Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгч С.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Боржигон овогт Сүхдаваагийн Энхжаргалд холбогдох эрүүгийн 201710010086 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 29 настай, яс үндэс халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, ахын хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р баг, 4-р хэсэг, цэцэрлэгийн байрны 04 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2009 оны 01 сарын 29-нд Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн 15 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, 2014 оны 03 сарын 13-ны өдөр Сум дундын 9 дүгээр шүүхийн 19 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын баривчлах ялаар, 2015 оны 03 сарын 18-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 348 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 05-ны 112 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Боржигон  овогт Сүхдаваагийн Энхжаргал /РД: ЕО88112476/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч С.Энхжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04:00 цагт Замын-Үүд сумын 1-р багт байрлах нэгдсэн эмнэлгийн урд талын гэрт иргэн Б.Мягмарсүрэнтэй архидан согтуурч байхдаа заазуур өгсөнгүй гэж маргалдаж, улмаар түүн рүү шил шидэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад хамт архи уух хүн хайгаад Долоон бурхан бааранд очсон. Тэгээд баарны коридорт өөрийн танил Мягмарсүрэнтэй таарч 2 пиво авахуулаад нэгдсэн эмнэлгийн урд талд байрлах Бат-Эрдэний гэрт очсон. Бат-Эрдэний гэрт очоод  Мягмарсүрэн 2 пиво ууж харин би гэрт байсан улаан бөглөөт нэртэй архийг уусан. Бид Мягмарсүрэнд өндөг арилгаж арилгаж өгөхийн хооронд Мягмарсүрэн  газарт байсан заазуур авч нуусан тул би заазуураа нэхэж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд гаргаж өгөхгүй болохоор нь Мягмарсүрэнг айлгах зорилгоор хажуудаа байсан тамхины үнс хийж байсан сокны шилийг шидтэл толгойг нь онож цус гарсан.Тэгээд би Мягмарсүрэнг дагуулж эмнэлэг явж толгойд нь оёдол хийлгэсэн. Эмнэлгээс цагдаа дуудаж намайг эрүүлжүүлсэн гэв.   

-Хохирогч Б.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: .... Тэнд чанасан өндөг байгаа ах нь чамд өндөг арилгаж өгье гэж хэлээд надад өндөг арилгаж байх хооронд нь би заазуурыг нь аваад орны араар хийхийг Энхжаргал харчихсан. Тэгээд заазуур гаргаад ир пизда минь гэхээр нь би яаж мэддэг юм бэ, байхгүй гэсэн чинь чамайг ална шүү гэж хэлээд надруу аяга шидсэн. Энэ үед миний толгойноос цус гарч, гэрийн эзэн ч сэрж, бид хоёрыг эмнэлэг рүү явуулсан гэжээ. /хх-ийн 12-13/  

-Гэрч Ч.Бат-Эрдэний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: ... Тэгээд чимээгүй болчихоор нь би буцаад унтсан. Хэсэг унтаж байтал “ёооё зодлоо” гэх чимээ гарахаар нь сэрээд хартал нөгөө үл таних залуугийн толгойноос цус гарчихсан байсан. Би Энхжаргалд уурлаад хоёуланг нь гэрээсээ хөөж гаргачихаад буцаад унтсан гэжээ. /хх-ийн 14-15/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Шинжээчийн 99 тоот дүгнэлт. 1. Б.Мягмарсүрэнгийн биед толгойн зүүн дээд талд үстэй хэсгийн заагт шарх, духны баруун талд зулгаралт, баруун нүдний доод талд цус хуралт, баруун бугалганы гадна дээд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдийн толгойн зүүн дээд талд үстэй хэсгийн заагт шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, духны баруун талд зулгаралт, баруун нүдний доод талд цус хуралт, баруун бугалганы гадна дээд талд цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүдийн толгойн зүүн дээд талд үстэй хэсгийн заагт шарх гэмтэл дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духны баруун талд зулгаралт, баруун нүдний доод талд цус хуралт, баруун бугалганы гадна дээд талд цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4.Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн /

-Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 31/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/

- Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 01 сарын 29-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 37-39/

-Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 13-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 42-45/

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 18-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 47-51/

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 112 дугаар шүүгчийн захирамж /хх-ийн 52-53/

-Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл /54-55/

-Шүүгдэгчийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 56/

- Шалгасан материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 57-58/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 60/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч С.Энхжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04:00 цагт Замын-Үүд сумын 1-р багт байрлах нэгдсэн эмнэлгийн урд талд байрлах Ч.Бат-Эрдэний гэрт иргэн Б.Мягмарсүрэнтэй архидан согтуурч байхдаа заазуур өгсөнгүй гэж маргалдаж, улмаар түүн рүү шил шидэж толгойн зүүн дээд талд үстэй хэсгийн заагт шарх бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Мягмарсүрэнгийн /хх-ийн 10/ “...Тэгээд заазуур гаргаад ир пизда минь гэхээр нь би яаж мэддэг юм бэ, байхгүй гэсэн чинь чамайг ална шүү гэж хэлээд надруу аяга шидсэн. Энэ үед миний толгойноос цус гарч, гэрийн эзэн ч сэрж, бид хоёрыг эмнэлэг рүү явуулсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бат-Эрдэний “Хэсэг унтаж байтал “ёооё зодлоо” гэх чимээ гарахаар нь сэрээд хартал нөгөө үл таних залуугийн толгойноос цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 99 дугаартай дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Энхжаргал нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги нь түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Энхжаргал нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар үлдэх 6 сар 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

Шүүгдэгч С.Энхжаргал нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдээд ялтай байдал дуусаагүй байхдаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан согтуурал шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Шүүгдэгч С.Энхжаргалд ял шийтэл оногдуулахдаа хохирогч Б.Мягмарсүрэн нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь согтуурсан үедээ, мөн ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхдаваагийн Энхжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхдаваагийн Энхжаргалыг 2 /хоёр/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.Энхжаргалд оногдуулсан 2 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Энхжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан С.Энхжаргалд урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА