Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2024/0057/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт суудаг, ам бүл-хоёр, эхнэрийн хамт ******* аймгийн сумын  ( ) *******хайрхан багийн тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар: ПЮ4970.                                 

                                Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн сумын  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг оношлогоо эмчилгээний  төвийн дэргэдэх “” төвийн 1 дүгээр давхарын коридорын сандал дээр байсан П.ын эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч 4.949.910 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...П.аас******* аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэмжих төвөөс гар утас алга боллоо” гэх гэмт хэргийн талаарх амаар гаргасан гомдол, мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 40 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дүгээр хуудас);

1.2 Хэргийн газрын үзлэг хийсэн ... “Уг хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт бүсийн оношлогоо эмчилгээний төвийн “” төвийн дотор нэг давхарын үүдэн хэсэгт байв. Уг дэмжих төвийн хаалга нь ертөнцийн зүгээр баруун зүгрүү харсан саарал өнгийн хүрээтэй шилэн хаалгатай байв. Уг хаалгаар дотогш ороход хаалгаар орон баруун гар талд угтах үйлчилгээ гэх бичиглэлтэй модон тек ширээ байв. Уг ширээний дээр компьютер, принтер бүртгэлийн дэвтэр зэрэг эд зүйлс байлаа. Уг ширээний цаана коридор байх ба уг коридорт хар өнгийн хоёр буйдан сандал зэрэгцүүлэн тавьсан байв. Алдагдсан гэх гар утсыг уг хар өнгийн сандал дээр тавиад үлдээгээд мартаж явсан талаар хохирогч П. хэлж байлаа. Уг алдагдсан гэх гар утас байсан газрыг кримналистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ц. үсэг, тоо тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Уг коридор хэсгээс цааш гарах зориулалттай шилэн хаалга байх бөгөөд уг хаалгаар цааш гарахад хүүхдийн үзлэгийн өрөө, үзлэгийн кабинет, өрөөнүүд байх бөгөөд уг өрөөнүүдийн гадна үзүүлэхээр дараалалд хүмүүс зогссон байлаа. Уг үзлэгийн өрөөнөөс цааш гадагш гарах зориулалттай саарал өнгийн төмөр хаалга байв. Уг коридор хэсэгт хар сандал руу туссан, харсан байх боломжтой хяналтын камерыг  тааз хэсэгт буулгасан байх бөгөөд уг эмнэлэгийн ажилтай IT инженер А.  нь хяналтын камеруудыг шүүж үзэхэд уг хяналтын камер нь холбогдоогүй, ажилладаггүй  байснаар үзлэгийг дуусгав” ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас),

1.3 Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан ...  *******гийн *******аас I phone 14 pro max маркийн гар утас ягаан шаргал өнгийн хавтастай, хавтасыг авч үзэхэд ягаан өнгийн ард талдаа хазсан алимны зурагтай, зүүн дээд буландаа 3 ширхэг гялгар саатай камертай байв. Гар утсыг асаах гэж баруун талын товчин дээр дарж үзэхэд асахгүй байв. Уг гар утсыг хураан авав” ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

1.4  Эд зүйлд үзлэг хийсэн ... “I phone 14 pro max маркийн гар утас ягаан шаргал өнгийн хавтастай, хавтасыг авч үзэхэд ягаан өнгийн ард талдаа хазсан алимны зурагтай, зүүн дээд буландаа 3 ширхэг гялгар саатай камертай байв. Гар утсыг асаах кодуудыг хийж ороход гар утасны дэлгэцэнд байсан бүх хэрэглээний программууд байхгүй байв. Утасны имей зодыг шалгаж үзэхэд EMEI1352632924085594, EMEI2 352632928158835 гэсэн кодтой, гадна талдаа ямар нэгэн сэв зураасгүй байв“ ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

1.5 Эд зүйл /баримт бичиг/, бусад баримт/-ыг хүлээлгэн өгсөн тухай ... Хэрэг бүртгэлтийн 24360000 дугаартай хэрэгт 2024 оны дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч хууль цаазын итгэмжит зөвлөх Э.ын № тоот дугаартай эд зүйл хураан авах зөвшөөрлөөр Н.*******аас  хураан авсан I phone 14 pro max маркийн гар утсыг хохирогч П.д хүлээлгэн өгөв” ... гэх тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

1.6 Хохирогч П.ын “...Миний бие ******* аймгийн оношлогоо эмчилгээний төвд хүүхэдтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байсан. 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 11:30 цагт манай нөхөр, охин   хоёр хоол авч ирж өгөхөөр ирчихлээ гэхээр нь гарсан. Тэгээд би өрөөнөөсөө утсаа аваад  гарч ирээд нөхөр охин хоёртойгоо  “” төвийн үүдний  баруун гар талын сандал  дээр сууж уулзсан. Тухайн сандал дээр утсаа тавьчихсан. Сандал дээр сууж байхад хажууд настай өвөө ирээд 10-15 минут орчим сууж байгаад явчихсан. Тэр өвөөг босоод явсаны дараа охиноо тэврээд хоолоо бариад өөрийнхөө өрөө лүү явсан. Дээшээ гараад утсаа байхгүй болохоор нь доошоо буугаад хайсан байхгүй байсан. Утсаа хайгаад залгаж үзтэл дуудаж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),

1.7 Гэрч Д.Мөнхжаргалын ... “Би Улаанбаатар хотод амьдардаг. Манай охин гар утсаа гээчихсэн байна гээд эгчтэй яриад байж байтал эгч “манай нөхөр нэг утас олж авсан тэрийг авах юмуу” гэхээр нь тэгье гээд автобусаар авахуулсан. Тэгээд гар утсыг асаахад нэг мессеж ирсэн. Тэр мессежийг нь уншихад гар утас олж авсан хүнд нэг сая төгрөгний шагналтай гэж бичсэн байсан. Тэгээд эзэн лүү нь залгаж хэлээд ******* аймаг руу ах руугаа явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

1.8 Шүүгдэгч Н.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн оношлогоо эмчилгээний төвийн дэмжих төв дээр эмчилгээ хийлгэхээр эхнэр Д.гийн хамт 10 цагийн үед очсон. Тэгээд би эмчилгээгээ хийлгэчихээд гарч ирээд дэмжих төвийн 1 дүгээр давхарт бага насны хүүхэдтэйгээ хамт сууж байсан эхнэр нөхөр бололтой хоёр хүний хажууд очиж хамт суусан. Тэгтэл миний хажууд сандал дээр гар утас байхаар нь тухайн эрэгтэй, эмэгтэй 2 хүнээс “энэ та нарын утас мөн үү” гэж асуутал бид хоёрын утас бишээ гэхээр нь тухайн гар утсыг аваад эхнэрийнхээ эмчилгээ хийлгэж байсан өрөөний гадна очоод хүлээж байгаад гараад ирэхээр нь шууд гэрлүүгээ явсан. Замдаа эхнэр Д.д утас олж авсан талаараа хэлсэн. Тэгтэл миний гар утсыг манай эхнэр надад хэлэлгүй Улаанбаатар хотруу өөрийн дүү Д.Мөнхжаргалдаа өгч явуулсан байсан” гэх мэдүүлгээр зэрэг хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.******* нь хохирогч П.ын I phone 14 pro max  маркийн гар утсыг хамт сууж байх үедээ авч, эхнэрийн дүү Д.Мөнхжаргал руу явуулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

1.9. ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний ХВЦ-24-009 дугаартай “...I phone 14 pro max маркийн гар утас-4949910 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас)-гаар хохирогч П.д 4949910 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

1.10 Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Н.******* нь  2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг оношлогоо эмчилгээний төвийн дэмжих төв дотроос I phone 14 pro max маркийн гар утсыг  хохирогчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр авч, хохирогч П.д 4.949910 төгрөгийн хохирол учруулсан  нь  хэрэгт авагдсан дээрхи баримтаар   тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Н.******* нь хохирогч П.ын I phone 14 pro max маркийн 4949910 төгрөгний үнэ бүхий  гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид нийт 4.949910 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан  нь хулгайлах гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.  

2.2. Шүүгдэгч Н.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

                                   Эрүүгийн хариуцлагын талаар:

2. Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.2. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), гэрч Д.гийн ... “Миний нөхөр Н.******* нь онд ******* аймгийн суманд төрсөн. Одоо настай, эцэг эхээс 3-уулаа, онуудад цэргийн алба хаасан. Бид хоёр 1973 онд гэр бүл болсон. ******* аймгийн холбооны газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ...   хохирогчид учирсан хохирол болох гар  утсыг бодит байдлаар буцаан өгснөөр ...  “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 4949910 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан ба үүнийг учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хамааруулан үзнэ.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан... зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлт

    Шүүгдэгчийн өмгөөлөгч:  Шүүгдэгч Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, өндөр настай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт  тус тус гаргасан болно. 

3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт   “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл  хэсэг, заалтад заасан хорих ялыг  оногдуулахгүйгээр таван жил хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтооно...   гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  хүнд хоёр зуун дөчин цагаас долоон хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх , эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо бодит байдлаар төлсөн, настай  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.2. Мөн шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух, газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Н.*******т  хүлээлгэж, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэх журмыг шүүгдэгч Н.*******т  мэдэгдэж , шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн  шийдвэр болон  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

4. Хохирогч П.ын “...Би өөрийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан учраас одоо надад ямар нэгэн санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), прокурорын эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 20 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар хохирогч нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хор уршиг учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хор уршиггүй гэж үзнэ.

5. Шүүгдэгч Н.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах  ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******т “оршин суух, газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах” журмыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгчид өмнө авсан  хувийн баталгаа гаргах таслан сэригйлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.  

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ЦЭЦЭГМАА