| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | З.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Ж.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.*******, хохирогч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, /2024/06/Э индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 9 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-тав, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багийн тоотод оршин суух, бялдаржуулах төв төрийн бус байгууллагын тэргүүн, ажилтай, сарын өрхийн орлого 4-5 сая төгрөг, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: ПД477.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын ******* нь оны 0 дугаар сард ******* аймгийн сумын багийн гудамжны дүгээр байрны 0 давхрын тоот м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хувааж м.кв болгосон нэг хэсгийг сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож улмаар хохирогчийн хүүгээс сая төгрөгийг Б.*******ын эзэмшилд шилжүүлж үлдэгдэл сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлсэний дараа өгөхөөр харилцан тохиролцсон боловч Б.******* нь Ж.*******ийг хуурч уг Y-16005796 дугаартай үл хөдлөх хөрөнгийг оны дүгээр сарын -ний өдөр П.т сая төгрөгөөр худалдаж залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан“... Ж.*******ээс ******* аймгийн сумын багийн гудамжны дүгээр байрны 0 давхарын тоот м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай подволыг 000000 төгрөгөөр худалдаж авсан боловч бусдад зарсан байна ” гэх тэмдэглэл (хх- ийн дугаар тал),
1.2 Хэргийн газрын үзлэг хийсэн ...******* аймгийн сумын багийн гудамжны дүгээр байрны 0 давхарт байрлах ертөнцийн зүгээр урд зүгрүү харсан хаалгатай “дөрвөн бэрх” нэртэй хоолны газар байх бөгөөд дотогш орж үзлэгийг хийхэд мкв талбайтай подволын хэсэг байх бөгөөд үүдний хэсэгтээ тек хэсэг болон гал тогооны хэсэг зааланд ширээ сандлууд тавьж, урд талын ханаар ханын ширээ суурилуулсан байдалтай байв. ... гэх үзлэгийн тэмдэглэл гэрэл зураг (хх- ийн 14- дугаар тал),
1. Эд зүйл, /бичиг баримт, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн ... Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Өөрийн хүү Б.Лхагва-очирын Хаан банкны 50575 дугаарын данснаас оны 0 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч Б.ын Хаан банкны 5455207 тоот дансруу гэх утгатай 5.000.000 төгрөг,
-Б.ын Хаан банкны Хаан банкны 50575 дугаарын данснаас оны 0 дугаар сарын 2-ны өдөр яллагдагч Б.*******ын Хаан банкны 5455207 тоот дансруу байрны үнэ гэх утгатай 19.000.000 төгрөг,
-Б.ын Хаан банкны 50575 дугаарын данснаас оны 0 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч Б.*******ын Хаан банкны 5455207 тоот дансруу гэх утгатай 6.000.000 төгрөг,
-Өөрийн хүү Б.ын эхнэр Э.ын Хаан банкны 5016 дугаарын данснаас оны дугаар сарын 29-ний өдөр яллагдагч Б.*******ын Хаан банкны 5455207 тоот дансруу гэх утгатай 1.200.000 төгрөг тус тус шилжүүлсэн байв” ... гэх тэмдэглэл /хэргийн 1 дугаар тал/,
1.4 Хохирогч Ж.*******ийн ...Би ******* аймгийн сумын багийн гудамжны 0 давхарын тоот м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай подволыг хувааж м.кв талбайтай болгосон хэсгийг Б.******* гэдэг хүнээс .000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод өөрийн хүү Б.ын Хаан банкны 50575 дугаартай данснаас оны 0 дугаар сарын 15-ны өдөр Б.*******ын Хаан банкны 5455207 тоот дансруу 5.000.000 төгрөг, оны 0 дугаар сарын 2-ны өдөр 19.000.000 төгрөг, оны 0 дугаар сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөг тус тус шилжүүлж өгсөн. Мөн өөрийн хүү Б.ын эхнэр Э.ын Хаан банкны 5016 дугаарын данснаас оны дугаар сарын 29-ний өдөр Б.*******ын Хаан банкны 5455207 дугаарын дансруу 1.200.000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөн миний хүү Б. нь 00.000 төгрөг гэх хүнд өгч тухайн подволд гаднаас ордог хаалга хийлгэсэн. Ингээд нийт .000.000 төгрөгийг өгсөн боловч Б.******* нь тухайн подволыг өөр хүнд зарчихсан байсан” ... гэх мэдүүлэг (хх- ийн 22 дугаар тал),
1.5 Гэрч “гийн ийн “...Би ******* аймийн сумын багийн гудамжны дүгээр байрны 0 давхарын тоот м.кв талбайтай болгосон подволыг Б.******* гэдэг хүнээс оны дүгээр сарын -ний өдөр .000.000 төгрөгөөр худалдаж авсан. Б.******* нь байрны бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа одоо хэний нэр дээр байгаа талаар мэдэхгүй байна. Би тухайн подволыг Б.*******аас худалдаж авахдаа өөр хүнд зарсан эсэхийг асуухад нэг хүн авах гээд 15.000.000 төгрөг өгчихөөд үлдэгдэл мөнгөө өгөөгүй би холбогдоод зарах уу гэж асуутал зар гэж хэлсэн учраас зарж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас);
1.4 Гэрч ын ын“...Манай хадам ээж Ж.******* нь ******* аймгийн сумын багийн гудамжны дүгээр байрны 0 давхарын тоот м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай подволыг хувааж м.кв талбайтай болгосон подволын хэсгийг Б.******* гэдэг хүнээс .000.000 төгрөгөөр хуалдаж авахаар тохиролцоод манай нөхөр Б.ын Хаан банкны 50575 дугаартай данснаас оны 0 дугаар сарын 15-ны өдөр Б.*******ын Хаан банкны 5455207 тоот дансруу 5.000.000 төгрөг, оны 0 дугаар сарын 2-ны өдөр 19.000.000 төгрөг, оны 0 дугаар сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөг тус тус шилжүүлж өгсөн. Мөн миний Хаан банкны 5016 дугаарын данснаас оны дугаар сарын 29-ний өдөр Б.*******ын Хаан банкны 5455207 дугаарын дансруу 1.200.000 төгрөг шилжүүлж өгсөн. Нөхөр бид хоёр мөн гэх хүнд 00000 төгрөг өгөөд хаалга янзлуулсан. Ингээд нийтдээ .000.000 төгрөгийг өгсөн боловч Б.******* нь өөр хүнд зарчихсан ” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 0 дугаар хуудас);
1.5 Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн “...*******ын ******* нь ******* аймгийн сумын -р баг //-ийн дугаар гудамж, 26 тоотод оршин суух хаягтай” гэх бүртгэлийн лавлагаа, /хэргийн 55 дугаар тал/
1.6. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн “...*******ын ******* нь хот, дүүрэг, 1 дугаар хороо, дугаар гудамж, тоотод амьдардаг...” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа, /хэргийн дүгээр тал/
1.7. ын ХААН банкны депозит дансны хуулга /хэргийн 61-64 дүгээр тал/,
1. ын ын ХААН банкны депозит дансны хуулга /хэргийн 65 дугаар тал/,
1.9 гийн ийн ХААН банкны депозит дансны хуулга /хэргийн 67-6 дугаар тал/,
1. Үл хөлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0009660 дугаартай ******* овогт ******* ******* ПД7 /нэг хүний өмч/ ******* аймгийн сумын баг, -1 дүгээр гудамж байр 0 давхарын тоот м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө –Y-16005796 дугаартай гэрчилгээний хуулбар /хэргийн 71 дүгээр тал/,
1. ******* аймгийн Прокурорын газрын 2024 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол,/хэргийн 1-4 дүгээр тал/
1.12. 2024 оны 0 дугаар сарын 19-ний өдрийн “...хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” мөрдөгчийн тогтоол, /хэргийн 40 дүгээр тал/
1.1. 2024 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх “...ПД477 регистрийн дугаартай, ******* ургийн овогтой *******ын ******* нь “” үл хөдлөх хөрөнгөтэй” гэх лавлагаа,/ хэргийн 57 дугаар тал/
1.14.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.*******ийн өгсөн “...Б.*******аас худалдаж авахаар болсон тохиролцсон байраа авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, /хэргийн 22 дугаар тал/
1.15 Гэрч ийн ын ... Миний зүс таних Б. гэх залуу оны 05 дугаар сарын эхээр надад 00.000 төгрөг өгөөд ******* аймгийн сумын багийн гудамжны дүгээр байрны 0 давхарын тоот м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай подволын хэсэгт хүнээс худалдаж авахаар болсон гээд тэр хэсэгт замаск татуулаад ОО-ын дотор хэсгийг эко хавтангаар бүрүүлсэн”... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дугаар хуудас)
1.16 Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн өмчлөлийн ******* аймгийн сумын багийн ын гудамжны дүгээр байрны 0 давхарын тоот м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай подволыг 0 м.кв, 40 м.кв, м.кв болгож хуваагаад бусдад зарсан. Би тухайн подволын хэсгийг Д. гэх хүнд оны дүгээр сарын эхээр .000.000 төгрөгөөр зарсан. Миний өмчлөлийн ******* аймгийн сумын багийн ын гудамжны дүгээр байрны 0 давхарын тоот м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай подволын гэрчилгээ нь Хас банкинд 55.000.000 төгрөгний бизнесийн зээлийн барьцаанд байгаа. Одоо үлдэгдэл 25.000.000 төгрөгийг би 2024 оны 04 дүгэр сард төлж дуусгаад подвол худалдаж авсан хүний нэр дээр шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Би оны 0 дугаар сард тухайн .м.кв болгож хуваасан подволын хэсгээс Ж.******* гэх хүнд зарахаар тохиролцоод 1.200.000 төгрөгийг дансаар авсан. Харин тухайн подволын хэсэгт засвар хийсэн ажлын хөлс 00.000 төгрөгийг Ж.******* надад өгөөд нийт .000.000 төгрөг авсан гэж хэлж болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -9 дүгээр хуудас)
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн... Ж.*******ийн залуу Б.Лхагва-Очир манай дүүгийн найз байгаа юм. Тэгээд бид 2 видео колл хийгээд ах нь банкныхаа хэдэн сарын төлөлтийг төлж чадаагүй байна 115 сая төгрөгийн асуудал тулгамдчихаад байна. 1 подволыг хуваасан тэр засварын ажилд 7- сая төгрөгийн барилгын материал барилгын дэлгүүрээс зээлээд авчихсан энэ нэхэгдээд байна. Тэгээд надад 120 гаран сая төгрөгийн асуудалтай байна гэж хэлсэн. Б.Лхагва-Очирын эхнэртэй би бас утсаар ярьсан. Надад Приус 41 байна дээр нь зөрүү өгье гэсэн чинь машинтай шардлагагүй гэж хэлсэн. Би хохирогчийн хохирлыг барагдуулах гэж 4 янзаар үзсэн боловч Ж.******* эгчтэй ойлголцоогүй. Сүүлд утсаар яриад ийм ийм асуудал байна яах вэ гэсэн эгч өөдөөс ерөөсөө явдаг газраар нь явна гэсэн. Цагаан сарын өмнө Б.Лхагва-Очир бид 2 видео калл хийж, чатаар яриад мөн эхнэртэй нь сүүлд ярихад “за тэгвэл та мөнгөө өгчих” гэж хэлсэн. Би Б.той наймаа хийсэн болохоор Ж.*******тэй ярихыг хүсээгүй. Хоёулаа тэр настай хөгшин улсуудыг ийм юманд оруулаад яах вэ, хоёулаа бүх асуудлаа шийдчихье гэж Б.Лхагва-Очиртой ярьсан. Цагаан сарын дараа намайг Ж.******* эгч цагдаад өгсөн байсан. Би мөнгийг нь 1 сарын дотор төлнө гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*******ийн өгсөн... “Манай хүү надад ******* ахын залуу орон сууцны подвол зарахаар боллоо гэж хэлэхээр нь би өөрийн биеэр очиж үзсэн. Тэгээд би өөрөө үйлчилгээний ажил эрхэлдэг учраас хүүгийнхээ саналыг зөвшөөрөөд сургууль руу харсан хаалгатай байрыг авахаар болоод заагаад үлдээсэн. Тэгээд эхний урьдчилгаа болох нөхрийнхө дансанд байсан 5 сая төгрөгийг өгсөн. Тэгээд Б.*******тай яриад эгч нь сарын 16-нд авна шүү сарын 16-нд энэ байр аваад би үйлчилгээнийхээ юмыг тохируулаад янзлаад ингээд хийх гэж байна аа гэхэд за гэж хэлсэн. Тэгээд манай хүү бусад мөнгийг нь өгөөд нийтдээ 1200000 төгрөгийн яг бэлэн өгчихсөн байсан. Мөн манай залуу нэг хүнээр хаалгыг нь 00000 төгрөгөөр янзлуулсан. Тэгээд Б.******* руу залгахаар утсаа авдаггүй, мөн мессеж бичихээр хариу бичдэггүй байсан. Тэгээд цагаан сарын өмнөхөн байраа авъя гэхэд өөр хүнд зарсан талаар хэлсэн. Тэгээд би уурласан. Тэгээд цагаан сар болох гэж байсан учраас хүнтэй хэрүүл маргаан хийхгүй гэж бодоод дараагаар нь цагдаад хандсан. Тэр байрыг өөр хүнд сая төгрөгөөр зарсан байсан. Миний хүү надад Солонгос улсад бие сэтгэлээ гарган байж хөдөлмөрлөсөн хэдэн төгрөгөөрөө ээждээ нэг ажлын байр бий болгож өгье гэж зорьсон. Энэ залуу түүнийг нь хууль бус үйлдэл болгон ашигласан. Үнэхээр гомдолтой байна. Одоо би Б.*******аас худалдаж авахаар болсон байраа авна эсвэл өөрийн болон хүүгийнхээ өгсөн 000000 төгрөгөө хүүтэй нь бодож авмаар байна. Одоо тэгээд юу ч болоогүй юм шиг байгааг гайхаж байна” гэх мэдүүлэг... зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.******* нь оны 0 дугаар сард ******* аймгийн сумын багийн гудамжны дүгээр байрны 0 давхрын тоот м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хувааж м.кв болгосон нэг хэсгийг сая төгрөгөөр худалдахаар хохирогч Ж.*******т тохиролцож түүний хүү Б.ын дансаар 1200000 төгрөгийг дансаар авч 00000 төгрөгөөр хаалгыг нь хийлгүүлсэн боловч тухайн үйлчилгээний зориулалт бүхий талбайг оны дүгээр сарын -ний өдөр П.т сая төгрөгөөр худалдсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.
Шүүгдэгч Б.******* нь оны 0 дугаар сард ******* аймгийн сумын багийн гудамжны дүгээр байрны 0 давхрын тоот м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хувааж м.кв болгосон нэг хэсгийг сая төгрөгөөр худалдахаар хохирогч Ж.*******ээс 1200000 төгрөгийг түүний хүү Б.ын дансаар 000000 төгрөгийг, 00000 төгрөгөөр хаалгыг хийлгэсэн боловч уг талбайгаа оны дүгээр сарын -ний өдөр П.т сая төгрөгөөр худалдсан.
Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн сумын баг, -1 дүгээр гудамж байр 0 давхарын тоот м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Y-16005796 дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчилдэг нь түүний шүүхэд ирүүлсэн Y-16005796 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь тухайн байрыг хувааж үйлчилгээний зориулалтаар ашиглахаар болгосон хэдий ч уг байрыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гурав хувааж бүртгүүлээгүй атлаа хохирогч Ж.*******т м.кв хэсгийг нь 000000 сая төгрөгөөр зарахаар тохиролцож .000.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл бүртгэлгүй үл хөдлөх хөрөнгийг зарна гэж хохирогч Ж.*******ийг хуурч .000.000 төгрөг авсан.
Тухайн үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмаар бүртгэлжүүлэхгүйгээр бусдад зарж болохгүйг мэдсээр байж, м.кв талбай бүхий хэсгийг Ж.*******т худалдана гэх итгэл төрүүлж, түүний үнэ болох 000000 төгрөгийг хохирогч Ж.*******ээс авсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрийг бий болгосон гэж үзнэ.
2.2.Шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2, дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг авсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь амар хялбар аргаар ашиг олох гэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
.1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.******* нь мөнгөө авахгүй тухайн мкв байрыг гаргуулж өгнө үү гэсэн боловч шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн сумын баг, -1 дүгээр гудамж байр 0 давхарын тоот м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Y-16005796 дугаартай гэрчилгээ бүхий байрыг хуваасан гэх боловч гурав хуваасан талбайн хэмжээгээр бүртгэлжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******т зарахаар тохиролцож, 000000 төгрөгийг авсан мкв байрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэлжүүлээгүй байх тул уг байрыг хохирогчид олгох боломжгүй байна.
Харин шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******ээс 000000 төгрөг авсан, тухайн мөнгийг 1 сарын хугацаанд төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 000000/ гучин хоёр сая/ төгрөг гаргуулан хохирогч Ж.*******т олгохоор тогтов.
Хохирогч Ж.******* нь сэтгэцэд учирсан гэмт хорыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
2. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
2.1. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 4 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн дүгээр хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Миний бие тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -9 дүгээр хуудас) , ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00000 төрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэх дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хохирол 000000 төгрөгийг төлүүлэхээр дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн ялын дүгнэлтийг дэмжсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан, шүүгдэгч Б.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заанаар “хөнгөн” ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоосон газарт эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д хохирогчид учирсан 000000 төгрөгний хохирлыг 1 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хоих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Дөрөв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,бусад асуудлын талаар:
1. Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.
2. Шүүгдэгч Б.*******д шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.6, 6.7 дугаар зүйл, 6. дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 6. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ . ...хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, залилах ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 40 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д оногдуулсан 40 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*******аас .000.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.*******т олгож, хохирогч сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино … гэх журмыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ... гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг 1 /нэг/ сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* овогт *******ын *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА