Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0600

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ИЗТ****** ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай захиргааны актыг хүчингүйд тооцуулах, мөн өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.С****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х****, С.Г******, гуравдагч этгээдийн Б.Ч***, өмгөөлөгч Б.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1. ИЗТ****** ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай захиргааны актыг иүчингүйд тооцуулах, мөн өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан.

2. У********* ХХК -иас нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар т хандаж ... ИЗТ****** ХХК-д харьяалагддаг гэх 3 автомашин нь Эрээн хот улаанбаатар хотын хооронд 10 сая төгрөгөөс илүү үнээр тээвэр хийхгүй гэсэн гэрээ хийсэн байна. Тус компанийн захирал О.Б**** нь 30 сая төгрөгөөр тээвэрлэх барааг 80,820,000 төгрөгөөр тээвэрлэн манай компанийг хохироосон тул илүү авсан 50,820,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн гомдол гаргажээ.

3. Эрх бүхий албан тушаалтнаас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ************* дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх ба 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ********** тоот шийтгэлийн хуудсаар ИЗТ****** ХХК-ийн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэглэгчийн хууль бусаар хохироосон зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох, 80,520,000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэжээ.

4. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичигт ...Танай компани Замын-Үүд боомтын зөвлөлтэй байгуулсан Улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ-ний 4.2.7 дахь заалтыг зөрчиж У********* ХХК -иас ачаа тээврийн илүү төлбөр авч, хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироосон нь зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримт болох дуу-дүрсний бичлэгээр нотлогдож байна. иймд танай компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасны дагуу шийтгэл оногдуулж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

Хоёр.Гомдлын үндэслэл:

2.1 ИЗТ****** ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт "У********* ХХК нь манай компанид холбогдуулан гомдол гаргасны дагуу ************* дугаартай зөрчлийн хэрэг нээж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгасан. "У********* ХХК " -нь гомдолдоо: "ИЗТ****** " ХХК компанитай гэрээ байгуулсан ба Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн боомтоос Улаанбаатар хүртэл ачаа ачуулсан гэтэл олон улсын хэлэлцээрт тухайн тээврийг 10,000,000 төгрөгөөс дээш гаргахгүй гэж заасан заалтыг зөрчиж манай компаниас 80,820,000 төгрөгийг тээврийн зардалд авсан. Ингээд манай компани үндэслэлгүйгээр 50,820,000 төгрөгийг тус компанид төлсөн" гэдэг.

Гэтэл гомдол гаргагч компани нь манай компанитай огт гэрээ байгуулаагүй. Гэтэл гомдол гаргагч Тээврийн зардалд төлсөн гэх 80,820,000 төгрөг нь манай компанийн дансанд орж ирээгүй. Гомдол гаргагч "У******" ХХК-ийн ачаа ачуулсан гэх 3 машины 2 нь манай компанитай огт холбоогүй машин болохыг бичгийн нотлох баримтаар гаргаж өгсөн.

Манай компанийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тухайн үед манай компанитай хамааралгүйгээр тээвэр хийсэн байдаг. Учир нь бид өөрсдийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж болохооргүй 17 метрийн урттай эд зүйл ачиж оруулж ирэх болсон тул БНХАУ-ын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ сольж тээвэрлэлт хийсэн.

Манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дээр хэдэн төгрөгийн ямар ачаа ачсаныг бид мэдэхгүй. Үүнийг гаалийн мэдүүлгээс мэдэж болох байх. Бид өөрсдийн ачиж ирсэн барааны гаалийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/413 дугаартай албан бичгээр ************* дугаартай зөрчлийн хэргийг хаасан.

Зөрчлийн хэрэг хаасныг "У******" ХХК эс зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан ба Нийслэлийн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай тогтоолд "У********* ХХК -ийн мөнгө шилжүүлсэн гэх ********* дугаарын данс эзэмшигч М.Н******** шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр зөрчлийн хэргийг дахин явуулсан байдаг.

Гэтэл М.Н******* гэх хүнийг шалган, мэдүүлэг авахад "ИЗТ****** "-тай холбоогүй болохыг тогтоосон боловч зөрчлийн акт тавьсан үндэслэл нь прокурорын 46 дугаар тогтоолын үндэслэлээс зурж "ИЗТ****** "-ын хөрөнгө оруулагч Б******* гэх хүний мэдүүлэг гэсэн байдаг. Дээрх зөрчил шалган шийдвэрлэх Үндэслэл нь "ИЗТ****** " ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийн мэдүүлгээр хийгдсэн байна. "У******" ХХК нь манай компанийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар өөрийн хашаандаа саатуулсан байсныг хөрөнгө оруулагч Б****** очиж авахдаа тухайн компанийн ажилчидтай маргалдсаныг нотлох болгосон байна. Иймд хууль болон гэрээ зөрчиж тээвэрлэлт хийгээгүй, орлого олоогүй байхад хууль бусаар акт тавьсан "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар "-ын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай захиргааны актыг хүчингүйд тооцож, мөн өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2 Гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.С******-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэгдүгээр асуудал бол улс хоорондын ачаа тээвэрлэх гүйцэтгэх гэрээ хавтаст хэргийн 86, 93, 99 дүгээр хуудсанд тус тус авагдсан. 86 дугаар хуудсанд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ү.Г******** гэдэг хүн ******* авто машины өмчлөгч учраас улс хоорондын тээвэрлэлт хийсэн. 93 дугаар хуудсанд Ц.Э******** өөрийн өмчлөлийн ****** улсын дугаартай авто машинаараа ачаа тээвэрлэнэ гэж Зам-ын үүд боомтын зөвлөлтэй гэрээ байгуулсан. Манай байгууллагын тухайд хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд байгаа. Улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээг 2021 оны 9 сарын 22-ны өдөр Г.Д****** гэдэг жолооч өөрөө хийсэн байдаг. Шийтгэлийн хуудас 204 дүгээр хуудсанд байгаа. 3 тээврийн хэрэгслээс ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл гомдол гаргагч компанийн өмч мөн. Үүнтэй бол маргаагүй. Бусад хоёр тээврийн хэрэгсэл яагаад нэхэмжлэгч компанитай холбогдох болсон бэ? Яагаад нэхэмжлэгч компанийн өмнөөс ачаа ачсан бэ? Энэ талаар зөрчил шалган шийдвэрлэхдээ ямар ч ажиллагаа хийлгээгүй. Н.Э****** ******** болон гэрчээс мэдүүлэг аваад гэрчийн мэдүүлэг өгсөн этгээдээр гарын үсэг зуруулаагүй байдаг. Үзлэг хийсэн тэмдэглэлийн тухайд Н.Т********** гээд хүнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан байдаг. Хөндлөнгийн гэрч гэж хэнийг хэлэх вэ? гэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 3-д хөндлөнгийн гэрч өөрийн оролцсон зөрчил шалгах ажиллагааны талаар гомдол гаргах, ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах тухай хүсэлт гаргаж болно гэж заасан. Мөн хуулийн 4-д Хөндлөнгийн гэрч зөрчил шалгах ажиллагааны журмыг сахиж, нууцыг задруулахгүй байх үүрэгтэй гэж заасан. Гэтэл хөндлөнгийн гэрч гарын үсгээ зураагүй. Н.Т********** гэж ямар хүн байсан талаар нотлох баримт авагдаагүй байсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7-д Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно гэж заасан.

Н.Г****** *******, Н.Э****** ******* гэдэг хоёр хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Хавтаст хэргийн 74-75 дугаар хуудсанд авагдсан. 4.8 дугаар зүйлийн 11-д Мэдүүлэг авч дуусмагц тэмдэглэлийг мэдүүлэг өгч байгаа хүнд танилцуулж, нэмэлт оруулах, засвар хийх боломж олгоно гэж заасан. Мөн хуулийн 14-д Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан. Гэтэл Н.Э****** , Н.Г****** буюу тээвэрлэлт хийсэн хоёр тээврийн хэрэгслийн өмчлөгч нарын гарын үсэг байхгүй. Эдгээр хоёр хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлцээтэй юм. Зөрчлийн талаар хэлэхэд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд хуулийн этгээдийг төлөөлж зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасан. Гэтэл өнөөдөр О.Б**** ******* нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш. Компанийн тухай хуулийн 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. О.Б**** гаас өмнө ИЗТ****** компани хариуцлага хүлээхгүй. Компанийн тухай хуулийн 84.1-д эрх бүхий албан тушаалтныг нэрлэсэн байдаг бөгөөд эрх бүхий албан тушаалтанд хувьцаа эзэмшигч байхгүй. Компанийн дүрэмд эрх бүхий албан тушаалтныг нэрлэдэг. Эрх бүхий албан тушаалтан дотор компанийн хувьцаа эзэмшигчээ заагаагүй байгаа. Гүйцэтгэх удирдлага компанийг итгэмжлэлгүй төлөөлдөг. Түрүүн Н.М****** гэдэг хүнийг яаж томилсон бэ? гээд асуугаад байсан.

Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн 1.2-т хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж заасан. Н.М***** гэдэг хүнд итгэмжлэл байхгүй. Бичиг баримтыг үзээд хохирогчоор тогтоосон гэж байна. Гэтэл энэ хүн компанийн эрх бүхий албан тушаалтан мөн үү? Дүрэмдээ Н.М**** гэдэг хүний албан тушаалыг эрх бүхий албан тушаалтан гэж тогтоосон уу, энэ баримт өөрөө зөрчлийн тухай хэрэгт авагдаагүй. Компанийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ? гэхээр нэгдүгээрт гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, дүрэмдээ тусгайлан заасан албан тушаалтнуудыг оруулж байгаа юм. Н.М******-ын албан тушаал өөрөө эрх бүхий албан тушаалтан мөн үү? гэдэг асуудал байна. Өнөөдрийн хавтаст хэрэгт цугларсан баримтаар Н.М****-ыг эрх бүхий албан тушаалтан гэж нотолсон зүйл байхгүй. Тийм учир хохирогчийн мэдүүлэг хууль ёсны болж чадахгүй байна. Гэрчийн мэдүүлэг мөн адил хууль ёсны болж чадахгүй, үзлэг хийсэн тэмдэглэл хууль ёсны болж чадахгүй.

Яагаад ингэж үзэж байгаа вэ? гэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан. Зөрчлийн хэргийг шалгаж дуусаад акт тавьж байгаа бол үүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй. Мөн хуулийн 5-д Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Үзлэг хийхдээ ярьж байгаа зүйлийг бид шивж баримтжуулдаг. Ярьсан зүйл нь бичсэн бичвэртэй таарч байна гээд хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зуруулдаг. Эсвэл үзлэгт орж байгаа этгээдийн гарын үсгийг зуруулна. Гэтэл бичээд байгаа бичлэг хэдэн оны хэдэн сарын бичлэг вэ? он сар өдөр ерөөсөө байхгүй. Үзлэг хийж байгаа тэмдэглэлт тийм зүйл ерөөсөө байхгүй байгаа. Хувьцаа эзэмшигч н.Б гэдэг хүн хэзээ хэдэн оны хэдэн сард хэн гэдэг хүнтэй харьцаж байгаа талаар мэдээлэл авах боломжгүй байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хохирогчийн талаар ярихад ачааны төлбөр төлснөөр У********* компани өнөөдөр гуравдагч этгээд хохирогч болсон орж ирээд байна. Ачаа тээвэрлүүлэхээр хэн хэзээ хэлцэл хийссэн бэ? Хуулийн этгээд хуулийн этгээдтэй гэрээ байгуулахдаа ямар зарчим баримталдаг вэ? өндөр үнийн дүнтэй гэрээ хийгдэж байгаа. Иргэний хуулиар тээвэрлэлтийн гэрээ хийгдэж байна. Ямар төрлийн ачаа барааг тээвэрлэх вэ? ямар үнэ хөлстэй байх вэ? ямар ямар машинаар тээвэрлэх вэ? бүрэн бүтэн байдлыг хэн хариуцах вэ? гээд бүх зүйлээ тодорхой болгох ёстой. ВТ****** гэдэг компани ачаагаа ачуулаад байгаа. ВТ У********* компани хоёр ямар хамааралтай вэ? Зэргэлдээ компани юм уу? эсвэл охин юм уу? хамаарлын талаар нотлох ёстой, нотолсон зүйл байхгүй. Н.З******* гэдэг хүн тэр хоёрын гүйцэтгэх захирал гээд байгаа. Захирал гэдэг хүн өнөөдөр хөлсний хүн юм. Компанийн хувьцаа эзэмшигч биш юм. Хувьцаа эзэмшигчийн шийдвэр тогтоолоор энэ хоёр компани хоорондоо хамааралтай байна. Бие биеийнхээс өмнөөс мөнгө төгрөг төлж байна гэсэн тогтоол шийдвэр байгаа юм уу? Хавтаст хэрэгт тийм шийдвэр байхгүй байна. 3 дугаар асуудлын тухайд НӨАТ талаар яригдана. Хуулийн этгээд хуулийн этгээдээр үйлчилгээ авахаар бид нар татвар төлдөг. Яагаад хуулийн этгээдтэй хэлцэл хийгээд хувь хүний данс руу хэлцэл хийж байгаа вэ? Үнэхээр л У********* компани Н.Н**************** данс руу мөнгө хийсэн бол хохирогчийн буруутай үйл ажиллагаа байна. Үгүй, бид нар ийм их мөнгө төлж байгаа юм чинь заавал танай компани төлнө, компанийн дансаа өгөө бид нар НӨАТ авна гээд мөнгө шилжүүлэхгүй байх эрх нь У********* компанид байсан. Сүүлийн асуудал Н.Н******* гэдэг хүнтэй холбоотой. Н.Н******* гэдэг хүн бол Хаан банкны дансаар 80,800,0200 төгрөг шилжүүлж авсан гээд 160 дугаар хуудсанд байна. Н.Н******* гэдэг хүн нь эдгээр хоёр хуулийн этгээдтэй яаж холбогдож байгаа вэ? Н.Н******* болохоор Хятад хүн намайг гуйсан болохоор данс руу шилжүүлж өгсөн гэдэг. Баахан хятадаар юм бичээд өгсөн. Зөрчлийн хэрэг шалгаж байхад орчуулгын тамга даруулаад ирж гэж Н.Н*******ааг явуулах боломжтой байсан. Гэрчийн мэдүүлгээр Н.Н******* би н.Б***** гэдэг хүнийг танихгүй гэсэн. н.Б******-г танихгүй юм чинь нэхэмжлэгч компанийг яаж мэдэх вэ? Мэдэх боломжтой юу? гэдэг асуудал байна. Гаалийн мэдүүлэг бөглөх болохоор ВТ компани биш Нюь мет гээд бас өөр компани гараад ирсэн. Хохирогч нь өөрөө асуудалтай. Хэдэн ч компаниар үйл ажиллагаа явуулаад байгаа вэ гэдэг зүйл байна. Энэ бол татвартай холбоотой юм. Зөрчил шалган шийдвэрлэхдээ худалдааны аргаар ямар хохирогчийг хэн гэдэг хүн хуулийн этгээд хохироосон бэ гэдгийг тогтоох ёстой. Өнөөдөр нэхэмжлэгч компанийн дансаар мөнгө ороод ирсэн бол яалт ч үгүй зөрчлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд зогсох ёстой. Би ч өнөөдөр өмгөөлөөд зогсохгүй. ИЗТ****** компанийн дансаар нэг ч төгрөг орж ирээгүй. Хавтаст хэрэгт хаан банкны дансны хуулгыг өгсөн байгаа. Н.Н******* дансаар мөнгө шилжүүлсэн гэдгээ хохирогч компани өөрсдөө мэдүүлсэн. н.Б******* бол хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд биш юм. Итгэмжлэлгүй төлөөлөх ганцхан этгээд бол гүйцэтгэх захирал буюу тамгыг бариад сууж байгаа юм. н.Б*-гийн өмнөөс яахаар ИЗТ****** ХХК шийтгэл хүлээх ёстой вэ? Компанийн тухай хуулийн 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. н.Б*******-гийн асуудлыг компани хариуцахгүй. н.Бгийн асуудлыг ИЗТ****** ХХК хариуцахаар оногдуулсан хуулийн заалт хаана байгаа вэ? Захиргааны хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэж заасан. Зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчийн үүргийг компани хүлээн гэсэн хуулийн заалт хаана байгаа вэ? тийм зүйл заалт байхгүй. ***** 2022 оны 3 сарын 30-ны өдрийн ******* дугаартай захиргааны акт нь өнөөдөр хууль зүйн үндэслэлгүй гарсан. Хууль зүйн үндэслэлгүй гарсан актаас үүсэж шийтгэлийн хуудас ногдуулсан нь өөрөө бас л хууль бус юм. Зөвхөн **** дугаартай машин ачаа ачиж ирсний төлөө ийм шийтгэлийг хүлээх ёсгүй гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэхдээ энэ талаараа дахиад л өөрсдөө шалгах ёстой. Машинаа солиод ирсэн үү? ИЗТ****** компани ашиг олсон уу? Энэ зөрчлийг шалгаж дуусах бүх нотлох баримтыг цуглуулж дуусах үүрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дүгээр зүйлийн 1-д байгаа. 80,800,020 төгрөгийг авсан байна гэдгийг өнөөдөр гарцаагүй нотолж байж энэ шийдвэрийг ногдуулах ёстой байсан. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр "У******" ХХК-иас "ИЗТ****** " ХХК нь Эрээн-Улаанбаатар чиглэлд ачаа барааг нэг машин тутам 10,000.000 төгрөгөөс илүүгүй үнийн дүнгээр тээвэрлэх гэрээг холбогдох төрийн байгууллагатай байгуулсан боловч "ИЗТ****** " ХХК-ийн эзэмшлийн **** УНЯ, ******, ****** дугаартай 3 автомашин нь "У******" ХХК ийн ачаа барааг 80.820.000 төгрөгөөр тээвэрлэсэн" гэх гомдлыг ирүүлсэн. 0 Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хунийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж тус тус заасан. хор тайлбар Үүний дагуу "У******" ХХК-ийн гаргасан гомдлыг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шалгахаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зөрчлийн ************* дугаартай хэргийг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: 1. "У******" ХХК-ийн гомдолд дурдсан О.Б**** нь "ИЗТ****** " ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 10/1547 дугаартай албан бичгээр тогтоогдсон. 2. О.Б**** нь "У******" ХХК-ийн ачаа барааг тээвэрлэх ажлыг "ИЗТ****** " ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэсэн нь хохирогч болон холбогдогчийн өгсөн мэдүүлгээр нотлогдсон. 3. "У******" ХХК-ийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 22/07* дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дуу-дүрсний бичлэгээр "ИЗТ****** " ХХК нь Замын-Үүд боомтын зөвлөлтэй байгуулсан "Улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ"-ний 4.2.7 дахь заалтыг зөрчиж, Эрээн-Улаанбаатар чиглэлд 50.820.000 төгрөгийн илүү төлбөрийг "У******" ХХК-иас авсан тогтоогдсон. НЬ Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад "ИЗТ****** ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчиж хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироосон нь зөрчлийн хэрэгт цугларсан дуу дүрсний бичлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон тул "ИЗТ****** " ХХК-д хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах арга хэмжээг авсан болно. Иймд "ИЗТ****** " ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ИЗТ****** ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа тайлбартаа У********* компаниас 80,800,020 төгрөгийг ямар нэгэн байдлаар аваагүй гэж мэдүүлж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүхээс шинжлэн судалсан баримтуудаар ИЗТ****** ХХК нь Н.Н******* гэх хүний дансаар дамжуулаад У********* компанийн ачааны төлбөр гээд шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа. У********* компани нь ИЗТ****** компанийн хууль ёсны төлөөлөгч О.Б**** тай тохиролцсоны дагуу нэр бүхий улсын дугаартай 3 ачааны авто машинаар ачаа бараа хүлээж авсан болох нь мөн адил тогтоогдож байгаа. Үүнээс үзэх юм бол У********* компани нь төлбөрөө шилжүүлээгүй байхад ачаа бараагаа хүлээн авах боломжгүй, мөн шүүхээс шинжлэн судалсан бичлэгээр О.Б**** гэх хүн У********* компаниас ачаа барааны төлбөр гэж авснаар 80,800,020 төгрөг авсан талаар үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэр авдаг журмаар аваарай гэх зэргээр баримт авагдсан байдаг. *******, ******, **** УАБ улсын дугаартай авто машин нь Эрээн боомтоос Улаанбаатар хүртэл ачаа бараа тээвэрлэсэн үнийн хязгаарыг 10,000,000 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх гэрээний заалтаа зөрчөөд 50,800,0200 төгрөгийн илүү төлбөрийг У********* компаниас авсан болох нь тогтоогдож байна. Хэрэглэгчийг хууль бусаар хориглож худалдааны арга хэрэглэсэн болох нь тогтоогдож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:

4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч******-оос шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...***** 2022-03-30-ны өдрийн N9******* дугаартай захиргааны акт, №********** дугаартай шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж хохирогчийн хувьд үзэж байгаа. Учир нь манай компани нь 2021 оны 10 дугаар сард Эрээнээс Улаанбаатар хот хүртэл 3 машинаар барилгын материал тээвэрлүүлсэн. Энэ үед Эрээнээс Монгол руу ачаа тээвэрлэхдээ замын үүд боомттой олон улсын тээвэр хийх гэрээ хийж зөвшөөрөл авсан компаниар тээвэрлэлт хийлгэх журамтай байсан учир Эрээнээс манайд бараа нийлүүлэгчийн төлөөлөгч энэ талаар манайд мэдэгдэж хэлж, зөвшөөрөлгүй машин хилээр гаргахгүй гэнээ, эндээс зөвшөөрөлтэй гэрээтэй ИЗТ****** ХХК-ын захирал н.Б гэж хүнтэй уулзлаа 3 машин байна, нэг машиныг 60000 юань, буюу 26240000 төг нийтдээ 80820000 төг хөлсөөр ачин гэнээ, танайх яриад тохирвол ачуулчихъя гээд 99114399 гэсэн дугаар өгсөн. Захирал Н.З уг утсаар залгаж О.Б**** тай ярьж, найдвартай оруулж ирж чадах эсэх, зөвшөөрөлтэй эсэхийг лавлахад өөрийгөө ИЗТ****** ХХК-ын захирал, манайх Замын үүд боомттой гэрээтэй, асуудалгүй оруулж ирж чадна гэхээр нь үнэ хөлсийг тохирч , ачаагаа ачуулахаар тохирсон. О.Б**** нь тээврийн хөлсийг төлөх дансаа өгөөч гэхэд Н.Н*******амуун гэж хүний нэр ********* дугаартай дансны дугаарыг хэлж өгч энэ дугаар руу мөнгөө шилжүүлчих гэсний дагуу тэр дансанд нь 80,820,000 төгрөгийг захирал Н.З******- шилжүүлсэн. Гэтэл тэр үед гэрээний дагуу 10 сая төгрөгөөс илүү хөлсөөр тээвэр хийлгэхгүй байхаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байсан болохоор илүү авсан мөнгөө буцааж төлөхийг шаардаж 1 машиныг нь хашаанаас гаргаагүй. Гэтэл н.Б********* нь мөнгийг шүүхдээд ав, яах гэж шилжүүлсэн юм, танайх шилжүүлээгүй бол өөр газар шилжүүлэх л байсан гээд хэрэлдээд мөнгөө өгөөгүй учир бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. О.Б**** өөрөө ярьж 3 машины үнэ хөлсийг манайхтай тохирсон, тэгж тохироогүй бол манайх түүний утсыг яаж мэдэх билээ, бас мөнгө авах дансыг мөн О.Б**** өгсөн, О.Б**** гийн өгсөн дансанд мөнгийг шилжүүлсэн, О.Б**** гийн манай ачааг ачуулсан машин нь түүний манай компанийн машин гэж хэлсэн ИЗТ****** ХХК-ын машин байсан, уг машиныг авна гэж манай компанийн машин гэж заргалдаж ирж байсан. Иймд зөрчлийг шийдсэн акт шийтгэврийг хүчингүй болгох үндэслэлгүй, манай хохирлыг ИЗТ******** ХХК хариуцах ёстой гэж үзэж байна гэв.

4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Л*******-гээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ...Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэж байна. Ямар эрх зүйн харилцаа үүссэн бэ? зөрчил мөн үү гэдэг зүйл байна. Тээвэрлэлт У********* компанийн ачааг тээвэрлэсэн машин бол ИЗТ****** ХХК-ийн авто машин гэдэг нь нотлогдсон. Нөгөө хоёр нь энэ авто машинтай хамт тээврийн хөлсийг авч байгаа нэг хүн тохирсон байгаа учир энэ компани түрээсээр авч манай ачааг тээвэрлэсэн гэж үзэж гомдол гаргасан. Тээвэрлэлтийн гэрээг хийгээгүй байдаг. Гэтэл энэ гэрээг хийсэн байна гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. **** гэсэн авто машин ИЗТ****** ХХК-ийн эзэмшлийн өмчлөлийн машин гэж баримтаар нотлогдсон. Энэ машинд У********* компанийн ачиж ирсэн ачааны тээврийн хөлсийг У********* компани төлсөн гэдэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Яагаад 3 машин гурвуулаа хамааралтай машин бэ? гэхээр энэ машинуудын хөлсийг О.Б**** гэдэг хүн төлсөн. ИЗТ****** ХХК-ийн захирал байж байгаа. Цар тахлын үе байсан учир бичгээр гэрээ хийх боломж байхгүй байсан. О.Б**** д ачаа тээвэрлэх гэж байгаа компанийн утсыг өгсөн. Зөвшөөрөлтэй машин хилээр гарч байна, хөлсийг нь тохирвол ачааг нь ачуулна гэсэн. О.Б**** гийн өөрийнх нь барьж байгаа дугаартай өгсөн дугаар нь тохирч байгаа. О.Б**** өгсөн тайлбартаа өөрийн утасны дугаараа тэмдэглэсэн. Авто машин нь ИЗТ****** ХХК-ийнх байсан. О.Б**** зөвшөөрөлтэй явж байсан талаар нотлогдож байгаа. О.Б**** мөнгийг шилжүүлэх дансны дугаар дугаар хүртэл тохирсон. 3 машины үнийг О.Б**** тохирч байгаа юм. Хэрвээ нөгөө хоёр нь хамааралгүй биш гэвэл О.Б**** манай компанийн ганцхан машин байгаа, тэрний хөлсийг 60000 гэж хэлсэн. 3 машины үнийг бүхэлд нь ярих ёсгүй. Дансны дугаарыг манайх мэдэх боломжгүй. О.Б**** гийн өөрийнх нь өгсөн дансаар шилжүүлсэн. Тэр дансыг О.Б**** хэлээгүй бол манайх мэдэхгүй. Н.Н*******тай ачаа хийгээгүй талаар өөрөө хэлж байгаа. Н.Н******* бол ИЗТ****** ХХК-д хамааралгүй гэж яриагүй. Мөнгийн бөөнд нь авсан, тэр машин дотор эдний машин байсан, нөгөө машинууд ялгаагүй бүгд гэрээтэй байсан. Зөвшөөрөгдсөн Замын үүд дэх боомтын зөвлөлтэй олон улсын ачаа тээвэрлэлтийг хийх гэрээг эдний жолооч байгуулсан. Эднийх олон улсын тээвэрлэлт хийхээр авто машин хариуцсан хүн О.Б**** байж байсан талаар нотлогдож байгаа. Өөрийнхөө зүйлийг тээвэрлэх гэж байгаа биш олон улсын тээвэр хийнэ гээд зөвшөөрөл аваад явсан. Сольсон гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй. Хааных ямар компанийн машинаар ачаад, яаж сольсон талаарх тодорхой баримт гаргаж өгөөгүй. Өөр машинаар сольсон гэдэг баримт байхгүй учраас тайлбарлаж байгаа нь хариуцлагаас мултрахын тулд О.Б**** хамааралгүй гэж байна.

ВТ У********* компани нь барилгын материалын худалдааны төв ажиллуулдаг. ВТ****** компаниар захиалга өгөөд барилга барьсан. Тийм учир ВТ компанийн захиалгаар бараагаа авсан. Гэтэл барилга У********* компанийнх байсан. ВТ компани нь У********* компанитай нэг хөрөнгө оруулагчтай компани юм. Өөрөөр хэлбэл нэг хүний хоёр компани юм. Тээвэрлэлтийн гэрээ гээд заавал тамга тэмдэг дараа хийгээд байх шаардлага байхгүй. Иргэний хуулийн 386-д тодорхой байгаа. Ачааг тээвэрлэсэн бол тээвэрлэлтийн гэрээ байгуулсан гэж үздэг. Ачааг хэн хүлээж авсан бэ? ИЗТ****** ХХК хүлээж авсан уу? У********* компанид хэн хүлээлгэж өгсөн бэ? ИЗТ****** ХХК-ийн тээврийн хэрэгслийг барьж ирсэн тээврийн хэрэгслийн жолооч хүлээлгэж өгсөн. ИЗТ****** ХХК-ийн ачааг авчрах ёстой газар нь хүлээлгэж өгсөн. Аль нэг өөр компани манайхаас хөлс нэхээгүй. Нэхэхгүй байгаа нь мөнгө төлөгдсөн учир юм. О.Б**** хөлсөө төлөхгүй бол ачааг ачиж гаргахгүй гэсэн учир бөөнд нь мөнгийг шилжүүлж төлсөн байгаа. Гэрч Н.Н******* мэдүүлгээр 80,800,020 төгрөгийг авсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа зүйл байхгүй. 80,800,020 төгрөгөөр хувьцаа руу шилжүүлсэн гэдэг боловч яг 3 машины төгрөгийг шилжүүлсэн гэдэг баримт байхгүй. Энэ талаарх баримт байхгүй. Хэдэн утасны дугаар бичээд нэр нэрээр нь өгсөн мөнгөний талаар бичсэн байгаа. Тэр баримт дотор 180000 юань шилжүүлсэн гэсэн баримт байхгүй. Тээврийн зардлыг шилжүүлсэн гэдэг зүйл худлаа юм. Хэрвээ О.Б**** манайхыг төлөөлөх эрхгүй гэж байгаа бол машинаа яагаад О.Б**** гийн мэдэлд шилжүүлсэн бэ? гэдэг зүйл байна. Яагаад О.Б**** ачааг ачуулаад явж байна гэдэг зүйл байна. Тухайн үед хариуцаж байгаа хүн О.Б**** л байгаа. О.Б**** энд ирсэн хойно яагаад ИЗТ****** ХХК-ийн машиныг авах гэж очиж байна вэ? Өөр хүн очихгүй О.Б**** очиж байна. Машины асуудлаар О.Б**** ИЗТ****** ХХК-ийг төлөөлж байгаа харагдаад байна. Энэ үйлдэл компанийг тухайн үед О.Б**** төлөөлж байсан байна гэдэг нь нотлогдох юм. Гэрчийн мэдүүлгийн тухайд зарим нь ирэхгүй боломжгүй гэж байсан. У********* компаниас тээврийн зардал аваагүй гэж хэлсэн хүн байхгүй. Хэн ачиж ирсэн талаар мэдэхгүй гэсэн. У********* компани мөнгөө өгөөгүй гэж хэлэхгүй байдаг. Ингээд ИЗТ****** ХХК-иар төлөгдсөн гэж харагдаж байна. Компани Н.М********-д итгэмжлэл өгсөн. Ингээд хохирогчоор тогтоолгосон. Энэ бүх зүйлийг үзэхэд зөрчил гарсан уу? гэвэл гарсан. Тухайн үед 10,000,000 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэр гарсан уу гэвэл гарсан. Гэрээг хийсэн үү гэвэл хийсэн байсан. Гэрээ зөрчигдөөд илүү мөнгө төлөгдсөн. Тэгэхээр зөрчил, хохирол гарсан учир зөрчлийг хянан шийдвэрлээд авсан арга хэмжээ зөв үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ********** тоот шийтгэлийн хуудсаар ИЗТ****** ХХК-ийн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэглэгчийн хууль бусаар хохироосон зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох, 80,520,000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэжээ.

2. Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч буй гомдлын үндэслэлээ, гомдол гаргасан компани нь манай компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, манай компанийн дансанд 80,820,000 төгрөг орж ирээгүй, тээвэр хийсэн гэх 2 автомашин нь манай компанид хамааралгүй, манай компанийн 09-** УАВ тээврийн хэрэгсэл нь тухайн үед манай компанитай хамааралгүй тээвэр хийсэн байхад зөрчлийг манай компанийг үйлдсэн гэж үзсэн нь хууль бус бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлан маргасан.

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад **** УНЯ тээврийн хэрэгсэл нь Ү.Г******-ын, 17-** ДГН тээврийн хэрэгсэл нь Ц.Э****-ийн, ****УАВ дугаартай тээврийн хэрэгсэл нь ИЗТ****** ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, эзэмшигч нар нь 2021 оны 08 дугаар сарын 06 болон 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд "Улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ-г Замын-Үүд боомтын зөвлөлтэй байгуулж БНХАУ-ын Эрээн боомтоос Улаанбаатар хот хүртэл ачаа тээвэрлэлтийн үнийн дээд хязгаарыг 10,000,000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байхаар зөвшөөрсөн, мөн хэрэгслүүд нь Эрээн-Улаанбаатар чиглэлд тээвэрлэсэн ачаагаа 2021 оны 10 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд У********* ХХК -ийн хашаанд буулгасан, У********* ХХК -иас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ачаа тээврийн хөлс гэх 80,820,000 сая төгрөгийг Мягмардоржийн Намууны Хаан банкин дахь дансанд төлсөн үйл баримтууд тогтоогдсон байна.

4. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаас үзвэл, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан үйлдэл нь зөрчил эсхүл, гэмт хэрэгт тооцогдохоор, мөн маргааны тохиолдолд хохирлын хэмжээ эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохиролд хамаарахаар байхад уг үйлдлийг гэмт хэрэг эсэхийг шалгуулахаар эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлсэн эсэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.4-т зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, 4.1 дүгээр зүйлийн 4-т Зөрчил шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорт даруй мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлнэ гэснийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

5. Хэрэв хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй талаарх эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан бол эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 1.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 2.1 дүгээр зүйлийн -т Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна, 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу ИЗТ****** ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Б**** нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө уг зөрчлийг үйлдсэн эсэх, эсхүл өөрийн нэрийн өмнөөс зөрчил үйлдсэн эсэхийг нотлон тогтоосны үндсэн дээр хуулийн этгээдэд, эсхүл хүнд шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй.

7. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар БНХАУ-ын Эрээн боомтоос Улаанбаатар хот хүртэл ачаа тээвэрлэлтийн үнийн дээд хязгаарыг 10,000,000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байхаар Улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулсан нэр бүхий этгээдүүд нь У********* ХХК -ийн ачааг 3 машинаар 80,820,000 төгрөгөөр тээвэрлэсэн зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байх боловч уг зөрчлийг ИЗТ****** ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Б**** нь тухайн хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал,

7.1. У********* ХХК -иас БНХАУ-ын Эрээн хотоос тээвэр хийлгэх асуудлыг захирал Н.З, О.Б**** нар утсаар тохиролцсон гэх боловч тухайн хүмүүс нь өөр хоорондоо утсаар харилцсан эсэх баримт хэрэгт авагдаагүй байх тул гомдол гаргагчийн гомдол гаргасан компани нь манай компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй гэх гомдолд,

7.2. ИЗТ****** ХХК болон У********* ХХК -иудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамааран У********* ХХК -иас тээврийн хөлсөнд шилжүүлсэн гэх төлбөр нь М.Н*********-ы дансанд шилжүүлсэн, М.Н нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... Шаучинг гэдэг хятад хүнээс У********* ХХК -ийн ачаа тээврийн төлбөрийг шилжүүлээд өгөөч гэж гуйсан, ... би шилжүүлж өгсөн гэсэн байх боловч уг төлбөр нь ИЗТ****** ХХК-ийн, эсхүл хувьцаа эзэмшигч О.Б**** гийн дансанд, эсхүл тээвэрлэлт хийсэн өөр этгээдийн дансанд эргэн шилжсэн эсэхийг шалгаагүй байх тул гомдол гаргагчийн ... манай компани тээврийн хөлс аваагүй тул тээвэрлэлт хийгээгүй гэх гомдолд,

7.3. ИЗТ****** ХХК-ийн ****УАВ дугаартай тээврийн хэрэгсэл нь У********* ХХК -ийн ачааг тээвэрлэн ирсэн нь тогтоогдож байхад уг тээврийн хэрэгслийн жолоочоос мэдүүлэг аваагүй, уг тээврийг хэний ямар шийдвэрээр гүйцэтгэсэн болохыг тодруулаагүй, тээврийн хөлс авсан эсэхийг шалгаагүй байх тул гомдол гаргагчийн манай компанийн 09-** УАВ тээврийн хэрэгсэл нь тухайн үед манай компанитай хамааралгүй тээвэр хийсэн, ... манай ачааг тээвэрлэх машин богинодсон тул өөр машины хийх тээврийг сольсон гэх гомдолд тус тус үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд О.Б**** нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, эсхүл өөрийн нэрийн өмнөөс зөрчил үйлдсэн эсэх, эсхүл тээврийн хөлсийг шилжүүлэн авсан М.Н********- зөрчил үйлдсэн эсэхийг шалган тодруулах шаардлагатай.

8. Мөн Ү.Гын эзэмшлийн **** УНЯ, Ц.Э******-ийн эзэмшлийн 17-** ДГН автомашинууд нь У********* ХХК -ийн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачааг тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байхад уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, эсхүл жолооч нар нь ачаа тээврийн хөлсөнд хэнээс хэдэн төгрөг авсныг тус тус шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул гомдол гаргагчийн 2 автомашин нь манай компанид хамааралгүй гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Маргаан бүхий шийтгэлийн хуудас гарах үндэслэл болсон видео бичлэгт ИЗТ****** ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Б**** бичигдсэн болохыг гомдол гаргагч хуулийн этгээдээс үгүйсгээгүй боловч уг бичлэгт бичигдсэн яриа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад баримтаар давхар нотлогдохгүй байх тул ИЗТ****** ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Б**** нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн болохыг хангалттай нотлохгүй байна.

10. Дээрхээс үзвэл, хэрэглэгчийн эрхийг хохироосон зөрчил үйлдэгдсэн тогтоогдож байх боловч уг зөрчлийг үйлдсэн этгээдийг зөв тодорхойлох, эрүүгийн журмаар шалгуулахаар шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь Зөрчилд шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарах ба шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

11. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичигт ...Танай компани Замын-Үүд боомтын зөвлөлтэй байгуулсан Улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ-ний 4.2.7 дахь заалтыг зөрчиж У********* ХХК -иас ачаа тээврийн илүү төлбөр авч, хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироосон нь зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримт болох дуу-дүрсний бичлэгээр нотлогдож байна. иймд танай компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасны дагуу шийтгэл оногдуулж байгааг үүгээр мэдэгдэж байна... гэсэн байх ба энэхүү албан бичиг нь шийтгэл оногдуулах болсныг мэдэгдсэн агуулгатай, шийтгэлийн хуудсыг хүргүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар уд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан захиргааны актад хамаарахгүй.

10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Шүүгч дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54.1.1-т Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай захиргааны актыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.4, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай захиргааны актыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ