Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2024            05          08                                       2024/ШЦТ/50

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               Б.Н

 Улсын яллагч                                             С.Б

 Шүүгдэгч                                                     Б.Б нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ........оны ....... дугаар сарын ........-ний өдөр ......... дүүрэгт төрсөн, ...........настай,..........,........... боловсролтой, ...................мэргэжилтэй, ................, ам бүл........., .............дүүргийн.......... дүгээр хороо, ............ дугаар байрны ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ........... дүүргийн шүүхийн ........... оны ........... дугаар сарын ...........-ны өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .........дүгээр зүйлийн ......... дэх хэсэгт зааснаар ............. жил........... хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг биелүүлэхийг ........... жилийн хугацаагаар хойшлуулсан, .......... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............ оны ......... дугаар сарын ...........-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ............. дугаар зүйлийн ....... дахь хэсэгт зааснаар ............ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ............ төгрөгөр торгох ялаар, ........... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......... оны ........ дугаар сарын...........-ний өдрийн ...........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ......... дүгээр зүйлийн ........дахь хэсгийн ........ дэх заалтад зааснаар ..... жил ....... сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан............ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ............ төгрөгөр торгох ялын 15 нэжгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, ...........хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн,.......... жил ....... сар .........хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ............ овгийн Б-н Б /РД: /,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...........оны ......... дүгээр сарын .......-ний шөнө ......... дүүргийн ......... дүгээр хороо, ........ дугаар байрны ........ тоот гэртээ хохирогч Э.Л-тэй “гэрээсээ явуулахгүй” гэж маргалдаж, хэрүүл маргаан хийх явцдаа түүний хамар руу 1 удаа, толгойны зүүн талын хэсэгт 3-4 удаа, зүүн гар болон нуруу хэсэгт тус тус гараараа цохих, зүүн хөлийн шилбэ хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн талын шилбэ, зүүн гарын бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “........ оны ........ дүгээр сарын ..........-ны өдөр ............дүүргийн ....... дүгээр хороо,........ дугаар байрны .......... тоот гэртээ найз У-тай хамт 2,5 литрийн савтай пиво уугаад байж байтал үерхдэг байсан Л гэх эмэгтэй утсаар яриад манайд ирэхээр болж ирэхдээ 1 шил архи, пиво авч ирсэн. Тэгээд унтахаар болоод жижиг өрөөндөө ортол Л-н хамраас нь цус гарчихсан сууж байхаар нь юмаар дараач гэсэн чинь дарахгүй гээд уурлаад суугаад байж байснаа миний нүүр лүү 2-3 удаа алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгээд Л дүүтэйгээ утсаар яриад цонхоор гарах гээд байхаар нь би уурлаад “хаалгагүй айлд ирчихсэн юм уу, хаалгаар гар давраад байгаарай” гээд том өрөөнөөс түлхүүр аваад хаалга онгойлготол хаалгаар гараад явсан. Удалгүй хүн хаалга тогшихоор нь онгойлготол эргүүлийн цагдаа зогсож байсан. Тэгээд намайг эрүүлжүүлэх дээр авчирсан. Тухайн өдрөөс хойш Л-тэй уулзаагүй би тэр үед болсон асуудлаа мэдэх чадвартай байсан. Би Л-тэй танилцаад 1 жил болж байгаа бөгөөд үерхээд 1 сар болж байна. Миний буруу, би маш их гэмшиж байгаа. Торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21, 93, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч Э.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Б над руу залгаад хүрээд ир гээд гэрийн гаднаас намайг ирээд аваад явсан. Намайг гэрт нь очиход У гэдэг ахтай архи пиво ууж байсан бөгөөд намайг уу гэхээр нь би уугаагүй. Тэгээд сууж байхад гэнэт Б намайг “гичий, шээсний бөөс” гэх зэргээр хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би “явлаа” гэсэн чинь явуулахгүй, “хамт унтчихаад яв” гээд хаалгаа түгжчихээд тайлахгүй, миний утсыг авчихаад өгөхгүй байсан. Тэгснээ жижиг өрөөнд ороод миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад тогтохгүй байсан бөгөөд толгойны зүүн талын хэсэгт гараараа 3-4 удаа, зүүн гар болон нуруу хэсэгт гараараа цохисон, мөн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би дүүтэйгээ яриад ирээд аваачээ гэж хэлсэн. Тухайн үед би манараад ухаан санаа балартаад, толгой эргээд дайвалзаад байсан. Удалгүй дүү маань намайг ирээд авсан. Би Б-тай уулзаад сар орчим болж байна. Би гомдолтой байна, хүнд зодуулснаасаа болоод толгой, тархи, нуруу, нугасгүй өвдөж байна. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11),

Гэрч Ч.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б над руу яриад орой 18 цагийн үед би гэрт нь очсон. Би очихоосоо өмнө архи уучихсан байсан бөгөөд очоод 1 шил архи хувааж уугаад тасраад унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь найз нь гээд нэг хүүхэн ирчихсэн байсан. Би дахиад 3 хундага архи уучихаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал нэг хүн сэрээхээр нь хартал цагдаа ирчихсэн, Б нөгөө эмэгтэйгээ зодсон гээд гээд цагдаад дуудлага ирсэн гээд байж байсан. Тэгээд би  Балжиннямаас юу болсон талаар асуутал “тиймээ, би зодсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18),

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч Э.Л нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн оношоор нийт 1,095,700 төгрөгийн зардал гарсан байх тул яллагдагч Б.Б-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16),

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №072 дугаартай: “Э.Л-н биед тархины доргилт, зүүн талын шилбэ, зүүн гарын бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх тархины гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 24-25),

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28/18 дугаартай “иргэн Э.Л /РД: / нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гэмтлийн оношоор 1,095,700 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 13),

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаартай тушаалын зургадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар “сэтгэцэд учирсан хор уршгийн 2 (хоёрдугаар) зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хохирогч Э.Л” гэжээ (хх-ийн 28),

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 16 тоот цайвар өнгийн тоосгон нийтийн зориулалт бүхий орон сууц байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хойд хэсэгт байрлах өрөөний үүд хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр шал нь бохирлогдсон байх ба дотогш ороход эд зүйл эмх цэгцгүй байрлалтай, цайвар өнгийн матрас өрөөний зүүн хэсэгт байх ба түүний урд хэсэгт шалан дээр хагарсан шил, тамхины үнс, иш тарсан байдалтай байв.” гэжээ (хх-ийн 5-8),

Яаралтай тусламжийн ........ оны ......... дүгээр сарын .............-ний өдрийн ............. цаг ............ минутын хуудсаар “Э-н Л, ирэх үеийн зовиур хүнд зодуулсан, зүүн гар өвдөнө, архи уусан байдалтай ирсэн” гэжээ. (хх-ийн 126-128),

Яаралтай тусламжийн ...... оны .......... дүгээр сарын ........-ний өдрийн ........ цаг ......... минутын хуудсаар ........ оны ......... дүгээр сарын .........-ний өдрийн ........ цаг ............ минутын хуудсаар “Э-н Л, ирэх үеийн зовиур хүнд зодуулсан, толгой өвдөнө, мөр өвдөнө” гэжээ (хх-ийн 135-137),

Хохирогч Э.Л-н амбулаториор эмчлүүлэгсдийн картад “......... оны ......... дүгээр сарын.........-ний өдрийн толгойн КТ шинжилгээгээр тархинд бага тархи, багана гүүр уртавтар тархинд эзлэхүүнт болон голомтод өөрчлөлтгүй. Гүүрний доод хэсэг болон уртавтар тархинд артифакттай. (эрүүл үед гарч болно) Хамрын таславч зүүн тийш бага зэрэг мурайсан. Гавал ясанд хугарлын шинж илрээгүй” гэсэн баримтууд (хх-ийн 131),

Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 129-130, 132-134, 138-142),

Иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...регистрийн дугаартай ....... овгийн Б-н Б нь ...... дүүргийн ......... дүгээр хороо, .......... дугаар байрны .......... тоотод оршин суудаг...” гэжээ.  (хх-ийн 44, 74),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд (хх-ийн 66-73, 75-80, 100-105, 108-110, 115),

Шүүгдэгчийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Б.Б 3.66 хувьтай” гэжээ. (хх-ийн 116),

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ оны ...........дугаар сарын ........-ний өдрийн ...... дугаартай “хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ....... жил ........ сар ........ хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосугай” гэжээ (хх-ийн 59-60),

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн .......... оны ..........дугаар сарын .........-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай ......... дугаартай тогтоолоор “............ дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .........оны ...... дугаар сарын .......-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоол, 20/32-110 хувийн хэргийн дугаартай Б.Б-г .......жил ......сар .....хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох хугацаа дууссан байх тул Батсуурийн Балжиннямд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэжээ (хх-ийн 65),

Шүүгдэгч Б.Б нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 45, 48-58) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... оны .......... дүгээр сарын .........-ний шөнө ....... дүүргийн ........ дүгээр хороо, ........ дугаар байрны ......... тоот гэртээ хохирогч Э.Л-тэй “гэрээсээ явуулахгүй” гэж маргалдаж, хэрүүл маргаан хийх явцдаа түүний хамар руу 1 удаа, толгойны зүүн талын хэсэгт 3-4 удаа болон зүүн гар болон нуруу хэсэгт тус тус гараараа цохих, зүүн хөлийн шилбэ хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн талын шилбэ, зүүн гарын бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Миний буруу, би маш их гэмшиж байгаа” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Л-н өгсөн: “Тэгснээ жижиг өрөөнд ороод миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэгтэл толгойны зүүн талын хэсэгт гараараа 3-4 удаа, зүүн гар болон нуруу хэсэгт гараараа цохисон, хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Би гомдолтой байна, хүнд зодуулснаасаа болоод толгой, тархи, нуруу, нугасгүй өвдөж байна. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.У-н “Нэг сэрсэн чинь найз нь гээд нэг хүүхэн ирчихсэн байсан. Би дахиад 3 хундага архи уучихаад унтаад өгсөн. Тэгтэл нэг хүн сэрээхээр нь хартал цагдаа ирчихсэн, Б нөгөө эмэгтэйгээ зодсон гээд гээд цагдаад дуудлага ирсэн гээд байж байсан. Тэгээд би Б-с юу болсон талаар асуутал “тиймээ, би зодсон” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархины доргилт, зүүн талын шилбэ, зүүн гарын бугалганд цус бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №072 дугаартай шинжээчийн дүгнэлт, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

          Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Л-н хамар руу 1 удаа, толгойны зүүн талын хэсэгт 3-4 удаа болон зүүн гар болон нуруу хэсэгт тус тус гараараа цохих, зүүн хөлийн шилбэ хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн талын шилбэ, зүүн гарын бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Л-н биед тархины доргилт, зүүн талын шилбэ, зүүн гарын бугалганд цус бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллаганы явцад хохирогч Э.Л-н эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 350,000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч Б.Б-н дансны хуулга, хохирогчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Харин хохирогч Э.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ өөрт учирсан сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 1,095,700 төгрөгийг шүүгдэгчээс тус тус нэхэмжилжээ.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч Э.Л-н сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нь “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлтэй адилтгаж үзнэ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан ба Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолд “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг 80 мөнгө буюу сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэж заажээ.

Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3,300,000 (660,000х5=3,300,000) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

Хохирогч Э.Л нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1,095,700 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28/18 дугаартай албан бичиг, хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудаар тогтоогдож  байна.

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Л-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 1,095,700 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 сар 10 хоногийн хугацаагаар ....... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 Иймд шүүгдэгч Б.Б-н эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар .......... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-н ял эдлэх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Л-н эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөр 350,000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч ........ овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 (нэг) сар, 10 (арав) хоногийн хугацаагаар ........ дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-н ял эдлэх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

  5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ........... дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр 3.300.000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч ....... дүүргийн ....... дүгээр хороо, .......... тоотод оршин суух, Б овогт Э-н Л /РД: /-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 1,095,700 (нэг сая ерэн таван мянга долоон зуу) төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

   9.Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Л-н эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөр 350,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ