Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А***** ХХК /РД:******/

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагч: Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендерийн үнэлгээний хороо,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Гуравдагч этгээд: О*** ******** ХХК

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т***********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*****-****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***-******, О.Б*********, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Ц********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С****** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч А***** ХХК нь анх 1. Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2********  дугаар бүхий 3 тендерт О*** ******** ХХК-г ялагчаар шалгарсан гэж үзэн, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, 3. Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаар бүхий 3 тендерт цахим тендерийг дахин зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий бүхий нэхэмжлэл гаргасан.

Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа:

1. Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2********  дугаартай цахим тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот хуралдаанаар Цахилгаан шат шинэчлэх ажил Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22а, 23б, 23г дугаар байрын нийт 3 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас А***** ХХК-д ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2328, 2021 оны 12 дугаар сарын 30-ны 3/2325 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах,

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон О*** ******** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 22а дугаар байр)-ын **** тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 23г дугаар байр)-ын ****** тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 236 дугаар байр) 1******** тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар, дараах байдлаар тодруулсан болно. Үүнд:

1. Цахилгаан шат шинэчлэх ажил /22а байр/-ын гүйцэтгэгчээр О***** монголиа ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах болон Цахилгаан шат шинэчлэх ажил /23б, 23г байр/-ын гүйцэтгэгчээр О***** монголиа ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах,

2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын О**** М************ ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2323 тоот, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2324 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах,

3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын А***** ХХК-д хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №3/2328 тоот, мөн өдрийн 3/2325 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах,

4. Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендер шалгаруулалтуудыг дахин зохион байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах,

5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон О*** ******** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 22а дугаар байр)-ын **** тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 23г дугаар байр)-ын ****** тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 236 дугаар байр) ********* тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох гэрээ тус бүрийг илт хууль бус болохыг тогтоолгох,

6. Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот хуралдааны тэмдэглэл /шийдвэр/-ийн Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 1-р сарын 11 өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Учир нь дээрх Үнэлгээний хорооны цахим тендерүүдийн материалыг үнэлээд аль байгууллага ямар шаардлагыг ханган эсхүл хангахгүй байгаа талаар тодорхой шийдвэрийг тус цахим тендерийн үнэлгээний хорооны хурлаас гаргана. 

2. А***** ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаар бүхий гурван цахим тендерт оролцсон билээ.

Ингээд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 12-р сарын 30-ны өдрийн 3/2325, 3/1, 3/2328 тоот албан бичгээр тендерүүдийн материалыг үнэлээд А***** ХХК-г холбогдох 2 шаардлагыг хангаагүй гэж үзэн, харин О*** ******** ХХК-ийн бүрдүүлсэн материал шаардлага хангасан гэж үзээд ялагчаар шалгаруулан гэрээ байгуулах эрх олгосон тухай бидэнд мэдэгдсэн.

Гэтэл эдгээр тендерүүдэд ялагчаар шалгарсан О*** ******** ХХК нь тус цахим тендерт 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолт-ыг ирүүлсэн боловч уг нийгмийн даатгалын тодорхойлолтод зааснаар О*** *******" ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 8,***,***,** төгрөгийн өртэй байсан.

Иймээс энэ байдлыг бид эс зөвшөөрч 2022 оны 01-р сарын 03-ны өдрийн 1/02 тоот албан бичгээр эс зөвшөөрч энэ тухай гомдлоо Сангийн яаманд хүргүүлсэн.

Ингээд тус гомдолтой танилцсан тухайгаа Сангийн яам 2022 оны 01-р сарын 06-ны 6-1/65 албан бичгээр бидэнд мэдэгдсэн бөгөөд ийнхүү мэдэгдэхдээ манай байгууллагыг Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.2.3-т захиалагчаас ирүүлсэн шийдвэр буюу мэдэгдэл-ийг хавсарган ирүүлээгүй тул гомдлыг буцааж байгаагаа илэрхийлсэн.

Гэтэл Сангийн яам тус гомдлыг 2022 оны 01-р сарын 03-ны өдөр хүлээн авсан атлаа гомдолд хавсаргах материал дутуу тухайгаа даруй ажлын 3 өдрийн дараа албан бичгээр мэдэгдэн, гомдлыг буцааж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд шуурхай, тасралтгүй байх зарчмыг баримтална гэснийг ноцтойгоор зөрчиж байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар тендертэй холбоотой гомдлыг ажлын 5 хоногийн дотор оролцогч гаргах эрхтэй бөгөөд бид 2021 оны 12-р сарын 30-ны өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан бичгүүдээр "О*** *******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухайг мэдэн, энэ тухай гомдлоо Сангийн яаманд гомдол гаргах хуулийн хугацааны ажлын 3 дахь өдөрт нь буюу 2022 оны 1-р сарын 3-ны өдөр гаргасан. Гэтэл Сангийн яам уг гомдол гаргах ажлын 5 өдрийн хугацаа дуусгавар болонгуут буюу 2021 оны 01-р сарын 6-ны өдрийн албан бичгээр манай гомдолтой танилцсан боловч хавсаргах бичиг дутуу үндэслэлээр буцаасан тухайгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Сангийн яам төрийн захиргааны байгууллагын хувьд шуурхай ажиллан, иргэн хуулийн этгээдийн эрхээ хамгаалах боломжийг олгон, ард түмэнд үйлчлэх үүргээ зөрчин бидний гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлэн манай гомдлыг буцаасан. 

Ийнхүү тус гомдлыг буцааснаар манай байгууллагын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн бөгөөд тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шүүхэд хандаж байгаа болно.

Ийнхүү бидний гомдлыг буцаж байгааг мэдэгдсэн 2022 оны 01-р сарын 06-ны 6-1/65 албан бичигт дугаартай цахилгаан шат гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтуудтай холбогдуулан ирүүлсэн танай албан бичигтэй танилцлаа гэж бидний гомдолтой танилцсан тухай илэрхийлэн гомдолд дурдан хууль бус байдлыг мэдсэн атлаа зөвхөн хавсаргах бичиг дутуу үндэслэлээр ажлын 3 хоногийн дараа бидний гомдлыг буцаасан хууль бус байна. Өөрөөр хэлбэл Сангийн яам Захиргааны ерөнхий хуулийн 95-д заасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ хууль бусаар биелүүлэхээс татгалзсан. Мөн хуулийн 98-р зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргаагүй тул урьдчилан шийдвэрлэх журмаар хандсан боловч хариу өгөөгүй гэж үзэж шууд шүүхэд хандаж байна. Нөгөөтэйгөөр гомдолд холбогдох тендерийн дугаарууд тодорхой байхад Сангийн яам Захиалагчаас ирүүлсэн шийдвэр буюу мэдэгдлийг татан шалган харах бүрэн боломжтой бөгөөд үнэхээр энэ материалууд хэрэгтэй байсан бол гомдолтой танилцахаасаа өмнө манай байгууллагад бүрдүүлбэрээ хангана уу гэж утсаар ч болов мэдэгдэх бүрэн боломжтой. Иймээс Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд манай албан бичигтэй танилцан, 2022 оны 01-р сарын 06-ны 6-1/65 албан бичгээр холбогдох хариуг ирүүлсэн байна. Иймээс "О*** *******" ХХК-ийн тендерийн материалуудыг хууль зөрчиж үнэлсэн нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зорчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ. 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ: ...Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар ихэсгэж байна.

1. Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2********  дугаартай цахим тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны 01 тоот Хуралдаанаар Цахилгаан шат шинэчлэх ажил Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22а, 23б, 23г дугаар байрын нийт 3 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

Тендерийн үнэлгээний хороо 2021 оны 12 дугаар сарын 13-ны 01 тоот хуралдаанаар тендерийн баримт бичиг боловсруулахдаа тухайн гүйцэтгүүлж буй ажил үйлчилгээнд шаардлагагүй тусгай зөвшөөрөл болох 1.5.1 Технологийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш эсвэл ЗТ-13.1 нь машин тоног төхөөрөмж түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш гэсэн тусгай зөвшөөрөл шаардсан. Тухайн тусгай зөвшөөрлүүд нь лифт угсралтын зураг төсөл гаргахад огт шаардагдахгүй хүнд үйлдвэрийн томоохон барилга байгууламжийн зураг төсөл гүйцэтгэх шаардагдах тусгай зөвшөөрөл юм. Лифт угсралтын зураг гаргахад огт шаардлагагүй дээрх машин, уул уурхай эрчим хүчний байгууламж зэрэг хүнд үйлдвэрийн зураг төслийн тусгай зөвшөөрөл шаардсаныг шударга өрсөлдөөнийг хязгаарлах, бусдад давуу байдал олгосон шаардлага гэж үзэхээр байна.

Тус асуудлаар ТБОНӨХБАҮХАТХ-ын 55.1-д "Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, гаргана" гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахаар хандсан боловч тус тендерийн онцгой журмаар зарласан хэмээгээд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тендер зарлаж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тендерийн нээлт хийсэн.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хуульд заасан 10 хоногийн дотор тус баримт бичгийг шалгах ёстой бөгөөд энэ хугацаа хүрэхгүй байгаа тул тендерийн баримт бичгийг хянах боломжгүй гэх хариу тайлбарыг өгсөн.

Иймд бид тендерт шууд оролцсон бөгөөд улмаар тендерийн үнэлгээний хороо тус өрсөлдөөнийг хязгаарлаж давуу байдал олгосон баримт бичгээр бидэнд шалгуур тавьж Манай компанийн туслан гүйцэтгэгч "К****" ХХК-ийн дээрх 3Т-13.4, 1.5.1 тусгай зөвшөөрөл байхгүй гэх үндэслэлээр манай тендерээс татгалзсан.

Tендерийн баримт бичгийг хууль ёсны, өрсөлдөөнийг хязгаарлаж давуу байдал өрсөлдөгчид олгосон асуудлыг дээрх шалтгаанаар шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраар шалгуулж дүгнүүлж чадаагүй тул ийнхүү шүүхийн шатанд нэмэгдүүлж байна.

2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас А***** ХХК-аас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2328, 2021 оны 12 дугаар сарын 30-ны 3/2325 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах тус шаардлагын хууль зүйн үндэслэл дээр дурдсанаар лифт угсралт дээр огт шаардлагагүй уул уурхай, эрчим хүчний хунд үйлдвэрийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл шаардаж шударга өрсөлдөөнийг хязгаарлаж, ялагч хуулийн этгээдэд боломж олгосон баримт бичиг боловсруулан тус үндэслэлээр манай компанийг татгалзсан. Нэгэнт гүйцэтгэх ажилтай огт хамааралгүй тусгай зөвшөөрөл шаардсан нь хууль бус болохыг тогтоовол манай тендерээс татгалзсан дээрх мэдэгдлүүд хууль бус болно.

3. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон "О м*******" ХХК-ийн хооронд байгуулсан дараах захиргааны гэрээнүүдийг захиргааны ерөнхий хуулийн 55.1.1-д захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн" үндэслэлээр илт хууль бус бусад тооцуулах а. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан "Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 22а дугаар байр)-ын гэрээ" **** тоот гэрээ, b. 2022.01.10-ны өдөр байгуулсан "Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 23г дугаар байр)-ын гэрээ" ****** TOOT гэрээнүүдийг тус бүр c. 2022.01.10-ны өдөр байгуулсан "Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 23б дугаар байр)-ын гэрээ" ********* тоот гэрээ, тус шаардлагын хууль зүйн үндэслэл үндсэн нэхэмжлэлээр тендерүүдэд ялагчаар шалгарсан "О" ХХК нь тус цахим тендерт 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын "ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолт"-ыг ирүүлсэн боловч уг нийгмийн даатгалын тодорхойлолтод зааснаар "О" ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 8,***,***.** төгрөгийн өртэй байсан. Өөрөөр хэлбэл тус компанийг тендерийн шаардлага ханаагүй НДШ-ын өртэй байхад нь шалгаруулсан нь хууль бус гэж маргаж байна. Дээрх байдлаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоовол дээрх захиргааны гэрээнүүд хууль бус шийдвэрт үндэслэж байгуулагдсан захиргааны гэрээ болох тул мөн адил хууль бусад тооцогдох үр дагаварт хүрэх ёстой. Иймд тус захиргааны гэрээнүүдийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа эхнээсээ хууль бус, шударга бус явагдсан. Техникийн тодорхойлолтод техникийн баримт бичгийг боловсруулж батлахдаа шударга өрсөлдөөнийг хязгаарласан, аль нэг байгууллагад давуу байдал бий болгосон. Тендерийн оролцогч нар нь сонирхогч тендерийн баримт бичгийг худалдаж авсан этгээдүүд нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар гомдол гаргаж шалгуулах эрхтэй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй боловч энэ гомдол гаргах эрхийг хязгаарласан. Тендерийн нээлт хийхээс 10-аас доошгүй хоногийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар гомдол гаргаж хянуулах эрхтэй. Гэтэл тендерийг зарлахдаа баримт бичгийг худалдсанаас хойш 8 хоногийн дотор тендер авах, нээлт хийх хугацааг тогтоож өгсөн. Шударга өрсөлдөөнийг хязгаарласан, Шударга өрсөлдөөнийг хязгаарласан үйлдлийг хянуулах тендерт оролцогчийн эрхийг хязгаарласан. Баримт бичгийг худалдаж авсан А***** ХХК тендерт зарлагдаад байгаа тендерийн оролцогчдод тавигдах шаардлага дотор Зураг төсөл боловсруулагчид тавигдах шаардлагад дунд байгаа ЗТ-13.1 болон ЗТ-1.5.1 гэх тусгай зөвшөөрөл нь шударга өрсөлдөөнийг хязгаарлаж байна. Тендерийн өөрийнх нь зорилго болох хуучин 9 давхрын орон сууцуудад лифт угсрахад тавигдах шаардлага биш. Шаардлагагүй тусгай зөвшөөрлийг шаардаж аль нэг байгууллагад давуу байдал олгосон гэдэг байдлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газарт 88****** гэх дугаарын утаснаас гомдол гаргасан. Утсаар ярьсан тэмдэглэлийг нотлох баримтаар өгсөн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хариу өгөхдөө хуульд заасан 10 хоногийн дотор тендерийн баримт бичгийг шалгах ёстой. Тендер 8 хоногийн дотор тендер авах, нээлт хийх хугацааг 8 хоногоор тогтоосон учраас бид хянах боломжгүй байна гэх хариуг өгөөд аргагүй эрхэнд А***** ХХК оролцсон. Тендерт оролцоход А***** ХХК-аас шаардлагагүй байсан тусгай зөвшөөрөл болох тендерийн түншлэгч компани ЗТ-13.4, 1.5.1 тусгай зөвшөөрөл байхгүй байна гэх үндэслэлээр татгалзсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас ирүүлсэн өмнө нь А***** ХХК-д өгч байсан хариу болон хэргээс хассан Эрдэнэтийн тендерээс гадна Өмнөговь аймгийн Даланзадгад сумд явуулсан тендерт технологийн шаардлагагүй тусгай зөвшөөрлүүдийг шаардсан байна гэх үндэслэлээр хасаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр цуглуулсан барилгын хөгжлийн төв, мэргэжлийн хяналтын газруудын албан бичгүүдээр ЗТ-13.4, 1.5-1 гэх тусгай зөвшөөрлүүд лифт угсралтын үйл ажиллагааны зураг төслийг гаргахад хамааралгүй, шаардлагагүй баримт бичиг. Зөвхөн ЗТ-4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр лифт угсралтын үйл ажиллагааны зургийг гаргах боломжтой гэх хариу өгсөн байгаа. Тендерийн үнэлгээний хорооны 1 тоот хурлын тэмдэглэл хууль бус буюу тендерт оролцогчийн эрхийг хязгаарласан, нэг талдаа давуу байдал олгосон гэдэг нь харагдаж байна. Энэ байдал цаашлаад энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан шийдвэрүүдийн гол үндэслэл болсон. Тийм учраас 01 тоот буруу бол тэндээс хойш бүр процессууд нь хууль бус буюу энэ баримт бичгээр тендерийг мөрдөх боломжгүй байсан. Улмаар тендерийг шалгаруулаад шалгарсан мэдэгдэл, нөгөө талд нь татгалзсан мэдэгдэл ирүүлээгүй бол "О м******" ХХК -тай гэрээ байгуулах ёсгүй байсан. Хэдийгээр оролцоод явсан ч гэсэн О м*******" ХХК-ийг шалгаруулахдаа Тендерийн тухай хуулийг зөрсөн. Энэ хуулийн 28.7.1 дэх хэсэгт тендерийн үнэд архимэтик алдаа гаргавал тухайн үнэд залруулга хийж болно гэсэн байдаг. Гэтэл тендерийн үнэ биш баримт бичигт залруулга хийлгүүлсэн. 3 багц тендерийн 2 барилга нь 8 давхар, нэг барилга нь 9 давхар тендер зарлагдсан. Энэ зарлагдсан тендерийн барилгаас 9 давхар гэж ирүүлэхдээ 8 давхар, 8 зогсоолтой, 8 ком хаалгатай тендерийн төсвөө батлаад баримт бичиг явуулсан. 8-9 хоёрын хооронд зарчмын хувьд маш том ялгаа байгаа. Үүнийг тендерийн оролцогчоос Тендерийн үнэлгээний хороо асуух эрх байхгүй. Зөвхөн архиметик алдааг залруулж боломжтой. Техникийн баримт бичгийг танай энэ зүйл буруу байна гэж өөрөөр нь залруулж байгаад хуулиа зөрчиж үнэлсэн байдаг. 9 гэж байх ёстой зүйлийг 8 гэж бодсон байна. Энэ үгийн алдаа гэж үзсэн. Энэ үгийг биш агуулгын алдаа. Ямар залруулга хийх эрх байхгүй. О м*******" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тендерийн баримт бичигт ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа, тодорхойлолт байдаг. Энэ лавлагаанд 9.***.*** төгрөгийн өртэй гэсэн бичиг ирүүлсэн байдаг. Хүчинтэй хугацаа 30 хоног, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тодорхойлсон байдаг ба яг энэ өдрөө өрөө Н*******-ийн С****** гэх хүнээс 8.***.*** төгрөгийг шилжүүлсэн ибаримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ баримтыг нийгмийн даатгалын төлөлт хийгдсэн гэж үзсэн. Үнийн дүнгийн хувьд зөрүүтэй. Хэрэв 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлбөрөө төлсөн бол 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарч байгаа лавлагаа өөрөө өр төлбөр төлөгдсөн гэх агуулгаар гарах ёстой. Лавлагаа тодорхойлолтоороо тухайн өдөр төлбөрөө шилжүүлсэн гэж байгаа бол О м*******" ХХК-аас төлбөр хийгдээгүй харин Нямгэрэлийн Солонго гэх хүнээс нийгмийн даатгалын төлбөр хийгдсэн. Дараагийн асуудал нь үнийн дүнгүүд зөрүүтэй. О**** М*******" ХХК 9.591.590.38 төгрөгийн үлдэгдэлтэй гэх лавлагаа ирүүлсэн боловч Н*******-ийн С*****-ын шилжүүлсэн шилжүүлгийг "О**** М*******" ХХК тухайн үед шилжүүлсэн гэж тооцоолбол 8.***.***.** төгрөг төлсөн гэх энэ баримтыг тооцсон ч гэсэн цаана нь 6**.*** төгрөгийн нийгмийн даатгалын өртэй. Нийгмийн даатгалын өртэй компанийг тендерт шалгаруулсан нь татвар, нийгмийн даатгалын өргүй байх гэсэн үндсэн шаардлагыг хангаагүй. Дээр нь 9 давхар, хаалга, зогсоолтой байх лифт дээр 8 хаалгатай байх баримт бичиг ирүүлсэн компанийг шалгаруулсан. Шалгаруулахдаа танайх 8 гэхийг 9 гээд бичсэн байна энэ архиметик алдаа байна энийг зас гэж зааж өгч байгаад өөрөөр нь алдааг засуулж "О**** М*******" ХХК-ийг шалгаруулсан. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл баримт бичгээ боловсруулахдаа "О**** М*******" ХХК-д зориулж тусгай зөвшөөрөлд тааруулж хүнд машин механизм уул уурхайн эрчим хүчний зураг төслийг боловсруулах 2 тусгай зөвшөөрлийг шаардсан. Машин угсралтын болон машин үйлдвэрлэлийн болон хүнд уул уурхайн эрчим хүчний байгууламжийн зураг гаргах 2 тусгай зөвшөөрлийг шаардаж "О**** М*******" ХХК-д анхнаасаа давуу байдал бий болгож баримт бичиг боловсруулаад явцын дунд гаргасан алдааг дээрх байдлаар залруулж ямар ч техникийн шаардлага хангаагүй байхад шалгаруулж нөгөө талд буюу А***** ХХК олон удаагийн тендерт орж лифт угсралтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ компани өөртөө байгаа үйл ажиллагаа зөвшөөрөл буюу өмнө явуулаад болоод байсан зөвшөөрлийг компанитай хамтраад гаргаж болоод байсан тусгай зөвшөөрөлд хязгаарлалт тогтоосон. Анхнаасаа А***** ХХК-д шударга өрсөлдөх тэгш байдлыг огт олгоогүй. Хянуулах боломжийг ч олгоогүй. 8, 9 гэх алдааг засуулж залруулж байгаа нь алдаа биш. 8, 9 гэдгийг засаж байгаа нь тендерийн агуулгыг засаж байгаа гэж үзэж байна.. Бусад нөхцөл байдлыг буюу тодорхой биш байгаа зүйлийг тодруулж болно. 8, 9 бол давхрын буюу агуулгын асуудал. Танайх алдаа гаргасан байна үүнийг зас гэх шударга бус байдлаар тендерийн үнэлгээний хороо хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. А***** ХХК-аас лифт угсралтын шаардлагагүй баримт бичгүүдийг шаардаж А***** ХХК-ийн тендерээс татгалзсан нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг, барилгын хөгжлийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгүүдээр тодорхойлогдож байгаа. Зураг төсөл боловсруулах ажил нь машин тоног төхөөрөмж түүний эд ангийн ажлын зөвшөөрөлтэй байхад энэ ажлыг гүйцэтгэнэ гэдэг. Үүнд лифт төхөөрөмж аюулгүй ашиглах дүрмийн стандартыг мөрдөж ажилладаг гэж 2 байгууллагаас хоёулангаас нь тайлбар ирсэн байгаа. Аль ч агуулга дээр ЗТ-13.1 хүнд машин механизм, ТЗ-1.5.1 уул уурхайн үйлдвэрлэлийн зураг төсөлд тавигдах шаардлага гэх агуулга байхгүй байгаа. А***** ХХК тендерт шударгаар оролцож тэгш өрсөлдөх эрхийг хязгаарласан. ЗТ-1.5.1 технологийн зураг төсөл буюу эрчим хүчний барилга байгууламж хөнгөн ба хүнд үйлдвэр уул уурхайн технологи түүнээс дээш, ЗТ-13.1-т машин тоног төхөөрөмж түүний эд ангийн зураг төслийн түүнээс дээш машин үйлдвэрлэл гэж байгаа. Гэтэл энэ тендер машин үйлдвэрлэх болон эрчим хүчний хүнд үйлдвэрлэлийн технологийн барилгыг бариулах гэж байгаа тендер биш. Зөвхөн хуучин лифтний орон шинэ лифт угсрах ажил байгаа. Тендерт оролцох эрхийг анхнаасаа хязгаарласан. Эцэст нь гэрээ байгуулагдсан. Хууль бус тендерийн баримт бичиг дээр явагдсан тендер шалгаруулалтын процесс нь өөрөө хууль бус. Түүнд үндэслэж маргаж байхад гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдэл, логикийн хувьд шалгаруулсан тендер нь өөрөө хууль бус гэж үзвэл захиргааны гэрээ нь өөрөө хууль бус захиргааны актад үндэслэгдэж хийгдсэн учраас хууль бус захиргааны акт болно. Энэ бүгдээс авхуулаад хууль бус явагдсан процессыг засаж залруулж А***** ХХК-ийн шударгаар өрсөлдөх тэгш боломжийг олгосон баримт бичгийг боловсруулж дахин тендер зохион байгуулж технологийнхоо чадвараар өрсөлдөх хууль зүйн боломжийг олгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2021 оны 12 дугаар сарын 01-ний А/935 дугаар захирамжаар Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 22а дугаар байр), Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 23б дугаар байр). Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 23г дугаар байр)-ын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх шилжин ирсэн.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/146 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан.

Захиалагчийн хяналт тавих байгууллага болох Улаанбаатар лифт НӨҮГ-аас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 247 дугаартай албан бичгээр техникийн тодорхойлолтуудыг ирүүлсний дагуу Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 22а дугаар байр), Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 23б дугаар байр). Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 23г дугаар байр)-уудын тендер шалгаруулалтыг тус тус 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тендер шалгаруулалтын онцгой журам болох харьцуулалтын аргаар зарлаж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус төсөл арга хэмжээнүүдийн нээлт хийсэн.

Үүнд: Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 22а дугаар байр)-д

А***** ХХК, О*** ******** ХХК ,

Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 23б дугаар байр)-д А***** ХХК, О*** ******** ХХК ,

Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 23г дугаар байр)-д А***** ХХК, О*** ******** ХХК-ууд тендер ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалтын шаардлага хангаагүй буюу Барилга хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн 1.5.1 Технологийн зураг төсөл ( Эрчим хүчний байгуулам, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи) болон түүнээс дээш эсвэл ЗТ-13 Машин тоног төхөөрөмж, түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтын шаардлага хангаагүй буюу ТОӨЗ 1.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж хэрэгсэл ком фото зураг ирүүлнэ гэж заасны дагуу фото зураг ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг үндэслэн "А*****" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн үнэлгээний хорооны дүгнэлт гарсны дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2328 дугаар албан бичгээр шалгараагүй мэдэгдэл хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үндэслэн "О**** М*******" ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн гэж үнэлгээний хорооны дүгнэлт гарсны дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2323 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан О**** М******* ХХК-ийн хувьд Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолтыг ирүүлсэн боловч уг нийгмийн даатгалын тодорхойлолтод зааснаас О**** М******* ХХК нь 8,922,243,85 төгрөгийн өртэй байсан тухай дурдсан байна. Цахим тендерийн материалд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн тухай мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд ТОӨЗ 1.1-т заалтын дагуу тендер нээсэн өдрийн байдлаар өргүй байсан байсан тул О*** ******** ХХК-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу гүйцэтгэгчээр шалгаруулж, сонгон шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр захиалагчийн хяналт тавих Улаанбаатар лифт НӨҮГ-т Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 236 дугаар байр), Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо, 23г дугаар байр)-уудын гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт тавих 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулагдсан.

Цахилгаан шат шинэчлэх (СХД, 29 дүгээр хороо, 22 а байрны тухайд) Оакс эскпресс ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3/2398 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу тодруулга авах албан бичиг хүргүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О**** М************ ХХК-аас тодруулгын хариу ирүүлсэн бөгөөд үнэлгээний хороо хуралдан 100 хувийн саналаар шийдвэрлэсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулах зөвлөмжийг Улаанбаатар лифт НӨҮГ-т хүргүүлсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулагдсан.

Тендер шалгаруулалт хуульд хуульд заасан журамд заасны дагуу шалгаруулсан бөгөөд "А*****" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн засаг даргын тамгын газраас захирамжаар эрх шилжиж ирсний дагуу үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороонд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас үнэлгээний хорооны дарга, салбарын төлөөллөөс тухай мэдлэг шаардсан ажил учраас Улаанбаатар лифт буюу захиалагчийн хяналт тавих байгууллагаас ерөнхий инженерийг оролцуулаад үнэлгээний хороог байгуулсан байгаа. Үнэлгээний хороо тусдаа хуралдаад тендерийн баримт бичгийг боловсруулдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааны дагуу тендерийн баримт бичгийг боловсруулна. Энэ ажлыг ямар агуулга онцлогтой ажил вэ гэдгээс шалтгаалаад бүх ажил бараа нь дээрх баримт бичгийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тусгайлан зааж өгдөг. Тусгайлан зааж өгсөн шаардлагын хүрээнд буюу тусгай зөвшөөрлийн асуудал дээр 6 тусгай зөвшөөрөл шаардсан гэж нэхэмжлэгч тал буруу ярьж байна. Тендерийн баримт бичигтэй болон тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгттэй танилцаагүй нөхцөл байдалтай материал ирүүлсэн газар нь А***** ХХК байгаа. Шалгараагүй мэдэгдэл дээрээс гадна тендерийн баримт бичигт ирүүлсэн материалыг харахад нотлогдож байгаа. Зургийн ажил гүйцэтгэхээр ирүүлсэн компанийн гэрээний дүнгүй гэрээ ирүүлсэн. Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй. ХАБ-ийн ком багаж материал ирээгүй. Гол шаардаж байгаа өргөх тоног төхөөрөмжийн хамгийн бага шаардсан зураг төсвийн тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй. Тендерийн баримт бичигтэй танилцаад зөвшөөрөөд тендерийн баримт бичгийг бүрэн бүтэн боловсруулж ирүүлэх асуудал нь тендерт оролцогч компанийн хариуцлага бүрэн эрх нь өөрсдийнх нь асуудал. Дутуу баримт бичиг ирүүлсэн хэр нь шүүхээр шийдүүлэх гэж байгаа нь хууль зөрчсөн үндэслэлтэй байна. Даатгал, нийгмийн даатгалын өртэй гэх асуудлын хувьд нотлох баримт гаргаж өгсөн байгаа. Сангийн сайдын 2021 оны 242 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам байгаа. Энэ дээр Үнэлгээний хороо ямар үйл ажиллагаа хийх талаар нэг бүрчлэн зааж өгсөн байгаа. Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7-д цахим системтэй холбогдсон мэдээллийг сангаас дамжуулаад хянан үзэхэд үндэслэл болгодог. Мөн хуулийн 3.7.1-т санхүүгийн тайлан, Татварын албаны тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа татаж авах гэж байгаа. Бодит цагийн горим гэдэг нь тендерийг хэдэн сарын хэдний яг хэдэн цаг минутад татварын тодорхойлолтыг системээс татаж авсан бэ гэдэг нь нотлох баримтад авагдсан байгаа. Тухайн үед татахад өртэй, өргүй байвал тэрийг харж үнэлнэ. Татварын өрөө төлчихсөн учраас орно, татварын байцаагчаас болоод тендер ороогүй, өрийн илүү төлөлттэй байгаа үүнийг суутгаж өгнө үү гэх ямар ч бичиг ирсэн харгалзаж үзэхгүй. Зөвхөн татварын албаны цахим системээс татаж авсан тодорхойлолтыг үндэслэж үнэлгээ хийсэн. Өртэй компанийн шалгаруулсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа. Үнэлгээний хороо нэг төгрөгийн өртэй бол огт шалгаруулдаггүй. Бусад шүүхийн практикт байдаг илүү төлөлттэй байсан ч суутгах нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт суутгах эрх байхгүй учраас өртэй л бол шаардлага хангахгүй байгаа хамгийн эхний үзүүлэлт гэж үздэг. Тусгай зөвшөөрлийн хүрээнд шаардсан 4 тусгай зөвшөөрөл байгаа. Энэ ажлыг Тендерийн тухай хуулийн 33.3-т заасны дагуу харьцуулалтын аргаар ажлын 5 хоногийн дотор тендер зарласан. Тендерийн тухай хуулийн 33.3-т 33.2.1-т заасан үнийн санал ирүүлэх хугацааг урилга заасан өдрөөс хойш ажлын 5-аас доошгүй хоногоор тогтооно гэж заасны дагуу хуулийн дагуу зарласан байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ гомдлыг яагаад хүлээж аваагүй вэ гэдэг дээр тайлбар хэлэх боломжгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хуулийн 55.4-т заасны дагуу түдгэлзүүлэх эрхтэй байдаг. Гомдлыг хүлээж аваад хэд хоногоор ч зарласан байсан түдгэлзүүлээд тухайн хугацаанд тендер шалгаруулалтын нээлт хойшлоод явдаг. Тийм учраас түдгэлзүүлэх боломж байсаар байтал хугацаа ийм байна гэх үндэслэл байхгүй. Хууль зөрчөөд богино хугацаагаар тендер зарласан зүйл байхгүй. А***** ХХК-ийн хувьд шаардсан тусгай зөвшөөрлийн хүрээнд буюу энэ шаардсан тусгай зөвшөөрлөөр туслан гүйцэтгэгч компанитай гэрээ хийгээд материалаа ирүүлэх боломжтой байсан. Туслан гүйцэтгэгчийн гэрээгээ ирүүлсэн байдаг. Тухайн гэрээний үнэ байхгүй, шаардлага хангуулах гэрээ ирүүлсэн байгаа. Тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй туслан гүйцэтгэгч компанитай нэр төдий гэрээ байгуулсан материал ирүүлсэн. Тендерийн тухай хуулийн 5.1.1 дэх заалтад заасны дагуу тендер гэдэг нь захиалагчийн тогтоосон нөхцөл шаардлага юугаар илрэх вэ гэхээр захиалагчийн хяналт тавих байгууллагаас техникийн тодорхойлолтын хүрээнд тендерийн баримт бичгээ боловсруулж байгаа. Тендерийн тодорхойлолтод юу хийх ёстой талаар нэг бүрчлэн зааж өгсөн байгаа. Зөвхөн техникийн тодорхойлолт ирүүлсэн, зураг төсөв байхгүй учраас зайлшгүй зураг төсвөө ирүүлэх ёстой. Зургийн байж болох хамгийн доод зөвшөөрлийг шаардсан байгаа. Тусгай мэдлэг шаардсан хүн оруулна гэдэг нь өөрөө Улаанбаатар лифт компаниас ерөнхий инженерийг оруулсан. Өмгөөлөгч тусгай мэдлэгийн хүн биш учраас өөрийнхөө өнцгөөс тайлбарлах боломжгүй. Барилга хот байгуулалтын яамны хуучин шаардлагаар хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл суурь нөхцөл шаардлагын 12-т өргөх байгууламжийн эд анги үйлдвэрлэлийн зураг төсөл гэсэн байгаа. Нэхэмжлэгч компаниас ярихдаа хүнд үйлдвэрлэл, хүнд машин механизмын зураг төсөл гэж яриад байгаа нь өрөөсгөл. Гол тусгай зөвшөөрлийн үндсэн нэр нь өргөх байгууламжийн эд анги үйлдвэрлэлийн зураг төсөл гэх нэртэй. Энд хамгийн байж болох 10 зураг төсөл боловсруулах төрөлтэй. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлал батлах тухай гэх тушаал дээр хавсралтаар баталсан байгаа. ЗТ-1.5.1 гэдэг нь ЗТ-13.1-т дүйцэж байгаа нь машин тоног төхөөрөмж түүний эд анги үйлдвэрлэлийн зураг төсөл гэх тусгай зөвшөөрөл шаардсан байгаа. Тендерийн баримт бичгээ судлаагүй, ойлгоогүй тендерт бичлэг дутуу ирүүлсэн. Цахилгаан шат угсрах, засварлах үйлчилгээ хийх, зураг төсөл боловсруулахад тус журмын дараах шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэдэг дотор өргөх байгууламжийн угсралт, засварлах үйлчилгээний зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд 2 төрлийн тусгай зөвшөөрлийг шаардлагатай гэж ирүүлсэн. Машин тоног төхөөрөмж түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл кранаар ажил гүйцэтгэх төсөл шаардлагатай гэж ирүүлсэн нь нотлогдож байгаа. Мөн А***** ХХК нь ээн хугацаанд захиалагчид гомдол гаргах эрхтэй байсан. Тэр гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газарт гомдол өгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар тендерийн нээлтийг түдгэлзүүлээд шалгах боломжтой байсан гэж харж байна. Мөн Сангийн яамд гомдол гаргасан боловч хүлээж аваагүй гэж байна. Гэрээний хувьд илт хууль бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус байх нөхцөл шаардлага байхгүй гэж үзэж байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нээгдсэн "Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД 29 дүгээр хороо, 223 дугаар байр), Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД 20 дүгээр хороо, 236 дугаар байр), Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД 29 дүгээр хороо, 23г дугаар байр)-ын цахим тендерүүдэд манай "О**** М*******" ХХК нь оролцож шалгарсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2323 болон 3/2324 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлүүд болон 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/2 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас хүлээн авсан.

Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүлээн авсны дараа Нийслэлийн Засаг даргын тамгын газартай дараах гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. 1. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №********* гэрээний дугаартай "Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД 29 дүгээр хороо, 236 дугаар байр)"-ын гэрээ,

2. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр № ****** гэрээний дугаартай "Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД 29 дүгээр хороо, 23г дугаар байр)"-ын гэрээ

3. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр № **** гэрээний дугаартай Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД 29 дугээр хороо, 22А дугаар байр)-ын гэрээг тус тус байгуулан, гэрээний ажлыг гүйцэтгэн ажиллаж байна. Дээр дурдсан тендерүүдэд манай компанитай хамт оролцсон "А" ХХК нь тендер шалгаруулалтын үр дүнтэй санал нийлэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу бид хариу тайлбар ирүүлж байна.

"А" ХХК буюу нэхэмжлэгчийн шаардлагад дурдсанаар "О**** М*******" ХХК нь тус цахим тендерт 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын "ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолт"-ыг ирүүлсэн боловч уг нийгмийн даатгалын тодорхойлолтод зааснаар "О**** М*******" ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 8,922,243.85 төгрөгийн өртэй байсан." гэж үндэслэсэн байна.

Манай компани нь цахим тендерийн материалд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн тухай Хаан банкны төлбөр төлсөн баримт ирүүлсэн. Мөн тухайн төлбөрөө төлсөн тухай мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд ТОӨЗ 1.1-т заасны дагуу тендер нээх өдрийн байдлаар татвар, нийгмийн даатгалын газарт өргүй байсан болно. 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа нь дээр 2021 оны 11 сарын төлөлтийг төлөөгүй гэж бичигдсэн байгаа боловч 2021 оны 12-р сарын 21-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг бид бүрэн төлсөн бөгөөд төлсөн баримтыг тендерт хавсарган ирүүлсэн. 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа нь дээр өртэй мэт харагдаж байгаа шалтгаан нь 11-р сарын өрийг тухайн сард нь багтааж төлөөгүй 12-р сар гарсны дараа төлсөн учраас өртэй мэт харагдаж байгаа тул бид шимтгэл төлсөн баримтыг тендерт хавсарган ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим лавлагаанд шимтгэлийг тухайн сардаа багтааж төлөөгүй тайлант хугацаанаас хойш төлсөн тохиолдолд ингэж харагддаг боловч энэ нь бид нийгмийн даатгалын газарт өртэй байсан гэсэн ойлголт биш болно.

Бидний хавсарган ирүүлсэн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн шимтгэл төлсөн Хаан банкны баримт нь манай компанийг Нийгмийн даатгалын газар өргүй байсан болохыг нотолж байгаа болно. Иймд бид нийгмийн даатгалын газарт ямар ч өргүй байсан тул тендерийн шаардлагыг бүрэн хангаж байсан гэж үзэж байна.

Мөн түүнчлэн, тухайн үед нийгмийн даатгалд өртэй байсан эсэх талаар Нийгмийн даатгалын газраас лавлаж, нотлох бүрэн боломжтой. Бид 2021 оны 12-р сарын 21-ний өдөр болон тендер наасан өдрийн байдлаар нийгмийн даатгалын газарт бүх шимтгэл төлсөн, өргүй байсныг нотлох бичиг баримтыг хавсарган ирүүлж байна № *********, № ******, № **** дугаартай гэрээний дагуу цахилгаан шат аль хэдийн үйлдвэрлэгдэж 2022 оны 04 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод хил гаалиар орж ирсэн бөгөөд 2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар цахилгаан шатыг ажлын талбайд буулгасан, угсралт суурилуулалтын ажил явагдаж байгаа болно. Гэрээний дагуу цахилгаан шат аль хэдийн үйлдвэрлэгдэж, Улаанбаатар Улаанбаатар хот руу руу тээвэрлэгдэн орж ирсэн угсралт суурилуулалтын ажил явагдаж байгаа тул тус гэрээний ажлыг түдгэлзүүлэх тохиолдолд маш их хэмжээний хохирол гүйцэтгэгч тал болон захиалагч талд учрах нөхцөл байдал тулгарна. Бид тус гэрээний ажлыг гүйцэтгэхийн тулд одоогийн байдлаар дараах зардлыг гаргасан байна. 1. 3 ширхэг цахилгаан шатны үйлдвэрлэл нийт 31335 ам.доллар (91,427,870 төгрөг) 2. Нинбо хотоос Улаанбаатар хот хүртэл цахилгаан шатны тээврийн хөлс 23,095,800 төгрөг, 3 ширхэг цахилгаан шатны гаалийн татварт 17.148 299.31 төгрөг, 4. Тээвэр зуучин компани "Э* С* Д***** Т****" ХХК-д дотоод үйлчилгээ, ариутгал, пүү ачигчийн хөлс нийт ***,**** төгрөг, 5. 3 ширхэг цахилгаан шатны Улаанбаатар хот доторх тээвэр 6**,*** төгрөг, 6. Тендертэй холбоотой төсөв хийлгэсэн төлбөр 3**,*** төгрөг, 7. Тендерийн материал www.tender.gov.mn-ээс худалдан авсан төлбөр 1**,*** төгрөг, 8. Цахилгаан шат угсралт буулгалтын ажлын төлбөр 3*,***,*** төгрөг нийт 1**,***,***,** төгрөг Одоогийн байдлаар 1**,***,***,** төгрөгийн зардал манай компаниас гарсан байгаа бөгөөд цаашдын урсгал зардлууд ч мөн гарсаар байна. Бусад цаашид гарах зардлууд:

  1. Захиалагчийн хяналтын зардал 1,***,*** төгрөг
  2. Зохиогчийн хяналтын зардал 5**,*** төгрөг
  3. Магадлашгүй ажлын зардал 1,***,*** төгрөг 
  4. Төсөв магадлалын төлбөр 6**,*** төгрөг
  5. Давхарын амалгаа хийх материал 8**,*** төгрөг
  6. Давхарын амалгааны ажлын хөлс 2,***,*** төгрөг төгрөг
  7. Техникийн өрөөний заслын материал 9**,***
  8. Комисс ажиллах зардал 1,***,*** төгрөг
  9. Оффисын ажилчдын цалин 3 хүн 4,***,*** төгрөг
  10. Оффис ажилчдын НДШ 1,***,*** төгрөг
  11. Оффис ажилчдын ХХОАТ 3**,*** төгрөг
  12. Замчаан болон бусад зардал 2,***,*** төгрөг

Тус гэрээний ажлыг хийж гүйцэтгэхэд их хэмжээний зардал аль хэдийн гарсан байгаа бөгөөд аль хэдийн угсралт буулгалтын ажлыг эхлүүлсэн ажлын явц дундаа явж байгаа гэж үзэж байна. Иймд А***** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О**** М************ ХХК-ийн тендерт ирүүлсэн материалд тус компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 8,***,***,** төгрөгийн өртэй байсан атал уг баримтыг үл харгалзан О Монголи ХХК-ийг тендерт шалгаруулан шударга ёсны зарчим болон хуульд үндэслэх зарчмыг зөрчин манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдсан гэж байна. Уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тус Цахим тендер нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нээгдсэн бөгөөд О**** М******* ХХК нь цахим тендерт холбогдох материалаа хүргүүлэхээс өмнө компанийнхаа нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн санхүүгийн баримтыг хавсаргаж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Цахим тендерт хүргүүлсэн болно. Хэдийгээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар О**** М******* ХХК нь 11-р сарын шимтгэл төлөгдөөгүй гэж харагдаж байгаа боловч энэ нь бодит байдал дээр төлөгдсөн байсан болно. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаан дээр шимтгэл төлөгдөөгүй, өртэй мэт харагдаж байгаа шалтгаан нь 2021 оны 11-р сарын шимтгэлийг тухайн 11 сард нь багтааж төлөөгүй, тайлант хугацаанаас хойш 12-р сард шимтгэл төлөгдсөн учир цахим систем дээр энэ нь өр, төлбөртэй мэт харагдаж байгаа болно. Энэ нь О**** М******* ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөртэй гэсэн ойлголт биш юм. О**** М******* ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн, нийгмийн даатгалын өр, төлбөргүй болох нь О**** М******* ХХК-иас Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны төлбөр төлсөн баримтаар нотлогдож байгаа бөгөөд бид тендерийн материал шалгаруулахаас өмнө уг төлбөрөө төлсөн байсан болно. Мөн энэ талаар хариуцагчийн хариу тайлбарт О**** М******* ХХК нь Цахим тендерийн материалд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр төлсөн тухай Хаан банкны төлбөр төлсөн баримт ирүүлсэн, мөн тухайн төлбөрөө төлсөн тухай албан бичиг ирүүлсэн бөгөөд тендер нээсэн өдрийн байдлаар татварын өр төлбөрийг татварын www.etax.mta.mn цахим хуудсаар орж шалгахад өргүй байсан тул Үнэлгээний хорооноос О**** М******* ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан гэж дурдсан байдаг. О**** М******* ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерт оролцох бүх шаардлагыг бүрэн хангасан бөгөөд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 тоот хурлаар А***** ХХК нь тусгай зөвшөөрөл мөн хөдөлмөр аюулгүй байдлын багаж хэрэгслийн 1 ком фото зургийг ирүүлнэ гэх шаардлагыг хангаагүй тул татгалзах саналтай байна гэж А***** ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулахаас татгалзаж, О**** М******* ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулахыг гишүүд санал нэгтэй дэмжиж, тус компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг, О**** М******* ХХК-иас төсвийн талаар тайлбар, тодруулга авахаар шийдвэрлэсэн байдаг... юм. Үүний дагуу гуравдагч этгээд О**** М******* ХХК-ийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Тодруулгын хариуг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн болно. Үнэлгээний хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин хуралдаж, хурлаар О**** М******* ХХК-ийн ирүүлсэн Тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3-т заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж хурлын гишүүдийн 100 хувийн саналаар шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байдаг. Уг Тендерийн шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан, хууль зөрчөөгүй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2323 болон 3/2324 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлүүд, 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 3/2 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг манай компанид ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулсан болно, иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь анх 1. Цахилгаан шат шинэчлэх ажил  дугаартай цахим тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаар бүхий 3 тендерт О*** ******** ХХК-г ялагчаар шалгарсан гэж үзэн, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, 3. Цахилгаан шат шинэчлэх ажил *НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаар бүхий 3 тендерт цахим тендерийг дахин зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий бүхий нэхэмжлэл гаргасан.

Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа:

1. Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот хуралдаанаар Цахилгаан шат шинэчлэх ажил Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22а, 23б, 23г дугаар байрын нийт 3 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас А***** ХХК-д ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2328, 2021 оны 12 дугаар сарын 30-ны 3/2325 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах,

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон О*** ******** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 22а дугаар байр)-ын **** тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 23г дугаар байр)-ын ****** тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 236 дугаар байр) ********* тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн болно.

Харин нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар, дараах байдлаар тодруулсан болно. Үүнд:

1. Цахилгаан шат шинэчлэх ажил /22а байр/-ын гүйцэтгэгчээр О**** М************ ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах болон Цахилгаан шат шинэчлэх ажил /23б, 23г байр/-ын гүйцэтгэгчээр О**** М************ ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах,

2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын О**** М************ ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2323 тоот, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2324 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах,

3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын А***** ХХК-д хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №3/2328 тоот, мөн өдрийн 3/2325 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах,

4. Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот хуралдааны тэмдэглэл /шийдвэр/-ийн Цахилгаан шат шинэчлэх ажил ************, ************, ************* дугаартай тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан хэсгийг хүчингүй болгуулах

5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон О*** ******** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 22а дугаар байр)-ын **** тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29-р хороо 23г дугаар байр)-ын ****** тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29-р хороо 236 дугаар байр) ********* тоот гэрээ тус бүрийг илт хууль бус болохыг тогтоолгох,

6. Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендер шалгаруулалтуудыг дахин зохион байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах,

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн эцсийн байдлаар, дээрх байдлаар тодруулсан нэхэмжлэлийн шаардлагуудын 1-3 дахь шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... эдгээр тендерүүдэд ялагчаар шалгарсан О*** ******** ХХК нь ... нийгмийн даатгалын тодорхойлолтод зааснаар О*** ******** ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 8,922,243.85 төгрөгийн өртэй байсан, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй компанийг шалгаруулсан нь хууль бус гэж тайлбарлан энэ үндэслэлээр маргаж байх хэдий ч бодит байдалд О*** ******** ХХК нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө тендерийн нээлт хийхээс өмнө 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн болох нь Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №10567655 тоот шилжүүлгийн мэдээлэл, О*** ******** ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл гаргах тухай №1581/021, №1418/021, №1618/021 тоот албан бичгүүд зэрэг баримтуудаар тодорхой тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх Хаан банкны 2021 оны №10567655 тоот шилжүүлгийн мэдээлэл, О*** ******** ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1581/021, №1418/021, №1618/021 тоот албан бичгүүдийг О*** ******** ХХК нь цахим системд мөн илгээсэн болох нь хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн CD 1-ээр тогтоогдож байна.

Иймд дээр тайлбарласан үйл баримтаас үзэхэд, гуравдагч этгээд О*** ******** ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хурлын шийдвэрүүд, гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлүүд нь хуульд нийцсэн байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын А***** ХХК-д хүргүүлсэн, Мэдэгдэл хүргүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №3/2328 тоот, мөн өдрийн 3/2325 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот албан бичгүүд болон Үнэлгээний хорооны холбогдох тайлан, дүгнэлтүүдээс үзэхэд, А***** ХХК-ийг 1.5.1 эсвэл ЗТ-13.1 тусгай зөвшөөрөл ирүүлээгүй болон Хөдөлмөр аюулгүй байдлын багаж хэрэгслийн фото зураг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тус компанийн ирүүлсэн тендерүүдээс татгалзсан байна.

Цахилгаан шат шинэчлэх ажил буюу лифт угсрах, суурилуулах, засварлах, үйлчилгээ хийх, үүнтэй холбоотой үйлдвэрлэлийн, ажлын зураг гаргах ажлыг гүйцэтгэх компани нь Технологийн зураг төсөл (эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи) болон түүнээс дээш эсвэл Машин, тоног төхөөрөмж, түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш болон Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй байх шалгуурыг хангасан байх шаардлагатай болох нь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай 1/1383 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 02-02/2339 тоот албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна

Нэхэмжлэгч А***** ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог 1.5.1 Технологийн зураг төсөл (эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи) болон түүнээс дээш эсвэл ЗТ-13.1 Машин, тоног төхөөрөмж, түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш чиглэлийн тусгай зөвшөөрөлгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн цахим системд илгээсэн баримтууд /CD 1/-аас үзэхэд, туслан гүйцэтгэгч Конар ХХК нь 1.5.1 Технологийн зураг төсөл (эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи) болон түүнээс дээш эсвэл ЗТ-13.1 Машин, тоног төхөөрөмж, түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш чиглэлийн тусгай зөвшөөрөлгүй байх ба Туслан гүйцэтгэгчийн гэрээ нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр огноолсон байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч А***** ХХК нь 1.5.1 Технологийн зураг төсөл (эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи) болон түүнээс дээш эсвэл ЗТ-13.1 Машин, тоног төхөөрөмж, түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш чиглэлийн тусгай зөвшөөрөл ирүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерүүдээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, А***** ХХК-ийн компанийн ирүүлсэн тендерүүдээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална, 12.2-т Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана, 12.3-д Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 27.1.1-д энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага;, 27.3-д Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ., 27.4-д Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасантай нийцсэн байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын А***** ХХК-д хүргүүлсэн, Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээс үзэхэд, хөдөлмөр аюулгүй байдлын багаж хэрэгслийн фото зураг ирүүлээгүй шалтгаанаар нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. гэж заасан ба тендерт оролцогч нь хариуцлагатай байж, тендерийн баримт бичигт заасан, зохих шаардлага хангасан баримтуудыг бүрэн гүйцэд гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хөдөлмөр аюулгүй байдлын багаж хэрэгслийн фото зураг ирүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн цахим системд илгээсэн баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь хөдөлмөр аюулгүй байдлын багаж хэрэгслийн фото зураг ирүүлээгүй асуудалтай маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерүүдээс татгалзсаныг мэдэгдсэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын А***** ХХК-д хүргүүлсэн, Мэдэгдэл хүргүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №3/2328 тоот, мөн өдрийн 3/2325 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот албан бичгүүд үндэслэлтэй байх тул уг албан бичгүүдийг шүүхээс хүчингүй болгох боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн 1-3 дахь шаардлагуудыг буюу 1. Цахилгаан шат шинэчлэх ажил /22а байр/-ын гүйцэтгэгчээр О**** М******* ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах болон Цахилгаан шат шинэчлэх ажил /23б, 23г байр/-ын гүйцэтгэгчээр О**** М******* ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах, 2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын О**** М******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2323 тоот, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2324 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, 3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын А***** ХХК-д хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №3/2328 тоот, мөн өдрийн 3/2325 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн эцсийн байдлаар тодруулсан 4-6 дахь шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот хуралдааны тэмдэглэл /шийдвэр/-ийн Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа хариуцагч нь тендерийн баримт бичгийг боловсруулахдаа гүйцэтгэх ажилд огт хамааралгүй 1.5.1 Технологийн зураг төсөл (эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи) болон түүнээс дээш эсвэл ЗТ-13.1 Машин, тоног төхөөрөмж, түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш гэсэн шалгуурыг тавьж, лифт угсрах, суурилуулах, лифт угсралтын зураг төсөл гаргах ажилд огт шаардлагагүй, уул уурхай, эрчим хүчний хүнд үйлдвэрлэлийн зураг төсөл боловсруулахад хамааралтай тусгай зөвшөөрөл шаардсан нь шударга өрсөлдөөнийг хязгаарлаж, ялагч хуулийн этгээдэд боломж олгосон тендерийн баримт бичиг боловсруулсан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай 1/1383 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 02-02/2339 тоот албан бичгээс үзэхэд, лифт угсрах, суурилуулах, засварлах, үйлчилгээ хийх, үүнтэй холбоотой үйлдвэрлэлийн, ажлын зураг гаргах ажлыг гүйцэтгэх компани нь Машин, тоног төхөөрөмж, түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл, кранаар ажил гүйцэтгэх төсөл болон Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай байна.

Мөн А***** ХХК-ийн компанийн ирүүлсэн тендерүүдээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална, 12.2-т Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана гэж заасантай нийцсэн гэж дээр дүгнэсэн болно.

Иймээс Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот хуралдааны тэмдэглэл /шийдвэр/-ийн Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон О*** ******** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай Цахилгаан шат шинэчлэх ажил -ын гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээдийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хурлын шийдвэрүүд, гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлүүд үндэслэлтэй, хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерүүдээс татгалзсан нь хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн, үндэслэлтэй талаар шүүх дээр дүгнэж, нэхэмжлэлийн 1-3 дахь шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Цахилгаан шат шинэчлэх ажил-ын гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хурлын шийдвэрүүд, гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлүүд үндэслэлтэй, хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерүүдээс татгалзсан нь хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн, үндэслэлтэй талаар шүүх дээр дүгнэсэн тул хариуцагчийн дээрх шийдвэрүүдэд үндэслэн гарсан Цахилгаан шат шинэчлэх ажил -ын гэрээнүүд мөн хууль зүйн үндэслэлтэй.

Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендер шалгаруулалтуудыг дахин зохион байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх нэхэмжлэлийн 1-5 дахь шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендер шалгаруулалтуудыг дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 4-6 дахь шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Манай компани нь тус тендер шалгаруулалттай холбоотойгоор өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан боловч, хариуцагч онцгой журмаар зарласан тендер гэж үзээд тендер шалгаруулалтыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зарлаж, 12 дугаар сарын 22-ны өдөр тендерийн нээлтийг хийж богино хугацаа тогтоосон тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасан 10 хоногийн дотор тендерийн баримт бичгийг хянан шалгах боломжгүй гэсэн хариу өгсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендер шалгаруулалтуудтай холбоотойгоор нэхэмжлэгч нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан нь лавтай нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тус тендер шалгаруулалттай холбоотойгоор өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт утсаар гомдол гаргасан гэж тайлбарлаж байх хэдий ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 01/981 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээс үзэхэд, нэхэмжлэгчийн утсаар гаргасан гэх гомдлыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1,4-р сургуулийн цахилгаан шат хийлгэх тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар гаргаж байсан гомдол гэж үзэхээр байна

Түүнчлэн гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо 22а, 23б, 23г байрнуудын лифтийг угсрах, суурилуулах ажил үндсэндээ дууссан, 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа, улсын комисст хүлээлгэн өгөх ажил л үлдсэн, лифтийг угсрах, суурилуулах нь орон сууцны нийт оршин суугчдын эрх ашиг, эрүүл мэндтэй холбоотой асуудал, БНХАУ-аас манай компани нь лифтний эд анги, тоног төхөөрөмж оруулж ирсэнтэй холбоотойгоор олон сая төгрөгийн зардал гаргасан гэсэн агуулгаар тайлбарлан, холбогдох баримтуудыг гарган өгч байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 27.1.1, 27.3, 27.4-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан гаргасан

Цахилгаан шат шинэчлэх ажил /22а байр/-ын гүйцэтгэгчээр О**** М******* ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах болон Цахилгаан шат шинэчлэх ажил /23б, 23г байр/-ын гүйцэтгэгчээр О**** М******* ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын О**** М******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2323 тоот, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2324 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/2 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын А***** ХХК-д хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №3/2328 тоот, мөн өдрийн 3/2325 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах,

Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот хуралдааны тэмдэглэл /шийдвэр/-ийн Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон О*** ******** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 22а дугаар байр)-ын **** тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29-р хороо 23г дугаар байр)-ын ****** тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29-р хороо 236 дугаар байр) ********* тоот гэрээ тус бүрийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Цахилгаан шат шинэчлэх ажил НХААГ/2********, НХААГ/2********, НХААГ/2******** дугаартай цахим тендер шалгаруулалтуудыг дахин зохион байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах- ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч А***** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А***** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн илүү төлсөн 210,600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ