Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай  178/2024/0079/Э индекстэй  хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 4 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-тав, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багт оршин суух, хувиараа мотоциклийн засварын газар ажиллуулдаг, сарын өрхийн орлого 1 сая төгрөг, аминдаа 00 толгой мал,  мотоцикль нэгийн хөрөнгөтэй,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ынхон овогт гийн *******, регистрийн дугаар: ЖИ89*******2.

                                    Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* “шүүгдэгч гийн ******* нь 20 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ход аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Х.-ийн тухайн цаг хугацаанд итгэмжлэн хариуцаж эзэмшин маллаж байсан Д.гийн өмчлөлийн тооны ямаа, тооны хонь нийт тооны бог малыг эзэмшигчийг хуурч, төөрөгдүүлэх аргаар авч бусдад зарж борлуулан хохирогч Д.д 2680000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...******* аймгийн сумын багийн иргэн Д.гаас 20 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ******* аймгийн дарви сумын багийн нутаг дэвсгэрээс 20 оны 12 дугаар сарын 0-ны өдөр тооны ямаа, тооны хонь алга болсон гэх гомдол, мэдээллийг ...20 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цаг 04 минутад хүлээн авав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн дугаар хуудас);

1.2 Хохирогч Д.гийн өгсөн  “...Миний бие ******* аймгийн сумын багт эхнэрийн хамт амьдардаг. Би өвлийн улиралд  малаа хөлсөөр айлд хариуллуулдаг.  20 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 160 тооны бог мал, ямаа ишигтэйгээ 1, хонь хургатайгаа 9 тооны малыг Х.- гэх хүнтэй тохиролцоод нийт 160  тооны бог малаа хүлээлгэн өгсөн. 20 оны 12 сарын 02-ны өдөр малнай малчин Х.- надруу залгаад “Х.******* танай тэмдэгтэй малнаас авч яваад байна. Х.******* ахаас асуусан чинь Д. бид хоёрын маланд андуурагдаж тэмдэглэсэн хэдэн мал байгаа, би энэ асуудыг өөрөө зохицуулна гэж хэлж байна, энэ ямар учиртай юм бэ” гэж надаас асуухаар нь би тийм зүйл байхгүй гэж Х.-ид хэлсэн. Тэгээд би сумаас явж мал нядалдаг хүмүүсийн малаар явж мал шүүхэд ийн малан дотор миний настай эм ямаа байсан. Тэгээд асуухад “Х.******* надад 6 тооны ямаа авч ирж өгсөн тэр ямаан дотор хар халзан ямаа ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би ямаагаа аваад Х.-ид аваачиж өгсөн. Сумын төвд ирээд гэх ченжийн нядалсан малын толгойнуудыг харахад 4 ширхэг эр ямааны толгой байсан. гээс асуухад “Х.******* надтай хамт явж -ийн малнаас тооны ямаа, хонь авсан. Тухайн үед манай мал” гэж надад хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас);

1. Гэрч Р.гийн “...20 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Х.******* 201 тооны ямаа, 47 тооны хонь манай малд нийлүүлэх гэж тууж ирсэн. Тухайн үед би тухайн тууж ирсэн малнуудыг Х.*******ын мал юм байна гэж бодож байсан. Тэгээд 2- хоногийн дараа манай нөхөр Х.- надад Х.*******ын тууж ирсэн малнуудын зарим нь Д.гийн мал гэж хэлсэн. Тухайн 248 тооны малны 160 тооны бог нь Д.гийн мал ба үлдсэн 88 тооны мал нь Х.*******ын мал байгаа юм. 20 оны******* сарын эхээр Х.*******, Т.,  Сэрсэндэмид нар хамт ачааны тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд Х.******* манайд нийлүүлсэн малнаасаа тооны ямаа, тооны хонь барьж аваад Т.д барьж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн *******-12 дугаар хуудас);

1.4 Гэрч Т.ын “...20 оны 10 дугаар сарын сүүлээр Х.******* надруу залгаад “мал авч байгаа юм уу” гэхээр нь “авч байгаа” гэж хэлсэн.Тэгээд би Х.*******руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа би Х.*******руу залгаад малаа авъя гэхэд   багийн оос ирээд аваарай гэж хэлсэн. Тэгээд би ахынхаа машиныг аваад Х.*******, Сэрсэндэмид бид гурав очоод Х.-ийн малыг бөөгнүүлж байгаад 51 тооны ямаа, 1 тооны хонь барьж машинд ачаад багийн гэх нэртэй газарт аваачиж нядалгааны малруу нийлүүлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -20 дугаар хуудас);

1.5 Гэрч Х.-ийн ... 20 оны 10 дугаар сарын эхээр Х.******* надруу залгаад ахын дүү манайд 50-60 мал байна, чи хариулаад өгөөч гэсэн болохоор нь за гэж хэлээд зөвшөөрсөн. Харин 20 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д. Х.******* нар нь 201 тооны ямаа, 47 тооны хонь тууж ирсэн. Тухайн үед Х.******* нь 50-60 орчим нь манай мал байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.гийн малыг авахгүй гэхэд гуйгаад байхаар нь авсан. 20 оны ******* дүгээр сарын 19-ний өдөр Х.******* ирээд манайд нийлүүлсэн малнаас 40 тооны ямаа, тооны хонь, 2 тооны хуц, тооны ухна ялгаж аваад нийт 45 тооны малыг авсан. Би өөрийнхөө малнаас 8 тооны ямааг д аваачаад өгчих гэхэд чиний 8 тооны ямааг би авчихъя дараа нь мөнгийг нь өгчихье гэхээр нь за гэж хэлсэн. Тухайн үед би Х.*******оос цэнхэр өнгийн будагтай ямаа Д.гийнх биш билүү гэхэд сольж авсан гэж хэлсэн”... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22- дугаар хуудас);

1.6 Гэрч Б.ийн ... Би 20 оны ******* сарын 20-ны үеэр сумын багт гэртээ байж байхад Х.******* манай хашаа руу бог мал тууж орсон. Тэгээд надад банкны зээл төлөх хэрэгтэй байна гэхээр нь би Х.*******оос 6 тооны ямаа худалдаж авсан. Х.*******од сая төгрөгийг нь эхнэрийнх нь дансруу хийсэн”  ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас);

1.7 Гэрч Ш.Сэрсэндэмидийн ... Би 20 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Х.******* намайг дуудаж багаас очиж Т.д мал  өгөх ёстой чи хамт яваад өгөөч гэж надаас гуйсан.  Тэгэхээр нь за гэж хэлээд Т., Х.******* бид гурав Т.ын Портер маишинаар багийн нутаг дэвсгэрт байх Х.-ийн маланд очсон. Тэгээд малыг нь бөөгнүүлж байгаад 2 айлын ямааг барилцаж тусалсан. Би яг хэдэн тооны мал яаж зарсан талаар мэдэхгүй байна. Д.ийн машинд 15-16 ямаа, Т.ын машинд 20-иод мал ачсан. Тухайн малнуудыг ахын маланд аваачиж нийлүүлсэн”  ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас);

1.8 Гэрч Д.ийн ... Би 20 оны 10 дугаар сарын сүүлчээр ******* аймийн сумын багийн гэх нэртэй газраас оторлохоор уулруу өөрийнхөө эзэмшлийн Портер маркийн машинаар явж байхад багийн гэх нэртэй газар Т.тай таарсан. Тухайн үед Т. та уул руу явж байгаа миний худалдаж авсан малнуудыг ачиж яваач гэж хүссэн болохоор нь тэгье гэж хэлээд Х.-ийн малнаас барьж авсан 16-17 тооны малыг миний машинд ачсан”  ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

1.9 Эд зүйлд үзлэг хийсэн ... Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Уг 4 тооны ямааны толгой бүгд цагаан өнгөтэй байв. Эвэрнүүд нь улбар шар өнгийн будгаар будсан байх ба улбар шар өнгийн будагны доод хэсэт  цэнхэр өнгийн будагтай байв. Уг ямаануудын толгойны баруун чихийг нь тасдсан, зүүн чих нь бүтнээрээ байх ба 1 толгойны зүүнчихэнд улаан өнгийн дугуй ломбоор хавчсан байв. Iphone ******* pro маркийн гар утсаар гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, гэрэл зураг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас);

1.10 Хохирогч Д.гийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 20 оны тооллогын баримтууд (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас);

1.******* ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний ХВЦ-24-0******* дугаартай “...4-5 настнй эр, эм ямаа-10000 төгрөг”, 2 настай эм ямаа-*******0000 төгрөг, 4 настай эм ямаа-120000 төгрөг гэх тайлан (хавтаст хэргийн 8-41 дүгээр хуудас)-гаар хохирогч Д.д 2680000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

1.12 Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч Х.*******ын яллагдагчаар өгсөн “...Миний бие Х.- гэх айлд 20 оны 10 дугаар сарын эхээр Д. гэх айлын малтай хамт нийт 2******* ямаа, 47 тооны хонийг хөлсөөр маллуулахаар өгсөн ба тухайн мал дотор Д. гэх хүний 1 тооны ямаа, миний 90 тооны ямаа, миний 8 тооны хонь, Д.гийн 9 тооны хонь байсан. Тэгээд 10 дугаар сарын сүүлээр би Х.- гэх хүнтэй яриад очиж мал авч зарах талаар хэлэхэд би ******* аймагт байна манай эхнэр хүүхэд  болон аав ээж мал дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд очиж мал авахаас 2 хоногийн өмнө Д.тай утсаар яриад би малнаасаа очиж мал авах гэж байна. Хоёулаа яваад ирэхүү гэсэн чинь миний машин асахгүй байгаа явах боломжгүй гэж хэлсэн. Миний бие Д.гийн малнаас гэх хүнд тооны ямаа, 1 тооны хонийг зарсан бөгөөд тухайн үед би авсан талаар хэлээгүй. Мөн гэх хүнд 6 тооны ямаа зарсан” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Х.******* нь ******* аймгийн сумын багийн малчин Х.-ид өөрийн болон Д.гийн хамт малаа өгч маллуулж байсан ба 20 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х.-ийн хариуцан маллаж байсан малнаас өөрийн нядалгааны малыг авахдаа “манай мал, Д. бид хоёрын зарим малын им ижил” гэж Д.гийн мал маллаж байсан Х.-ийг хуурч   Д.гийн өмчлөлийн тооны ямаа, тооны хонийг  авч явсан, Х.- нь таны малнаас Х.******* нь “бид хоёрын маланд андуурагдаж тэмдэглэсэн хэдэн мал байгаа, би энэ асуудлыг өөрөө зохицуулна” гэж танай малнаас мал авч явлаа гэдгийг Д.д хэлсэн, хохирогч Д. нь сумын малын ченж нараар явж өөрийн мал болон малныхаа толгойг таньж  авсан, мөн шүүгдэгч Х.******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан 2680000 төгрөгний хохирлыг мөнгөөр болон малаар төлж өгсөн хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.

Шүүгдэгч Х.******* хохирогч Д. нар нь нэг нутгийн хүмүүс бөгөөд ******* аймгийн сумын багийн малчин Х.-ид хоёулаа малаа өгч  маллуулж байсан, Х.*******  нь 20 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн идэшний малаа авах үедээ хохирогч Д.гийн мал маллаж байсан Х.-ид “Д. бид хоёрын маланд андуурагдаж тэмдэглэсэн миний хэдэн мал байгаа” гэж итгүүлэн Х. ийн итгэмлэн хариуцан маллаж байсан малнаас Д.гийн тооны бог малыг эзэмшигчийг хуурч, төөрөгдүүлэн  авч, малын ченж нарт өгсөн  нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эзэмшигчийг хуурч, төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Х.******* нь Д.гийн мал нь өөрийнх биш гэдгийг мэдсээр байж эзэмшигч буюу Д.гийн малыг маллаж байсан Х.- ид “Д. бид хоёрын мал андуурагдаж тэмдэглэгдсэн мал байгаа” гэж хуурамч байдлыг зориудаар бий болгож, эзэмшигчийг төөрөгдүүлж, бусдын малыг авч болохгүй мэдсээр байж, өөрийн  үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн хохирогчийн тооны малыг авч өөртөө ашигласан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрийг  бий болгосон гэж үзнэ.   

2.2.Шүүгдэгч Х.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2, дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.*******ын амар хялбар аргаар ашиг олох гэсэн байдал гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

.1. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.д 2680000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний шинжээч Ц.ийн хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 8-40 дүгээр хуудас)-аар нотлогджээ.

Шүүгдэгч Х.*******ын хохирогч Д.гийн эзэмшлийн тооны ямаа, тооны хонь зэргийн үнэ болох 2680000 төгрөгийг хохирогчид бүрэн барагдуулж өгсөн болох нь “... хохирогч Д.гийн шүүхэд ирүүлсэн ... Миний бие хохирогч Д. нь Х.*******оос хохирлоо бүрэн барагдуулж авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” ... гэх хүсэлт, хохирол хүлээж авсан тухай баримт  зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.

                   Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

2.1. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Миний бие тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх” гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг дэмжинэ” гэх тайлбар  гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас  гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл  хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

.2 Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж хуульчилсан ба шүүгдэгч Х.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалын хувьд “ хөнгөн” ангилалын гэмт хэрэгт хамаарч байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөнгэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан ба  шүүгдэгч Х.*******ын үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэх урьдач нөхцөл хангагдаж байна.  

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэв.

.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7. дугаар зүйлийн 2, дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж шүүхэд үүрэг болгожээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд эрх хязгаарлах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнүүдийг заавал хэрэглэхээр хуульчилж өгсөн ба  шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан ...  оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж  байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэхүүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,  мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан ... тэнссэн хугацаанд  хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэх журмыг шүүгдэгч Х.*******од мэдэгдэх нь зүйтэй байна.

.4. Мөрдөгч 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Х.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) авсан байна.

Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ынхон овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг авсан залилах ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан  2680000 төгрөгний  хохирол  төлөгдсөн   болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан журмыг шүүгдэгч Х.*******од мэдэгдэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, шүүгдэгчийн тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА