Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

овд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч овд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******, хохирогч Ч.*******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч Б.*******  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар овд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох 178//0031/Э индекстэй эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.                                  

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,******* овогт *******ийн *******, овд аймгийн суманд оны дүгээр -ний өдөр төрсөн, эмэгтэй, боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа худалдаа эрхэлдэг, ам бүл-зургаа, нөхөр, хүүхдүүдийн хамт овд аймгийн сумын багийн Гэрэлт хотхоны дугаар байрны тоотод оршин суух, сарын  орлого  3 сая  төгрөг, аминдаа суудлын авто машин, гурван өрөө орон сууц дундын өмчлөлийн хөрөнгөтэй,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: 8700

                                    олбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь овд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд оны дүгээр сарын -ний орой  нөхөр Б.ийг цохисон гэх шалтгаанаар Ч.*******, Ө., Т. нартай маргалдаж, хохирогч Ч.*******ыг “ус цацсан” гэх шалтгаанаар  нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд  цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРОЙЛО нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 охирогч Ч.*******ын цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн -3 дахь  тал),

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.гийн өгсөн ... Би оны сарын -ний өдөр найзуудынхаа хамт баарны дугаар давхарт байх караокены 05 тоот өрөөнд орж сууцгаасан. Тэгээд орой 3 цаг өнгөрч байх үед бид нар өрөөнөөсөө гараад явах гэж байхад манай найз Г. үүдний коридорт хажуу өрөөний 1 ахтай маргалдаж хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь Т., Ч.*******, бид дөрөв салгасан.Тэр үед хар малгайтай эгч гарч ирээд үгийн зөрүүгүй Т. болон Ч.******* бид гурвыг цохиод авсан. Тэгээд тухайн зодоон хийгээд байсан ахыг татаад тоот караеконы өрөө рүү яваад орчихсон. Би хаалгыг нь онгойлгож уулзах гэсэн чинь хаалгаа онгойлгохгүй байж байгаад хэсэг хугацааны дараа тоот каракеоны өрөөнөөс цэнхэр өнгийн цамцтай ах гарч ирээд Г.тай хэрэл дахиад зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгах гэсэн чинь цэнхэр цамцтай ах намайг цохиж унагаагаад цаашаа яваад өгсөн.  Цааш юу болсон талаар мэдэхгүй байна ”  ... гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн 7 дугаар тал),

1.3 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.*******ын өгсөн " ... Би оны сарын -ний өдөр найзуудынхаа хамт баарны дугаар давхарт байх караокены 05 тоот өрөөнд орж сууцгаасан. Тэгээд орой 3 цаг өнгөрч байх үед бид нар өрөөнөөсөө гараад явах гэж байхад үед гадна коридорт хүмүүс маргалдах чимээ гараад байхаар нь араас нь гараад ирсэн чинь тэнд байсан хүмүүс барилцаад  авсан учир нь олдохгүй байсан. Тэгээд больцгоо гэж  хэлсэн чинь тэнд байсан хар хувцастай хар малгайтай эмэгтэй чанга дуугаар “хүний олон хүнээ барьдаггүй шүү” гээд хашгираад “та нарыг ална шүү” гэж хэлж байсан. Тэр үед хоорондоо зууралдаад байсан хүмүүсийг салгах  гээд дундуур нь ороод салахгүй болохоор нь гартаа барьж байсан савтай усыг тэд нарлуу цацсан ч тухайн үйлдэлээ зогсоогүй.  Тэгээд тэр эмэгтэй хэсэг хугацааны дараа буцаж ирээд намайг цохисон. Миний зүүн нүд хөхөрсөн, улайж хавдсан байдалтай зүүн хацар орчимд хавдартай хөхөрсөн, миний доод үүдэн 3 шүдний болон дотор хэсэг үүрсэн байдалтай өвчтэй янгинаж өвдөж байгаа. Би оны сарын 0-ны өдөр БОЭТ-ийн шүдний эмчид үзүүлсэн бас шүүх шинжилгээний албанд очиж үзүүлсэн. Тэр хар малгайтай эмэгтэйгээс хохирлоо гаргуулж авмаар байна. Шөнө унтаж чадахгүй сэтгэл санаа тавгүй болсон, толгой өвдөж толгойны зураг авахуулсан байгаа”  ... гэх (хавтаст хэргийн , 66 дугаар хуудас),

1.4 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.ын өгсөн " ... Би оны сарын -ний өдөр найзуудынхаа хамт баарны дугаар давхарт байх караокены 05 тоот өрөөнд орж сууцгаасан. Тэгээд орой 3 цаг өнгөрч байх үед бид нар өрөөнөөсөө гараад явах гэж байхад манай найз Г. коридорт хажуу өрөөний махлаг ахтай маргалдаад зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь Ө., Ч.*******, , бид 4 салгаж байх үед тоот өрөөнөөс хар малгайтай эгч гарч ирээд тэр ахыг салгасан. Тэр үед бас нэг ах гарч ирээд салгасан. Тэгээд тэр хар малгайтай эгч миний хажууд байсан манай найзыг цохиод дахиад дараа нь тухайн зодоон хийгээд байгаа ахыг татаад тоот караокены өрөөрүү аваад орсон. Тэгсэн чинь Ч.******* эгч нүдээ дарж сууж байгаад босож ирээд Ө., Ч.*******, Бат-Итгэл бид 4 тэдний өрөөний үүдэнд ирээд хаалгыг нь онгойлгох гэсэн чинь хаалгаа онойлгохгүй байсан ба хэсэг хугацааны дараа нөгөө зодоон хийгээд байсан ах өрөөнөөсөө гарч ирээд Г.тай дахиад зодолдоод эхэлсэн. Тэгээд би нар салгах гэсэн чинь тэр цэнхэр цамцтай ах намайг түлхэж  унагаасан. Бас өөрийнх нь эхнэр гэсэн хар малгайтай эгчийг бас түлхэж унагаагаад цаашаа явж Г.тай маргалдаад зодолдож байх үед эхнэр нь гэх хар малгайтай эгч 1 ахтай цэнхэр цамцтай ахыг салгаад дагуулаад ирж байх үед тэр цэнхэр цамцтай ах өөрийн эхнэр гэх хар малгайтай эгчийг цохиод унагаасан. Тэгсэн чинь тэр эгч газарт унаад босож  чадахаа байчихсан. Тэгээд хажууд байсан 1 ах эгч хоёр өргөж босгоод тоот өрөө рүү оруулсан” ... гэх (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

1.5 Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай ... Тухайн бичлэг нь 1, ширхэг бичлэг байх ба эхний бичлэг нь минут, дараагийн бичлэг нь 5 минутын бичлэг байх ба үйл явц нь адилхан байв. Он сар өдөр цаг минут тэмдэглэгдээгүй, дүрс бүхий бичлэг байв. Тухайн үйл явдал нь овд аймийн сумын багийн нутаг дэвсгэр баарны давхарын коридорт болсон байв. Бичлэг дээр 5 номерийн караокены өрөөнөөс 3 залуу гарч ирэх ба тухайн 3 залуугийн нүүр царай нь танигдаж байх тул нэрээр нь тэмдэглэж үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхээр тогтов. ар малгайтай хар хувцастай залууг Г. гэх ба тухайн залуу нь 3 номерийн өрөөнөөс гарч ирсэн Б. гэх залуутай маргаж, тэр залууг цохиж байгаагаар зодоон эхлэв. давхарын коридорт Г., Б. нар нь хоорондоо зууралдаж нэгнийгээ түлхэж цохиж байгаагаар бичлэг үргэлжлэх ба 3 номерийн өрөөнөөс 1 залуу, 1 эмэгтэй гарч ирэх ба нөгөө талын 5 номерийн өрөөнөөс цайвар өнгийн цамцтай хохирогч гэх Ч.******* болон Т. нар гарч ирэх ба өөр бас -3 хүн хамт гарч ирээд тухайн хүмүүсийг салгах үйл явцад оролцох үед хохирогч Ч.******* болон хар малгайтай эмэгтэй болох Б.******* нар хоорондоо маргалдах  үед хохирогч Ч.******* гарт барьж байсан савтай усыг Б. болон бусад хүмүүс рүү цацах тэр үед хар малгайтай эмэгтэй болох Б.******* нь тэнд байсан хохирогч Т., Ө. нарыг түрүүлж цохиод цааш үргэлжлүүлээд хохирогч Ч.*******ын нүүрэн тус газарт цохиж унагаачихаад өөрийн нөхөр Б.ийг хажуудаа байх 1 залуугийн хамт 3 номерийн өрөөнд авч орж байх ба тухайн үед хохирогч Ч.******* нүүрээ дараад коридорт сууж байх бичлэг байв. Тухайн коридорт Ө., Т., Ч.******* нар хажууд нь баарны ажилтан гэх нэг хар цамцтай залуу, нүдний шилтэй цайвар цамцтай залуу зэрэг нийт 5-6 хүн байв. Тухайн хүмүүсийн нүүр царай хэвийн харагдаж байв. охирогч Ч.******* коридорт нүүрээ дараад сууж байгаад босож ирэх ба тухайн 3 номерийн өрөөний хаалгыг ирж  татах тул өрөөний хаалга цоожтой коридорт байсан хүмүүс өрөөний хаалгыг онгойлгох  гэсэн боловч хаалга онгойлгохгүй  хэвээр байв. арин хохирогч Ч.******* нүүрээ дарж зогсож байгаад хажуу талын 5 номерийн өрөөнд явж оров. арин нөгөө өрөөний үүдэнд Ө., Т. болон хажууд 1 хүн 3-уулаа зогсож байгаагаар тухайн бичлэг дуусгав. Тухайн 5 минутын бичлэг дээр гомдол  мэдээллийн хохирогч Ч.*******, Ө., Т. нарыг иргэн Б.******* гэх хар малгайтай хар хувцастай эмэгтэй цохиж биед нь халдсан тухай бичлэг байв” ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

1.6 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, овд аймаг дахь баруун бүсийн  шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я.гийн оны дүээр сарын -ны өдрийн 9 дугаартай "... Ч.*******ын биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 1- хоногийн дотор үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын  .4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн бугалганд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэ, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын  .6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 1-4 дугаар хуудас),

1.7 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, овд аймаг дахь баруун бүсийн  шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я.гийн оны дүээр сарын -ны өдрийн 94 дугаартай "... Т.ын биед зүүн нүдэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, дэд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 1- хоногийн дотор үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын  .6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

1.8 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, овд аймаг дахь баруун бүсийн  шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я.гийн оны дүээр сарын -ны өдрийн 93 дугаартай "... Ө.гийн биед зүүн нүдэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 1- хоногийн дотор үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын  .6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-3 дугаар хуудас),

1.9 Яллагдагч Б.*******ийн яллагдагчаар өгсөн... Тухайн өдөр буюу оны дүгээр сарын -0-нд шилжих шөнө манай нөхөр Б. найзтайгаа хамт бааранд байна гэхээр нь нөхрөө авах гэж очсон чинь манай нөхөр давхарт караокед сууж байсан. Тэгээд караокены өрөөнд сууж байсан чинь манай нөхөр өрөөнөөс гараад үүдний коридорт хүмүүстэй маргалдаад тэнд байсан 1 залуутай зодолдож байсан. Тэгэхээр нь би нөхрөө салгаад өөрсдийн сууж байсан өрөө рүү оруулах гэсэн чинь тэнд байсан -3 залуу манай нөхөр лүү дайраад байхаар нь би нөхрөө өмөөрөөд тэнд байсан хүмүүстэй маргаж  байхад нэг эмэгтэй надруу болон манай нөхөрлүү гартаа барьж байсан тал савтай усаа цацахаар нь би тэр эмэгтэй болон хажууд нь байсан залуугийн биед халдаж цохисон. Би тэр орой эрүүл байсан болохоор тэнд юу болсоныг сайн мэдэж байна. Тухайн үед манай нөхөртэй маргалдаад надтай хэрүүл хийгээд байсан залууг болон надруу ус цацсан Ч.*******  гэх эмэгтэйг 1 удаа цохисон. Би Ч.******* гэх эмэгтэйгийн нүүр орчим хэсэгт л цохисон бас хажууд нь байсан залууг 1 удаа цохисон өөр цохисон зүйл байхгүй” ... гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас)

1.10  ******* овогт *******ийн *******  /8700/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас (хавтаст хэргийн 63 дугаар хуудас)

1. Гэрч Б.ын өгсөн... Манай найз Б.******* нь миний мэдэхийн даруу төлөв зантай эелдэг зөөлөн харьцаатай, хүнд тусархуу, ажилч хичээнгүй, илүү дутуу зан аашгүй, өөрийнхөөрөө найзалж нөхөрлөж байгаа хүний талаар илэн далангүй ярилцдаг. Манай найз хааяа баяр ёслолын үеэр архи тааруулаад хэрэглэдэг” ... гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

1.1 Гэрч Б.ын өгсөн... Манай эгч Б.******* нь дээрээ нэг ахтай, доороо эрэгтэй дүүтэй. овд аймийн сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж 0 онд төгссөн. Манай  эгч миний мэдэхийн даруу төлөв зантай, эелдэг зөөлөн, хүнд тусархуу, ажилч хичээнгүй, илүү дутуу зан байхгүй, илэн далангүй ярилцдаг, найз нөхөд ар гэр хамаатан садныхаа  дунд нэр хүндтэй. Манай эгч Б.******* нь өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сүүлийн жилүүдэд хүүхдээ хараад гэртээ байдаг”  ... гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

1.13 овд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн оны дугаар сарын 5-ны өдрийн дугаартай  үний биед хийсэн шүүх анагаах ухааны  нэмэлт шинжилгээ ... Ч.*******ын биед доод эрүүний баруун талын 1, дугаар /41, 4/ шүдний цөгц хэсгийн сэтэрхийлэлт, доод эрүүний зүүн талын 1 дүгээр /31/ шүдний цөгц хэсгийн сэтэрхийлэлт гэмтэл учирсан байна. Ч.*******ын биед учирсан дээрх шүдний гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Ч.*******ын биед учирсан дээрх шүдний гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх шүдний гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” ... гэх дүгнэлт,

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн... Тухайн өдөр манай нөхөр “” нэртэй баарны караокед байна, ирээд ав гэж хэлээд намайг дуудсан. Намайг очоод 5-10 минут болсны дараа гарах гэж байсан боловч манай нөхөр түрүүлээд ОО орохоор гараад явсан. Бид нар ард нь тооцоо хийх гэж байтал гадаа коридорт хүмүүс шуугилдаад байхаар нь гараад харахад манай нөхрийг хоёр залуу газар унагаагаад зодож байхаар нь салгах гэсэн боловч салгаж чадаагүй. Би дундуур нь ороод нөхрийгөө босгох гэсэн боловч хэрүүл болоод Ч.******* болон -3 эрэгтэй, 1 эмэгтэй нар араас нь гарч ирсэн. Ч.******* юу болсон талаар мэдээгүй байж над руу хэрүүл хийгээд дайрсан. Бид нар манай нөхрийг хэрүүл намдахаар нь өрөө рүүгээ авч ороод хамраас нь гарсан цусыг нь цэвэрлэж байтал араас нь зодолдож байсан залуу ирээд хаалга татаад эвдэх гээд байхаар нь онгойлгосон. Гэтэл дахин маргаан болоод зодоон болоход Ч.******* болон залуу, 1 эмэгтэй дахин хэрүүл маргаан болоод Ч.******* бид хоёрын дунд маргаан үүсэхэд Ч.******* ууж байсан усаа миний нүүр рүү цацахаар “яаж байгаа юм” гэж хэлээд би нэг удаа Ч.*******ыг цохиход нүүрээ дараад доошоо сууж үл бид нар өрөө рүүгээ орсон. Шүүхээс гаргасан хохирлыг төлнө. Гэм буруугийн талаар маргахгүй ... гэх мэдүүлэг, 

1.15 Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Ч.*******ын өгсөн... Тухайн үед шүүгдэгчийн нөхөр болон манай найз нарын дунд маргаан үүссэн бөгөөд тэр хоёр хүний маргааныг би хараагүй. Бид нар өрөөнд сууж байтал коридорт хүмүүс зодолдох чимээ гараад хамт явж байсан хүмүүс юу болж байгааг гайхаад гарсан. Тухайн үед надтай хамт явж байсан хүмүүс зодоон хийхийг хүсээгүй. Манай нөхрийн эгч тухайн баарыг ажиллуулдаг учраас бааранд ямарваа нэгэн асуудал гарсан тохиолдолд болиулах болон болж өгвөл ойлголцуулахыг хичээдэг. Шүүгдэгчийн нөхөр болон тэр залуугийн хооронд нэлээн ширүүн маргаан үүссэн. Гэхдээ бусад хүмүүс гарч ирээд нэгнийгээ нэмж зодож, цохих асуудал гараагүй. арин боль гэдэг байдлаар асуудалд хандаж байсан бөгөөд шүүгдэгч намайг өөр рүү нь ус цацсан гэж хэлээд байгаа боловч “******* янхан минь чи цаашаа” гэх мэтээр намайг янз бүрээр үгээр доромжлох үйлдэл гаргахаар нь “чи яагаад намайг ингэж хэлж байгаа юм” гэж хэлээд гартаа барьсан усаа цацсан. Шүүгдэгч өөрөө намайг эхлээд зодсон асуудал гаргасан бөгөөд нэг удаагийн цохилтоос болоод шүд гэмтээгүй гэдэг асуудлыг яриад байгааг ойлгохгүй байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас болоод шүд сэтэрхий болсон бөгөөд одоо нэмэг байгаа. Миний хувьд нүүр битүү хавдартай, хөхрөлттэй байсан учраас ямар ч ажил хийх боломжгүй байсан. Манай найзын хувьд “МВ” shop ажиллуулдаг нь үнэн боловч миний лангууг ажиллуулах боломжтой эсэхийг асуугаад боломжтой гэж хариулсан учраас ажиллуулсан. Би цаашид шүднийхээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас шүдний төлбөр өндөр гарах учраас миний хохирлыг асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Цаашид шүдээ эмчлүүлэх тул цаашид нэмэхжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Б.******* нь ямар нэгэн хохирол төлөөгүй байгаа, худалдагчийн  хөлс 819000 төгрөг, эм тариаболон таксины зардлаа төлүүлнэ ... гэх мэдүүлэг  зэрэг болно.       

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь овд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд оны дүгээр сарын - ний орой Ч.*******, Ө., Т. нартай нөхөр Б.ийг цохилоо гэх шалтгаанаар маргалдаж,  мөн хохирогч Ч.*******ыг ус цацлаа гэж  Ө., Т. нарыг цохиж, улмаар хохирогч Ч.*******ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд  цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

. охирогч Ч.*******ын  биед учирсан ... биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд  цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, овд аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я.гийн оны дүгээр сарын -ны өдрийн 9 дугаартай  дүгнэлтээр тогтоогдсон.

3. Шүүгдэгч Б.******* нь  хохирогч Ч.*******ын нүүр хэсэгт цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  ...  тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд  цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн зэргийн  гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч  Б.******* нь  хохирогч Ч.*******ын нүүр хэсэгт гараараа цохиж, түүний биед ... биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд  цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт овд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Б.*******ийн хувьд хэргийн үйл баримт,хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч хохирогч нар нь олон нийтийн газар бие биенээ хүндлэхгүй, нэгнийхээ тавьсан шаардлагыг биелүүлээгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   оёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь  хэргийн 63 дугаар хуудас дахь ******* овогт *******ийн *******  /8700/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас, гэрч Б.ын өгсөн... Манай найз Б.******* нь миний мэдэхийн даруу төлөв зантай эелдэг зөөлөн харьцаатай, хүнд тусархуу, ажилч хичээнгүй, илүү дутуу зан аашгүй, өөрийнхөөрөө найзалж нөхөрлөж байгаа хүний талаар илэн далангүй ярилцдаг. Манай найз хааяа баяр ёслолын үеэр арх тааруулаад хэрэглэдэг” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), гэрч Б.ын өгсөн... Манай эгч Б.******* нь дээрээ нэг ахтай, доороо эрэгтэй дүүтэй. овд аймийн сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж 0 онд төгссөн. Манай  эгч миний мэдэхийн даруу төлөв зантай, эелдэг зөөлөн, хүнд тусархуу, ажилч хичээнгүй, илүү дутуу зан байхгүй, илэн далангүй ярилцдаг, найз нөхөд ар гэр хамаатан садныхаа  дунд нэр хүндтэй. Манай эгч Б.******* нь өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сүүлийн жилүүдэд хүүхдээ хараад гэртээ байдаг”  ... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.   

4.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

5.Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид учирсан хор уршиг төлөхөө илэрхийлсэн,  өрхийн орлого 3 сая  төгрөг,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсын яллагчийн гаргасан дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт  зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  нэг сая  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан...  ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино… гэх журмыг шүүгдэгч Б.*******т  мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг овд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.******* нь  эм тарианы үнэ 750 төгрөг, унааны зардал 100000 төгрөг, худалдагчид төлсөн цалин 819000 төгрөг нийт гаргуулахаар нэхэмжилсэн байна.

охирогч Ч.******* нь шүүгдэгч  Б.*******ийг зодолдож байгаа хүмүүсийг салгаж байх үед нь савтай ус цацаж, өөрт учрах хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн үйлдэл хийсэн гэж үзэж, худалдагчид төлсөн зардал 819000 төгрөгийг Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно... гэснийг үндэслэж 50 хувиар багасгаж шүүгдэгчээс гаргуулах нь  зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 5 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс эм тарианы үнэ  750 төгрөг, худалдагчид төлсөн хөлсний 50 хувь болох 409500 төгрөг нийт  53150 төгрөг гаргуулж хохирогч Ч.*******д олгож,  хохирогч Ч.*******ын шүдэнд учирсан ... доод эрүүний баруун талын 1, дугаар/ 41, 4/ шүдний цөгц хэсгийн сэтэрхийлэлт, доод эрүүний зүүн талын 1 дүгээр/ 31/ шүдний цөгц хэсгийн сэтэрхийлэлт ... гэх гэмтэл учруулсан хэдийгээр гэмтлийн зэрэгт хамаарахгүй ч шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас уг гэмтэл учирсан байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч нь цаашид шүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ... гэх  хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.

арин хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол учирсан эсэх нь тодорхойгүй, мөн эмнэлэгт хэвтсэн хугацаанд такси болон бусад зардалд 100000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох  баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нь дурдаж, такси болон бусад зардалд нэхэмжилсэн 100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

.Шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн 3360000069 дугаартай  хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалахаар тогтов.

3.Шүүгдэгч Б.*******т  шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, дахь хэсэг,  36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, , 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТОО нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 . Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд сайн дураар төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 3360000069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг  тус тус дурдсугай.

5. Иргэний 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 5 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ээс 53150 /таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.*******д олгож,  унааны зардал 100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч шүдээ эмчлүүлэх эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Б.*******т мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг овд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар овд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА