| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2021/01047/И |
| Дугаар | 184/ШШ2021/01264 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2021/01264
| 2021 оны өдөр | 05 сар 31 р 184/ШШ2021/01264 |
МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******
*******онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД: /. *******аяг: *******онгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот
*******ариуцагч: ******* овогт ******* /РД: /. *******онгинохайрхан дүүрэг, дугаар хороо, ******* дугаар гудамж, тоот
Зээлийн гэрээний үүрэгт 1,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОР*******ОЙЛО******* нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2019 оны 4 дүгээр сарын 12-нд би оройгоор сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж сургууль төгсөж байгаа. Дипломоо авч чадахгүй болоод байна. 2,000,000 төгрөг зээлүүлээ ч гэж надад хэлсэн. Би *******-тай хамт ажилладаг байсан тул түүнийг дэмжиж туслаад 2,000,000 төгрөг зээлүүлсэн. Ингээд ******* 15 хувийн хүү төлөхөөр тохиролцож үндсэн төлбөрийг өгч чадахгүй бол хүүгээ төлнө гэж хэлээд авсан. Энэ хугацаанд хүүг нь зохих ёсоор төлсөн боловч үндсэн мөнгөнөөс 700,000 төгрөг өгөөгүй мөн дээр нь хүүгээ ч өгөхгүй болсон. Мөнгөө өгөхийг шаардаж утсаар нь залгахаар утсаа авахгүй эсвэл нөхөр нь утсыг нь авч чаддаг юм бол шүүхээр ороод аваарай гэх мэтээр доромжилдог. Иймд *******-ээс зээлийн гэрээний үндсэн төлбөр 700,000 төгрөг, хүү 1,170,000 төгрөг нийт 1,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
*******ариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь *******-г хариуцагчаар татаж 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 700,000 төгрөг, зээлийн хүү 1,170,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Энэхүү шаардлага нь дараах хууль зүйн үндэслэлээр үгүйсгэгдэж байна. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсч ******* нь *******д 2,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэх байсан боловч тухайн өдрөө 1 сарын хүү гэж 300,000 төгрөгийг суутгаж авсан байдаг. Үүнээс харахад ******* нь 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-ээс бодитойгоор зээлсэн үйл баримт байхгүй. Учир нь ******* нь 2,000,000 төгрөгийг зээлж аваад талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан хугацаанд үндсэн төлбөр болон хүүгийн хамт өгөх ёстой байсан боловч нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдрөө урьдчилж хүү тооцож суутгаж авсан байгаа юм. Зээлийн гэрээ байгуулсан өдрөө урьдчилж хүү суутгаж авах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс харахад Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу анз төлөхөөр харилцан тохиролцоогүй байна. Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ээс хуульд заасан журмын дагуу алданги шаардах эрхгүй. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д дансаар 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 2,690,500 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлээс харахад 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр зээлсэн нь тодорхой харагдаж байдаг. Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээ байгуулсан өдрөө 2,000,000 төгрөгийн 15 хувийн хүү болох 300,000 төгрөгийг суутгаж авсан. Тэгэхээр хариуцагч ******* нь үндсэн зээл болох 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой гэж харагдаж байна. Гэтэл ******* нь хариуцагч *******-г хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг нь ашиглаад зээлийн хүү гэх нэрийдлээр 690,500 төгрөгийг илүү авсан нь *******ын дипозит дансны хуулгаар нотлогдож байна. Иймд *******-ийн нэхэмжилж буй 1,870,000 төгрөгийг хариуцагч ******* нь төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
*******эрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭ*******ЛЭ******* нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,870,000 төгрөг /үндсэн зээлийн үлдэгдэл 700,000 төгрөг, хүү 1,170,000 төгрөг/ гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зээлийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ үндсэн зээл, гэрээгээр тохиролцсон хүүг хариуцагч бүрэн төлөөгүй гэж, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид 2,000,000 төгрөг бус 1,700,000 төгрөг /нэг сарын хүү 300,000 төгрөгийг суутган авсан/ бэлнээр хүлээлгэн өгсөн тухайд талууд маргаагүй, мөн хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээл болон хүүнд нийт 2,690,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь нэхэмжлэгч *******-н *******аан банк дахь , хариуцагч *******-н ******* банк дахь*******, *******аан банк дахь тоот дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 15, 20, 34/
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь зохигчид зээлийн гэрээний хугацааг 1 сар байхаар тохирч, нэхэмжлэгч хүүг урьдчилан авсан ба уг гэрээг тухайн нөхцөлөөр сунгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч гэрээний ар талд бичсэн “...хүү төлнө” гэх агуулгатай бичвэрийг үндэслэн хүү тооцон нэхэмжилсэн гэж тайлбарласан ч энэхүү баримт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх шаардлагыг хангаагүй, талууд гарын үсэг зураагүй, тэдний хүсэл зориг гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дууссан байна.
Иймд хариуцагч *******-ээс 1,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТОО******* нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-ээс 1,870,000 /нэг сая найман зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 46,132 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТ*******Ү*******