| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0138/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/143 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/143
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2425000580188 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 08 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, замын хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул. саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Эрдэнэт” их дэлгүүрийн баруун талын хатуу хучилттай асфальтан замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Б.Д-г мөргөж эрүүл мэндэд нь баруун чамархайн жигүүр сэртэнгийн шугаман хугарал, суурийн хөндийн цусан хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, эрүү, хүзүү, баруун шуу, баруун алга, баруун өвдөг, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн.” гэв.
Хохирогч Б.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 7-15-р тал/
2. Эрх бүхий албан тушаалтнаас явуулсан зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтууд. /хх-н 17-24-р тал/
3. Хохирогч Б.Д-н“2024 оны 01 дүгээр сарын 05-ны өгпөө 07 цаг 50 минутын орчимд эхнэр Ч.Т-н хамтаар өөрийн гэр болох Согоот багийн 6-5-56 тоот гэрээсээ өрхийн эмнэлэг орж үзүүлэхээр явж байгаад 6-5 дугаар байрны хажуугийн төв замын гарцаар гарч байтал тээврийн хэрэгсэл ирээд намайг мөргөсөн би тухайн үед ухаан алдаад нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн байсан. Болсон хэргийн талаар манай эхнэр Ч.Т мэдэж байгаа, миний ард гарцан дээр явж байсан. Би БОЭТ-ийн Гэмтлийн тасагт 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд эмчлүүлсэн. Одоо гэрээрээ эмчилгээ хийлгүүлж байгаа. Миний сэтгэцэд хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралдаанд суухгүй. Харин миний энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-н 27, 29-р тал/
4. Гэрч Ч.Т-н “2024 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 07 цаг 50 минутад нөхөр Б.Д ийн хамтаар гэрээсээ гараад гэрийнхээ зүүн талын Эрдэнэт их дэлгүүрийн харалдаа явган хүний гарцаар гарч явтал манай нөхрийг цагаан өнгийн жижиг машин гарцан дээр дайрч унагасан. Тухайн үед манай нөхрийн нүүр амнаас нь цус гараад байхаар нь цагдаа дуудсан. Би нөхрийнхөө ард нь явж байсан. Нөгөө машин нэлээн хурдтай явсан. Манай нөхөр БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлэн гарсан. Цаашид хамрын хагалгаанд орох заалттай гэж эмч нь хэлж байсан. Мөн чих нь дуулахгүй болсон тул чихний аппарат зүүх шааралагатай гэсэн. Би нөхрийн эмчилгээний баримтуудыг хэрэгт гаргаж өгнө” гэх мэдүүлэг. /хх-н 31-р тал/
5. Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Ж.Б нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна. **-** ОРБ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй замын хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 2.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийп хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх магадалгаа. /хх-н 34-р тал/
6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 122 дугаартай: “Б.Д ийн биед баруун чамархайн жигүүр сэртэнгийн шугаман хугарал, суурийн хөндийн цусан хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, эрүү, хүзүү, баруун шуу, баруун алга, баруун өвдөг, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо, зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт. /хх- н 39-42-р тал/
7. Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай: “уг тээврийн хэрэгслийн зогсоолын тоормос хэвийн ажиллаагаатай стандарт шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем төхөөрөмж дээр шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байна” гэх дүгнэлт. /хх-н 54-57-р тал/
8. Яллагдагч Ж.Б-ы “гэнэт явган хүний гарцаар гараад явж байсан хөгшин настай хүнийг баруун гар тал буюу жолоочийн талаар шүргэж унагаасан. Тэгээд би шууд машинаа зогсоогоод хүнээ аваад шууд БОЭТ-н яаралтай тусламжийн тасгийн хүлээн авах тасагт оруулж анхны тусламж үзүүлсэн. Би мөрдөгчийн магадалгаа болон шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хх-н 86-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 08 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, замын хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул. саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Эрдэнэт” их дэлгүүрийн баруун талын хатуу хучилттай асфальтан замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Б.Д-г мөргөж эрүүл мэндэд нь баруун чамархайн жигүүр сэртэнгийн шугаман хугарал, суурийн хөндийн цусан хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, эрүү, хүзүү, баруун шуу, баруун алга, баруун өвдөг, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Бямбасайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай байна.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар
Шүүх хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эрх бүхий албан тушаалтнаас явуулсан зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтууд, хохирогч Б.Д-н“6-5 дугаар байрны хажуугийн төв замын гарцаар гарч байтал тээврийн хэрэгсэл ирээд намайг мөргөсөн би тухайн үед ухаан алдаад нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Т-н “Эрдэнэт их дэлгүүрийн харалдаа явган хүний гарцаар гарч явтал манай нөхрийг цагаан өнгийн жижиг машин гарцан дээр дайрч газар унагасан. Тухайн үед манай нөхрийн нүүр амнаас нь цус гараад байхаар нь цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг, мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаа, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт, яллагдагч Ж.Бямабасайханы “гэнэт явган хүний гарцаар гараад явж байсан хөгшин настай хүнийг баруун гар тал буюу жолоочийн талаар шүргэж унагасан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 08 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, замын хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул. саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Эрдэнэт” их дэлгүүрийн баруун талын хатуу хучилттай асфальтан замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Б.Д-г мөргөж эрүүл мэндэд нь баруун чамархайн жигүүр сэртэнгийн шугаман хугарал, суурийн хөндийн цусан хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, эрүү, хүзүү, баруун шуу, баруун алга, баруун өвдөг, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Б-ы үйлдлийн улмаас хохирогч Б.Д ийн эрүүл мэндэд баруун чамархайн жигүүр сэртэнгийн шугаман хугарал, суурийн хөндийн цусан хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, эрүү, хүзүү, баруун шуу, баруун алга, баруун өвдөг, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ хохирлыг нөхөн төлсөн гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Бямбасайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тухай прокурорын санал үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Ж-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС