Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/127

 

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС

аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.өнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.*******, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.*******лтансолонго, шүүгдэгч *******.*******аярцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: онгол Улсын иргэн ******* ургийн овогт *******элэгдэмбэрэлийн *******аярцогт, ******* оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, үйлдвэрт нярав ажилтай, ам бүл хоёр, эхнэрийн хамт аймгийн Жаргалант сумын дугаар () багийн хороололд оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.*******лтансолонго шүүгдэгч *******.*******аярцогтын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч *******.*******аярцогт нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байх “” зочид буудлын гадна хулгайч гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч .ын нүүрэн тус газарт гараараа олон удаа цохиж, хохирогчийн нүүр хэсэгт олон тооны зулгаралт, няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас) хохирогч .ын мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас), гэрч *******.*******лтанзаяагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас), хохирогч .ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******.*******аярцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч *******.*******аярцогт хохирогчид нийт 335’000 төгрөгийн үнэ бүхий эм тариа, шинжилгээний үнийг төлсөн нь шүүгдэгч *******.*******аярцогтын Хас банк дахь 50056924 тоот дансны хуулга, Хаан банк дахь тоот дансны хуулга зэргээр нотлогджээ. өн шүүгчийн туслахын хохирогч .той утсаар ярьсан “...эмчилгээний бүх зардал, эм тариаг авч өгсөн. Надад *******.*******аярцогтоос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх тэмдэглэлээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******.*******аярцогтод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******элэгдэмбэрэлийн *******аярцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******элэгдэмбэрэлийн *******аярцогтыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******.*******аярцогт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

Д*******РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ                                   *******.ӨНХЗ*******Я*******