Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын д холбогдох эрүүгийн 360000000 дугаартай, 178/24/04/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын  Цагаанбургас багт оршин суух, урьд

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн он дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн,

- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн жил сар хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг жил сар хоногийн хорих ял,

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан жил сар хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн жил сар 15 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт жил 07 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, аймгийн сум дахь сум дундын шүүхийн оны дүгээр сарын -ний өдрийн 9 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар эдлээгүй үлдсэн жил сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан жил сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн нийт жил сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн, ******* овогт *******ын , регистрийн дугаар: ПД9410.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 20 оны дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Э. албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эсэргүүцэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                              Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1.гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-р хуудас),

1.2  ******* аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч ийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 3-р хуудас),

1.3 Согтолтыг тодорхойлох тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

1.4 Хохирогч ийн өгсөн... “Би өчигдөр буюу 20 оны дугаар сарын 21-ний өдрийн орой 21:00 цагт хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч хамт гудамж талбай олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 21:10 цагийн үед зөрчлийн холбогдогч аас мэдүүлэг авахаар хэсгийн цагдаагийн байранд авч ирсэн. Тэгээд би мэдүүлэг авч байх хооронд би гарч бие засаж байх явцад хэсгийн байрны ар талд  гудамжинд хүмүүс чанга чанга ярилцах чимээ гарсан. Тэгээд дээшээ гараад зогсож байсан чинь дэлгүүрүүд хаалгаа хаагаад хэсгийн байрны ар талбайн нарийн гудамжаар хүмүүс маргалдаад  гараад ирсэн. Тэгээд тухайн хүмүүсийн яриаг чагнаад зогсож байсан чинь *******  “чаддаг юм бол цагдаагаа дуудчих тэр намайг яадаг юм бэ” гэж нэг хүнрүү хандаад хэлээд байсан. Тэгээд би яваад очиход ******* нэг цэнхэр өнгийн машин налаад гэдэг эмэгтэйтэй хамт зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад ******* “чи намайг ялтан болохоор тусдаа харьцаад байна уу” гээд надруу дайрсан. Тухайн үед би *******д “та цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэх  үүрэгтэй” гэж хэлсэн. Тэгсэн би чадахгүй, чи намайг мэдэх юмуу гээд миний дээд уруул хэсэгт дээлнийхээ нударгаар нэг удаа цохисон. Тэнгэнүүт нь би сугадаж мушгиад биеийн хүч хэрэглэж цагдаагийн байранд авч ирсэн. Тэгээд согтолтыг тодорхойлох гэсэн боловч би үлээхгүй гээд үлээгээгүй. Тэгээд зугтахаар нь бид хоёр араас нь гараад дээд хөндлөн замаас очиж саатуулаад аймгийн цагдаагийн газрын ерөнхий жижүүрт мэдэгдээд тухайн иргэнийг аймгийн төвд авч ирсэн” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

1.5 Гэрч өгсөн ... Өчигдөр би цагдаагийнхаа хамт сумын төвийн гудамж, талбайд олон нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байгаад “Баруун нуруу” гэх дэлгүүрийн эзэн ыг дуудаад мэдүүлэг авсан. Тухайн үед цагдаа  нь *******г дагуулаад ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад У.Ууганцоожоос “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед миний уруул хэсэгт нэг удаа цохиод цус гарлаа гэж хэлсэн. Би түүнийг нь харсан. Тухайн иргэний согтолтыг тодорхойлох гэтэл шалгуулаагүй. Тэгээд гараад зугтахаар нь бид хоёр араас нь гарч барьж аваад хэсгийн байранд буцааж авч ирээд аймгийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрт мэдэгдэж аймагт авчраад саатуулсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн - дугаар хуудас),

1.6 Гэрч ийн өгсөн ... 20 оны дугаар сарын 21-ний орой сумын багт байх манай караокены урд хүмүүс маргалдаад байхаар нь галын өрөөнөөс гараад ирсэн чинь хэсгийн цагдаа ирсэн хууль ёсны шаардлага тавьж байсан. Намайг яваад очиход ******* Э. цохиод авсан. Тэгээд гарыг нь мушгиад цагдаагийн байрлуу аваад явсан. Гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 56 дугаар хуудас),

1.7 Гэрч ийн  өгсөн ... 20 оны дугаар сарын 21-ний орой сумын багт байх манай караокены урд хүмүүс маргалдаад байхаар нь гарсан. Тэгтэл хэсгийн цагдаа ирсэн “та архи уусан байна одоо харьж амар” гэж хэлж байсан. Тэгтэл ******* Э. цохиод авсан. Тэгээд *******г доороо хийгээд дараад босгож  ирээд цагдаагийн байрлуу авч явсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -, 54 дүгээр хуудас),

1.8 Гэрч Д.ын  өгсөн ... 20 оны дугаар сарын 21-ний орой сумын багт байх ахынхаа караокены галыг түлчихээд гараад ирэхэд хүмүүс маргалдаж байсан. Энд юу болоод байна гээд ах ийн эхнэр ээс асуухад хэсгийн цагдаа *******д “гудамж талбайд биеэ соёлтой авч явна шүү” гэж хэлж шаардлага тавьсан. Цагдаа нь гудамж талбайд биеэ зөв авч яваарай харьж амар гээд шаардлага тавихад ******* нь баруун гараараа цагдаагийн нүүрэн дундуур нь цохиод авсан. Тэгээд удалгүй цагдаа *******г аваад хэсгийн байрлуу  явсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-, 58 дугаар хуудас),

1.9 ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 20 оны сарын -ны өдрийн дугаартай... ийн биед гэмтэл учирсан байна. ийн биед дээд уруулын дотор зүүн хэсгийн салстад бүдэг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ийн биед учирсан дээрх гэмтэл нь 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ийн биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас)

1.10 Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн...Надад цагдаагийн алба хаагчийн биед халдах ямар нэгэн шалтгаан байхгүй. Би согтуу байсан учир болсон явдлыг санахгүй байна. Хэрэг болсоны дараа би тухайн газарт байсан хүмүүсээс болсон явдлын талаар асуухад би тэр би өөр нэг согтуу хүнтэй маргалдаж байтал ирээд бид хоёрт зэрэг шаардлага тавихаар нь намайг уурлаж энэ үйлдлийг гаргасан гэсэн” ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас)

1. ******* аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн алба хаагчдын ажлын томилгоо (хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас) А-659 дугаартай цагдаагийн албан хаагчийн үнэмлэх (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

              2.Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл:

2.1 Шүүгдэгч *******г 20 оны дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт нартай “чаддаг юм бол цагдаагаа дуудчих “ гэж маргалдаж байх явцад нь  тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Э. очиход нь “чи намайг ялтан болохоор ондоо харьцаад байна уу” гэж  нүүр хэсэгт гараараа цохиж, дээд уруулын дотор зүүн хэсгийн салстад бүдэг зулгаралт гэмтэл  учруулсан   хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2.2 Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг нь хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлага, түүнийг эсэргүүцсэн хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаардана. Эрүүгийн хуульд хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулж хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг нь

2.3 Нэгдүгээрт: хууль сахиулагч албан үүргээ биелүүлэхдээ хуулиар хүлээлгэсэн эрх, үүргээ буюу хууль ёсны шаардлагыг тавьсан /Цагдаагийн албаны болон бусад хууль, журамд заасан/ байх,

2.4 Хоёрдугаарт: хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхитэй үйлдэл байхаар тодорхойлогддог бөгөөд дээрх үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг.

2.5 Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн үйл баримтыг дүгнэж үзэхэд нь хууль сахиулагч цагдаагийн ахлагч Э. шаардлага тавихаар очиход нь “ чи намайг ялтан болохоор ондоо харьцаад байна уу” гэж уурлан хууль сахиулагчийн гүүрэн тус газарт нь гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... дээд уруулын дотор зүүн хэсгийн салстад бүдэг зулгаралт... бүхий  гэмтэл  учруулсан  нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн...” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

2.6 Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                      3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

3.1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

3.4 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ”Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Эхнэр жирэмсэн, бага насны ихэр 2 хүүхдүүдийн хамт амьдардаг,” гэх мэдүүлэг,

3.5 Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд: “Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг өгснийг тус тус дурдах нь зүйтэй.

3.6.Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 100 дугаар хуудас),

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дугаар сарын -ний өдрийн 22/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

 ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын 10-ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

Шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 99 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 98-р хуудас),

Гэрч С.гийнМиний төрсөн ах С. нь ******* аймгийн Жаргалант сумын жилийн 2 дугаар дунд сургуулийг төгссөн. ******* аймгийн суманд эхнэр болон 2 ихэр хүүхдийнхэ хамт амьдардаг. Зан харилцааны хувьд даруухан, элдэв муу зангүй, хааяа найз нөхөдтэйгээ хамт архи уудаг, тамхи хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166 дугаар хуудас),  гэрч М.ийнМиний хүү С. нь онд төрсөн. Эцэг эхээс 4-үүлээ. ******* аймгийн Жаргалант сумын жилийн 2 дугаар дунд сургуулийг төгссөн. ******* аймгийн суманд эхнэр болон 2 ихэр хүүхдийнхээ хамт амьдардаг. жилийн сургуулиа төгсөөд Аварга дэд сургуульд ороод 2 жил сурч байгаад төгсөж чадаагүй. Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй. Өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй. Эхнэр нь сумынхаа сургуульд нийгмийн ажилтан бичиг хэрэг хийдэг. Зан харилцааны хувьд даруухан, элдэв муу зангүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

3.7.Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эхнэр 0-3 насны 2 ихэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “бусдад төлөх хохирол төлбөргүй” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

3.8.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 13 сар 7 хоногийн  зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх  хорих ялыг 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож,  шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлт  гаргасан.

3.9.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт “Эхнэр жирэмсэн, 0-3 насны 2 ихэр хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, надад хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай тайлбар,

3.10.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн хувьд 4 дэх удаагаа шүүхээр шийтгүүлсэн боловч хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, эхнэр нь ажил эрхэлдэг, бага насны хоёр ихэр хүүхдээ хардаг, өөрөө улиралын чанартай ажил эрхэлдэг зэргийг харгалзан  эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорьж шийтгэхээс илүүтэйгээр гэр бүлийн хүрээнд нь байлгаж, нийгэмшүүлэхэд нь анхаарч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг  гаргасан байна.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал өөрөөр хэлбэл бага насны хоёр хүүхдээ асардаг, эхнэр нь жирэмсэн зэрэг хувийн байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.  

3.. Шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг (нэг) жилийн хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дугаар сарын -ний өдрийн 22/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил сар 6 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  2700000 / хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох  ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв. 

3.13.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах нөхөн төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч *******д ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан жил сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ тогтоолоор оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2700000 /хоёр сая долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг (нэг) жилийн хугацаанд  сар бүр хувь  тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

5. Эрүүгийн 360000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол, хор уршиггүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба  шүүгдэгчид  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА