| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0074/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/80 |
| Огноо | 2024-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн дугаартай 178/2024/0074/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, , мэргэжилтэй, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******, регистрийн дугаар ПЭ90**************11.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч овогт ******* нь 2024 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зоогийн газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “үйлчилгээний цаг сунгаагүй” гэх шалтгаанаар зоогийн газрын зохицуулагч Н.ийн нүүрэн тус газарт санхүүгийн гүйлгээ хийх зориулалттай пос машинаар цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд эгнээний зүүн 2-р /22/ шүдний хугарал, мөн дээд эгнээний зүүн 1, 3-р /11, 12/ шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Яллагдагч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зоогийн газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “үйлчилгээний цаг сунгаагүй” гэх шалтгаанаар зоогийн газрын зохицуулагч Н.ийн нүүрэн тус газарт санхүүгийн гүйлгээ хийх зориулалттай пос машинаар цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд эгнээний зүүн 2-р /22/ шүдний хугарал, мөн дээд эгнээний зүүн 1, 3-р /11, 12/ шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал), хохирогч Н.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал), ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.гийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 254 дугаартай ... Н.ийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд эгнээний зүүн 2-р /22/ шүдний хугарал, мөн дээд эгнээний зүүн 1, 3-р /11, 12/ шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 11.51.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. Н.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна”... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 43-45 дахь тал), яллагдагч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 2-4 дэх тал), яллагдагч Э.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос яллагдагч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хор уршгийн төлбөрт хохирогчид 2200000 төгрөг төлж, цаашид нөхөн төлөх хор уршиггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4- т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгч Э.*******д оногдуулах 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******д тайлбарлан ирүүлжээ.
Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 24360000000087 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, хохирогч Н. нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 2436000000087 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2200000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч Э.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА