| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/107 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай 8/2024/0100/Э индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт ******* аймгийн сумын багт оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны ******* дугаар сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авагдсан, овогт ы *******, регистрийн дугаар: ПН93*******13.
Холбогдсон хэргийн талаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* “шүүгдэгч ы ******* нь 2024 оны 01 дүгээр сарын -18-нд шилжих шөнө 00 цагийн орчим ******* аймгийн Жаргалант сумын багийн тоотод байх гэртээ Э. амарч байхад очиж түүний өмчлөлийн “” загварын гар утсыг “утсаар ярьчихаад өгнө” гэж хуурч аваад бусдад шилжүүлэн хохирогчид 237500 төгрөгний хохирол учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...******* аймгийн Жаргалант сумын багийн иргэн Э.Мөнх-Эрдэнээс 2024 оны 01 дүгээр сарын -18-нд шилжих шөнө Э.******* гэх залуу манайд согтуу ирж хоноод миний гар утас аваад утсаар ярьж байгаад тамхи татчихаад ороод ирье гэж хэлээд буцаж орж ирэхгүй миний гарт утсыг авсан гэх гомдол, мэдээллийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цаг 50 минутад хүлээн авав... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас)
1.2 Хохирогч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг хүн цохиод байхаар нь “хэн бэ”гэсэн чинь “******* байна” гэхээр нь хаалгаа онгойлгосон. Тэгээд манайд орж ирээд “утсаа өгч бай эхнэртэйгээ ярьчихаад өгье” гэхээр нь утсаа өгсөн. Тэгээд гарч ороод эхнэртэйгээ яриад тамхи татаад яваад байсан. Тэгээд би утсаа аваад байж байтал дахиад эхнэртэйгээ ярина гээд авсан бөгөөд нилээд удаж орж ирээд найз нь явлаа гэхээр нь миний утас хаана байсан гэсэн чинь өгчихсөн гэж хэлчихээд гараад явсан. Би эхнэрийнхээ утсыг аваад залгасан чинь холбогдохгүй байхаар нь хөл нүцгэн Э.*******ийн хойноос гараад харсан чинь дээшээ нилээн явчихсан байсан ба би хөл нүцгэн байсан болохоор хойноос нь гарч явж чадаагүй” …гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);
1.3 Гэрч А.ын “...2024 оны 01 дүгээр сарын -ны өдөр Э.******* манайд байж байгаад орой 18 цагийн үед хоол идчихээд би байрандаа очиход шөнө ирнэ ч гэсэн хаалгаа тайлж өгөөрэй би танайд ирж хононо шүү гээд явсан. Тэгээд манайхан унтаж байхад шөнийн 00 цагийн үед хаалга хүн цохиод байхаар нь би босоод хаалгаа тайлсан чинь Э.******* согтуу байхаар нь би гэртээ оруулсан чинь авчирсан нэг шил архиа гэрт тавьчихаад утсаа өгч бай би эхнэртэйгээ ярина гэхээр нь би тухайн үед нөхрийнхөө утсыг авч өгсөн. Тэгээд хэнтэй ярьж байгаа нь мэдэхгүй нэг хүнтэй яриад орж гараад тамхиа татаад яваад байсан. Тухайн үед унтана гэж ор засуулчихаад унтаагүй шөнө 03 цагийн үед би явлаа гэхээр нь за за яв гээд утсаа яасан гэхэд дэрэн доогуур хийчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн утасруугаа залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд бид хоёр утсаа хайгаад Э.*******ийн куртканы кармаанд үзэхэд байхгүй байхаар нь хайж байхад Э.******* гараад явчихсан. Тухайн үед манай нөхрийн утсыг унтраагаад гэрийн гадна ОО-ын ойролцоо тавьчихаад яваад байсан байх гэж бодсон. Тухайн гар утсыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан орд захаас 400000 төгрөгөөс яриад 370000 төгрөгөөр худалдаж авсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);
1.4 ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний ХВЦ-24-058 дугаартай “...Redmi-237500 төгрөг гэх тайлан (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас)-аар хохирогч 237500 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
1.******* Шүүгдэгч Э.*******ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын -ны шөнө Э.Мөнх-Эрдэнийд 1 шил архи авч очоод бид хоёр хувааж ууж байхдаа Э. утсаа өгч бай хүнтэй ярьчихаад өгье гэж хэлээд авсан. Тэгээд яг хэнтэй ярьсанаа мэдэхгүй байгаа. Миний санаж байгаагаар ээжтэй ярьсан байх гэж бодож байна. Тэгээд тэднийхээс өглөө гараад явсан утсыг хэнд өгсөнөө мэдэхгүй байна” ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Э.******* нь 2024 оны 01 дүгээр сарын -18-нд шилжих шөнө ******* аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суух Э.Мөнх-Эрдэнийн гэрт хаалгыг цохиж ороод, хамт архи ууцгааж байгаад түүний өмчлөлийн “” загварын гар утсыг утсаар ярьчихаад өгнө гэж хуурч авч явсан, хохирогчид 237500 төгрөгний хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.
Шүүгдэгч Э.******* хохирогч Э.Мөнх-Эрдэнэ нар нь найз нөхөд бөгөөд хохирогч Э.Мөнх-Эрдэнийн ” загварын гар утсыг эхнэртэйгээ ярьчихаад өгье гэж гэрээс нь гарч яваад утсыг өгөлгүйгээр зугтааж явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Э.******* нь Э.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн гар утсыг эхнэртэйгээ яриад өгье” гэж хуурч өөртөө шилжүүлэн авч,улмаар гар утсыг нь өгөлгүйгээр хуурамч байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч болохгүй гэдгийг мэдсээр бусдын гар утсыг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрийг бий болгосон гэж үзнэ.
2.2.Шүүгдэгч Э.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.*******ийн согтруулах ундааны зүйл хэрэглэсэн, амар хялбар аргаар ашиг олох гэсэн байдал гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
3.1. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мөнх-Эрдэнэд 237500 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний шинжээч Ц.ийн хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас)-аар нотлогджээ.
Шүүгдэгч Э.*******ийн хохирогч Э.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн гар утасны үнэ болох 237500 төгрөгийг хохирогчид бүрэн барагдуулж өгсөн болох нь “... хохирогч Э.Мөнх-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн ...Миний бие хохирогч Э.Мөнх-Эрдэнэ нь Э.*******оос хохирлоо бүрэн барагдуулж авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” ... гэх хүсэлт, хохирогч Э.Мөнх-Эрдэнийн 5849095276 тоот дансанд 2024 оны 03 дугаар сарын 01- ний өдөр 237500 төгрөг шилжүүлсэн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
2.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
2.1. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), шүүгдэгч Э.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны ******* дугаар сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх , мөн тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан талаархи дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Миний бие тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэж, ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох” дүгнэлт , шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх тайлбар гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
3.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалын хувьд “ хөнгөн” ангилалын гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан хэдий ч өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд дахин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүгдэгч Э.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны ******* дугаар сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх , мөн тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын - наас 18-нд шилжих шөнө дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан ... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэх журмыг баримтлан шүүгдэгч Э.*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны ******* дугаар сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй ... гэх 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг нэг жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Э.*******ид хорих ял оногдуулахаар шийвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, залилах ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ы *******ид 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны ******* дугаар сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр үйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй ...гэх 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ы *******ид 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 237500 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА