Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/01743

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ө******* овогт У*******ын М******* /РД:*******/, Х******* овогт Г*******ийн У******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

    2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү У*******ын Э /РД:/-ыг эх У*******ын М*******ын асрамжинд үлдээсүгэй.

    3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг болон дундын өмчлөлийн маргаанаа энэ шүүх хуралдаан шийдвэрлүүлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсээс 697,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.У*******аас 70,200 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.БАЯРМАА