Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э*** ********** ХХК

Хариуцагч: С****** ***

Шүүх хуралдаанд: ННэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, хариуцагч Б.С*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э********, гэрч О**** ****** ХХК-ийн захирал А.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э*** ********** ХХК нь анх Монгол Улсын С****** *** 2021 оны 12 сарын 01-ний өдрийн №*** дугаартай "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай" тушаал, С****** ***-ны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 сарын 11-ний өдрийн *** дугаартай "Хяналт шалгалтын тухай" дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь ЭҮ ТӨҮГ-аас 2021 онд зарласан ЭҮТӨҮГ/20210**19 дугаартай тендер шалгаруулалтад оролцохоор саналаа хүргүүлсэн. Гэтэл уг тендер шалгаруулалт нь явагдаагүй хүчингүй болж дараа нь хэд хэд дахиад зарласан ба тэдгээрт нь манай компани оролцоогүй. Гэтэл хариуцагч С****** ***-ны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С******* нь дээрх хүчингүй болсон тендер шалгаруулалтад манай компанийн хүргүүлсэн материалд хяналт шалгалт хийж эхэлсэн. Тухайн үед манай компани нь хүчингүй болсон аль ч байгууллага шалгараагүй тендер шалгаруулалт учраас ямар ч эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэж ойлгон ач холбогдол өгөөгүй учраас тухайн хяналт шалгалтад төдийлөн анхаарч идэвхтэй оролцоогүй юм. Улмаар С****** ***-ны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 сарын 11-ний өдрийн № У*** дугаартай дүгнэлттэй танилцахад манай компанийн 2016 оны 03 сарын 17-ны өдрийн О**** ****** ХХК-тай байгуулсан 110/10 кВ-ын чадалтай трансформатор нийлүүлэх гэрээг хуурамч гэж дүгнэн хуурамч баримт хавсарган ирүүлсэн учраас нэгдүгээрт "...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож...", хоёрдугаарт "... тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж ... шийдвэрлэсэн болохыг олж мэдсэн.

Улмаар Монгол Улсын С****** *** 2021 оны 12 сарын 01-ний өдрийн № *** дугаартай тушаал (захиргааны акт)-аар манай компанийг "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээд"-ээр бүртгэжээ. Эдгээр захиргааны актууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн 5.1.2-т "Тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг" гэж заасантай нийцээгүй, манай компанийг аливаа тендер шалгаруулалтад 3 жилийн хугацаанд оролцох эрхийг үндэслэлгүйгээр хассан ур дагавар үүсгэж байна. Манай компанийн хувьд оршин тогтнох, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад аливаа тендер шалгаруулалтад оролцож хэрвээ шалгарвал захиалагчийн хүссэн бараа ажил үйлчилгээг нийлүүлж, түүнээсээ эдийн засгийн хувьд ашиг олж байдаг гол онцлогтой ашгийн төлөө аж ахуйн нэгж юм. Өөрөөр хэлбэл дээрх захиргааны актуудын улмаас тендер шалгаруулалтад оролцож чадахгүйд хүрвэл цаашид ашиг орлого олж чадахгүй, хэвийн оршин тогтнож чадахгүй, магадгүй дампуурч болох эрсдэлтэй тулгарна гэсэн үг юм.

С****** ***-ны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 сарын 11-ний өдрийн № ** дугаартай дүгнэлтийг 2021 оны 10 сарын **-ний өдрийн 13:00 цагт шуудангаар хүлээн авч танилцаад уг дүгнэлтэд 2021 оны 11 сарын 04-ний өдөр гомдол гаргаж, гомдлын хариуг 2021 оны 12 сарын 09-ний өдөр шуудангаар хүлээн авсан, мөн Монгол Улсын С****** *** 2021 оны 12 сарын 01-ний өдрийн №*** дугаартай тушаалын тухайд дээр дурдсан 2021 оны 12 сарын 09-ний өдөр ирсэн шуудантай хамтдаа ирсэн болно. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 01 сарын 03-ны өдөр гаргасан учраас дээд шатны захиргааны байгууллагад болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаандаа гомдол нэхэмжлэлээ гаргасан болно. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э*** ********** ХХК нь ЭҮ төрийн өмчид газраас 2021 онд зарласан ЭҮТӨҮГ/202102 919 дугаартай тендер шалгаруулалтад оролцохоор саналаа хүргүүлсэн. Гэтэл уг тендер шалгаруулалт нь явагдаагүй ба хүчингүй болсон. Хэд хэдэн удаа зарлагдсан боловч бүгд хүчингүй болсон. Ямар нэг байдлаар тухайн шалгаруулалт явагдаагүй, ямар нэгэн компани шалгарсан зүйл байхгүй. Үүнтэй холбоотой үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байсан. Хариуцагч тал маргахгүй байна гэж үзсэний улмаас үзлэг хийлгэхээс татгалзсан байгаа. Сангийн яамд гомдол гаргасан зүйл байхгүй. Тендерийг нээсэн эсэхийг мэдэхгүй байна. Тендер явагдаагүй ямар ч компани шалгараагүй, ямар ч байгууллагатай гэрээ байгуулаагүй. Сангийн яамнаас манай үйлчлүүлэгч ЭСПМ интернэйшнил ХХК-г удаа дараа дуудсан байдаг. Сангийн яамнаас дуудахад ач холбогдол өгөөгүй, онц чухал зүйл байхгүй гэж үзсэн. Гэтэл тухайн тендер шалгаруулалтад хүргүүлсэн саналд хуурамч баримт материал хүргүүлсэн байна гэх зүйл яригдаж үүний дагуу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №У*** дугаартай хяналт шалгалтын дүгнэлттэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд хандсан. Уг дүгнэлтийг үндэслээд Монгол Улсын Сангийн яам 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №*** дугаартай тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүргэх тухай тушаал гарсан байгаа. Энэ тушаалаар юуг шийдэж байна вэ гэвэл Э*** ********** ХХК нь тушаал гарснаас хойш 3 жилийн хугацаанд ямар нэгэн сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй гэсэн байдаг. Хууль зүйн талаасаа улсын байцаагчийн дүгнэлт болон С****** *** тушаал үндэслэлгүй гарсан гэж үзсэн. Хууль зүйн үндэслэл байхгүй гэдгийг юугаар батлах вэ гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн 5.1.2-т Тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг гэж заасан. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй учраас тендер шалгаруулалт гэж үзэхгүй. Гэтэл манай компанийг аливаа тендер шалгаруулалтад 3 жилийн хугацаанд оролцох эрхийг үндэслэлгүйгээр хассан үр дагавар үүсгэж байна. Э*** ********** ХХК-ний хувьд цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, барилгын зураг төсөв гаргах ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Үүгээрээ орлого олж ажилчдаа цалинжуулдаг. Энэ тушаалаас болоод тухайн компани 3 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсэж байгаа. Мөн ажилчдын ар гэр амьдралыг яах вэ, улсад төлөх татвар гээд эдийн засгийн хортой үр дагавар үүсэж байгаа. Иймд хуульд заасан үндэслэлгүй байгаа учраас маргаан бүхий актуудыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд "ЭҮ" ТӨҮГ-аас зарласан тендер нь хүчингүй болсон бөгөөд тухайн тендерт хүргүүлсэн материалд хяналт шалгалт хийж эхлэхэд ач холбогдол өгөөгүй, төдийлөн анхаарч оролцоогүй, тендерт оролцох эрхээ хязгаарлуулбал ашиг орлого олж чадахгүй, дампуурч болох эрсдэлтэй тулгарна." гэж дурджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521 2.1 дэх заалтад "энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах" бүрэн эрхийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид олгосон ба тус заалтад дурдсан 14.1.6 дахь заалтад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" гэж заасан байдаг болно.

Тус хуулийн дагуу зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд Э*** ********** ХХК нь хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлсэн тухай мэдээллийг захиалагч байгууллагаас тус яаманд ирүүлсэн тул хуульд зааснаар ажиллагаа хийсэн. Тухайн хуурамч бичиг баримтыг өөрийн тендерт хавсарган. тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн болох нь нотлогдсон.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хувьд энэхүү мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргах нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм"-ийн 2.1.3-т зааснаар "асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх" зарчмыг бүрэн хэрэгжүүлж ажилласан болно.

Нэхэмжлэлд дурдсан тухайн тендер шалгаруулалт нь хүчингүй болсон эсэх асуудал нь тухайн компани бичиг баримтаа хуурамчаар бүрдүүлж тендерт оролцсон гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

С****** *** 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4 дэх заалтад "Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, туунд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ" гэж заасан байдаг.

Тухайн компаниас тайлбар авах, сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4674, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний Өдрийн 6-1/5191/ 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5542 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн хэдий ч тухайн компани нь сонсох ажиллагаанд оролцохгүй хяналт шалгалтын ажлыг удаашруулж байснаас гадна дүгнэлттэй холбоотойгоор гомдол гаргах журмыг тусгайлан дурдсаар байхад худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид зохих ёсоор гомдлыг хугацаандаа гаргаагүй зэргээр төрийн байгууллагын хууль ёсны шийдвэр, үйл ажиллагааг удаа дараа ул тоож ирсэн болно.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С****** би нэхэмжлэгчийн хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах боломжтой хугацаа өнгөрсний дараа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн нь дүгнэлттэй холбоотой маргаантай асуудал дууссаны дараагаар тухайн компанийн эрхийг хязгаарлах шийдвэр гаргах боломжийг Сангийн сайдад олгосон юм.

Харин шүүх тодорхой бус үндэслэлээр захиргааны байгууллагын Дотооддоо урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол хянан шийдвэрлэх боломжийг үгүйсгэж, уг журмаар гомдол гаргаагүй, хууль тогтоомжид заасан хугацаанд гомдол гаргах боломжгүй байсан талаар аливаа тайлбар хийгээгүй Э*** ********** ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээж авч маргаан үүсгэж буй нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж ноцтой зөрчиж буй явдал болж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Сангийн сайд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52.1.14 дэх заалтад төсвийн асуудал эрхэлсэн байгууллага нь хуулийн 52 дугаар төрийн захиргааны төв "энэ хуулийн 14.5-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх" бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, тус хуулийн 14.5-д "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ" гэж, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ын 2.4-т "Төсвийн асуудал төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ" гэж тус тус заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалаар "Э*** ***********" ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулжээ.

"Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ын 2.1-д "Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно" гэж тодорхой заасан бөгөөд "Э*** ***********" ХХК-тай холбоотойгоор дээр дурдсан нөхцөл үндэслэл бүрдэж, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*******-гаас тус компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдал үүсгэсэн болохыг тогтоосон.

Улсын байцаагч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай дүгнэлтийг гардуулахаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал Д.Н******-тай утсаар удаа дараа холбогдсон боловч хүрэлцэн ирээгүй тул шууданд хийж хүргүүлсэн ба Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм -ийн 7.1-д зааснаар улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотойгоор Улсын ерөнхий байцаагчид 10 хоногийн хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан.

Гэтэл нэхэмжлэгч нь гомдол гаргах боломжтой хугацаа өнгөрсний дараа 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн огноотой албан бичгийг тус яаманд 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 9 цаг 47 минутад хүлээж авсан байдаг ба Үүнээс өмнө нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж байгаагүй. Тус албан бичгийн хариуд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн УБ/52 тоот албан бичгийг хүргүүлж, гомдол гаргах хугацаа хэтэрсэн болохыг мэдэгдсэн.

Харин С****** *** 2021 оны 12 дугаар сарын *** дугаар тушаалын талаар тус компанид Сангийн яамны 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 6***** тоот албан бичгээр мэдэгдсэн байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн сайд болон улсын байцаагч шийдвэрийг гаргах үндэслэлийн талаар тодорхой дурдсан байгаа. Нэхэмжлэгч тайлбарлахдаа тендер шалгаруулалт ерөөсөө явагдаагүй, гэрээ байгуулагдаагүй учраас тендер шалгаруулалт явагдаагүй. Тендер шалгаруулалт гэдэг нь гэрээ байгуулагдах хүртэлх бүх үе шатыг тендер шалгаруулалт гэнэ гэх хуулийн зохицуулалт байхгүй. Гэрээ байгуулж байж тендер шалгаруулалт болно. Тэрнээс нааших бүх ажиллагаа тендер шалгаруулалт биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тендер шалгаруулалт гэж хамгийн сайн шалгарсан тендерийн энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж бараа ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах ажиллагааг хэлнэ. Үнэлнэ гэдэг харилцааг энэ хуулийн 28 дугаар зүйл заасан байдаг. Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасныг хянаж шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ гэж заасан.  яригдаад байгаа тендер шалгаруулалт хэд хэдэн удаа шалгаруулалт явагдсан. Түүний дагуу үнэлэх бүх ажиллагаа хийгдээд сангийн яамд гомдол ирээд хэд хэдэн удаа шийдвэрлэгдээд явсан байгаа. Гэрээ байгуулаагүй ч гэсэн тендер шалгаруулалт үргэлжлээд захиалагч хуульд зааснаар аль ч тендерийг шалгаруулах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа зүйл үндэслэлгүй. 14.1.6-д зааснаар илт хууль бус бүхий тендер ирүүлсэн гэх үндэслэл байгаа. Хулийн нөхцөл илт хууль бус тендер ирүүлж шалгарсан гэх нөхцөл байхгүй. Хууль тогтоогчийн хүсэл зориг нь тухайн этгээд илт хууль бус тендер ирүүлсэн байвал хар жагсаалтад буюу дараагийн 3 жилийн хугацаанд оролцох эрхийг хасаж тендерт оролцуулдаггүй. Заавал үр дагавар үүсэхийг шаардахгүй. Ийм учраас улсын байцаагч шалган тогтоох боломжтой. Хохирол төлбөрийн хувьд улсын байцаагч тогтоох боломжгүй шүүхээр шийдвэрлүүлэх асуудал болно. Яагаад энэ хууль тогтоомж улс орнуудад байна вэ гэвэл худалдан авах ажиллагаанд оролцож байгаа этгээд тодорхой үүрэг хариуцлага хүлээн гэдэг үүрэг амлалтаа өгөөд сайн дурын үндсэн дээр орж байгаа. Хэнийг ч заавал тендер шалгаруулалтад орж шалгараарай гэх үүргийг аль ч аж ахуй нэгжид тавихгүй. Хэрвээ өөрөө хүсээд тендер шалгаруулалтад орж багаа бол үнэн зөв мэдүүлээрэй. Үнэн зөв ирүүлж байгаатай холбоотой аль болох хөнгөвчлөөд тендер шалгаруулалтыг цахимаар зохин байгуулж байгаа. Хэрэв итгэл даахгүй хууль зөрчсөн бол тодорхой хугацаанд эрхийг хязгаарладаг хуулийн зохицуулалт байгаа. Улсын байцаагч дүгнэлт хийгээд тогтоох боломжтой. Улсын байцаагчид санал ирсэн нөхцөл байдал нь Эрдэнэтийн тендер шалгаруулж байсан үнэлгээний хороо өөрөө энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн үнэлгээний хороо ажиллаж байгаа. 110 киловаттын цахилгаан дамжуулах сүлжээ нь хэрвээ гүйцэтгэсэн байгаа тохиолцолд улсын комисс хүлээж авдаг дэд бүтэцтэй. Ийм дэд бүтэцтэй атлаа ажлын гүйцэтгэсэн гэж өөрсдөө ТШ/5Б гэдгээр өөрсдөө гарын үсгээрээ баталгаажуулаад мэдүүлэг ирүүлсэн. Түүндээ хавсаргаад гэрээгээ ирүүлсэн. Гэрээгээр ирүүлсэн баримтыг тооцоог О**** ****** ХХК-тай хийсэн гэх зүйл бий болж байгаа. Гэтэл бодит байдал дээр боломжгүй гэдгийг тухайн мэргэжлийн хүмүүс дүгнээд улсын байцаагчид саналаа ирүүлсэн. Тухайн саналын дагуу улсын байцаагч тухайн хуулийн этгээдтэй холбоотой Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааны талаар мэдэгдэл шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Мөн нотлох баримт цуглуулахтай холбоотойгоор О**** ****** ХХК руу мэдэгдэл хүргүүлээд баримтаа ирүүлнэ үү гэж шаардсан байгаа. Баримт ирүүлэхийг шаардсанаас гадна энэ талаар гар утсаар нь холбогдож хүргүүлээрэй гэхэд за ирүүлнэ гэсээр байгаад удирдамжийн хугацаа дууссан. Энэ ажил улсын комисс хүлээж авсан ажил биш гэдгийг нотлох баримтаар тогтоодог. Дүгнэлт гарсантай холбоотойгоор С****** *** эрх хэмжээ хязгаарлагдмал. Нэгэнт улсын байцаагч гэх хувьд хүнд байцаагчийн эрх олгоод шийдвэрлүүлж байгаа асуудалд Сангийн сайд эрх бүхий албан тушаалтны хувьд төдийлөн оролцоод байх боломжгүй. Сангийн сайд нэгдсэн бүртгэлийг хөтөлж байгаа. Улсын байцаагчаас энэ тодорхой

 

 

асуудлаар энэ дүгнэлтийн дагуу маргаан бүхий захиргааны актад бичсэн шийдвэр хууль зүйн үндэслэлийн хүрээнд улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан процесс байгаа.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд С****** *** 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай *** дугаар тушаалын болон Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*******-гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У*** тоот дүгнэлтийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С******-гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У*** тоот дүгнэлтийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Сны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С******-гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У*** тоот дүгнэлтийн 1 дэх заалтаар: Э*** ********** ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоож байна,

2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Э*** ********** ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамааруулах санал-ыг төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна. гэж дүгнэлт гаргасан байна.

Дээрх Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийн дүгнэлт болгох нь хэсгийн дээд талд ...илт худал мэдээл ирүүлсэн нь О**** ****** ХХК-тай байгуулсан гэх 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16/08 дугаартай гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт болон холбогдох санхүүгийн баримтууд үйлдэгдээгүй тул тогтоогдож байна гэсэн байна.

С****** ***-ны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У*** тоот дүгнэлтийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.1.6, 521 зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2-д Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 521.2.1-д энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах; , мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:, 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж заасан байна.

ЭҮ төрийн өмчит үйлдвэрийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүсэлт гаргах тухай ХБ-112-12/3219 тоот албан бичигт ...Уг тендерт оролцсон Э*** ********** ХХК нь О**** ****** ХХК-тай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16/08 тоот 110/10кВ-ын 25MBA чадалтай трансформатор нийлүүлэх гэрээг ижил төстэй ажлын туршлагын мэдээлэлд тооцуулах гэж ирүүлсэн. Иймд Э*** ********** ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд байх О**** ****** ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16/08 тоот 110/10кВ-ын 25MBA чадалтай трансформатор нийлүүлэх гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар илт худал мэдээлэл агуулсан байж болзошгүй байх тул тус хуулийн 52.1 дүгээр зүйлд заасан эрх бүхий улсын байцаагчаар хянан шалгах ажиллагаа хийлгэж өгнө үү гэсэн байна.

Э*** ********** ХХК нь ЭҮ ТӨҮГ-аас зарласан Хүчний трансформатор нийлүүлэх тендер шалгаруулалтад №ТШМ-5Б маягтаар ижил төрлийн гэрээ гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэхдээ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/10кВ-ын 25MBA чадалтай трансформатор нийлүүлэх гэрээ, О**** ****** ХХК-ийн Бараа хүлээлцсэн акт, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протокол зэргийг ирүүлсэн байна.

Хүчний трансформатор нийлүүлэх тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа буюу ТОӨЗ 18.1 (г)-д зааснаас үзэхэд, ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг дараах байдлаар нотолно. Үүнд: Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн протокол (акт, дүгнэлт)-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлнэ гэж заасан, мөн тус тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс[1] үзэхэд уг трансформаторыг нийлүүлэхэд улсын комиссын актаар комисс хүлээн авсан байх шаардлагатай байх ба уг комиссын актыг тендерийн баримт бичигт хавсаргах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч нь хуурамч буюу илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болох нь

  • мэдүүлэг өгсөн О**** ****** ХХК-ийн захирал А.Т******-ийн мэдүүлэг,
  1. оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/10кВ-ын 25MBA чадалтай трансформатор нийлүүлэх гэрээний дагуу трансформатор нийлүүлсний төлбөрийг хүлээн авсныг нотлох төлбөрийн баримт, санхүүгийн баримтууд, банкны дансны хуулга зэрэг баримтуудыг нэхэмжлэгчээс болон О**** ****** ХХК-аас ирүүлээгүй, шүүхэд гаргаж өгөөгүй зэрэг үйл баримтуудаар тодорхой тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/10кВ-ын 25MBA чадалтай трансформатор нийлүүлэх гэрээ, О**** ****** ХХК-ийн бараа хүлээлцсэн акт, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол үнэн зөв болох нь тогтоогдохгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ... хариуцлагатай байх зарчмыг баримтална. гэж заасан байна.

С****** *** 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах , холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 7.4-д Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэж заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, тендерт оролцогч нь үнэн зөв баримт бичиг бүрдүүлэх, өөрийн илгээсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгах, залруулах үүрэгтэй байх ба энэ үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хариуцлагыг өөрөө дангаар хүлээхээр, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулсан байна.

Иймд дээр тайлбарласан үйл баримтууд, эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь тогтоогдож байх тул Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У*** тоот дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Үүнээс үзэхэд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн У*** тоот дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан ...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... манай компани уг тендер шалгаруулалтад шалгараагүй, уг тендер шалгаруулалт хүчингүй болж шалгаруулалт явагдаагүй, дараа нь дахин хэд хэд зарлагдсан боловч манай компани оролцоогүй тул ямар ч эрх зүйн үр дагавар байхгүй, улсад учруулсан хохирол байхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгохоор заасан ба тендер шалгаруулалт гэж иж бүрэн, цогц ажиллагаа ба уг тендер шалгаруулалт яваагдаагүй учир манай компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь тендерт оролцогч нь үнэн зөв баримтыг цахим системд илгээх үүрэгтэй ба өөрийн илгээсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хариуцлагыг өөрөө дангаар хүлээхээр, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар дээрх хууль, журамд зохицуулсан байх тул нэхэмжлэгч дээрх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж заасан ба илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг гэж хуульчилсан бөгөөд уг зохицуулалтын агуулгаас үзэхэд, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн бол тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргахаар байх ба харин тендер шалгаруулалтад шалгарсан этгээд илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн бол гэж хуульчлаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл тендерт оролцогч нь шалгарсан эсэхээс үл хамааран илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн бол тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах нь улсын байцаагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал байна.

Иймд Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны У*** тоот дүгнэлт нь хуульд нийцсэн буюу хууль зүйн үндэслэлтэй байх тул тус У*** тоот дүгнэлтийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Сангийн яам 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай *** дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын С****** *** 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай *** дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах этгээдийн жагсаалтыг хавсралтаар баталсан байх ба уг тушаалын хавсралтын 6-т Э*** ********** ХХК бичигдсэн байна.

Дээрх С****** *** 2013 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14-д заасныг тус тус үндэслэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ, 52 дугаар зүйлийн 52.1-д Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 52.1.14-д энэ хуулийн 14.5-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх гэж тус тус заасан байна.

Шүүх Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны У*** тоот дүгнэлтийг хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, тус У*** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул С****** *** 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүх улсын байцаагчийн 2021 оны У*** тоот дүгнэлтийг хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тул уг У*** тоот дүгнэлтийг үндэслэн гарсан С****** *** 2021 оны *** дугаар тушаал мөн хууль зүйн үндэслэлтэй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дүгээр зүйлийн 521.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус  баримтлан Монгол Улсын Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С******-д тус тус холбогдуулан гаргасан С****** *** 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай *** дугаар тушаалын Э*** ********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С******-гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хяналт шалгалтын тухай №У*** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий Э*** ********** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э*** ********** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ