| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/87 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******, хохирогч Ж.*******, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******өд холбогдох 178/24/0058/Э индекстэй эрүүгийн дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа уурхайд том тэрэг барьдаг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн сумын багт оршин суудаг, өрхийн орлого-3-4 ая төгрөг, урьд ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, мөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэж байсан, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар: ОЙ8939.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******гийн ******* нь оны дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт хохирогч Ж.*******тэй гээгдүүлсэн гар утас өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь доод уруулын дотор салст болон гадна доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Хохирогч Ж.*******ийн цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 1 дэх тал),
1.2 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.*******ийн өгсөн ... Би оны дүгээр сарын 17-ны өдөр найзынхаа танил айлд очиж архи уусан. Тэнд идэж ууж байгаад гэртээ хариад амарч байтал 16 цагийн үед гэрийн гадна нэг залуу ирээд “миний гар утас чи авсан уу” гэхээр нь “би утас авч ирээгүй” гээд явуулчихаад араас нь “аваагүй талаараа хэлэх” гэж очиход тэр айлд байсан хүмүүс архи задалсан ууж байсан. Тэгээд сууж байтал тэнд байсан 2 залуу “чи авч яваад өөр газар орхиод ирсэн байлгүй” гэсэн. Тэгэхэд Н.******* гэдэг залуу нь эхлээд цохихоор нь би өөрийгөө хамгаалах гээд түлхсэн. Тэгтэл араас нь Д. намайг нилээд хэд хэдэн удаа цохихоор нь би зугтаж гараад цагдаа дуудсан”... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
1.3 Ж.*******ийн... 3,07 хувийн согтолттойг тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),
1.4 Н.*******ийн” ... 1.68 хувийн согтолттойг тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),
1.5 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, ******* аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээч эмч Б.гийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай "... 1.Ж.*******ийн доод уруулын дотор салст болон гадна доод хэсэгт тус бүр шарх, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны зүүн хэсгийн хуйх болон цээжний зүүн хэсэгт тус бүр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Э.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ж.*******ийн доод уруулын дотор салст болон гадна доод хэсэгт тус бүр шарх, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны зүүн хэсгийн хуйх болон цээжний зүүн хэсэгт тус бүр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
1.6 Хохирогч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Миний бие оны сарын 17-ны өдөр найз тай хамт цэргийн ангийн ойролцоо нэг айлд очиход / *******/ нэг залуутай хамт архи уусан байдалтай байсан. Тэгээд бид нар / *******/ гэх хүний машинтай дэлгүүр ороод архи аваад буцаад нөгөө айлдаа очиж архиа уучихаад би гэртээ хүргүүлсэн. Тэгээд би амбаартаа ороод хэвтэж байсан чинь хэсэг хугацааны дараа Н.******* хашаан дээгүүр давж орж ирэхээр нь манай аав ээж хоёр “яаж байгаа юм бэ” гээд асуусан чинь “миний утас алга байна асуух гэж ирлээ” гэхээр нь манай хүүхэд утас авчраагүй гэж хэлээд манай ээж гаргаад машинд нь суулгаад явуулсан байсан. Тэгээд би босоод дэлгүүр ороод тамхи аваад гэртээ ирэхэд эхнэр “хүний утас авсан юмуу” гэхээр нь “аваагүй” гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад такси бариад нөгөө айлд буцаад очиход / *******/ Д. хоёр архи ууж байсан. Тэгээд би “утас аваагүй” гэдгээ хэлээд гарах гэтэл / *******/ босож ирээд “миний утас хаана байна” гээд миний нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тэгтэл Д. босож ирээд “чи утас авсан биздээ” гээд миний нүүр хэсэгрүү 2 удаа цохисон. Тухайн үед би тэр айлд утсаа унагаагаад зугтааж гараад цагдаа дуудсан” Намайг цохисон хүнийг Н.******* гэдэг юм билээ. Би гомдолтой байгаа ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 37 дахь тал),
1.7 Гэрч Д.ын мөрдөн шалах ажиллагаанд өгсөн ... Тухайн өдөр би цэргийн ангийн ар талд байдаг ахынд байсан. Тэгтэл , Ж.******* 2 гаднаас ирэхдээ “малгай байна уу”гээд нэг шил архи тамхи аваад ирсэн. Тэгээд нөгөө архинаас ууж байхад Ж.******* тэнд байсан хүмүүстэй маргалдаад байсан. Н.******* Ж.*******ийг хүргэж өгнөө гээд машинтайгаа гараад хүргэж өгчихөөд эргээд ирсэн. Тэгээд ирэхдээ “утас хаана байна” гээд орж ирсэн. Мөн удалгүй Ж.******* нэг лааз пиво бариад ирсэн. Тэгээд Н.*******тэй маргалдсан. Н.******* түүнийг орон дээр дарж аваад нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Ж.******* нь хоолны шкафнаас ногоон иштэй хутга аваад ирэхээр нь би “хүн аллаа шүү дээ” гээд хөлрүү нь өшиглөхөд хаяад гараад зугтаасан. Мөн удалгүй цагдаа нар дагуулаад ороод ирсэн” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
1.8 Гэрч Б.ын мөрдөн шалг ах ажиллагаанд өгсөн ... оны сарын 17-ны өдөр би гадуур явж байгаад ахынд Ж.*******тэй хамт орсон. Тэдний гэрт ах, Д., Н.******* нар байсан. Тэгээд нэг шил архи хувааж уугаад сууж байтал Н.*******, Ж.Усны-эх хоёр урд нэгийгээ таньдаг болоод Н.******* хүргэж өгнө гээд гарч байсан. Хэсэг хугацааны дараа дахиад хоёулаа нэг шил архи бариад ороод ирсэн. Би түүнээс нь бага зэрэг ууж багаад би унтлаа гээд орон дээр гарч унтсан. Тэгээд орой сэрсэн чинь ах ганцаараа сууж байсан нөгөө хүмүүс хаашаа явсан бэ гэхэд цагдаа аваад явсан гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш уулзаагүй” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),
1.9 Шүүгдэгч Н.*******ийн яллагдагчаар өгсөн... оны дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд Д.той холбогдсон чинь “голын ард лагер дээр Б.ынд байна хүрээд ир” гэхээр нь очсон чинь тэнд 2 танихгүй залуу миний таньдгаас Д., Б., Н. гэх 3 залуу болон танихгүй 2 эмэгтэй, 2 эрэгтэй, мөн Ж.******* нар хамт байсан. Тэгээд очиход тэр хэд архи ууж байсан тэндээс нь би уугаагүй. Тэнд Ж.******* бас маргалдаад сууж байсан. Тэгтэл тэнд байсан танихгүй 2 залуугийн нэг нь Ж.*******ийг дуугүй бай гээд толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж байсан. Бид нар аймгийн төвд орж ирээд гэх айлд очоод би урьд шөнө нойргүй хоносон тул тэр айлд унтчихсан. Тэгээд өглөө нь сэрээд хэвтэж байтал Б. Ж.*******ийг дагуулаад ирсэн ба Ж.******* “миний малгай хаана байна урд нэг айлд очсон тэр айлд хаясан юм байлгүй” гээд сууж байгаад архи авчрахаар болоод нэг нь архинд яваад авчраад уусан. Тэгээд тэр архинаас Ж.******* уугаад сууж байхдаа тэнд байсан хүмүүстэй маргалдаад томроод байсан. Тухайн үед би Ж.*******ийг урд нь манай хөрш байсан гэдгийг мэдээгүй тэнд танилцаад мэдсэн. Тэгэхээр нь би “чи одоо хүнтэй битгий маргалд толгой тархи муутай дээрээс нь ах чинь нас барчихсан одоо ганцаараа байж хүн амьтантай битгий маргалд ах нь чамайг хүргээд өгье” гээд гэрт нь хүргэж өгөхөөр болоод аваад гараад явсан. Тэгээд гэрт нь хүргээд өгсөн чинь ээж нь миний өөдөөс “энэ хаана явж байж” гээд гараад ирсэн. Тэгэхээр нь “доор хүмүүстэй архи уугаад явж байсан байна би дөхүүлээд ирлээ” гэсэн чинь миний урдаас наадах чинь гадуур 3-4 хоног архи уугаад яваад байсан ашгүй аваад ирлээ гээд ойр зуурын юм яриад би буцаад явсан. Тэгээд би гэх айлд дахиж очоод хэсэг байж байгаад утсаа санаад “миний утас яасан билээ” гээд Д.оос асуусан чинь энд байхгүй байна чи утсаар яриад гарч байсан ш дээ” гэхээр нь машин дотор үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд замд утсаар ярьж байснаа санаад Ж.*******ийг андуураад аваад буучихсан юм шиг байна гэж бодоод Ж.*******ийнд буцаад очсон чинь хашааных нь хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь хаалгыг нь цохисон чинь онгойлгохгүй болохоор нь даваад орсон чинь ээж нь гараад ирсэн. Тэгэхээр нь “Ж.******* байна уу гэсэн чинь байхгүй амбаар дотор унтаж байна” гэсэн. Тэгээд амбаар луу нь орсон чинь модон орон дээр унтаж байсан. Би ээжид нь “Ж.******* миний гар утсыг андуураад аваад буучихсан юм шиг байна” гэж хэлээд цамцны халаасыг нь дараад үзтэл өөрийнх нь утас байсан. Ж.******* нэг лаазтай пиво барьчихсан орж ирэхээр нь “чи юутай ирсэн юм бэ” гэсэн чинь “такси барьж ирлээ” гэсэн. Тэр “би таныг утсыг аваагүй шүү” гээд байхаар нь “одоо наадахаа битгий ярь” гээд ууж байсан архинаас хийж өгөөд хамт уусан. Тэгээд тэр архи дуусаад над руу янз бүрийн үг хэлээд дайраад байсан. Тэнд байсан хүмүүсийг “ална шүү” гээд агсам тавиад байсан. Би “одоо боль” гэж зөндөө хэлсэн. Сүүлдээ зүгээр болохгүй дайраад байхаар нь би “чамайг дуугүй бай” гээд толгойны ар хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь Ж.******* босоод ирэхээр нь дахиад нэг алгадсан чинь орон дээр очоод суусан. Тэгээд би баганы хажуу талаар юм яриад санамсаргүй алхая гэтэл Ж.******* хэдийд шкафнаас очоод хутга авчихсан юм мэдэхгүй хутга авсан байсан. Тэгтэл Д. миний хажуу талаас “муу пизда хүн аллаа” гэхээр нь эргээд хартал хаалганы зүүн тал руу ногоон иштэй хутга бариад унасан. Тэгээд тэнд хутгаа хаячихаад гараад зугтаасан. Тэгтэл 1 цаг гаруй хугацааны дараа цагдаа нар дагуулаад ороод ирсэн. Түүний нүүр хэсэг нь цустай болоод ороод ирсэн. Тухайн үед гарч явахад нь хаалганы хажуу талд унасан хэсэгт ямар нэгэн цус болоогүй байсан. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал)
1.10 ******* ургийн овогт *******гийн ******* /ОЙ8939/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал)
1. ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар(хавтаст хэргийн 73-75 дахь тал)
1.12 ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 77-88 дахь тал)
1.13 Гэрч Г.ы өгсөн... Би Н.*******тэй ийн уурхайд том тэрэг барьж байгаад танилцсан. Түүнээс хойш найз нөхөд гэж явдаг. Н.******* нь төрсөн эхийн хамт ад байдаг, одоо ******* аймагт гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа гэж надад хэлсэн. 10 жилийн сургуулиа аймгийн суманд төгссөн, ах дүү гурвуулаа нэг эгч, нэг дүүтэй гэсэн” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),
1.14 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн өгсөн”... Би өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Бид нар архи ууж байгаад хоорондоо маргалдаад ийм байдалд хүрсэн” ... гэх мэдүүлэг,
1.10 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*******ийн өгсөн... надад ямар нэгэн санал гомдол хүсэлт байхгүй, Өөр ямар нэгэн хэлэх зүйл алга байна... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь хохирогч Ж.*******, гэрч Д. нарын хамт гэх айлд архи уусан. Ж.******* нь архи ууж байгаад агсам тавиад байсан тул түүнийг Н.******* гэрт хүргэж өгөөд буцаж ирээд өөрийн гар утсаа хайсан боловч байхгүй байсан. Энэ үед нь хохирогч Ж.******* нэг шил архи авч ирээд хамт ууцгааж байх үедээ шүүгдэгч Н.*******, хохирогч Ж.******* нар нь утас авсан, аваагүй гэж маргалдаж хохирогч Ж.*******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Хохирогч Ж.******* нь цагдаагийн газарт дуудлага өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Хохирогч Ж.*******ийн биед учирсан ... доод уруулын дотор салст болон гадна доод хэсэгт тус бүр шарх, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны зүүн хэсгийн хуйх болон цээжний зүүн хэсэгт тус бүр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, ******* аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.гийн оны дүгээр сарын - ны өдрийн дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.
3. Шүүгдэгч Н.******* нь Ж.*******ийн нүүр хэсэгт гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... доод уруулын дотор салст болон гадна доод хэсэгт тус бүр шарх, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны зүүн хэсгийн хуйх болон цээжний зүүн хэсэгт тус бүр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч Н.******* нь хохирогч Ж.*******ийн нүүр хэсэгт гараараа цохиж, түүний биед ... доод уруулын дотор салст болон гадна доод хэсэгт тус бүр шарх, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны зүүн хэсгийн хуйх болон цээжний зүүн хэсэгт тус бүр зөөлөн эдийн няцрал бүхий ... хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Н.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
5. Мөн шүүгдэгч Н.******* болон түүний өмгөөөлөгч нарын хувьд хэргийн үйл баримт,хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
6. Иймд шүүгдэгч Н.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
7. Шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурч, хэн нэгнийгээ хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч Н.******* нь урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь хэргийн 71 дүгээр хуудас дахь ******* овогт *******гийн ******* /ОЙ8939/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас, гэрч Г.ы өгсөн... Би Н.*******тэй ийн уурхайд том тэрэг барьж байгаад танилцсан. Түүнээс хойш найз нөхөд гэж явдаг. Н.******* нь төрсөн эхийн хамт ад байдаг, одоо ******* аймагт гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа гэж надад хэлсэн. 10 жилийн сургуулиа аймгийн суманд төгссөн, ах дүү гурвуулаа нэг эгч, нэг дүүтэй гэсэн. Архи уугаад байдаггүй, харин тамхи татдаг өөр ямар нэгэн гаж зуршилгүй” ... гэх мэдүүлэг, ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар(хавтаст хэргийн 73-75 дахь тал), мөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 77-88 дахь тал) баримтуудаар тогтоогдож байна.
6.Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогчид эмчилгээний зардалд 250000 төгрөг төлсөн, хохирогч тухайн мөнгийг авсан, санал гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заасан ... учруулсан хор уршгийг арилгасан... гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
7.Шүүгдэгч Н.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, өрхийн орлого 3-4 сая төгрөг, хувиараа тээвэр хийдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ... учруулсан хор уршгийг арилгасан ... гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчаас найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******өд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******өд оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино… гэх журмыг шүүгдэгч Н.*******өд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгох ялыг багасгаж оногдуулж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Н.******* нь хэдийгээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийгтгэнэ... гэх эрүүгийн хариуцлагын хэмжээний дотор найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу оны дүгээр сарын 17- ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан” санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан... тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” ... гэх заалтыг үндэслэн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй ... гэх 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800000/ найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******өд эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******өд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн тээврийн хэрэгсэл жллоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүний зорчих эрхийг хязгаарлах ял, эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*******эд шүүгдэгч Н.******* нь хор уршигт тооцож 250000 төгрөг төлсөн, мөн цаашид хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
2.Шүүгдэгч Н.*******өд холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид хор уршигт тооцож 250000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
3.Шүүгдэгч Н.*******өд шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******өд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ний өдөрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн .... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй ... гэх 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Н.*******өд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жиийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Н.*******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ялын тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг эрх бүхий байгууллагын хяналтанд байж, өөрийн оршин суух ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалтыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******өд оногдуулсан 800000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино... хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******өд тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүний торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ял, тээврийн хэргсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хор уршигт тооцож 250000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Н.*******өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА