| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/59 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.*******, хохирогч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ээмдээ овогт *******ын *******д холбогдох 178//0058/Э индекстэй эрүүгийн дугаартай хэргийг оны 02 дугаар сарын 20- ны өдөр хүлээн авч, оны 03 дугаар сарын - ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ээмдээ овогт *******ын *******, оны дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд бодовсролтой, мэргэжилгүй, нарийн боовны цехэд шарагчаар ажилладаг, ам бүл-тав, нөхөр хүүхдүүдийн хамт ******* аймгийн Жаргалант сумын багийн 8 дугаар гудамж 02 тоотод оршин суух, сарын орлого-800000 төгрөг, толгой мал, гэр нэгийн хөрөнгөтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ПЮ8900.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ээмдээ овогт *******ын ******* нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн хоёр давхарт худалдаа эрхэлдэг Н.*******ыг гэр бүлийн хардалтын улмаас үл ялих зүйлээр шалтаглан түүний зүүн шанаа, чих хэсэгт нь гараараа цохиж, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, үрэвсэл бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Хохирогч Н.*******ын цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 2 дахь тал),
1.2 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.*******ын өгсөн ... Би “Их буян” худалдааны төвийн 2 давхарын 79 тоотод бэлэн хувцас зардаг. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр лангуун дээрээ сууж байтал үл таних эмэгтэй хүн хүрч ирээд миний зүүн талын шанаа хэсэгт гараараа хүчтэй алгадсан. Би хэсэг хугацаанд шоконд ороод сууж байтал нөгөө эмэгтэй намайг нөхөртэй явалдаж “******* сум руу явсан ” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би босож очоод нөгөө эмэгтэйг барьж аваад хоёр удаа алгадаж, өөрийнхөө лангуун дээр байлгаж байгаад цагдаа дуудсан. Цагдаагийн газарт ирээд миний уур гараад “ за за больё” гээд ажил дээрээ очсон. Нөгөө эмэгтэй уучлалт гуйгаад миний араас ирсэн. Чи надад сэтгэл санааны хохирол 200000 төгрөг аваад ир гэхэд яваад удалгүй надад 200000 төгрөг авчирж өгсөн. Би буцаагаад 20000 төгрөгийг нь өгөөд хүүхдүүдээ чихэр жимс авч өгөөрэй гээд явуулсан. Түүнээс хойш миний толгой болон зүүн чихээр хатгуулдаж өвдөөд байхаар нь -д очиж үзүүлэхэд миний зүүн чихний хэнгэрэг цоорсон, цоорлын хэмжээ том, хагалгааны заалттай гэж гарахаар нь цагдаагийн газарт гомдол гаргасан. Тухайн үед миний хажууд зогсдог Н. гэх эмэгтэй миний дэргэд байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон тул хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тухайн үед би өвчин намдаах лаа , эм тариа зэргийг хэрэглэсэн. Цаашдаа Улаанбаатар хот явж хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орно. эмийн сангаас авсан дархлаа дэмжих лааны үнэ -1700 төгрөг, биеийн хор гадагшуулах наалт -0000 төгрөг нийт 321700 төгрөгний зардал гарсан. Цаашид Улаанбаатар хотод хэнгэрэгэн хальс нөхүүлэх эмчилгээнд орох зардлаа нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 56-57 дахь тал),
1.3 Гэрч Н.гийн өгсөн " ... Н.******* гэх эмэгтэйг танина. Бид хоёр “” худалдааны төв дээр лангуу ажиллуулдаг. 2023 оны 12 дугаар сарын сүүлээр байсан байх. Н.******* бид хоёр сууж байхад нэг ирээд Н.*******ыг хүчтэй алгадаж авснаас болоод тэр хоёр хооронд хэрүүл маргаан болсон. Би биенээ цохиж чирэлцээд байхаар нь би очиж салгасан. Тэгсэн тэр эмэгтэй Н.*******ыг нөхөртэйгээ явалддаг гээд байсан. Би “эгчийн дүү чи хүн андуурч байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэг эмэгтэй нэг л удаа хүчтэй алгадсан. Урьд нь чих өвдсөн талаар хэлж байгаагүй. Харин харшилтай гэж байсан. Цагдаа руу явж ирсэний дараа тэр эмэгтэй хүн андуурсан талаараа тэнд байсан хүмүүст ярьж байсан... гэх (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
1.4 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, ******* аймаг дахь н шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.гийн оны дүгээр сарын - ны өдрийн дугаартай "... 1.Н.*******ын биед гэмтэл учирсан байна. 2.Н.*******ын зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. 4. Н.*******ын биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 8.36.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18- дэх тал),
1.5 Шүүгдэгч Н.*******ын яллагдагчаар өгсөн... Тухайн өдөр манай нөхөр Б.ийн найз над руу утсаар холбогдож “ танай нөхөр чинь нэг хүүхэнтэй явалддаг, тэр нь “” захын хүний бараан дээр суудаг, нэрийг нь гэдэг” гэж хэлсэн. Би “” захын хоёр давхарт гараад хэдэн хүмүүс сууж байхаар нь “ гэх эмэгтэй байна уу” гэхэд үл таних эмэгтэй “би байна” гэсэн. Тухайн үед миний уур хүрсэн байсан болохоор шууд очоод тэр эмэгтэйг нэг удаа алгадаж аваад “ чи миний нөхөртэй явалддаг, ямар балиар бэ” гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй босож ирээд намайг үсдэж унагааж, миний дээрээс дэвсэж зодож байхад тэнд байсан хүмүүс салгасан. Дараа нь тэр эмэгтэй цагдаа руу дуудлага өгөөд бид хоёр цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирсний дараа тэр эмэгтэй намайг “” дээр очоод эндүүрэл гарсан байна гэж хэлээд өгөөч гэхээр нь би араас нь очиж уучлалт гуйсан. Тэгээд ажил дээрээ очоод байж байтал тэр эмэгтэй над руу залгаад “ хоёр зуун мянган төгрөг өгчих тэгвэл ямар нэгэн гомдол санал байхгүй” гэхээр нь тэр эмэгтэйд 200000 төгрөг аваачиж өгөхөд надад 20000 төгрөг өгөөд хүүхдүүддээ чихэр авч өгөөрэй гэсэн. Тэгээд бид хоёр учраа олоод салсан. Тэгтэл арван хэд хоногийн дараа Н.******* гэгч эмэгтэй над руу залгаад “ манай нөхөр буруугаар ойлгоод байна. Чи нөхөртэй ирж уулзаад болсон асуудлын талаар хэлээд өгөөч “ гэхээр нь нөхөрөө дагуулаад Н.******* эгчтэй уулзсан. Тэгтэл толгой өвдөөд байхаар эмнэлэгт очиж үзүүлэхэд чихний хэнгэрэг цоорсон байна, хуулийн дагуу шалгуулна. Манай нөхөр чихнээс болоод буруугаар ойлгоод байна “ гэхээр нь хоёр гурав хоногийн дараа нөхөртэй нь очиж уулзаад болсон явдлын талаар хэлсэн. Би н гараараа түүний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Н.******* нь намайг үсдэж газар унагаад нэлээн хэдэн удаа цохиж, өшиглөсөн. Түүний дараа миний толгой хэд хоног хүчтэй өвдсөн. Би гээд боорцогны үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байгаа ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал)
1.6 Ээмдээ овогт *******ын ******* /ПЗ8900/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал)
1.7 Гэрч Б.ийн өгсөн... Би Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн талаар мэдэхгүй. Зөвхөн хувийн байдлын талаар мэдүүлэг өгнө. Бид 25 онд гэр бүлээ батлуулсан, 4-12 насны гурван хүүхэдтэй. Манай эхнэр даруухан зантай, ажилсаг, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манайх таван ханатай гэртэй, ээжийнхээ хашаанд амьдардаг. Би өөрөө улирлын чанартай ажил хийдэг. Манай эхнэр энд тэнд ажил хийгээд бор зүрхээрээ амьдарч байгаа ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),
1.8 гэрч Б.гийн өгсөн... Н.******* нь манай дүү болох Б.ийн эхнэр. Дуугүй даруухан зантай, ээж дүү нарын хамт суманд амьдарч байгаад манай дүүтэй гэр бүл болсон. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Одоогийн байдлаар “Ёохор” боовны цехэд ажиллаж байгаа. Нөхөр, гурван хүүхдийн хамт гэрт амьдардаг. Манай ээжийн хашаанд амьдарч байгаа ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),
1.9 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн... Буруу зүйл хийсэн миний буруу. Манай нөхрийн найз нь танай нөхөр тийм хүнтэй явалддаг гэхээр нь би энэ хүнийг андуураад очиж зодсон байна лээ. Одоо нөхөртэйгээ хэвийн харилцаатай байгаа. Миний буруу хүн андуурсан байсан ... гэх мэдүүлэг,
1.10 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.*******ын өгсөн... Би яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна. Би 7 дугаар сард харшил хөдлөх учраас тэрнээс өмнө яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна. Хохиролд нийт 5,700 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэмэхжилнэ. Өөр ямар нэгэн хэлэх зүйл алга байна... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч Ээмдээ овогт *******ын ******* нь 2023 оны 12 дугаар сарын 27- ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Буян” худалдааны төвийн хоёр давхарын бэлэн хувцасын худалдаа эрхэлдэг Н.*******ыг өөрийн нөхөртэйгээ хамт хөдөө явсан гэх шалтгаанаар хардаж зүүн хацарт нь гараараа цохиж, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Хохирогч Н.*******ын биед учирсан ... зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 8.36.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлдөг болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, ******* аймаг дахь н шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.гийн оны дүгээр сарын - ны өдрийн дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.
3. Шүүгдэгч Н.******* нь Н.*******ын хацарт гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч Н.******* нь хохирогч Н.*******ын зүүн хацарт гараараа цохиж, түүний биед ...зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт ... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Н.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
5. Мөн шүүгдэгч Н.******* болон түүний өмгөөлөгч нарын хувьд хэргийн үйл баримт,хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
6. Иймд шүүгдэгч Н.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
7. Шүүгдэгч нь аливаа зүйлийг нягталдаггүй, гэр бүлдээ итгэдэггүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч Н.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь хэргийн 59 дүгээр хуудас дахь Ээмдээ овогт *******ын ******* /ПЗ8900/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас, гэрч Б.ийн өгсөн... Би Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн талаар мэдэхгүй. Зөвхөн хувийн байдлын талаар мэдүүлэг өгнө. Бид 25 онд гэр бүлээ батлуулсан, 4-12 насны гурван хүүхэдтэй. Манай эхнэр даруухан зантай, ажилсаг, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манайх таван ханатай гэртэй ээжийнхээ хашаанд амьдардаг. Би өөрөө улирлын чанартай ажил хийдэг. Манай эхнэр энд тэнд ажил хийгээд бор зүрхээрээ амьдарч байгаа ... гэх мэдүүлэг, Б.гийн өгсөн... Н.******* нь манай дүү болох Б.ийн эхнэр. Дуугүй даруухан зантай, ээж дүү нарын хамт суманд амьдарч байгаад манай дүүтэй гэр бүл болсон. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Одоогийн байдлаар боовны цехэд ажиллаж байгаа. Нөхөр, гурван хүүхдийн хамт гэрт амьдардаг. Манай ээжийн хашаанд амьдарч байгаа ... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
6.Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогчид учирсан хор уршигт тооцож, 321700 төгрөг төлсөн , мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 200000 төгрөг нийт 5700 төгрөг төлсөн нь байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 –д заасан ... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршгийг арилгасан, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн ... гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
7.Шүүгдэгч Н.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид учирсан хор уршигт 5700 төгрөг төлсөн, өрхийн орлого 800000 төгрөг, хөдөлмөр эрхэлдэг, аминдаа толгой малтай зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 –д заасан ... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршгийг арилгасан, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн ... гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчаас зургаан зуун нэгжтнй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино… гэх журмыг шүүгдэгч Н.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн санал болгосон 600000 төгрөгөөр торгох ялыг багасгаж 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Шүүгдэгч Н.******* нь хэдийгээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ... гэх эрүүгийн хариуцлагын хэмжээний дотор зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.******* нь шүүгдэгч Н.******* нь хор уршигт тооцож 5700 төгрөг төлсөн, цаашид чихний хэнгэрэг нөхөх эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ... гэх хүсэлт гаргаж байх тул шүүгдэгч нь хохирогчид хор уршигт тооцож, 5700 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
2.Шүүгдэгч Н.*******д холбогдох эрүүгийн 2436000000033 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 5700 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
3.Шүүгдэгч Н.*******д шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ээмдээ овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ээмдээ овогт *******ын *******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2436000000033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5700 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Н.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Н.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА