Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 20234ШЦТ/00020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            *******ийн шүүгч******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагчаар хяналтын прокурор *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн  хамт ******* оршин суух,. //

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч  ******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр багийн нутаг “Бургаст” гэх газраас хохирогч 2.000.000 төгрөгийн үнэтэй буруу гуяндаа малиа тамгатай, 7 настай, халиун зүсний гүү, хохирогч 900.000 төгрөгийн үнэтэй хүрэн зүсний зүүн гуяндаа сартай, гурвалжин тамгатай 8 настай гүү, хохирогч 900.000 төгрөгийн үнэтэй, 7 настай халтар зүсний баруун гуяндаа малиа тамгатай гүү, 900.000 төгрөгийн үнэтэй, 9 настай халтар зүсний зөв гуяндаа малиа тамгатай, малиа тамгын дээд талд ашаа тамгатай гүү, нийт 4 тооны буюу олон тооны мал хулгайлж, 4.700.000 /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч  ******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр багийн нутаг “Бургаст” гэх газраас хохирогч 2.000.000 төгрөгийн үнэтэй буруу гуяндаа малиа тамгатай, 7 настай, халиун зүсмийн гүү, хохирогч 900.000 төгрөгийн үнэтэй хүрэн зүсмийн зүүн гуяндаа сартай, гурвалжин тамгатай 8 настай гүү, хохирогч 900.000 төгрөгийн үнэтэй, 7 настай халтар зүсмийн баруун гуяндаа малиа тамгатай гүү, 900.000 төгрөгийн үнэтэй, 9 настай халтар зүсний зөв гуяндаа малиа тамгатай, малиа тамгын дээд талд ашаа тамгатай гүү, нийт 4 тооны буюу олон тооны мал хулгайлж, 4.700.000 /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-3 дугаар хуудас/, хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-7 дугаар хуудас/, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-11-р хуудас/,  хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-15 дугаар хуудас/, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-19 дүгээр хуудас/, гэрч Д.Далхсүрэнгийн мэдүүлэг, /хх-21 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг, /хх-23 дугаар хуудас/,  гэрч  Б.Батсоёлын мэдүүлэг, /хх-25 дугаар хуудас/, гэрч  мэдүүлэг, /хх-35 дугаар хуудас/, малын үнэлгээ, /хх-44 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт, /хх-45 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ,/хх-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас хохирогч , , Д.Цэцэгжаргал, нарт  учирсан  4.700.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй буюу 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.            

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй буюу 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга буюу морины үнэ 900.000 /есөн зуун мянган/ шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгох прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрснийг дурьдах нь зүйтэй.

             Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Их шарнууд овогт Цэрмаагийн Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

           З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Ховд аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга буюу морины үнэ 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Л.ТҮВШИНЖАРГАЛ