Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/116

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бдаргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

орчуулагч, хэлмэрч Б.Хз,

улсын яллагч  М.П,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.

шүүгдэгч М С В /Mundusov Sergei/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Мв С Вч-д холбогдох 2413000000160 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын Холбооны Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Оросын Холбооны Улсын Алтайн Бүгд Найрамдах Улсын Ильинка Шебалинск тосгонд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, цэргийн тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Оросын Холбооны Улсын Алтайн Бүгд Найрамдах Улсын Майминск дүүрэг, Алферово тосгоны Центральная гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, МСергей В /M S/, паспортын дугаар: ....;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С Му нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн үед Оросын Холбооны Улсаас Улаанбайшинтын авто замын боомтоор Монгол Улсын Цагааннуур авто замын хилийн боомт руу 4769 БӨҮ улсын дугаартай “Истана” загварын тээврийн хэрэгслээр зорчиж, нэвтрэх үед хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн “СП-81” загварын дохионы гар бууг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С Ммэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Шүүгдэгч С М нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн үед Оросын Холбооны Улсаас Улаанбайшинтын авто замын боомтоор Монгол Улсын Цагааннуур авто замын хилийн боомт руу 4769 БӨҮ улсын дугаартай “Истана” загварын тээврийн хэрэгслээр зорчиж, нэвтрэх үед хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн “СП-81” загварын дохионы гар бууг буюу галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), М Сс хураан авсан гар буу буюу  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал), гар тээшинд буюу эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал), “Redmi” загварын гар утсанд буюу эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-49 дэх тал), төмөр хийцтэй, хар бор өнөтэй, нийт урт нь 18 см, өргөн нь 13 см-ийн хэмжээтэй 3 см-ийн зуусантай, баруун талдаа “СП81” зүүн талдаа “1986г NKБ402” гэсэн бичигтэй нэг ширхэг гар бууг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 50 дахь тал), гэрч М.Б, Т.П, Т В, П Б, В А, С Ст, И Ан, НАй, ВВадим, В М, Ш.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 52-53, 56-57, 60-61, 64-65, 68-69, 72-73, 76-77, 80-81, 84-85, 88-89, 91-92 дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Ргийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн  24/32 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 96-99 дэх тал) яллагдагч С Мн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 129 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан байлдааны зэвсгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч СМ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас бусдад бодиттой хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Прокурорын санал болгож, шүүгдэгч С Мын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч С Муыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000000 төгрөгийн торгох ял оногдуулж, хуульд заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч С М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

4. Шүүгдэгч С Мв нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн “СП-81” загварын дохионы гар бууг устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С Мыг (М С Вч) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа болох байлдааны галт зэвсгийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, “улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С Мыг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000000 (долоон сая) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С Му сануулсугай.

4. Шүүгдэгч С М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг “СП-81” загварын дохионы гар бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.

6. 2413000000160 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б