Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/213

 

                                                                                                                 

   2024          3          01                                       2024/ШЦТ/213

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч З.Хүслэн,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Ц-ийн Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 02159 0178 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. ........................... сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эмээ, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн.................................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

У овогт Ц-ийн Т, /РД:................... /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Цг "Маргааш цалин буухаар авч өгнө" гэж хохирогчийн 1,175,500 төгрөгийн үнэлгээ бүхий Айфоне 11 про (Iphone 11 pго) загварын гар утсыг ....................... ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар өөрийн нэрээр барьцаанд тавьж улмаар 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газраас авсан боловч хохирогчид буцаан өгөлгүй итгэмжлэн хариуцуулсан гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаар гомдол  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дахь тал/

           

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цгийн өгсөн: "... Би 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би Инстаграм хаягаар Т гэх залуутай танилцсан юм. Тэгээд чатлаад утсаар ярьж байж байгаад 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Элизабет хотхоны ойролцоо уулзаад ярилцахад “надад нэг асуудал тулгарлаа, чи надад түр гар утсаа ломбардад барьцаанд тавьж өгч туслаач, миний цалин маргааш буухаар би буцаагаад аваад өгье” гээд гуйхаар нь би зөвшөөрсөн юм. Тэгээд бид 2, такси бариад ...................... гудамж цагдаагийн постны хажууд байрлах ломбардад Т гэх залуу миний гар утсыг аваад орсон. Би тухайн таксинд суугаад хүлээж байсан юм. Тухайн залуу Т гэгч миний гар утсыг барьцаанд үлдээгээд хоёулаа тэр хавьд хэсэг ярьж зогсож байгаад салцгаасан. Тэгээд тэр өдрөөс хойш буюу 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би тухайн ломбард дээр очоод гар утсаа асуухад миний гар утсыг барьцаанд тавьсан өдрийнхөө маргааш нь очоод буцаагаад авчихсан байсан.

            ...Надад хэлэхдээ гэртээ ажил хийдэг гэж хэлчхээд дараа нь болохоор ажлын байранд хамаг юм байгаа гэж зэргээр худлаа ярьж байсан. Тэгээд өглөө нь бид 2 хамт гараад “гар утас авахаараа хэлээрэй” гээд яваад өгсөн. Гар утас авах гээд ломбардад очтол 19-ний өдөр авчихсан байсан. Тэгээд тухайн залуутай холбогдоход надад худлаа яриад байсан. Юу гэж вэ гэхээр эмнэлгээс очиж байна, би гар утсыг чинь ажлынхантайгаа Тэрэлж явж байгаад эд зүйлээ гээчихжээ. Бүгд байхгүй байна. Би “цагдаад өглөө” гэж хэлэхэд “чи байж бай л даа, би чамд өөр утас аваад өгнө шүү дээ” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 16-17, 19 дэх тал)

           

            Гэрч Н.Батбилэгийн өгсөн: "... Барьцаалан зээлдүүлэх газрын бүртгэл дээр байгаа. 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гар утсаа буцаагаад авчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35 дахь тал),

 

            - Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22-28 дахь тал/

             Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн БЗД2-23-674 дугаартай "гар утсыг 1,175,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй /хх-ийн 76 дахь тал/ гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Ц-ийн Т-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн А.Амаржаргал, 

улсын яллагч Э.Баасанбаяр,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан З овогт Б-ын Нд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  2406 00000 0323 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, махны үйлдвэрт мах шулаач ажилтай гэх, ам бүл 2, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ....................... тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй,

З овогт Ба-ын Н /РД:..................../

Холбогдсон хэргийн талаар:                                                               

            Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.Атай фейсбүүкээр "Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 52490894.. дугаарын дансаар 150,000 төгрөгийг залилсан,

 

            2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ц.Дтой фейсбүүк цахим хэрэгслээр "Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 52490894.. дугаарын дансаар 350,000 төгрөгийг залилсан,

 

            2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Штой фейсбүүк цахим хэрэгслээр "Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 52490894.. дугаарын дансаар 300,000 төгрөгийг залилсан,

 

            2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч О.Отэй фейсбүүкээр "Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 52490894.. дугаарын дансаар 700,000 төгрөгийг залилсан,

             2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хохирогч О.Г фейсбүүкээр Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банк дахь өөрийн 33эмшлийн 52490894.. дугаарын дансаар 400,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.   

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.Атай фейсбүүкээр "Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 52490894.. дугаарын дансаар 150,000 төгрөгийг залилсан гэх хэргийн талаар:

 

             Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дэх тал/,

            - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Аын өгсөн: "... Миний бие 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэр лүү явж байх замдаа өөрийн Анаа Анаа гэсэн хаягаараа фейсбүүк орж байхад Авто сургууль гэх фейсбүүк хаягаас “жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна ямар нэгэн шалгалтад хамруулахгүйгээр гаргаж өгнө ба сэргээнэ” гэсэн зарын дагуу чатаар холбогдож асуухад “баталгаатай, найдвартай 7-14 хоногийн дотор гаргаж өгнө төлбөр нь 400,000 төгрөг гаргуулна гэвэл чамайг одоо бүртгэлд авах гээд байна” гэхээр нь за гээд хэлсэн чинь “бүртгэлд оруулчихлаа одоо чи төлбөрөөсөө 150,000 төгрөгийг хийчих үлдсэнийг нь үнэмлэхээ гарахаар нь өгчих” гээд Хаан банкны Н гэх эзэмшигчтэй 52490894.. тоот дансыг явуулаад “гүйлгээний утга дээр нь нэрээ регистрийн дугаартай бичээрэй” гэхээр нь би өөрийн хаан банкны 50051835.. тоот данснаасаа 150,000 төгрөгийг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь XL79082971 гэж бичсэн. Тэгээд би хүлээж байгаад 2-3 хоногийн дараа чатаар холбогдох гэсэн чинь намайг блок хийгээд таг болсон байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 5 дахь тал/,

 

            - Хаан банк дахь Ц.Аын эзэмшлийн 5005835.. дугаарын дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтууд авагдсан байна. /хх-ийн 7 дахь тал/,

 

             2. 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ц.Дтой фейсбүүк цахим хэрэгслээр "Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 52490894.. дугаарын дансаар 350,000 төгрөгийг залилсан гэх хэргийн талаар:

 

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 дахь тал/,

 

             - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дийн өгсөн: "...2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр найз охин Энхзаяагийн гэр лүү явж байх замдаа өөрийн Цэгмэд Д гэсэн хаягаараа фейсбүүк орж байхад “Авто сургууль гэх фейсбүүк хаягаас жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна ямар нэгэн шалгалтад хамруулахгүйгээр гаргаж өгнө” гэсэн зарын дагуу чатаар холбогдож асуухад баталгаатай, найдвартай 7-14 хоногийн дотор гаргаж өгнө төлбөр нь 500,000 төгрөг гаргуулна гэвэл чамайг одоо бүртгэлд авах гээд байна гэхээр нь “за” гээд хэлсэн чинь “бүртгэлд оруулчихлаа, одоо чи төлбөрөөсөө 350,000 төгрөгийг хийчих, үлдсэнийг нь үнэмлэхээ гарахаар нь өгчих” гээд Хаан банкны Н гэх эзэмшигчтэй 52490894.. тоот дансыг явуулаад гүйлгээний утга дээр нь нэрээ регистрийн дугаартай бичээрэй гэхээр нь би өөрийн хаан банкны 55422440… тоот данснаасаа 350,000 төгрөгийг шилжүүлээд гүйлгээний утган дээр ........гэж бичсэн. Тэгээд би хүлээж байгаад 2-3 хоногийн дараа чатаар холбогдох гэхэд намайг блок хийгээд таг болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/,

 

            Хаан" банк дахь Ц.Дийн эзэмшлийн 55422440... дугаарын дансны хуулга /хх-ийн 22 дахь тал/,

 

            3. 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Штой Фейсбүүк цахим хэрэгслээр "Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 52490894.. дугаарын дансаар 300,000 төгрөгийг залилсан гэх хэргийн талаар:

 

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 33 дахь тал/,

 

            - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шын өгсөн: "...Миний бие 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Авто сургууль гэх фейсбүүк хаягаас “Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна ямар нэгэн шалгалтад хамруулахгүйгээр гаргаж өгнө” гэсэн зарын дагуу чатаар холбогдож асуухад “баталгаатай, найдвартай та холбогдоорой 996474…” гэх дугаарыг над руу явуулахаар нь би “бат биз дээ, би одоо таныг мэдэхгүй ш дээ, утаснаас өөр юм мэдэхгүй та ядаж жинхэнэ фейсбүүк хаягаа өгчих” гэсэн чинь “захирал миний фейсбүүк хаягийг хянаж байдаг” гэхээр нь “за за дансаа явуулаарай” гэж хэлсэн чинь “гүйлгээний утга дээрээ фейсбүүк нэрээ утсаа бичээрэй” гээд 52490894.. Б.Н гэж явуулахаар нь өөрийн хаан банкны 58221680.. тоот данснаас 300,000 төгрөгийг хийгээд гүйлгээний утга дээр нь би Batbold Shvrentogtoh 908933.. гэж бичээд “шилжүүлчхээд одоо ингээд баталгаажаад 7 хоноод гарна” гэсэн хэвлэлтийн ачааллаас хамаараад 7-14 хоног болно гээд ямар нэгэн шалтаг яриад хойшлуулаад чатаар холбогдох гэсэн чинь намайг блок хийгээд таг болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 36 дахь тал/,

 

            - Хаан банк дахь Б. Шын эзэмшлийн 58221680… дугаарын дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтууд авагдсан байна. /хх-ийн 39 дэх тал/,

 

            4. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч О.Отэй фейсбүүкээр "Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 52490894.. дугаарын дансаар 700,000 төгрөгийг залилсан гэх хэргийн талаар:

 

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 70 дахь тал/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-77 дахь тал/,

 

            Шүүгдэгч Б.Нын Хаан банкны 52490894.. дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 78, 119-124 дэх тал/,

 

            - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Оийн өгсөн:  "... Би 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр фейсбүүк үзэж байтал "Авто сургууль" гэсэн фейсбүүк хаягаас "Цогтцэций сумын зарын нэгдсэн групп" гэсэн хаягт "Жолооны үнэмлэх гаргана. Ангилал ахиулна" гэсэн зар оруулсан байсан. Би өөрийн ашигладаг Otgon chimgee гэсэн хаягаас уг хаяг руу жолооны үнэмлэх гаргуулах талаар асууж чат бичихэд "Та өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар 3 хувь цээж зургаа энэ хаяг руу явуулаад 700,000 төгрөг төлөөд 7 хоногийн дараа жолооны үнэмлэх гарна" гэж хариу ирсэн. Тэгээд би дансны дугаарыг нь асуухад Хаан банкны 52490894.. тоот Н гэдэг хүний данс өгсөн. Би 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 41 минутад өөрийн Хаан банкны 54505151... тоот данснаас уг данс руу "О 941002…" гэсэн утгатай 700,000 төгрөг шилжүүлсэн. Би уг хаягаас юу болж байгаа талаар асуух гээд 5 хоногийн дараа буюу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр чат бичих гэтэл миний хаягийг блок хийсэн байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дэх тал/,

 

             Хаан банк дахь О.Оийн эзэмшлийн 54505151… дугаарын дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтууд авагдсан байна. /хх-ийн 89 дэх тал/,

 

             5. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хохирогч О.Г фейсбүүкээр Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 52490894.. дугаарын дансаар 400,000 төгрөгийг залилсан гэх хэргийн талаар:

           

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 160 дахь тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Гын өгсөн: "...Миний бие 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 44 дүгээр байр 39 тоотод байрлах гэр рүүгээ явж байх замдаа өөрийн Gan Bayг гэсэн хаягаараа фейсбүүк орж байхад Авто сургууль гэх фейсбүүк хаягаас жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна ямар нэгэн шалгалтанд хамруулахгүйгээр гаргаж өгнө" гэсэн зарын дагуу чатаар холбогдож асуухад баталгаатай, найдвартай 7-14 хоногийн дотор гаргаж өгнө төлбөр нь 700,000 төгрөг болно, гаргуулна гэвэл чамайг одоо бүртгэлд авах гээд байна гэхээр нь за гээд хэлсэн чинь бүртгэлд оруулчихлаа одоо чи төлбөрөөсөө 400,000 төгрөгийг хийчих үлдсэнийг нь үнэмлэхээ гарахаар нь өгчих гээд Хаан банкны Н гэх эзэмшигчтэй 52490894.. тоот дансыг явуулаад гүйлгээний утга дээр нь жолооны үнэмлэх гэж бичээрэй гэхээр нь би өөрийн хаан банкны 54071517.. тоот данснаасаа 400,000 төгрөгийг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь jolooni unemleh гэж бичсэн. Тэгээд би хүлээж байгаад 2-3 хоногийн дараа чатаар холбогдох гэсэн чинь намайг блок хийгээд таг болсон байсан....." гэх мэдүүлэг /хх-ийн 163-164 дэх тал/,

 

             Хохирогч О.Г нь яллагдагч Б.Нын Хаан банкны 52490894.. данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 166 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Б.Н нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлж оруулж бусдыг залилж 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. хохирлын хувьд 1,900,000 төгрөг гаргуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан “жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна” гэж бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч нарт 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангйн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

            Шүүгдэгч Б.Н нь хохирогч үргэлжилсэн үйлдлээр хуурч цахим хэрэгсэл ашиглан “жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна” гэж бодит байдлыг нуух замаар нэр бүхий хохирогч нарыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж нийт 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1, 17, 33, 70, 160 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Аын өгсөн: "... Хаан банкны Н гэх эзэмшигчтэй 52490894.. тоот дансыг явуулаад “гүйлгээний утга дээр нь нэрээ регистрийн дугаартай бичээрэй” гэхээр нь би өөрийн хаан банкны 50051835.. тоот данснаасаа 150,000 төгрөгийг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь XL79082971 гэж бичсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 5 дахь тал/, Хаан" банк дахь Ц.Дийн эзэмшлийн 55422440.. дугаарын дансны хуулга /хх-ийн 22 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дийн өгсөн: "... Хаан банкны Н гэх эзэмшигчтэй 52490894.. тоот дансыг явуулаад гүйлгээний утга дээр нь нэрээ регистрийн дугаартай бичээрэй гэхээр нь би өөрийн хаан банкны 55422440… тоот данснаасаа 350,000 төгрөгийг шилжүүлээд гүйлгээний утган дээр Д ЙБ012319.. гэж бичсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/, Хаан банк дахь Ц.Дийн эзэмшлийн 55422440.. дугаарын дансны хуулга /хх-ийн 22 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шын өгсөн: "...52490894.. Б.Н гэж явуулахаар нь өөрийн хаан банкны 58221680.. тоот данснаас 300,000 төгрөгийг хийгээд гүйлгээний утга дээр нь би Batbold Shvrentogtoh 908933.. гэж бичээд “шилжүүлчхээд одоо ингээд баталгаажаад 7 хоноод гарна” гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 36 дахь тал/, Хаан банк дахь Б.Шын эзэмшлийн 58221680.. дугаарын дансны хуулга /хх-ийн 39 дэх тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-77 дахь тал/, Шүүгдэгч Б.Нын Хаан банкны 52490894.. дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 78, 119-124 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Оийн өгсөн:  "...Би 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 41 минутад өөрийн Хаан банкны 54505151.. тоот данснаас уг данс руу "О 941002.." гэсэн утгатай 700,000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дэх тал/, Хаан банк дахь О.Оийн эзэмшлийн 54505151.. дугаарын дансны хуулга /хх-ийн 89 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Гын өгсөн: "...би өөрийн хаан банкны 54071517.. тоот данснаасаа 400,000 төгрөгийг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь jolooni unemleh гэж бичсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 163-164 дэх тал/, Хохирогч О.Г нь яллагдагч Б.Нын Хаан банкны 52490894.. данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 166 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

 

            Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Ц.Аад 150,000 төгрөг, хохирогч Ц.Дид 350,000 төгрөг, хохирогч Б.Шод 300,0000 төгрөг, хохирогч О.От 700,000 төгрөг, хохирогч О.Гт 400,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, ..., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч  Б.Н нь хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул түүнээс 1,900,000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: “шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаатай хэсэгчлэн төлүүлэх саналтай байна, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч Б.Нд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд үзэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

             Шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Б-ын Н-ыг үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Нд оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас нийт 1,900,000  төгрөг гаргуулж хохирогч Ц.Аад 150,000, хохирогч Ц.Дид 350,000 төгрөг, Б.Шод 300,000 төгрөг, хохирогч О.От 700,000 төгрөг, хохирогч О.Гт 400,000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНХТУЯА