Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, урьд өмнө 6 удаа ял шийтгүүлсэн,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр сарын 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй  тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* ******* /рд:*******/.

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг, Найрамдал 35 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Боржигон овогт ******* /рд:/

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг, Найрамдлын 35 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******тэй маргалдан улмаар цохиж түүний биед хүзүү, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг, Найрамдлын 35 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******тай маргалдан улмаар цохиж түүний биед зүүн талын хацар, зүүн талын чих, нүдний дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын 35 тоот хашаанд оршин суух, хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож, хүзүү, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын 35 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар  харилцан зодолдож, зүүн талын хацар, зүүн талын чих, нүдний дээд хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээс өөрөөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 2 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5-9 дүгээр хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10-12 дугаар хуудас/

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Б.Бат-Эрдэний гэрт очихдоо гэмтэл шархгүй байсан. Дараа нь бодоод байхад , Б.Бат-Эрдэний гар утсыг нь аваад явчихсан байхад ******* намайг авсан гээд бид хоёр хоорондоо зодолдсон байна лээ. Би Б.Бат-Эрдэний биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Юугаар учруулсан гэдгээ мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагаас 19 цагийн үед Найрамдлын 35 тоотод байх  гэртээ , ******* нарын хамт очсон. Бид гурав манай гэрт очихдоо 2-3 шил “Агар” гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи авч очсон. Тухайн үед , ******* бид гурав авч ирсэн архиа хувааж уугаад байж байтал би *******тай маргалдсан шалтгаан нь хоорондоо согтуурхаж, биеийнхээ үгийг сөрж эхэлсэн. Улмаар ******* босож ирээд миний нүүр хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тухайн үед би нүүрээ дарж газарт хэвтсэн өөр зүйл би санахгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир зарим зүйлийг санахгүй байна. ...Би *******тай маргалдсан, харин тэй бол маргалдаагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* бид хоёр айлд архи уугаад сууж байсан чинь Дээгий/*******/ *******тай утсаар яриад ганцаараа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гараад Сараа гэх хүний дэлгүүр рүү орсон чинь ******* 2 шил архи авсан. Бид гурав Б.Бат-Эрдэний гэрт нь очих үед 16 цагийн үед байсан байх, бид гурав авч очсон 2 шил архийг хувааж уух үед *******, ******* хоёр нэлээд удаан хоорондоо гар утас алга болчихдог гэх зэргээр янз бүрийн юм яриад хэрэлдээд л  байсан. 2 шил архиа хувааж ууж дуусгаад ******* нэлээд орой болсон хойно 20 цагийн үед дахиад 1 шил архиа авсан, тэр архийг Б.Бат-Эрдэний гэрт нь бид гурав хувааж уусан. Архи ууж байх үедээ *******, ******* хоёр зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би дундуур нь ороод боль гээд салгасан чинь Б.Бат-Эрдэний нүд нүүр нь улайгаад хавдчихсан байсан. *******ын хүзүү нь боолгочихсон юм шиг улайчихсан байсан, арай хийж салгасан юм. Дахиад хэрэлдэж байгаад гайгүй болоод ******* ор руугаа очоод хэвтээд өгсөн, тэгэхээр нь гар утас нь алга болчихдог гээд байхаар нь би гар утсыг нь *******эс аваад гэрээс нь гараад явах үед 21 цаг өнгөрч байсан байх. Гэр дотор *******, ******* хоёр л үлдсэн. Өөр хүн байгаагүй. Би гэртээ хариад хэвтэж байсан чинь Б.Бат-Эрдэний дүү нь залгаад та нар гар утсыг нь аваад явчихлаа гээд уурлаад байхаар нь би алга болчихно гээд авсан ш дээ гээд орой буцаж очиж аваачиж өгөхөд гэрт нь цагдаа нар ирчихсэн, үзлэг хийж байсан, гэр доторх орчныг нь харсан чинь намайг гарах үед цус гарсан юм гэр дотор нь байхгүй байсан юм, тэгсэн чинь гэрийнхэн зуухны ар хэсэгт нь шалан дээр нь цус болчихсон байсан. ...Архи уугаад хоорондоо гар утас алга болчихдог гэх зэргээр ойр зуурын юмнаас болж муудалцаад байсан. Тэгээд л хоорондоо зодолдоод байсан. Би тэр хоёрыг хоорондоо маргалдаж зодолдохоо больсны дараа гэрээс нь гарч явсан юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ байж байтал манай нөхрийн үеэл *******, *******, нар хашааны хаалгаар орж гараад байсан. Би бол ******* байшин дотор хүмүүстэй архи ууж байна гэж бодсон. хашааны хаалгаар гарч явсны дараа *******, ******* хоёр хоорондоо маргалдаад байх шиг дуу гарч байгаад нам гүн болчихсон, би хэсэг хугацааны дараа яагаад дуугүй болчихсон юм бол гэж бодоод Б.Бат-Эрдэний байшинд ороход ******* зуухны урд тамхи татчихсан сандал дээр сууж байсан, зуухны хойд хэсэгт доошоо харчихсан, цус гоожчихсон ухаангүй хүн хэн гэдэг нь танигдахгүй байсан болохоор нь *******аас ******* ах юм биш үү гэсэн чинь ******* “үгүй гээд” байсан. ...Б.Хүч-Эрдэнийг гарч явсны дараа *******, ******* хоёр хоорондоо маргалдах чимээ сонссон, зодолдсоныг нь бол хараагүй *******, ******* хоёроос өөр хүн байгаагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар хуудас/

Шинжээч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалт мэдүүлэхдээ: ...******* нь В(3) дугаар бүлгийн харьяалалтай, ******* нь О(1) дүгээр бүлгийн харьяалалтай байна. Гэх дүгнэлтүүд гарсан байна. Харин хар өнгийн түрийтэй хос гутал дээр илэрсэн цус нь АВ(4) бүлгийн харьяалалтай гэж гарсан байна. Энэ нь *******, ******* нарын цус холилдож бүлгийн харьяалал өөрчлөгдөж АВ(4) бүлгийн харьяалал болсон байх боломжтой юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 54 дүгээр хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар бүгдийг нь ярьсан.Бид хоёр архи уусан үедээ маргалдаж хоорондоо зодолдсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 70 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр найз *******, Хүч-Эрдэнэ нартай архи уусан. Би бол нэлээд согтоод юу болсныг санахгүй байна. Хүч-Эрдэнэ надад хэлэхгүй та хоёр гар утас алга болчихдог гэх шалтгаанаар маргалдаж зодолдоод байсан гэж хэлсэн. Намайг гэртээ ухаангүй байхад гаднаас бэр дүү Оюунжаргал орж ирээд ******* миний хажууд сууж байсан гэж хэлсэн. Би бол юу болсныг санахгүй байгаа.  ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 78 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 428 дугаартай “яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 31-32 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №57 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.Б.Бат-Эрдэний биед зүүн талын хацар, зүүн талын чих, нүдний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой.

2.Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэх дүгнэлт/хх-ийн 29-30 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №38 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.*******ын биед хүзүү, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой.

2.Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэх дүгнэлт/хх-ийн 35-36 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №1381 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 40-41-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №1382 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №89 дугаартай дүгнэлт/хх-ийн 49 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 144 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Бат-Эрдэний Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 145 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Шүүгдэгч *******, ******* нарын гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч *******ын хүзүү, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтлийг,

Хохирогч Б.Бат-Эрдэний зүүн талын хацар, зүүн талын чих, нүдний дээд хэсэгт шарх гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нар нь өөрт учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын 35 тоот хашаанд оршин суух, хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож, хүзүү, зүүн ташаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын 35 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар  харилцан зодолдож, зүүн талын хацар, зүүн талын чих, нүдний дээд хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Шүүгдэгч Боржигон овогт ******* Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох  ялаар, шүүгдэгч  Б.Бат-Эрдэнийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 450000 төгрөгөөр торгох ялыг тус тус 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЭРДЭНЭМӨНХ