Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* т холбогдох эрүүгийн ******* дугаартай индекстэй эрүүгийн хэргийг 24 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 24 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ******* аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд аймаг дахь Сум дундын шүүхийн  оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн .2.2, .2.11, .2.-т зааснаар жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 21 оны дугаар сарын - ны өдрийн дугаартай захирамжаар  эдлээгүй үлдсэн 2 жил 02 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, ******* овогт ******* /РД:ПЙ852971/;

                              Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овогт ******* нь 23 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч гээс гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг галакси А-33 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 606400 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах   голын гүүрний дээд талаас 23 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч оос “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг А- маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар"авч 5350 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 23 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед хохирогч гаас “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг галакси А- маркийн гар утсыг авч зугтаасан ба бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 504600 төгрөгийн хохирол учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2, 40-41, 75, 86, 84 дүгээр тал),

2.Хохирогч Н.Бат- Өлзийгийн өгсөн... 23 оны 07 дугаар сарын 26- ны өдөр 11 цагийн үед “” плазагийн өмнө сууж байхад үл таних залуу ирээд “утсаар чинь ярьчихаад өгье” гээд миний утсыг авсан. Тэр миний утсаар яриад урагшаа явахаар нь араас нь дагаж очоод утсаа авья гэхэд “гөлөг минь утсаа авч харагдаарай,  наана чинь чамайг ална шүү“ гэж хэлснээ “за за” ах тоглосон юмаа гээд надад  утсаа ав гээд шидэхэд очоод авахад утасны гэр байсан. Тэр залуу хашаа даваад зугтаасан. Би утсаа 23 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Юнителээс 1358000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуу цагаан өнгийн подволктой, бэлтгэлийн саарал өнгийн өмдтэй, 30-35 насны орчим танихгүй залуу байсан. Би утсаа авмаар байна ... гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн дугаар тал )

3. Эд мөрийн баримтыг хураан авсан талаарх мөрдөгчийн 23 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2805 дугаартай гэмт хэргийн тэмдэглэл “Хохирогч ...Гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээний хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн дэх тал), нийт нэг хуудас баримт бичгийг 17 цаг 50 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...”  (хавтаст хэргийн 13 дахь тал),

4.Эд зүйл бичиг баримт, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 13, 15 дахь тал),

5. Хөрөнгийн үнэлгээний ХХК-ний 23 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ХЦ23-9 дугаартай Samsung Galaxy А-33 гар утас -606400 төгрөгний үнэтэй ... гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн -23  дугаар  тал),

6.Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 23 оны дугаар сарын 25-ны өдрийн “...Уг бичлэг нь ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажииллагаа явуулдаг “” худалдааны төвийн 23 оны 07 сарын 26-ны өдрийн цаг 17 минут 17 секунтээс цаг 19 минут секунтын хоорондох 1 минут 52 секунтын камерийн бичлэг байв. Бичлэгийн эхэнд судалтай цагаан саарал өнгийн урт цамцтай саравчтай хар өнгийн малгайтай, цагаан өнгийн пүүзтэй хар өнийн өмдтэй 45-50 орчим насны эмэгтэй хүн, түүний араас саравчтай хар өнгийн малгайтай хөх өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай 45-50 орчим насны эрэгтэй хүн “” худалдааны төв рүү оров. Тус худалдааны төвийн үүдний шатны урдуур цагаан өнгийн богино ханцуйтай подволктой, хар саарал өнгийн өмдтэй, үсээ хойшоо самнасан байдалтай 35-40  орчим насны эрэгтэй хүн саравчтай хар саарал өнгийн малгайтай, хөх өнгийн куртиктэй, цацруулагчтай бараан өнгийн өмд өмссөн 50-55 орчим насны эрэгтэй хүн ертөнцийн зүгээр баруун тийш хөтлөлцөж явж байгаад цагаан өнгийн машины цаана очиж зогсож байгаад цагаан өнгийн богино ханцуйтай подволктой, хар саарал өнгийн өмдтэй, үсээ хойшоо самнасан байдалтай 35-40 орчим насны эрэгтэй хүн гар утсаар ярьж хойшоо зам хөндлөн гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явах ба түүний араас саравчтай хар өнгийн малгайтай хөх өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай 45-50 орчим насны эрэгтэй хүн явж байгаад камерийн бичлэгээс гарна.

Дүгнэлт: Цагаан өнгийн богино ханцуйтай подволктой, хар саарал өнгийн өмдтэй, үсээ хойшоо самнасан байдалтай 35-40 орчим насны эрэгтэй хүн нь яллагдагч ******* , саравчтай саарал өнгийн малгайтай, хөх өнгийн куртиктэй, цацруулагчтай бараан өнгийн өмд өмссөн 50-55 орчим насны эрэгтэй хүн нь хохирогч Т.Бат-Өлзий нар байвгэх тэмдэглэл, (хавтаст хэргийн 34 дүгээр тал)

7. Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 23 оны дугаар сарын 25-ны өдрийн “...******* аймгийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн 23 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн цаг 17 минут 17 секунтаас цаг 19 минут секунтын хоорондох 1 минут 52 секундын бичлэгийг эрүүгийн дугаартай хэрэгт тусгаж  хавсаргах ...”   тогтоол (хавтаст хэргийн 33 дахь тал),

8.Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал ... яллагдагч *******т холбогдох ******* дугаартай хэрэгт дугаартай хэргийг нэгтгэх тухай  ... 23 оны дугаар сарын 25-ны өдрийн санал (хавтаст хэргийн 36 дахь тал),

9. Яллагдагч *******т холбогдох ******* дугаартай хэрэгт дугаартай хэргийг нэгтгэх тухай Прокурорын “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” 23 оны дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай  тогтоол  (хавтаст хэргийн 37- дахь тал),

.22 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 21-26 дахь тал),

11. Хохирогч ийн  өгсөн “...23 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр голын урд талд торны хажууд голын усанд орж байтал нэг танихгүй залуу ирээд “гар утсаараа яриулаач эгчтэй ярьчихаад өгье” гэхээр нь өгсөн. Тэгээд утсаар ярьж байгаад зугтаачихсан. Би араас нь хөөгөөд голын ард гарахад тэр залуу буцаад голын урд талд гараад гол өгсөөд зугтаад яваад өгсөн. Миний гар утас А-33 маркийн ногоон өнгийн шилэн наалтай хажуу талын гялгар тортойгоо  аваад 2 сар болж байсан. Би гар утсаа 23 оны 05 дугаар сард аймгийн Мобикомын салбараас  лизингээр 590000 төгрөгөөр авсан. Надад гомдол санал байхгүй   ...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46, 49 дүгээр  тал),

12. Үнэлгээ тогтоосон Вендо ХХК-ийн шинжээчийн 23 оны дугаар сарын 18-ны өдрийн ХЦ23-9 дугаартай “...Samsung Galaxy A- маркын гар утасны нийт үнэлгээ 5350 төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-58 дугаар  тал)

13. Яллагдагч *******т холбогдох ******* дугаартай хэрэгт 2336000000278 дугаартай хэргийг нэгтгэх тухай Прокурорын “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай”  23 оны дүгээр сарын 19- ний өдрийн 53 дугаартай  тогтоол  (хавтаст хэргийн 72-73 дугаар  тал),

. Хохирогч гийн  өгсөн “...Би 23 оны 07 сарын 26-ны өдөр ******* аймгийн сумын багийн 36 айлын орон сууцнаас гараад Ард-Аюушийн талбай  орчим явж байхад нэг эрэгтэй хүн дуудаад байхаар нь би тухайн үед айгаад Засаг даргын Тамгын газрын хойд талын нарийн гудамж руу  ороод гүйгээд явж байтал нэг залуу араас гүйцээд ирсэн. Над дээр ирээд нэг шил архи аваад өгчих гэж хэлэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь тэгвэл утсаа өгч бай нэг яриадахъя гэхээр нь өгсөн. Миний гар утсыг аваад зугтаасан. Тэгээд би араас нь хөөгөөд гүйцээгүй ... Би утсаа 23 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Юнителээс 6000 төгрөгөөр худалдаж авсан. Утсаа аваад нэг л өдөр  болж байсан. Бор өнгийн кейстэй, шилэн наалттай, саарал өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй утас байсан. Би цагдаагийн газар очоод гар утсаа алдсан талаар хэлэхэд ******* ийн зураг  үзүүлсэн. Миний утас авсан хүн мөн байсан тул түүний нэрийг бичсэн. Би гар утсаа олж авах хэрэгтэй байна ...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),

12. Үнэлгээ тогтоосон Вендо ХХК-ийн шинжээчийн 23 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ХЦ23-9 дугаартай “...Samsung Galaxy A- маркын гар утасны нийт үнэлгээ 504600  төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн -94 дүгээр тал)

13. Шүүгдэгч  *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд  яллагдагчаар өгсөн “... Би 07 дугаар сарын 26-ны өдөр зах дээр явж байгаад бага зэрэг архи уусан. Тухайн үед зүс таних нэг ахаас утсаа өгч байгаач нэг ярьчихаад өгье гэж аваад улмаар архины барьцаанд тавиад архи авч ууя гэж бодоод аваад явсан. Тэгээд явж байгаад салхинд цохигдоод тасарсан байсан. Нэг мэдэхэд гадна унтаж байгаад сэрсэн. Сэрээд халаасандаа тухайн утсыг харахад байхгүй байсан. Өөр ямар нэг зүйл болоогүй...” Намайг 23 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бага гол дээр явж байхад нэг залуу  сууж байсан. Яваад очиход байсан. Би тэр залуутай урьд өдөр нь архи уусан. Бид хоёр юм ярьж сууж байгаад тэр залуу надад 000 төгрөг өгөөд архинд явуулсан. Тэгээд  би гүүрний наад талд байдаг дэлгүүрээс нэг шил “Хараа” архи авч очоод бид хоёр ууж байхад голын цаанаас нэг залуу ирээд гурвуулаа ууцгаасан. Би Даваадоржийн утсаар ярьж байгаад кармалаад явсан байсан... Би 07 дугаар сарын 26-ны шөнө талбай орчим явж байгаад ******* Эко цементийн үйлдвэрт цуг ажиллаж байсан гэдэг залуутай таарсан. Би хоёр таксинд суугаад явж байгаад таксиний мөнгө байхгүй тул гар утсыг нь 50000 төгрөгөөр зарж, 000 төгрөгийг нь таксинд өгсөн. Маргааш нь үлдсэн 40000 төгрөгөөр архи авч уусан. Би өөрийн эгчийн гэрт амьдарч байгаа. Боломж гарсан үед хохирогч нарын хохирлыг төлж өгнө ... гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 32, 68-69, 3 дугаар  тал)

.Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би онд дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн. Би эхээс наймуулаа. Би айлын доороосоо хоёр дахь хүүхэд. Манайх малчин айл байсан учир би багадаа хөдөө байсан. жилийн дунд сургуулийг сумын бүрэн дунд сургуульд ороод тавдугаар анги хүртэл сураад гарсан. Тухайн үед аав ээжтэй цуг мал маллах хүн байхгүй байсан болохоор хөдөө гараад мал маллахаар шийдсэн. Тэгээд аав ээжийнхээ хажууд мал маллаад амьдарч байсан. 04 оны 11 сард цэрэгт татагдаад аймгийн сумын заставт хилийн дугаар ангид цэргийн алба хааж байгаад , нарын хамтаар хүн амины хэрэгт холбогдоод аймгийн шүүхээс жил хорих ял авсан. Ингэхдээ улсад баригдсан учир тухайн улсын -ын хорих ангид 3 жил ял эдлээд дараагаар нь аймгийн Мөрдөнгийн хориход байж байгаад таслагдаад зүрх дүүргийн -р хороонд байдаг 4-р хорих ангид очоод тэнд 3 жил болоод аймгийн суманд байдаг Мааньтын дугаар хорих ангид очиж 6 жил ял эдэлсэн. Тэгээд тэндээс 4 дүгээр хорих ангид буцаж ирээд жил гаран болоод аймгийн сумын дугаар ангийн хорих ангид очиж сар гаран болоод 21 оны дугаар сарын -нд магадлангаар суллагдсан. Суллагдаад 23 оны дугаар сарын 23-ны өдөр ******* аймагт ирсэн. Би хоригдож байх хугацаандаа нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй. Хорих ангиас гарснаас хойш аймгийн төвд амьдарч байна. Одоо гайгүй нийгэмшээд дасаад явж байна. Намайг цэрэгт явдаг жил аав маань нас барсан, харин ээж маань онд намайг урд байхад нас барсан. Хамаатан садны хувьд гэдэг эгч маань хувиараа ногоо тарьдаг, гэдэг хүргэн ах маань Буянт сумын харьяат хүн. Ах дүү нар маань -Өлгий аймаг, ******* аймаг, ******* аймгийн сум зэрэг газруудаар амьдарч байна. Сонирхлын хувьд машин сонирхоно,  том тэрэг  барина. Хэн нэгэн хүнтэй гэр бүл болж үзээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал)

15.Шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн... голын хажууд явж байгаад гэдэг хүнтэй тааралдсан. Тэгээд бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд утсыг нь аваад ярьж байгаад аваад зугтаасан. зах дээр явж байгаад “”-ийн тэнд тэй тааралдаад утсаар нь ярьж байгаад авсан. гийн утсыг бас яриад өгье гээд аваад зугтаасан. Энэ гурван утаснаас 2-ыг нь алга хийсэн нэг утсыг нь зарсан. Би утас зарсан хүнээ мэдэхгүй байгаа. Хохирлыг нь төлнө ... гэх мэдүүлэг зэрэг болно.

                        Гэм буруугийн талаархи хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар:

 Шүүгдэгч ******* нь  23 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч гээс гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг  А- маркийн 606400 төгрөгний гар утсыг  нь  авч яваад утсаа авъя гэхэд нь утасных гэрийг шидэж өгөөд хашаа давж зугтаасан,

-мөн ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах голын гүүрний дээд талаас 23 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч оос “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг А- маркийн  гар утсыг нь авч зугтаасан.

-мөн ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 23 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед хохирогч гаас “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг галакси А- маркийн гар утсыг авч зугтаасан ... гэх   хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй хэдий ч шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын хүрээнд хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд: Шүүгдэгч ******* нь  23 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч гээс гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг галакси А-33 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч  хохирогчид 606400 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Голын гүүрний дээд талаас 23 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч оос “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг А- маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар"авч  хохирогчид 5350 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 23 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед хохирогч гаас “гар утсаар чинь яриад өгье” гэж Самсунг галакси А- маркийн  504600 төгрөгний үнэ бүхий гар утсыг авч зугтааж, хохирогчид 504600 төгрөгний хохирол учруулж,  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан нь нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгч, хариуцан хамгаалах хүнээс хүч хэрэглэхгүйгээр илээр буюу тэдний нүдэн дээр нь өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг, бусдын өмчлөх эрхэд санаатайгаар халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байдаг.

Шүүгдэгч *******ийн хохирогч нарын гар утсыг утсаар ярьчихаад өгье гэж илээр авч, зугтааж  буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  ...  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар  авсан... гэх гэмт хэргийн шинжийг хангасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж үйлдсэн байна.

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирогч нарт хохирол учруулсан байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол , хор уршигт зориуд хүргэсэн ...  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг  үйлдсэнд тооцно ...  гэж хуульчилсан тул  шүүгдэгч  *******ийн 3 удаагийн үйлдлээр 3 иргэний гар утсыг дэрэмдэж авсан үйлдэлд нь ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт хэргийн үйл баримттай тохирсон гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар  авсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, сэдэлт, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Хохирогч гийн  Самсунг галакси А-33 маркийн гар утас нь зах зээлийн үнэлгээгээр 606400 төгрөгөөр үнэлэгдсэн, мөн хохирогч ийн Самсунг А- маркийн гар утас нь зах зээлийн үнэлгээрээр-5350 төгрөгөөр,   хохирогч гийн Самсунг галакси А- маркийн гар утас зах зээлийн үнэлгээгээр-504600 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн ба  гар утсаа гаргуулж авна ... гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн. Шүүгдэгч ******* нь хохирогч нарт учирсан хохиролыг төлөхөөр хүлээн зөвшөөр байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 460 /нэг сая зургаан зуун дөчин зургаан мянга хоёр зуу/  төгрөгийг гаргуулан хохирогч д 606400 төгрөг, д-504600 төгрөг, ид-5350 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1. Шүүгдэгч ******* нь урьд  аймаг дахь сум дундын шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн .2.2, .2.11, .2.-т зааснаар жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг эдэлж байгаад аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 21 оны дугаар сарын - ны өдрийн дугаартай захирамжаар ... эдлээгүй үлдсэн  2 жил 02 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр газрын хяналтад байсан нь хэрэгт авагдсан ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн даргын 23 оны дугаар сарын -ны өдрийн 01/ 1565 дугаартай ... Тус ангийн хяналтад байгаа ******* нь /ПЙ 852971/ аймаг дахь сум дундын шүүхийн оны дүгээр сарын - ны өдрийн дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн .2 дахь хэсгийн .2.2, .2.11, .2.-т зааснаар жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг аймгийн сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид биеэр эдэлж, 11 жил сар 13 хоног, шагналд- 01 жил 04 сар 04 хоног, нийт 13 жилийн хоногийн хорих ял эдэлж, үлдэгдэл 02 жил 02 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 21 ны дугаар сарын -ны өдрийн дугаартай захирамжаар суллагдаад ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид хяналтад орсон ба 23 оны дугаар сарын 19-ний өдрийн байдлаар сар 18 хоногийн үлдэгдэлтэй байна ... гэх албан бичиг, шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн өдөр бид хоёр хамт захын дээд талын “ плаза”-ийн орчимд сүүдэрт сууж байхад үл таних залуу ирээд тэр хоёр босоод явсан. Хэсэг хугацааны дараа би утсаа дээрэмдүүлчихлээ, миний утсыг саяны залуу аваад зугтаачихлаа гэхээр нь би г чи яах гэж таниж мэдэхгүй хүн дагаж, утсаа өгч байдаг юм бэ гэж загнаад тэр хавиар явж нөгөө хүнийг хайсан боловч олдоогүй. Тэгээд харьцгаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал), гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь миний төрсөн дүү болдог. Цайлган цагаан зантай, бид нар ам бүл наймуулаа. Манай хамгийн бага дүү. Урд нь хэрэгт холбогдож  олон жил хоригдсон. Сүүлийн хэдэн жил байнга архи ууж байгаа. Тодорхой эрхэлсэн ажилгүй, хааяа нэг барилгын ажил эрхэлдэг. Ганцаараа энэ тэнд хонож өнжөөд явдаг, хааяадаа манайд ирж хонодог” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119 дэх тал),гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Танина. Миний нагац ах болдог. Бид нар төрөл садны холбоотой. Ахыгаа багаас нь мэднэ. Эцэг эхээсээ 6-уулаа. сумын 12 жилийн сургуульд сурч байсан. аймгийн хилийн цэрэгт  яваад асуудалд ороод хүн амины хэргээр жилийн ял аваад жил ял эдлээд гарч ирсэн. Одоо ******* аймагт амьдарч байгаа. Хүмүүстэй харилцахдаа гайгүй найрсаг харьцдаг”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1 дахь тал)үүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн -17 дахь тал), “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, аймаг дахь сум дундын шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч *******ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлөөгүй зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх  хорих ялыг 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  *******т оногдуулсан 2 жил 03 сар 11 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 24 оны 02 дугаар сарын 25- ны өдрөөс 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон  4 хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцох нь  зүйтэй.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******ийн хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр санаатай гэмт хэрэг үйлдэж, жилийн хорих ял шийтгүүлсэн ба уг хорих ялыг биечлэн эдлэж байгаад хугацаанаас өмнө суллагдсан хяналт тогтоосон хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүхээс хорих шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн 233600000265 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар тооцогдсон СД-1 ширхэгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох, эрүүгийн 233600000265 дугаартай хэрэгт эрүүгийн , 2336000000278 дугаартай хэрэг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж шүүгдэгч *******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч ******* овогт ******* ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* т 2 /жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон СД-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* дугаартай хэрэгт 2336000000236, 2336000000278 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 460 төгрөгийг гаргуулан хохирогч д 606400 төгрөг, д-504600 төгрөг, ид-5350 төгрөгийг тус тус олгосугай.

8. Шүүгдэгч *******т өмнө цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА