Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/24/0081/Э индекстэй хэргийг ердийн журмаар  хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-тав, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багийн тоотод оршин суудаг, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500000  төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт *******, регистрийн дугаар: 68*******13.                                 

                                Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.******* шүүгдэгч ******* нь оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цогцолбор сургуулийн хаалган талын зогсоол дээрээс хохирогч Ц.гийн эзэмшлийн улсын дугаартай Toyota Prius-10 загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 39846 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Ц.гаас******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр цогоцолбор сургуулийн автомашины зогсоол дээрээс улсын дугаартай тээврийн хэрэгсэл  алга боллоо” гэх гэмт хэргийн талаарх амаар гаргасан гомдол, мэдээллийг оны дугаар сарын -ны өдрийн 17 цаг 20 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

1.2  оны дугаар сарын - ны орой 17 цаг 25 минутанд хэргийн газрын үзлэг хийсэн ... “Уг хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт  байрлах цогцолбор сургуулийн урд талын хаалганаас 30 метр орчим зайд тагнуулын газрын хойд талын эзгүй байшингийн дэргэд байх машин зогсоосон шороон хэсэг болно. Алдагдсан тээврийн хэрэгсэл  нь ертөнцийн зүгээр хойд хэсэгрүү харсан байдалтай зогссон гэх бөгөөд хэргийн газраас кримналистикийн шинжээч 6 кадр зураг тухайн алдагдсан тээврийн хэрэгслийн /Приус-10 улсын дугаартай саарал өнгийн / машины дугуйн  2 мөрийг 2 кадр зургаар бэхжүүлэн авав. Машин алдагдсан газрыг 1-ийн тоогоор тэмдэглэж 1 кадр зураг хэрэг учрал болсон гэх газрын 4 кадр зургийг кримналистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас),

1.3 Хохирогч Ц.гийн “...Би оны дугаар сарын -ны өдөр 13 цаг 00 минутанд гэрээсээ буюу ******* аймаг сумын багийн тоотоос гараад өөрийн ажилладаг сургууль руу явсан. оны дугаар сарын -ны өдөр 13 цаг 24 минутанд ажлын урд талын хаалга буюу Цагдаагийн газрын урд талын замын уулзвараар зүүн гар тийш эргээд ажлын гаднах талбайд өөрийн эзэмшлийн улсын дугаартай саарал өнгийн Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулан ажил руугаа орсон. Ажлаа тараад цагийн орчимд гарч ирээд машинаа унаад гэрлүүгээ явах гэтэл миний машин зогсоол дээрээ байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Уг тээврийн хэрэгсэлийн урд  гупер саарал өнгөтэй, нэг  ширхэг нэмэлт шар өнгийн гэрэлтэй, хойд дугуйны  2 обуд саарал өнгийн таван салаа дугуйтай, урд талын улсын дугаар урт нарийн хэлбэрийн улсын дугаартай, хойд талын дугаар дөрвөлжин хэлбэртэй тээврийн хэрэгсэл байгаа. Машин хулгайлсан талаар сэжиглэх хүн байхгүй байна. Машинаа бүрэн бүтэн хүлээн авсан. Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй  ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 51  дүгээр  хуудас),

1.4  дугаартай тээврийн  хэрэгсэлд үзлэг хийсэн...  ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Мэдээлэл холбооны төв байрны доод талд ногоон өнгийн хашаатай хаалгатай байранд улсын дугаартай Toyota Prius-10 загварын тээврийн хэрэгсэл граж дотор байв. Уг машин нь цагаан өнгийн хар өнгийн теньтэй, саарал өнгийн гупер 5 салаа хэлбэртэй  обуд, цагаан өнгийн гэрэл, хойд гэрэл улаан өнгийн үйлдвэрийн гэрэлтэй урд гуперны жолооч талын хэсэг хагарсан урд болон хойд гуперны хэсэг нь хар өнгийн оруулгатай тээврийн хэрэгсэл байв. Машин дотор улаан, саарал өнгийн хүрдний гэртэй дотор салон саарал өнгөтэй байх ба хойд суудалд саарал улаан өнгийн суудлын бүрээстэй байв. Тэвш хэсэгт машины хучлага  байв. Үзлэгээр тээврийн хэрэгслийн эзэмшигчийн эд зүйл алдагдаагүй. Жолооч талын гадна хаалганаас 1ш гарын мөр  бэхжүүлэн авав” ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),

1.5 Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн ... ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрээс оны дугаар сарын -ны өдөр 15 цаг 30 минутанд хулгайлагдсан улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч овогтой д оны дугаар сарын -ны өдрийн 23 цаг 30 минутанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

1.6 Гэрч Б.ийн өгсөн... Манай нөхөр Б.******* нь оны дугаар сарын - ны өдөр  өөрийн гэр болох  багийн 4- тоотоос гараад явсан. Найз ыг эрүүлжүүлэх байрнаас гаргаж авна гэсэн утгатай зүйл ярьж байсан. Орой 18 цагийн үед холбооны хашаанаас авчих гэж ярьсан. Манай нөхөр С. гэх найзныхаа хашаанд машин  хулгайлаад оруулаад тавьсан, түлхүүр нь энэ байна гэж надад өгсөн. Орой 23 цагийн үед цагдаагаас  утасдаад надаас машины түлхүүр авч машин хулгайлсан хэргийг цагдаа нар илрүүлсэн. Би нөхрийгөө архи уусан байсан тул худал хэлж байна гэж бодоод цагдаад хандаагүй. Манай нөхөртэй хэн нэгэн хулгай хийсэн асуудал байхгүй манай нөхөр ганцаараа хулгайлсан ... гэх мэдүүлэг(хавтаст хэргийн -17 дугаар  хуудас),

1.7 Гэрч С.ын ... “   оны дугаар сарын -ны өдөр ээлжтэй байсан тул орой 20 цагт ажлын хувцасаа өмсөх зорилгоор гэрлүүгээ очиход манай гражинд улсын дугаартай автомашин байсан. Хашаанд хэн оруулж ирсэн талаар гайхаад ажлын цаг болсон тул тухайн машиныг гражинд үлдээгээд ажилдаа яваад оны дугаар сарын 07-ны өглөө цагийн үед гэртээ очиход машин байхгүй байсан. Манай хашаан дахь ээжийн гэрт  ээж охин хоёр хонож байсан. Харин манай гэрт хүн байгаагүй. Манай найз Б.*******гийн эхнэр Б. ярьсан тул Б.******* л машин барьж яваад манай хашаанд оруулж тавьсан байх” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

1.8 ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний ХВЦ-24-3 дугаартай “...Toyota Prius-10, 1998 онд үйлдвэрлэгдсэн, 20******* онд Монгол улсад орж ирсэн тээврийн  хэрэгсэл нь-3.948.6 төгрөг” гэх тайлан, гэрэл зургууд (хавтаст хэргийн 26-31 дүгээр хуудас)

1.9 68*******13 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар  хуудас),

1.10 68*******13 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн иргэний ... ******* аймгийн сумын багийн 4- тоотод оршин суух  хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар  хуудас),

1.11 68*******13 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 54 дүгээр   хуудас),

1.******* ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 56-62 дугаар  хуудас),

1.13  Мөрдөн шалгах туршилт хийсэн ... улсын дугаартай  Probox маркийн тээврийн хэрэгсэлийн түлхүүр гэх хар өнгийн төмөр мэт зүйлээр хийсэн хар өнгийн түлхүүрийг яллагдагч Б.*******гийн авч явсан гэх улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлд тохирч, таарч байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн түлхүүрийг улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгслийн баруун тал буюу жолооч талын хаалганд хийж эргүүлэхэд тухайн машины хаалга онгойж байх ба мөн түлхүүрийг машины /тээврийн хэрэгслийн/ кундактор буюу түлхүүр орох хэсэгт хийж кундакторыг түлхүүрээр дарахад тээврийн хэрэгсэл асаж байхыг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мөн тухайн түлхүүрийг иргэн Д.ын эзэмшлийн гэх 30-27 улсын дугаартай цагаан өнгийн Probox маркийн тээврийн хэрэгслийн кундактор хэсэгт хийж түлхүүрийг дарж үзэхэд мөн тухайн тээврийн хэрэгсэл нь асаж байсныг тэмдэглэл болгон үйлдэв” ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 56-62 дугаар  хуудас) зэрэг болно.

 Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл:Шүүгдэгч Б.******* нь   оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цогцолбор сургуулийн хаалган талын зогсоол дээрээс хохирогч Ц.гийн эзэмшлийн улсын дугаартай Toyota Prius-10 загварын тээврийн хэрэгсэлийг түлхүүр тааруулан унаж, сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Мэдээлэл холбооны газрын доод талын С.ын хашаан дахь гражинд оруулж тавьсан  ба хохирогч Цагдаагийн газарт гомдол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлийг эрэн сурвалжилж олж тогтоон хохирогчид 23 оны дугаар  сарын -ны өдрийн 23 цаг 30 минутанд хүлээлгэн өгсөн хэргийн үйл  баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн найз Д.ын тээврийн хэрэгсэлтэй андуурч авч явсан гэж гэм буруугийн талаар маргаж байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.гийн эзэмшлийн улсын дугаартай Toyota Prius-10 загварын тээврийн хэрэгслийг өөрийн найз Д.ын машины түлхүүр таарсан тул унаж яваад арчиж цэвэрлээд хүйтэн байсан тул хөлдөх байх гэж  бодоод найз С.ын  хашаанд оруулан  гражинд нь хийсэн гэх боловч  уг машинд таарсан түлхүүр нь Д.ын машинд мөн таарч байсан нь мөрдөн шалгах ажиллагааны туршилтаар тогтоогдсон хэдий ч шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ... маргааш нь үзэхэд Д.ын машин нь Probox маркийн тээврийн хэрэгсэл байсан, түлхүүр нь хоорондоо таарч байгааг ойлгоогүй ...  гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч нь хоёр өөр маркийн  тээврийн хэрэгсэл байхад мэдсээр байж хохирогчийн Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлийг авч явсан нь өөрийн үйлдэлдээ санаатай хандсан гэж үзнэ. 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.гийн  ажилдаа ирээд ажлынхаа гадна тавьсан байсан тээврийн хэрэгсэлийг хохирогчид мэдэгдэхгүйгээр авч явж бусдын гражинд тавьсан, хохирогч цагдаагийн газарт гомдол гаргаж, цагдаагийн байгууллага нь эрэн сурвалжилж тухайн тээврийг олж тогтоон, хохирогчид хүлээлгэн өгсөн нь бусдын  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх  хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг.  

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “ бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан боловч хохирогч Б.******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогчид 39846 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учируулсан нь хулгайлагдсан тээврийн хэрэгсэлийг үнэлсэн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.  

2.2. Шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан ... хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийхэд хохирогч Ц.гийн улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлийн түлхүүр нь  Д.ын 30-27 улсын дугаартай Probox маркын  тээврийн хэрэгсэлд таарч байгаа хэдий ч уг хоёр тээврийн хэрэгсэл  маркийн хувьд хоёр өөр төрлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******г тухайн тээврийн хэрэгсэлийг андуурч авч явсан гэж үзэх боломжгүй.

Хулгайлах гэмт хэрэг нь хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдснээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч Б.*******гийн хувьд хохирогч Ц.гийн ажлынхаа гадна тавьсан байсан Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлийг өөрт байсан түлхүүрээр асааж, бусдын гражинд авчирч тавьснаар энэ гэмт хэрэг нь төгссөн гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч Б.******* нь андуурсан гэж байгаа хэдий ч бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй, хохирогчид мэдэхгүйгээр сэм авч явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг  хангасан гэж шүүх үзсэн болно.

                                   Эрүүгийн хариуцлагын талаар:

3. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.2. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), гэрч Б.ийн ... “Миний нөхөр Б.******* нь 20 оноос 2008 онуудад сумын багийн даргаар ажиллаж байсан. Тэгээд дараагаар нь олон жил түүхий эдийн ченж хийж байсан.  Би нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -17 дугаар хуудас), гэрч Л.гийн өгсөн... Л.******* нь миний аав. Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. Манай аав ажилч хичээнгүй, хөдөлмөрч, даруу төлөв зантай. Одоогоор эрхэлсэн ажилгүй, суманд байх мал дээрээ ирэн очин байдаг. Хөдөө хэдэн малтай, хашаа байшинтай ... гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 35 дугаар хуудас)    шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр  хуудас), 68*******13 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар  хуудас),   68*******13 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн иргэний ... ******* аймгийн сумын багийн 4- тоотод оршин суух хаягийн бүртгэлийн  лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар  хуудас),  ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын - ны өлрийн / ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 56-62 дугаар  хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцогдож 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан ч  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдож байна.

3.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ...  хохирогчид учирсан хохирол болох  машиныг  бодит байдлаар буцаан өгснөөр ...  “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.4. Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 39846 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан ба үүнийг учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хамааруулан үзнэ.

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг оршин суугаа газар болох ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах дүгнэлт

    Шүүгдэгч Б.*******: Би ямар нэгэн хулгайлах зорилгогүйгээр авсан. Тухайн үед би Д.ын машин гэж андуураад унаад айлын хашаанд оруулаад гражинд хийж үлдээсэн. Гэм буруугаа ойлгож байна надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэх  дүгнэлт тус тус гаргасан болно. 

 Шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг бодит байдлаар төлсөн, улсын яллагчаас 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солино ... гэх журмыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгдэгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт “ Би тухайн машиныг өөрийн найзын машин гэж бодоод авч явсан” гэж гэм буруугийн талаар маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний  хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно... гэх хуулийн заалтад  заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр шүүгдэгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж  өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Тодруулбал: Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргасан нь  хуульд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ. 

 Хохирогч Ц.гийн “...Би өөрийн машинаа бүрэн бүтэн хүлээн авсан учраас одоо надад ямар нэгэн санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), прокурорын эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар хохирогч нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хор уршиг учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хор уршиггүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохиролгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.*******д шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******д 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй..

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г  эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс 6 (зургаа) сарын хугацаагаар явахыг  хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ... ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ЦЭЦЭГМАА