| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/05386/И |
| Дугаар | 101/ШШ2021/01171 |
| Огноо | 2021-04-12 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2021/01171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г
Нэхэмжлэгч: Ж.А нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: З.Э холбогдох,
12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А , хариуцагч З.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөх жаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Э д *******17 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.Г Хаан банкны ******* тоот данснаас 10,000,000 төгрөгийг “Г******* ******* *******” ХХК-ийн захирал болох Ж.А ийн Хаан банкны ******* тоот данснаас 2,000,000 төгрөг З.*******ийн Хаан банкны ******* тоот дансанд нийт 12,000,000 төгрөгийн зээл олгож шилжүүлсэн.
З.Э “Г******* ******* *******” ХХК-ийн нэр дээр ЗГУ-******* тоот зээлийн гэрээ байгуулан Toyota land cruiser 100 маркийн 9255 УБВ улсын дугаартай автомашиныг шилжүүлсэн. Тухайн үед компанийн дансанд мөнгө байгаагүй бэлэн мөнгө байсныг дансаар шилжүүлж баталгаажуулж авах зорилгоор түр Г , А нарын данснаас шилжүүлсэн “Г******* ******* *******” ХХК нэхэмжлэл гаргасан боловч Д.Ганболд шүүгч хэрэгсэхгүй болгож хувь хүнээрээ нэхэмжлэл гаргахад харшлах зүйлгүй гэсэн тул 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******17 онд манай найз Т******* ланд 100 маркийн машин унаж ирээд, би энэ ломбардад 2 машин өмнө нь тавьж байсан учраас одоо чиний иргэний үнэмлэхийг ашиглаад энэ машиныг тавья гэсэн. Нэхэмжлэгч Ж.А нь Т*******г таньдаг. Зээлийн гэрээний 12,000,000 төгрөгийг Т******* авсан. Энэ машины би Ж.А д хаана байгааг нь зааж өгч байсан. 3 жилийн хугацаанд надаас машиныг нэхсэн. Намайг энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг Ж.А мэдсэн. Машин хаана байгааг зааж өгч байхад Ж.А машиныг олж аваагүй. Би нэхэмжлэгч Ж.А д хамт цагдаа дээр очъё гэхэд хамт очоогүй. Машиныг олчихвол 12,000,000 төгрөгийг төлж болно. Надад цагдаад гомдол гаргах эрх байхгүй, машин миний нэр дээр байдаггүй. 12,000,000 төгрөгийг Т*******с гаргуулах хэрэгтэй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г , Ж.А нар нь хариуцагч З.Э д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн *******17 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ЗГУ-******* дугаартай Зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч “Г******* ******* *******” ХХК болон зээлдэгч З.Э нарын хооронд 12,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх ба зээлдүүлэгч компанийн захирал Ж.А нь ******* дугаартай данс руу өөрийн дүү гэх Б.Г ийн ХААН банк дахь ******* дугаартай данснаас 10,000,000 төгрөг, ХААН банк дахь өөрийн эзэмшдэг ******* дугаартай данснаас 1,682,780 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх ба ******* дугаартай дансаар мөнгө шилжүүлж авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.
Дээрх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхтэй холбоотой, үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү 7*******,000 төгрөг, алданги 6,360,000 төгрөг, нийт 19,080,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ**************/03704 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байх бөгөөд зээлийг нэхэмжлэгч “Г******* ******* *******” ХХК олгоогүй, мөнгийг Б.Г , Ж.А нарын данснаас шилжүүлсэн хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
“Г******* ******* *******” ХХК-ийн захирал буюу нэхэмжлэгч Ж.А нь дээрх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ**************/03704 дугаартай шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, улмаар шүүхийн шийдвэрт дурьдсанчлан Ж.А , Б.Г нар мөнгө шилжүүлсэн гэх үйл баримтад тулгуурлан энэхүү нэхэмжлэлийг гаргасан хэмээн шүүхэд тайлбарлаж байх бөгөөд тус шүүхийн 101/ШШ**************/03704 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасныг баримтлан дээрх үйл баримтын талаар дахин нотлохгүй буюу Ж.А , Б.Г нараас З.Э д мөнгө шилжүүлсэн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүрэг үүссэн эрх зүйн харилцаа байхгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэнээс үүсэх үүрэгтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл бүрджээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.А , Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Ж.А ийн данснаас 1,682,780 төгрөгийг З.Э д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дансны ху*******р тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын 317,2******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч З.Э эс 11,682,780 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г т 10,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.А д 1,682,780 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 317,2******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Э эс улсын тэмдэгтийн хураамж *******1,874 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА