Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШТЦ/00022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин, улсын яллагч Б.Оюунцэцэг, шүүгдэгч Т.Баянбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Хойд овогт Төмөрбаатарын Баянбатад холбогдох эрүүгийн 2437000270020 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Мо Эн Ко ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, РД:МБ88101511, Хойд овогт Төмөрбаатарын Баянбат

            Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Т.Баянбат нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн эхнэр болох Д.Отгончимэгтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөн зодож, мөн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн эхнэр болох Д.Отгончимэгтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зүүн хөл рүү нь өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Т.Баянбат нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн эхнэр болох Д.Отгончимэгтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөн зодож, мөн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн эхнэр болох Д.Отгончимэгтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зүүн хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Д.Отгончимэгийн мэдүүлэг /хавтас хэргийн 4, 8, 11 дэх хуудас/, гэрч Б.Оюун-Эрдэний мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь хуудас/, гэрч Н.Солонгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь хуудас/, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/83 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 50-52 дахь хуудас/, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Тогтохын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 330 дугаартай “Д.Отгончимэгийн биед баруун нүдний дээд доод зовхи болон баруун хацар, хамрын баруун хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны гадна дунд хэсгийн зулгаралтууд, зүүн гуяны гадна доод хэсгийн цус хуралтууд, зүүн өвдөгний гадна хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Д.Отгончимэгийн биед учирсан баруун нүдний дээд доод зовхи болон баруун хацар, хамрын баруун хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь үзлэг хийсэн өдрөөс 1-2 хоногийн өмнө үүссэн, зүүн гуяны гадна дунд хэсгийн зулгаралтууд, зүүн гуяны гадна доод хэсгийн цус хуралтууд, зүүн өвдөгний гадна хэсгийн зулгаралт гэмтлүүд нь үзлэг хийсэн өдрөөс 8-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Д Отгончимэгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Д.Отгончимэгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар 1, 11 тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Д.Отгончимэгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 45 дахь хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүгдэгч Т.Баянбат нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас хохирогч Д.Отгончимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, манай нөхөр надаас уучлалт гуйсан” гэх мэдүүлгийг үнэлээд шүүгдэгч Т.Баянбатыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Баянбат нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баянбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Баянбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Т.Баянбат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баянбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хойд овогт Төмөрбаатарын Баянбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баянбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баянбатад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баянбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Баянбатад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч Т.Баянбат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баянбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.БАДРАХГЭРЭЛ