Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/00009

 

v

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг /онлайнаар/,

Шүүгдэгч Ч.Гансүх нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2337000670003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, Багшийнхан овогт Чурайгийн Гансүх. /РД:ПИ70102415/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч Ч.Гансүх нь 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн Баянзүрх шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажиллах хугацаандаа шатахууны борлуулалтын орлого болох 32.200.000 /гучин хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Ч.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Анх би “НИК” ХХК-ны салбар Мөст сумын Баянзүрх багийн шатахуун түгээх станцад 2022 оны 09 дүгээр сарын 15-нд түгээгч, эрхлэгчээр ажилд орж, нэг жил ажилласан нь үнэн. 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 32.2 сая төгрөгийн алдагдал үүсгэсэн. Би ноднин жил 3 дугаар сард машинтай явж байгаад аваарт орсон. Аваарын улмаас эхнэр маань бүсэлхийнээс доошоо гэмтэж Улаанбаатар хот орж оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн. Миний эгэм хугарч, машинтай осолдсноос болж элэг доргисон. Би өмнө нь элэгний Д вирустай байсан. Аваарын улмаас элэгний эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Анх би 3 сая төгрөгийн эм ууж байсан. Энэ ослын улмаас учирсан эмчилгээний зардал болон банкны зээлийн төлөлтөнд шатахууны орлого 32.2 сая төгрөгийг төлж өрөнд орсон. Дансанд байсан мөнгөнөөс зээл татсан байсан. Энэ хугацаанд би тайлан гаргахдаа дандаа дутуу явуулдаг байсан. 3 сарын хугацаанд 32.2 сая төгрөгийн орлого дутааж, алдагдал үүсгэсэн. Энэ мөнгийг би хувьдаа ашигласан нь үнэн. Манай ах дүү нар 9 сая төгрөг надад тусламж болгож өгөөд Ник-ийн дансанд хийсэн. Надад баримт байхгүй. Шууд дансанд нь хийлгэсэн. Би тус компанийг ямар ч байсан хохиролгүй болгож өгнө. 4 сая төгрөгийг бас миний 2 дүү нар болох Соёмбо-эрдэнэ, Даваабал нар хийсэн. Одоо үлдэгдэл 18 сая орчим төгрөг байгаа. Миний бие он гарснаас хойш өвдөж байна. Биеэр яр шарх гарч эхэлсэн байгаа. Би энэ хохиролыг нөхөн төлж барагдуулна. Өөрийн ах дүү нараас тусламж хүссэн. Энэ мөнгийг төлж барагдуулна. Саяхнаас эхнэр маань Хөшөөтийн уурхайд тогоочоор ажиллаж байгаа. Хэргийг хөнгөрүүлэх талаас нь шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,

             Шүүгдэгч Ч.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 09 дүгзэр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт байршилтай НИК ХХК-ны салбар шатахуун түгээх станцад түгээгч, эрхлэгчээр ажилд томилогдож ажилласан. Намайг уг шатахуун түгээх станцад ажиллаж байх хугацаандаа зам тээврийн осолд ороод түүний ард миний хууч өвчин болох элэгний өөрчлөлт В вирус элэгний хатуурал гэх өвчин сэдэрч эмчилгээ хийлгэх шаарллагатай мөн сарын 3.000.000 /гурван сая/ төгрөгийн эм хэрэглэх шаардлага гарсан. Би ажилд ороод 2023 оны 06 сараас эхлэн шатахуун түгээх станцын борлуулалтын орлогоос авч өөрийн эм тариандаа хэрэглээд буцааж төлнө гэсэн тооцоотой явж байсан боловч миний санаагаар болоогүй. Мөн уг шатахуун түгээх станцын орлого нь миний хувийн дансаар ордог байсан бөгөөд уг дансаар орсон орлогыг ХААН банк миний зээлэнд автоматаар татсан байсан. Дээрх хоёр шалтгааны улмаас уг байгууллагад хохирол учруулсан нь үнэн. Би борлуулалтын орлогоос нийт 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөг дутаасан.

Миний эрүүл мэндэд хүндрэл учирсан бөгөөд аргагүйн эрхэнд байгууллагын орлогын мөнгөнөөс авч эм тариа, эмчилгээ сувилгаандаа хэрэглэсэн юм. Би хохирлыг төлж барагдуулж байгаа бөгөөд нийт 9.385.000 /есөн сая гурван зуун наян таван мянга/ төгрөг төлсөн. Одоо 22.809.000 /хорин хоёр сая найман зуун есөн мянган/ төгрөг дутуу байгаа бөгөөд ойрын хугацаанд төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэгийн: “...Ч.Гансүх нь Мөст сумын Баянхайрхан багт байршилтай шатахуун түгээх станцад эрхлэгч, түгээгчээр 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр томилогдож ажиллаж эхэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж борлуулалтын орлого дутааж эхэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тооцоо нийлж үзэхэд 24.419.791 /хорин дөрвөн сая дөрвөн зуун арван есөн мянга долоон зуун ерөн нэгэн/ төгрөг дутаасан. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 31.482.472 /гучин нэгэн сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг дутаасан. Одоо манай байгууллага иргэн Ч.Гансүхээс 31.482.472 /гучин нэгэн сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг нэхэмжилж байна. НИК ХХК-аас Ч.Гансүхээс зөвхөн борлуулалтын орлогын дутагдал 31.482.472 /гучин нэгэн сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг нэхэмжилж байгаа юм. Савны дутаглал болох 1.630.907 /нэг сая зургаан зуун гучин мянга есөн зуун долоон/ төгрөг нэхэмжпэхгүй байгаа. Ч.Гансүх нь НИК ХХК-д 2,700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг төлсөн.  Одоо 28.782.772 /хорин найман сая долоон зуун наян хоёр мянга долоон зуун далан хоёр/ төгрөг нэхэмжилж байна. Ч.Гансүх нь 32.200.000 төгрөгийн хохирлоос 9.385.000 /есөн сая гурван зуун наян таван мянган/ төгрөг төлж барагдуулсан. Одоо 22.809.000 /хорин хоер сая найман зуун есөн мянган/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

... Ч.Гансүх нь 32.200.000 төгрөгний хохиролоос 9.385.00 төгрөг, 4000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Одоо 18.809.000 төгрөг төлөгдөөгүй байна. Энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтай байна. Би “Ник” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажилладаг, Ч.Гансүх манай компанид ахлах операторчноор ажиллаж байсан юм.  Ч.Гансүх тухайн үед сар бүр тайлангаа авч тооцоо нийлж явдаг байсан. Сар сард дутагдсаар байж ийм хэмжээнд хүрсэн. Зарим сард бид очиж тоолого хийдэг байсан. ийг нэхэмжилж байна. 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл ямар ч асуудалгүй ажиллаж байсан. Савны дутагдал 1.630.970. төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагад ороогүй байгаа. Борлуулалтын орлогоос дутаасан 32.2 сая төгрөг нэхэмжилсэн байгаа. Одоо үлдэгдэл 18.809.000 төгрөгийг хурдан хугацаанд төлөх шаардлагыг компаниас тавьж байгаа Шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд нийт 13.385.000 төгрөг төлсөн. Одоо 18.809.000 төгрөг үлдсэн...” гэх мэдүүлэг,

           Ш.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: "...Ховд аймгийн НИК ХХК-ны ажилтан Ч.Гансүх нь 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа шатахууны үнэ 32.200.000 сая /гучин хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн. Ховд аймаг дахь НИК ХХК-аас сар болгон 2-3 удаа очиж шалгахад мөнгө дутаасан байдалтай байсан тухайн үед яагаад дутаасан талаар асуухад сүлжээ байхгүй байна. Сумын төв орохоороо мөнгийг шилжүүлнэ гэж хэлдэг байсан. Сүүлд Ч.Гансүх завшсан мөнгөө өөрийн зээлдээ татуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч учирсан хохирлоо барагдуулна гэж 4 удаа баталгаа бичиж өгсөн боловч дутаасан мөнгөө одоо болтол төлж эхлээгүй байна...” гэх мэдүүлэг,

           Шинжээч М.Гомбодоржийн “...Мөрдөгчийн тогтоол дээрх асуусан хугацаан дээрээс бодож үзэхэд 23.164.530 /хорин гурван сая нэг зуун жаран дөрвөн мянга таван зуун гучин/ төгрөг дутсан. 35.113.151 /гучин таван сая нэг зуун арван гурван мянга нэг зуун тавин нэгэн/ төгрөг дутаасан гэдэг нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний үлдэгдэл болох 11.948.621 /арван нэгэн сая есөн зуун дөчин найман мянга зургаан зуун хорин нэгэн/ төгрөг нэмж бодсон дүн юм. 11.948.621 /арван нэгэн сая есөн зуун дөчин найман мянга зургаан зуун хорин нэгэн/ төгрөгийг нэмж бодох нь зөв яагаад 23.164.530 /хорин гурван сая нэг зуун жаран дөрвөн мянга таван зуун гучин/ төгрөг гэж тусдаа тоо гаргасан нь надад ирүүлсэн матөриал болон мөрдөгчийн тогтоол дээр ирүүлсэн хугацаан дахь дүн юм. Би 11.948.621 /арван нэгэн сая есөн зуун дөчин найман мянга зургаан зуун хорин нэгэн/ төгрөгийг НИК ХХК-ны шатахуун тосолгооны материалын тайлан ба тооцоо бодсон акт, 2023 оны 06 дугаар сарын эхний өдрийн үлдэгдэл 11.948.621 /арван нэгэн сая есөн зуун дөчин найман мянга зургаан зуун хорин нэгэн/ төгрөг гэж авсан. Ч.Гансүх нь борлуулалтын орлогоос 35.113.151 /гучин таван сая нэг зуун арван гурван мянга нэг зуун тавин нэгэн/ төгрөг дутаасан...” гэх мэдүүлэг 

           Г.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ч.Гансүхийн ахуй амьдрал боломжийн одоо Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хувиараа бизнес эрхэлдэг, эд хөрөнгийн хувьд бог бод нийлсэн 200 гаруй малтай, суудлын приус -20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, хувийн орон сууц болон монгол гэртэй...” гэх мэдүүлэг,

           Н.Дүүриймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай нөхөр Ч.Гансүх нь эцэн эхээс 5-лаа, айлын отгон хүүхэд байгаа юм. Тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, бид хоёр 1999 онд гэр бүл болсон. 3 хүүхэдтэй, манай нөхөо Ч.Гансүх төлөв даруу, үг дуу цөөтэй, ажилч хичээнгүй, цайлган сэтгэлтэй гэр бүл болон үр хүүхэддээ үлгэр дуурайлтай, хүнд тусархуу, архи уудаггүй, тамхи татдаггүй, ямар нэгэн муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг,

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  115 дугаартай:    Шинжилгээнд Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Ганбаяраас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тогтоол 2 хуудас, НИК ХХК-ийн шатахуун тосолгооны материалын тайлан ба тооцоо бодсон акт 12 хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа 1 хуудас, НИК ХХК-ийн шатахуун тосолгооны материалын тайлан ба тооцоо бодсон акт 12 хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа 1 хуудас,  Ч.Гансүхийн ажлыг хүлээлцэж тооцоо бодсон акт 1 хуудас, Ч.Гансүхийн НИК ХХК-д гаргасан мэдэгдэл 4 хуудас, хохирогч, гэрчийн мэдүүлэг 8 хуудас, нэмэлтээр 2023 оны  12 дугаар сарын 05-ны өдөр 1 хавтас (69 хуудас) санхүүгийн баримтыг ирүүлсэн нь шинжилгээнд тэнцэж байна.

           Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд тооллого, баримтын шалгалтыг хийхдээ “Шатахуун, тосолгооны материалын тайлан ба тооцоо бодсон акт” маягт №12-ын нэг, Шатахуун, тосолгооны материал, хоёр, Шатахуун зарлагын  тооцоо гурав, Миллийн зөрүүгийн тооцоо, дөрөв, Тосолгооны материалын тооцоо актаар тооллого тооцоог хийж НИК ХХК-ийн 5845009744 тоот харилцах ХААН банкны данс, тухайн ШТС дээр мотор ажиллуулсан шатахууны тооуоо хураагдсан талоны жагсаалт, албан байгууллагад баримтаар олгосон шатахууны зөрүүгээр дутагдлыг тогтоосон байна. 

           Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Шатахуун, тосолгооны материалын тайлан ба тооцоо бодсон акт” №12 маягтад тооцоо бодсон нягтлан бодогч Б.Амгалантуяа, Хянасан: Ерөнхий /ахлах/ нягтлан бодогч Б.Энхцэцэг нар нь тооллого, баримтын шалгалт хийж гарын үсэг зурж “НИК” ХХК-ийн Санхүүгийн тамгаар баталгаажуулсан агуулах, шатахуун түгээх станцын эрхлэгч Ч.Гансүх нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж үүргээ биелүүлсэн байна.

           Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Ховд аймгийн Мөст сум дахь салбарын шатахуун түгээх станцын эрхлэгч Ч.Гансүх нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 80,437,530 төгрөгийн шатахуун, тос тосолгооны материалын борлуулалтыг хийсэн байна. Үүнээс: 57,273,000 төгрөгийн орлогыг төвлөрүүлж үлдэгдэл 23,164,530 /хорин гурван сая нэг зуун жаран дөрвөн мянга таван зуун гучин/ төгрөг нь Ховд аймгийн Мөст сум дахь салбарын шатахуун түгээх станцын борлуулалтын орлогоос дутагдуулсан байна.

           Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Ховд аймгийн Мөст сум дахь салбарын

шатахуун түгээх станцын 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн эхний үлдэгдэл нь 11,948,621  төгрөг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 80,437,530  төгрөгийн борлуулалт хийж “НИК” ХХК-ийн 5845009744 тоот харилцах Хаан банкны дансаар 53,867,150  төгрөгийг тушааж, мотор ажиллуулсан шатахуунд 811,250 төгрөг зарцуулж, шатахуун талоноор 1,920,000 төгрөг борлуулж, албан байгууллагад 674600 төгрөг баримтаар нийлүүлж нийт 57.273.000 төгрөгийн орлогыг төвлөрүүлж үлдэгдэл 35.113.151 төгрөг /11.948.621+80.437.530-53.867.150-811.250-1.920.000-674.600=35.113.151 Ховд аймгийн Мөст сум дахь салбарын шатахуун түгээх станцын борлуулалтын орлогоос дутагдсан байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт

            - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол,

            - Ховд аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын “Ажилд авах тухай” тушаал,

            - Ховд аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын Жинхлэн ажиллуулах тухай тушаал,

            - Ховд аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал,

           - Шатахуун тосолгооны материалын тайлан ба тооцоо бодсон акт,

           - Тооцооны үлдэгдлийн баталгаа,

           - Тооцоо нийлсэн акт,

           - Ховд аймгийн Мөст сумын Баянзүрх шатахуун түгээх станцын Нефть хангамжийн операторчин Ч.Гансүхийн ажлыг хүлээлцэж тооцоо бодсон акт,

            - Хохирлын тооцоо,

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

   Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

           Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байна.

          Шүүгдэгч Чурайгийн Гансүх нь Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн Баянзүрх шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шатахууны борлуулалтын орлого 32.200.000 төгрөгийг компанийн дансанд тушаахгүйгээр хувьдаа завшиж, “НИК” ХХК-д нийт 32.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэгийн “...2023 оны 06 дугаар  сарын 01-ний өдрөөс  2023 оны 08 дугаар  сарын 01-ний өдрийн байдлаар 31.482.472  төгрөгийн дутагдал илэрсэн. Ч.Гансүх нь 32.200.000 төгрөгний хохиролоос 9.385.00 төгрөг, 4000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Одоо 18.809.000 төгрөг төлөгдөөгүй байна. Энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтай байна. Би “Ник” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажилладаг, Ч.Гансүх манай компанид ахлах операторчноор ажиллаж байсан юм.  Ч.Гансүх тухайн үед сар бүр тайлангаа авч тооцоо нийлж явдаг байсан. Сар сард дутагдсаар байж ийм хэмжээнд хүрсэн. Зарим сард бид очиж тоолого хийдэг байсан. ийг нэхэмжилж байна. 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл ямар ч асуудалгүй ажиллаж байсан. Савны дутагдал 1.630.970. төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагад ороогүй байгаа. Борлуулалтын орлогоос дутаасан 32.2 сая төгрөг нэхэмжилсэн байгаа. Одоо үлдэгдэл 18.809.000 төгрөгийг хурдан хугацаанд төлөх шаардлагыг компаниас тавьж байгаа...” гэх мэдүүлэг,

           Ш.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ховд аймгийн НИК ХХК-ны ажилтан Ч.Гансүх нь 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа шатахууны үнэ 32.200.000 /гучин хоёр сая хоёр зуун мянган /төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн. Ховд аймаг дахь НИК ХХК-аас сар болгон 2-3 удаа очиж шалгахад мөнгө дутаасан байдалтай байсан тухайн үед яагаад дутаасан талаар асуухад сүлжээ байхгүй байна сумын төв орохоороо мөнгийг шилжүүлнэ гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг,

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Ховд аймгийн Мөст сум дахь салбарын шатахуун түгээх станцын 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн эхний үлдэгдэл нь 11,948,621  төгрөг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 80,437,530  төгрөгийн борлуулалт хийж “НИК” ХХК-ийн 5845009744 тоот харилцах Хаан банкны дансаар 53,867,150 төгрөгийг тушааж, мотор ажиллуулсан шатахуунд 811,250 төгрөг зарцуулж, шатахуун талоноор 1,920,000 төгрөг борлуулж, албан байгууллагад 674600 төгрөг баримтаар нийлүүлж нийт 57.273.000 төгрөгийн орлогыг төвлөрүүлж үлдэгдэл 35.113.151 төгрөг /11.948.621+80.437.530-53.867.150-811.250-1.920.000-674.600=35.113.151 төгрөгийн зөрчил дутагдал гарсан байна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, НИК ХХК-ийн  хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн субьект нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байх бөгөөд итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

           Хөрөнгө завших гэмт хэрэг гэж хууль ёсны өмчлөгчөөс хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлт, ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Гансүх нь “НИК” ХХК-д 32.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан харилцан хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

            Шүүгдэгч Ч.Гансүх нь Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн Баянзүрх шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 06 дугаар сараас  2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “НИК” ХХК-д 32.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 32.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

            Шүүгдэгч Ч.Гансүх нь НИК ХХК-д 32.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан байна.

           Шүүгдэгч Ч.Гансүхийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “НИК” ХХК-д 32.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн хийсэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн 115 тоот  дүгнэлт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх ба уг хохирлоос шүүгдэгч Ч.Гансүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчил төлсөн 9.385.000 төгрөг, 4000.000 төгрөг, нийт 13.385.000 төгрөгийг хасаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гансүхээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 18.815.000 /арван найман сая найман зуун арван таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч “НИК” ХХК-д олгохоор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд /шинжээчийн хөлс/ 1000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Ч.Гансүхээс гаргуулж “Гэрэлт хөхийн цамхаг” аудит ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ч.Гансүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ч.Гансүхийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэр хэмжээ, хохиролын зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. 

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Багшийнхан овогт Чурайгийн Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 32,200.000 /гучин хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2.  Шүүгдэгч Ч.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоон/ сарын хугацаанд Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гансүх нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих журамтайг тайлбарласугай

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Ч.Гансүхийг Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан 7 /долоон/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гансүхээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 18.815.000 төгрөгийг гаргуулж “НИК” ХХК-д, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж “Гэрэлт хөхий аудит” ХХК-д тус тус олгосугай.

           6. Шүүгдэгч Ч.Гансүх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гансухэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.ТҮВШИНЖАРГАЛ