Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар  2024/ШЦТ/320

 

      

 2024        03          26                                        2024/ШЦТ/320

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Д.Аззаяа,

хохирогч С.С

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ч-ын Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 04488 0129 дүгээр эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 44 настай, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн ..........................тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Б овогт Ч-ын М /РД:.................... /

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС-7 журмын хашаанд С.Стой машин ачлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-72 загварын гар утсыг шидэж, санаатай гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Хохирогч худлаа мэдүүлэг өгч байна гэж мөрдөн байцаагчид хэлсэн. Мөн нөгөө ачдаг залуу үйл явдал болоход байгаагүй. Би хохирочийн утсыг нь аваад шидсэн. Тэгэхэд утас нь нэг юманд ойгоод хохирогчийн өвөр дээр унасан. Утасны плат шатсан гэдэгт  эргэлзээ их байгаа. Учир нь маргаан үүссэнээс 20-30 минутын дараа хохирогч залуу  та миний утсыг хагалсан байна гэж хэлсэн. Тэгээд хохирогчийг Монтел болон орон зай ороод утсаа янзлуулаад төлбөрийг надаас ав гэж хэлсэн. Тэгтэл хохирогчийн авч ирсэн утасны өнгө өөрчлөгдөөд миний шидсэн утас биш байсан. Тэгээд би 2-3 хоногийн өмнө хүмүүсийн өргөн үйлчлүүлдэг Монтел болон орон зайд очиж плат, дэлгэц хоёрын үнийг  судлахад дэлгэц 120.000 төгрөгөөс 160.000 төгрөг байсан бол плад 50.000 төгрөгөөс 70.000 төгрөгийн хооронд байсан.” гэв.   

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С тайлбартаа: “...Би энэ эгчид машиныг нь буулгаж өгье гэж хэлээгүй. Манай журмын хашаа энд байна. Та ресепшнтэй очоод уулзчих гэж хэлсэн. Тэгсэн энэ эмэгтэй хажуу тийшээ яваад жолоочийн эсрэг талын хаалга онгойлгоод та нар яасан муухай юм бэ? хашаа руугаа орчихлоо гээд хэлээд манай туслах хүүхдийг цохиод байсан болохоор буугаад зугтаагаад яваад өгсөн. Тэгтэл голын хайрцагт байсан утсыг аваад шидсэн чинь арааны ирчак нь дээр унасан. Би тэр үед утсаа хагарсан байсныг мэдээгүй.  Энэ хэдийг хэрэлдээд байхаар нь би машиндаа суугаад нөгөө машиныг буулгах гээд  утсаа харсан чинь хагарсан байсан. Энэ хүнийг гаргаж болохгүй шүү, миний утсыг хагалсан байна гэж хэлсэн. Тэгээд би “миний утасны дэлгэцийг нь солиулаад өгчих” гээд би туслах залуугаа цуг яваад дэлгэцийн солиулчих гэсэн тэгсэн плат нь юманд цохигдоод хонхойсон байсан. Би энэ гар утсаар ажлаа хийдэг. Хэрэг болсны маргааш яг ижилхэн гар утсыг 550.000 төгрөгөөр авсан.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Иргэн С.Соос “Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо ТС-7 журмын хашаа нэг хүн орж ирээд утас шидээд эвдсэн гэх" гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” гэх хуудас /1 хх-ийн  6 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Сын өгсөн: "...Би ТС-7 журмын хашаанд ачилтын жолоочийн ажил хийдэг. Өнөөдөр 2023 оны 09-р сарын 16-ны өдөр 11 цагийн үед машин ачилтын туслах Бөхбатын хамт ажиллаж зайсан. 9529убк дугаартай приус41 маркийн саарал өнгийн машин нь Тээврийн цагдаагийн албаны зүүн талын түр зогсох хориотой тэмдгийн зам дагуу зогссон байсан тул машин ачилтын журмын дагуу ..........  УБК машиныг 4-5 минутад цагаан хоолойгоор зарлаж машинаа холдуулаарай гэж хэлсэн. Тэгээд тухайн машины жолооч нь гарч ирээгүй байх тул машиныг нь ачиж замын хөдөлгөөнд оролцоод ТС-7 журмын хашаа руугаа орох гэж 200 метрийн зайд зогсож байсан. Тэгээд тухайн машины жолооч ирээд машинаа авъя гэж хэлсэн. Тэгээд тухайн машиныг буулгаж өгөх боломж байхгүй, тухайн машины жолоочид манай журмын хашаа нь 200 метр хүрэхгүй газар байгаа, манай ресейпшнтэй очоод уулзчих гэж хэлээд явуулсан. Тэр хооронд би машиныг нь журмын хашаа руугаа оруулсан. Тэгээд тухайн эмэгтэй машиныг минь ачаад журмын хашаа руугаа орчихлоо гэж орилоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод миний машин дотор цэнэглэж байсан утсыг аваад шидэхэд миний гар утасны дэлгэц хагарсан. Тэгээд манай туслах ажилтан цагдаад дуудлага өгсөн. Би тухайн миний гар утсыг шидээд дэлгэцийг нь хагалсан хүнийг “та яагаад миний rap утсыг шидэж байгаа юм бэ, машиныг чинь зүгээр гаргаж өгөх гэж байхад” гээд хэлэхэд орилоод байсан. Тэгээд цагдаа ирээд өргөдөл гомдол өгөх талаар хэлж би өргөдлөө өгч байна." гэх мэдүүлэг /1 хх-ийн 08-09 дахь тал/,

             ...Тухайн өдөр 11 цагийн орчимд .............. УАХ улсын дугаартай ачилтын машинтайгаа туслах н.Бөхбатын хамт ажиллаж байгаад Тээврийн цагдаагийн албаны зүүн талын зорчих хэсэгт ............... УБК улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгсэл түр ба удаан зогсох тэмдэглэгээтэй газар зогсож дүрэм зөрчсөн байсан тул 3-аас доошгүй удаа дуудах зарлаад жолооч ирээгүй, цагдаагаас зөвшөөрөл ирсэн тул ачсан. Ачаад түгжрэлд хашаа орохын 50 метрийн наахан талд явж байхад хойноос нэг эмэгтэй хүн ирээд машин ачлаа гэж маргаан үүсгэсэн. Араас машинууд түгжрэл үүсгээд байсан. Тэгэхээр би хашаанд ороод уулзчих гэж хэлсэн. Тэгээд хашаа руу ороод зогсож байхад араас гүйж ирээд жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод голд цэнэглэж байсан. Миний гар утсыг шууд шүүрч аваад кабин дотор шидчихсэн. Шидсэн гар утас арааны речакан дээр унаад ойгоод унасан.  Миний гар утасны дэлгэц хагарч палат нь шатчихсан асахгүй байсан. Тэгээд шууд 102-т дуудлага өгсөн. Миний гар утас усан цэнхэр өнгөтэй Самсунг галакси А72 маркийн гар утас байсан. Энэ гар утсаа жилийн өмнө хувь хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч эмэгтэйд машиныг нь буулгаж өгье гэж хэлээд хашаа руугаа оруулсан асуудал гараагүй. Машиныг нь буулгаж өгий гэж юу ч яриагүй. Угаасаа журам дээрээ машин ачаад хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эзэмшигчид нь буулгаж өгдөггүй байгаа. Манай хашаа энэ байна ресейпшнтэй очиж уулз гэж л хэлсэн байгаа. Одоо гар утсаа л янзлуулах юм уу? Үнэ дүйцэх утсаар солиулах хүсэлтэй байна.  Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. гэх мэдүүлэг." гэх мэдүүлэг /1 хх-ийн 13 дахь тал/,

            Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:                       "…Миний өөрийн ........... УБК улсын дугаартай тоёота приус-41 маркийн машиныг замын цагдаагийн хажууд S-Outlet дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талын оффисын гадна зам дагуу байсныг нэг ачилтын машин ачаад явж байхад нь  би хараад гүйж очоод 200 метр газар гаран явж байхад нь зогсоогоод машиныг маань буулгачих гэж гуйсан. Тэгэхэд үгүй гээд нилээн удаан ярилцсаны эцэст за буулгачихъя зам чөлөөлөөд буулгачихъя гэж хэлсэн. Тэгэхэд шууд миний машиныг ачаад яваад өгсөн. Нарны зам дагуу байх нэг журмын хашаанд оруулаад буулгасан. Тэрнээс болоод маргаан болоод би машиныг нь онгойлгоод хоёр суудлын голд цэнэглэж байсан гар утсыг нь аваад шидчихсэн. Учир нь миний машин буулгана гэж худлаа яриад шууд аваад явсанд нь бухимдсанаас болж утсыг нь шидчихсэн. 30 минут орчмын дараа утсаа шидүүлсэн гэх эрэгтэй миний утсыг хагалсан байна гээд байсан. Тэгээд цагдаа нар ирээд салцгаасан. Бусдын эд хөрөнгийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авсан. Тэр rap утсыг шидсэнээ хүлээн зөвшөөрч байна. Шидсэнээс болж гар утасны дэлгэц хагарсан эсэхийг мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /1 хх-ийн 15 дахь тал/,

            Гэрч М.Б-ын мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр машин ачих ажлаа жолооч С.Сын хамт хийгээд явж байсан. Тэгээд замын цагдаагийн газрын зогсох хориотой тэмдгийн хажууд ......... УБК улсын дугаартай приус 41 загварын машин байсан. Тэгээд бид хоёр тухайн машиныг ачаад хашаа руугаа явж байтал үл таних эгч хүрч ирээд “миний машиныг буулга, хулгайч нар” гэх зэрэг үгсээр бид нарыг доромжлоод байсан. Тэгээд би тухайн эгчид хандаж “би таны машиныг буруу талаас нь аччихсан байгаа учир замаа чөлөөлөөд журмын хашаа руугаа ороод буулгаад өгье” гэж хэлсэн. Хашаанд ороод би тухайн машины эзэнд хандаж манай ресейпшн дээр очоод уулзаарай гэж хэлтэл та нар ямар балиар юм бэ гэж хэлсэн. Тухайн эгч намайг хөөж тууж байгаад манай ачлагын машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож ирээд манай жолооч С.Стой юм ярьж орилж байгаад голын хайрцагт байсан жолооч С.Сын эзэмшлийн Самсунг Галакси А72 /цэнхэр өнгөтэй/ гар утсыг хүчтэй шидчихсэн. Тэр эмэгтэй тухайн утсыг шидсэнээс болж тухайн утасны дэлгэц хагарч плат нь цөмөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29-30 дахь тал/

            Дамна ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн БЗ1-23-1668 дугаартай “Шинжилгээний объект Samsung A72 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ нийт 535,000 төгрөг байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 20-23 дахь тал/,

            ...2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БЗ1-24-357 дугаартай “Шинжилгээний объект Samsung A72 загварын гар утасны дэлгэцийн зах зээлийн үнэлгээ 270,000 төгрөг,  Samsung A72 загварын гар утасны платны зах зээлийн үнэлгээ 80,000 төгрөг тус тус байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 60-61 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС-7 журмын хашаанд С.Стой машин ачлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-72 загварын гар утсыг шидэж, санаатай гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан: “...Манай үйлчлүүлэгч утас аваад шидсэнд маргахгүй. Харин шидээд хагалсан уу гэдэгт маргадаг. Гар утсыг шидсэнээс болж энэ утас хагарсан уу. Манай үйлчлүүлэгчийн шидсэн утас мөн үү гэдэгт л маргаантай байгаа. Утасны плат эвдэрсэн гэж хэн хэлсэн байна вэ? Энэ шидэлтээс болоод энэ утасны дэлгэц шатсан, плат шатсаныг шинжээчийн дүгнэлт хийлгээгүй байна. Шүүгдэгч миний шидсэн утас биш гэдэг. Хавтаст хэргийн материалд энэ утас нь хагарсан байсан, плат нь шатсан байсан уу гэдэг дээр шинжээчийн дүгнэлт хийлгээгүй байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйл ажиллагаанаас болоод гар утас эвдэрсэн гэдгийг нотлох баримт байхгүй байна. Хохирогчийн миний утасны плат шатсан, гар утасны дэлгэц шатсан гэх мэдүүлэгт нь үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч мэдүүлэг өгөхдөө гар утасны дэлгэц нь хагарсан гэсэн байсан гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө плат цөмөрсөн гэх мэдүүлэг өгдөг. Гэтэл гэрч нь мөрдөгчийн тогтоол гарахаас 1 хоногийн өмнө мэдүүлэг өгөхдөө дэлгэц шатсан, плат нь шатсан гэж мэдүүлэг өгдөг. Тэгэхээр гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байгаа. Энэ хэрэг нь өөрөө материаллаг бүрэлдэхүүнтэй 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсныг гэмт хэргийг шинжтэй гэж үзэж байгаа. Гэтэл шүүгдэгчийн үйлдлээс болоод дэлгэц хагарсан уу, үгүй юу гэдгийг хэн ч мэдэхгүй. Хохирогч маргааш нь утас авсан байна. Хохирогчид өөр хагарсан утас байгаа гэж хардлага төрдөг. Мөн маргаан болсноос хойш 30 минутын дараа утсаа харсан гэж хэлж байна. Гэтэл хүн утсаа шидүүлчхээд тэр дор нь дэлгэцээ хардаг. Хавтаст хэргийн материал дотор хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй. Манай үйлчлүүлэгч мөрдөгчид миний шидсэн утас биш байна гэж хэлсэн. Гэтэл шүүхэд очоод хэлээрэй гэсэн байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.  Ийм учраас гэмт хэргийн үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэм бурууг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч нь хохирогч С.Сын гар утсыг машин ачлаа гэх шалтгаанаар шидсэн үйл баримттай  маргадаггүй боловч гар утасны эвдрэл, үнэ, тухайн үед шидсэн гар утас мөн эсэх зэргийг хүлээн зөвшөөрөөгүй байна.  

Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС-7 журмын хашаанд С.Стой машин ачлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эзэмшлийн Самсунг А-72 загварын гар утсыг шидэж, санаатай  гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь,

            Иргэн С.Соос “Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо ТС-7 журмын хашаа нэг хүн орж ирээд утас шидээд эвдсэн" гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл гэх хуудас /1 хх-ийн 6 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Сын өгсөн: "...Би ТС-7 журмын хашаанд ачилтын жолоочийн ажил хийдэг. Өнөөдөр 2023 оны 09-р сарын 16-ны өдөр 11 цагийн үед машин ачилтын туслах Бөхбатын хамт ажиллаж зайсан. 9529убк дугаартай приус41 маркийн саарал өнгийн машин нь Тээврийн цагдаагийн албаны зүүн талын түр зогсох хориотой тэмдгийн зам дагуу зогссон байсан тул машин ачилтын журмын дагуу ....... УБК машиныг 4-5 минутад цагаан хоолойгоор зарлаж машинаа холдуулаарай гэж хэлсэн. Тэгээд тухайн машины жолооч нь гарч ирээгүй байх тул машиныг нь ачиж замын хөдөлгөөнд оролцоод ТС-7 журмын хашаа руугаа орох гэж 200 метрийн зайд зогсож байсан. Тэгээд тухайн машины жолооч ирээд машинаа авъя гэж хэлсэн. Тэгээд тухайн машиныг буулгаж өгөх боломж байхгүй, тухайн машины жолоочид манай журмын хашаа нь 200 метр хүрэхгүй газар байгаа, манай ресейпшнтэй очоод уулзчих гэж хэлээд явуулсан. Тэр хооронд би машиныг нь журмын хашаа руугаа оруулсан. Тэгээд тухайн эмэгтэй машиныг минь ачаад журмын хашаа руугаа орчихлоо гэж орилоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод миний машин дотор цэнэглэж байсан утсыг аваад шидэхэд миний гар утасны дэлгэц хагарсан. Тэгээд манай туслах ажилтан цагдаад дуудлага өгсөн. Би тухайн миний гар утсыг шидээд дэлгэцийг нь хагалсан хүнийг “та яагаад миний rap утсыг шидэж байгаа юм бэ, машиныг чинь зүгээр гаргаж өгөх гэж байхад” гээд хэлэхэд орилоод байсан. Тэгээд цагдаа ирээд өргөдөл гомдол өгөх талаар хэлж би өргөдлөө өгч байна." гэх мэдүүлэг /1 хх-ийн 08-09 дахь тал/,

             ... Тухайн өдөр 11 цагийн орчимд  ........... УАХ улсын дугаартай ачилтын машинтайгаа туслах н.Бөхбатын хамт ажиллаж байгаад Тээврийн цагдаагийн албаны зүүн талын зорчих хэсэгт ......... УБК улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгсэл түр ба удаан зогсох тэмдэглэгээтэй газар зогсож дүрэм зөрчсөн байсан тул 3-аас доошгүй удаа дуудах зарлаад жолооч ирээгүй, цагдаагаас зөвшөөрөл ирсэн тул ачсан. Ачаад түгжрэлд хашаа орохын 50 метрийн наахан талд явж байхад хойноос нэг эмэгтэй хүн ирээд машин ачлаа гэж маргаан үүсгэсэн. Араас машинууд түгжрэл үүсгээд байсан. Тэгэхээр би хашаанд ороод уулзчих гэж хэлсэн. Тэгээд хашаа руу ороод зогсож байхад араас гүйж ирээд жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод голд цэнэглэж байсан миний гар утсыг шууд шүүрч аваад кабин дотор шидчихсэн. Шидсэн гар утас арааны речакан дээр унаад ойгоод унасан.  Миний гар утасны дэлгэц хагарч палат нь шатчихсан асахгүй байсан. Тэгээд шууд 102-т дуудлага өгсөн. Миний гар утас усан цэнхэр өнгөтэй Самсунг галакси А72 маркийн гар утас байсан. Энэ гар утсаа жилийн өмнө хувь хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч эмэгтэйд машиныг нь буулгаж өгье гэж хэлээд хашаа руугаа оруулсан асуудал гараагүй. Машиныг нь буулгаж өгий гэж юу ч яриагүй. Угаасаа журам дээрээ машин ачаад хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эзэмшигчид нь буулгаж өгдөггүй байгаа. Манай хашаа энэ байна ресейпшнтэй очиж уулз гэж л хэлсэн байгаа. Одоо гар утсаа л янзлуулах юм уу? Үнэ дүйцэх утсаар солиулах хүсэлтэй байна.  Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. гэх мэдүүлэг." гэх мэдүүлэг /1 хх-ийн 13 дахь тал/,

            Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:                       "…Миний өөрийн ........... УБК улсын дугаартай тоёота приус-41 маркийн машиныг замын цагдаагийн хажууд S-Outlet дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талын оффисын гадна зам дагуу байсныг нэг ачилтын машин ачаад явж байхад нь  би хараад гүйж очоод 200 метр газар гаран явж байхад нь зогсоогоод машиныг маань буулгачих гэж гуйсан. Тэгэхэд үгүй гээд нилээн удаан ярилцсаны эцэст за буулгачихъя зам чөлөөлөөд буулгачихъя гэж хэлсэн. Тэгэхэд шууд миний машиныг ачаад яваад өгсөн. Нарны зам дагуу байх нэг журмын хашаанд оруулаад буулгасан. Тэрнээс болоод маргаан болоод би машиныг нь онгойлгоод хоёр суудлын голд цэнэглэж байсан гар утсыг нь аваад шидчихсэн. Учир нь миний машин буулгана гэж худлаа яриад шууд аваад явсанд нь бухимдсанаас болж утсыг нь шидчихсэн. 30 минут орчмын дараа утсаа шидүүлсэн гэх эрэгтэй миний утсыг хагалсан байна гээд байсан. Тэгээд цагдаа нар ирээд салцгаасан. Бусдын эд хөрөнгийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авсан. Тэр rap утсыг шидсэнээ хүлээн зөвшөөрч байна. Шидсэнээс болж гар утасны дэлгэц хагарсан эсэхийг мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /1 хх-ийн 15 дахь тал/,

            Гэрч М.Бөхбатын мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр машин ачих ажлаа жолооч С.Сын хамт хийгээд явж байсан. Тэгээд замын цагдаагийн газрын зогсох хориотой тэмдгийн хажууд ............  УБК улсын дугаартай приус 41 загварын машин байсан. Тэгээд бид хоёр тухайн машиныг ачаад хашаа руугаа явж байтал үл таних эгч хүрч ирээд “миний машиныг буулга, хулгайч нар” гэх зэргээр үгсээр бид нарыг доромжлоод байсан. Тэгээд би тухайн эгчид хандаж “би таны машиныг буруу талаас нь аччихсан байгаа учир замаа чөлөөлөөд журмын хашаа руугаа ороод буулгаад өгье” гэж хэлсэн. Хашаанд ороод би тухайн машины эзэнд хандаж манай ресейпшн дээр очоод уулзаарай гэж хэлтэл та нар ямар балиар юм бэ гэж хэлсэн. Тухайн эгч намайг хөөж тууж байгаад манай ачлагын машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож ирээд манай жолооч С.Стой юм ярьж орилж байгаад голын хайрцагт байсан жолооч С.Сын эзэмшлийн Самсунг Галакси А72 /цэнхэр өнгөтэй/ гар утсыг хүчтэй шидчихсэн. Тэр эмэгтэй тухайн утсыг шидсэнээс болж тухайн утасны дэлгэц хагарч плат нь цөмөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29-30 дахь тал/,

 

 Дамна ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн БЗ1-23-1668 дугаартай “Шинжилгээний объект Samsung A72 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ нийт 535,000 төгрөг байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 20-23 дахь тал/,

            ...2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БЗ1-24-357 дугаартай “Шинжилгээний объект Samsung A72 загварын гар утасны дэлгэцийн зах зээлийн үнэлгээ 270,000 төгрөг,  Samsung A72 загварын гар утасны платны зах зээлийн үнэлгээ 80,000 төгрөг тус тус байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 60-61 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч С.Сод гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.  Шүүгдэгч нь “би 2-3 хоногийн өмнө хүмүүсийн өргөн үйлчлүүлдэг Монтел болон Орон зайд очиж плат, дэлгэц хоёрын үнийг  судлахад дэлгэц 120.000 төгрөгөөс 160.000 төгрөг байсан бол плад 50.000 төгрөгөөс 70.000 төгрөгийн хооронд байсан.” Гэж хохирлын үнийн дүнтэй маргажээ. Гэмт хэргийн хохирлыг тухайн хохирол учрах үеийн үнэлгээгээр шийдвэрлэх бөгөөд хөрөнгийн үнэлгээний эрх бүхий этгээдийн гаргасан үнэлгээгээр хохирлыг тооцож гаргах нь хуульд нийцнэ.    

            Иймд шүүгдэгч *******ээс 350,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Сод олгохоор шийдвэрлэв.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсжэгт зааснаар шүүгдэгч *******т 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэх саналтай байна.”  гэх.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, хохирол 350,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Иймд 450,000 төгрөгөөр торгох ялын саналтай байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан 

             Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-ын М-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 350,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Сод олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА