Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШТЦ/00017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Б.Оюунцэцэг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 20 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, -д ажилтай, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн сумын багийн дүгээр гудамжны тоотод оршин суух, РД:, ******* овогт *******ийн *******

            Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ******* нь хохирогч ын интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг сэргээж өгөхдөө, түүний ХААН банкны аппликейшнийг өөрийн гар утсандаа хадгалж, түүний ХААН банкны нэвтрэх нэрийг ашиглан, нууц үгийг өөрчилж, өөрийн гар утаснаас 202 оны 0 дугаар сарын 0-ны өдрөөс 20 оны 0 дугаар сарын 11-ний өдрүүдэд 5 удаа нэвтэрч хохирогчийн 58591186 тоот данснаас 8.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 585912605 дугаарын данс руу шилжүүлэн авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь хохирогч ын интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг сэргээж өгөхдөө, түүний ХААН банкны аппликейшнийг өөрийн гар утсандаа хадгалж, хохирогчийн ХААН банкны нэвтрэх нэрийг ашиглан, нууц үгийг өөрчилж, өөрийн гар утаснаас 202 оны 0 дугаар сарын 0-ны өдрөөс 20 оны 0 дугаар сарын 11-ний өдрүүдэд 5 удаа нэвтэрч хохирогчийн 58591186 тоот данснаас 8.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 585912605 дугаарын данс руу шилжүүлэн авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх хуудас/, хохирогч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-2 дахь хуудас/, хохирогчийн ХААН банкны 58591186 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн -11 дэх хуудас/, шүүгдэгчийн ХААН банкны 585912605 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн -11 дэх хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-18 дахь хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч ад 8000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч ******* нь 440,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Үлдэх 9000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******эс 9000 төгрөгийг гаргуулж хохирогч ад олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 6 дахь хуудас)-аар тогтоогдож байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 6.6, 6., 6.8, 6.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч *******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

5. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 9000 /гурван зуун ерэн гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ад олгосугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.БАДРАХГЭРЭЛ