсэг зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг болон шанаанд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзээд 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хишигт овогт Нямаагийн Хуланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500000 төгрөгөөр торгосон торгох ялыг 05/таван/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ