Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/170

 

 

 

 

 

   

 

 

 

    2024           03           01                                   2024/ШЦТ/170

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Ж.О,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны** дүгээр сарын **-ны өдөр * аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, IT /Ай Ти/ инженер мэргэжилтэй, “***” ХХК-д инженер ажилтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэгдэж байсан, Б овогт Б-н Э /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, Н хотхоны *** дүгээр байрны зогсоолд тавьсан байсан Ж.О-ийн  эзэмшлийн *** УБИ улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд крыло, баруун урд крыло, баруун урд  хаалга, урд гупер, хормойн эмжээр, баруун урд гэрлийг хугалах, өшиглөх, зэргээр гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 885.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгө гэмтээсэн,

Мөн тухайн цаг хугацаанд буюу 2023 оны  7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, Н хотхоны *** дүгээр байрны зогсоолд Ж.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-н өгсөн “...Би хөдөө амарч байгаад 2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед гэртээ ирсэн. Байрны гадаа таньдаг ах пиво уух уу гэж хэлэхээр нь байрны ахынд пиво ууж байгаад өдөр 01 цагийн үед 104 дүгээр байрнаас гарч явах үед гадаа усархаг бороотой байсан.  О-ийн машины шил арчигчийг хугалсан тул А-н утсаар хохирогчийн машин дээр байсан утасны дугаар руу залгаад одоо шил арчигчийн үнийг төлөөд өгье гэж хэлсэн... Би тухайн үед уурлаад О-тэй барьцалдаж авсан. О-ийн *** дугаартай машиныг гэмтээсэн зүйл байхгүй. Шинжээч Ж-ны мэдүүлэгт 2023 оны 10 дугаар сарын 10-ны үеэр хүний гараар эвдэрсэн зүйлүүд байна гэсэн зүйл ярьсан байдаг ба уг мэдүүлэгт хүний гараар эвдэх боломжгүй зүйлийг О- үнэлүүлэх гэж байсан талаар дурдсан байсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр маргахгүй. Харин О-ийн машиныг эвдсэн зүйл байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.О-ийн өгсөн “...Би энэ байранд 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө нүүж ирэхэд Э- намайг “би энэ байранд 15 жил амьдарч байна, зайл гуйлгачин минь” гэж доромжилж байсан. Намайг зайл гээд миний машиныг байрны урд талын зогсоол дээр тавиулахгүй гэж  дарамталсан... Би 7 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 48 минутад эмийн сан руу гарч байхдаа машин руугаа харахад миний машиныг эвдэж байхаар нь гүйгээд очтол миний машин дээр пивоны шил өрөөд тавьчихсан байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд миний урдаас лаазтай пиво шидсэн. Цагдаад эхний дуудлага өгөхөд Э- алга болсон байсан. Цагдаа нар гэр рүү нь очиход хаалгаа онгойлгоогүй. Би дахиад эмийн сан руу явж байхад миний машиныг дахиад эвдэж байсан... Энэ залуу намайг боож унагаан дэвсэж зодох үед А гэдэг хүн тусласан. Миний өмсөж байсан цагаан өнгийн фудволк урагдсан байгаа. Энэ хүн би цагдаа байсан гэж намайг дарамталдаг. Тэр болсон процессыг А гэдэг хүн харсан. Би энэ хүнээс болж нуруугаа гэмтээсэн. Би А гэдэг хүнд энэ хүн миний машиныг эвдсэн гэж хэлсэн... Би автомашины эвдрэлийн хохиролд 885.000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохиролд мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн баримтын хүрээнд нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.О-ийн хохирогчоор өгсөн: “...Би Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” хотхоны *** дүгээр байрны *** тоотод 2023 оны 06 сарын эхээр нүүж орсон. 2023 оны 07 сарын эхээр би *** дүгээр байрны гадна автомашины зогсоолд өөрийнхөө машиныг зогсоолд байрлуулчихаад гэр рүүгээ орох гэтэл *** гэх улсын дугаартай “цагаан өнгийн “приус-30” маркийн машин манай байрны автомашины орох гарах хэсэгт байх хаалтыг мөргөх гээд хаалтны хажуу талаар нь чихэж орох гээд байхаар нь би уг автомашины жолооч дээр нь очиж “чи чиптэй бол чипээрээ ор, чипгүй бол гадны автомашин манай байр руу орохгүй” гэж хэлсэн. Гэтэл тэр машины жолооч намайг “гөлөг минь би энэ байрных, чам шиг муу гөлөг энэ байранд ирээгүй байх үед би амьдарч байсан” гэж хэлээд машинтайгаа байрны зогсоол руу орчихсон. Тэр үл таних жолооч машинаа зогсоолд байрлуулчихаад над дээр хүрч ирээд миний элэг рүү 2 удаа, шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний өгсөн дуудлагын дагуу эргүүлийн хоёр цагдаа ирсэн ба тэр залуу надаас уучлалт гуйхаар нь би эвлэрээд цагдаагийн алба хаагчид гомдол саналгүй гэж хэлээд салсан. Дараа нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед би эмийн сангаас шарлалтын тос авах гээд явж байх үед миний машины урд хамар хэсэг дээр нөгөө залуу /Э-/ гараад зогсчихсон байдалтай, урд салхины шилний шил арчигчийг мушгиад, дээрээс нь дэвсэлж байсан. Би уг залуу руу очоод “яаж байгаа юм бэ чи” гэж хэлсэн чинь миний машин дээрээс буугаад “чиний энэ сэгийг яасан ч яадаг юм бэ” гэж хэлээд дахин миний машины баруун талын хаалга кырло, гупер луу нилээн хэдэн удаа цохиж, өшиглөсөн. Би уг залууд “чи хүний эд хөрөнгөөс холд” гэж хэлэхэд намайг “чи энэ байраас зайлаарай” гээд миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиод миний цамцнаас зулгаагаад доош тонгойлгож байгаад миний зүүн мөр лүү нэг удаа өшиглөсөн. Надтай зууралдаад тавихгүй байхаар нь би цагдаа дуудсан. Дуудлагаар ирсэн хоёр цагдаа тэр залууг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд гэр лүү нь дагуулаад явсан. Уг залуугаас төлбөр мөнгийг эрүүл болохоор нь нэхэмжлээд аваарай гэж хэлсэн. Намайг гэр лүү ороход 00 цаг болж байсан. Манай эхнэр дахиад эмийн сан руу яваад тайлк аваад ир гэхээр нь би буцаж гэрээсээ гараад явж байтал нөгөө залуу миний машины хамар дээр лаазтай пиво өрөөд тавьчихсан байдалтай, намайг харснаа “муу гөлөг минь чи ямар удаж байж гарч ирдэг юм бэ” гэж хэлэхээр нь би уг залууд хандаж хөөе миний автомашин ширээ биш шүү гэж хэлсэн. Э- шууд миний машины жолооч талын толийг нэг удаа цохисон. Гэхдээ толь хугараагүй. Дараа нь миний машины урд талын номерыг сууриар нь хугалж татсан. Тэгээд над руу хүрч ирээд миний хоолойноос боогоод зүүн талын шанаа руу 2-3 удаа цохисон. Дараа нь намайг доош нь тонгойлгож байгаад миний элэг рүү 2-3 удаа өшиглөхөөр нь “чи яагаад миний элэг рүү өшиглөж байгаа юм бэ, би элэг муутай хүн” гэж хэлсэн. Дараа нь намайг хоолойноос боож байгаад газарт тогтсон байсан шалбааг усанд унагаасан. Тэр үед би хэсэг ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа би сэргээд харахад миний дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед охин нь “ааваа, та наад хүнээ аллаа шүү дээ” гэж хэлээд уйлаад байсан. Дараа нь би газраас арай гэж босоод алхах гэтэл миний араас тоосго шидэхэд нуруу хэсэгт оносон. Би газар сөхрөөд суусан. Э- намайг дахиад зодох гэтэл СӨХ-ны лифтчин эмээ ирээд “боль” гэж хэлээд салгах гээд байсан. Энэ үед нь би зугтаж Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн талбай руу орсон. Миний араас Э хөөж ирсэн. Дахиад намайг зодох гэтэл  Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн зүүн төвийн онгоц буудаг талбай дээр хүүхдээ салхилуулж байсан Ангара гэх хүн Э-г болиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай “Ж.О-ийн биед хүзүүнд ором, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Цн гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 8 цагийн үед байрнуудын орчмоор явж байхад манай байрны оршин суугч Э- эхнэр, хүүхдийн хамт машинтайгаа ирээд зогсож байсан. Би мэнд мэдчихээд гэр рүүгээ орсон. Гэтэл 13 цагийн үед гадаа хүмүүс шуугилдаад байх шиг байхаар нь тагтаараа харахад Э- *** дүгээр байранд амьдардаг О- гэх хүний хоолойг нь боогоод хашлаганд шахаад зогсож байсан. Би гэрээсээ гарч очоод тэр хоёрыг  салгахад О- араас нь хэрүүл хийгээд яваад байсан. Удалгүй цагдаа нар ирээд Э-г аваад явсан. Намайг гарч очиход О- цээж нүцгэн байсан... Өмнө нь О- гэх хүн байрны зогсоол руу хүмүүсийн машиныг оруулахгүй гээд Э-тай маргалдаж байсан...” гэх мэдүүлэг,

Б.Ц-н  мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би Э-г О-ийн автомашиныг гэмтээж байгаа талаар хараагүй. Өмнө нь 2023 оны 07 сарын эхээр О- над руу утсаар залгаад “байрны гадна гараад ир” гэж хэлсэн. Би гэрээс гараад очтол О- “миний машиныг зурчихсан байна, урд гуперны дээд хэсэгт зурагдсан байна” гэж хэлж байсан. Би машиныг нь очиж харахад гуперны зүүн дээд хэсэгт нь нарийхан зурагдсан байсан... Би “Хас” үнэлгээний газрын *** дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэрэл зураг болон машины үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан гэрэл зургийг харлаа. 2023 оны 07 сард О- намайг гэрээс дуудаж гаргаж ирээд миний машиныг зурчихсан байна гээд машинаа харуулах үед байх сая надад харуулсан гэрэл зурагт харагдаж байгаа гэмтлүүд байгаагүй. Зөвхөн машины урд хэсгийн гуперын зүүн дээд хэсэгт нарийн зураас байсан. Өмнө нь машины арын гупер хэсэгт нэг талын буланг автомашин шүргэсэн мэт гэмтлүүд харагдаж байсан. Харин сая зурагт харагдаж байгаа гэмтлүүд О-ийн автомашиныг харах үед байхгүй байсан гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35, 43-44 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-н гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед хүүхдээ унадаг дугуй унуулахаар дагуулж гарсан.  Тэр үед 103 дугаар байрны харалдаа цээж нүцгэн, цамцгүй, биеийн тамирын өмдтэй эрэгтэй, саарал өнгийн подвалктай залууг хоолойноос нь боочихсон байдалтай төмөр хашаа руу шахаж байгаад толгойгоор нь хашаа мөргүүлж байснаа газар унагааж дахин хоолойг нь боосон.

Тэгэхээр нь би болиоч гэж хэлэхэд уг залуучууд хоёр тийш салсан. Нөгөө хоолойгоо боолгуулж байсан гэх залуу над дээр ирээд “та намайг харсан уу” гэж асуухаар нь би “харсан, одоо чи цагдаа дууд” гэж хэлсэн. Харин цамцгүй цээж нүцгэн залуу нь хохирогч залуугийн “Приус-30” маркийн цэнхэр саарал өнгийн автомашин руу нь пиво /лааз, шил сайн анзаараагүй/ шийдээд байсан бөгөөд газар унасан пивыг дахин дахин авч шидээд байсан. Уг автомашины урд талын копуд, гупер хоёр руу оносон. Тэгээд уг залуу гэр рүүгээ явсан. Гэтэл хохирогч гэх эрэгтэй намайг автомашин дээрээ дагуулж очоод “та энийг хараач” гэж хэлсэн. Намайг харахад “приус-30” маркийн машины урд салхины шилний шил арчигчийг нь ханз татаад эвдсэн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би ирсэн цагдаа нарыг нь дагуулаад нөгөө хохирогч залууг зодож, машины эд зүйлийг нь эвдсэн гэх залуугийн гэрийг нь зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын “...буфер урд 385.000 төгрөг, будах зардал 500.000 төгрөг, нийт 885.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 55-62 дахь тал/,

 

Хохирлын баримт /хх-ийн 78 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Д-н гэрчээр өгсөн: “...Н хотхоны *** дүгээр байрны гадна “**” хүнсний дэлгүүрийн гаднах хяналтын камер шүүж үзэхэд тухайн шил арчигч хагалсан гэх машины урд гупер хэсэг л харагдаж байсан ба шил арчигч болон тухайн хэрүүл маргаан хийсэн гэх хоёр хүний дүрс бичигдээгүй байсан тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд камерийн бичлэгийг хуулбарлаж аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 176-177 дахь/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.А-н гэрчээр өгсөн: “...Би Баянгол дүүргийн ** дугаар хороо, * хотхонд байдаг “***” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл ажиллуулж байсан. 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр амралтын өдөр байсан ба манай дүү дэлгүүрт зогсож байсан. Би тэр өдөр Хүй долоо худаг явж ирээд жаахан халамцуу дэлгүүрийн гадаа тамхи татаад зогсож байхад Э- хүрч ирээд надад “утсаа өгч байгаач, би утсаа гэртээ орхичихож, би хүний машины шил арчигчийг нь хугалчихлаа” гэж хэлэхээр нь би утсаа өгөөд миний дугаараас тухайн машины эзэмшигчийн дугаар руу залгаж дуудсан. Тэр хүн Н хотхоны *** дүгээр байрнаас гарч ирчихээд “чи энэ хүнтэй хамт явж байсан биз дээ, та хоёр шил арчигч хугалаад хаячихлаа” гээд маргалдаад байсан. Тэгээд Э- тэр хүнтэй барилцаж авахад би салгасан. Дараа нь Э-н эхнэр нь хүрч ирээд аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179-180 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д-н гэрчээр өгсөн: “...Манайх Баянгол дүүргийн * дугаар хороо, ** хотхоны ***дугаар байрны ***  тоотод уг байр ашиглалтанд орсон цагаас эхлээд амьдарч байгаа. 2023 оны наадмын амралтын өдрүүдэд манайх гэр бүлээрээ Архангай аймаг руу яваад 2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө хотод ирсэн. Тэгээд ачаа бараагаа зөөж гэртээ оруулчихаад манай нөхөр Э- “ганц, хоёр пиво уучихаад орно” гэж хэлээд гадаа үлдсэн. Би хүүхдүүдээ аваад гэртээ орсон ба хэсэг байж байгаад дэлгүүрээс юм авахаар гарахад манай нөхөр байрны гадаа нэг үл таних хүнтэй юм яриад зогсож байсан. Тэр өдөр бороо орсон, гадаа их шавхайтай байсан. Би нөхөр рүүгээ очоод “гэртээ орох болоогүй юм уу” гэхэд манай нөхөр нэг хүнтэй “уучлаарай хөгшөөн” гээд байж байсан ба нөгөө залуу уурлаад байсан, манай нөхөр тэр залууг боож унагаагаад тэр хоёр хоорондоо нэг нэгнийгээ цохиод байсан. Удалгүй би байрны жижүүр эгчийн хамт нөхрийгөө салгаж аваад гэр лүүгээ аваад орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Ж-ны шинжээчээр өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *** улсын дугаартай “Приус-30” маркийн цайвар ягаан өнгийн автомашин 4 деталь буюу урд гупер, урд 2 крыло, баруун урд хаалганд үнэлгээ хийлгэж байсан. Тухайн автомашинд үзлэг хийхэд баруун урд хаалга нь хонхойсон, урд 2 крыло нь зурагдаж халцарсан, урд гупер нь цуурч ирмэг хэсэг нь сэтэрсэн байдалтай байсан. Мөн гэрлийн сэнж нь хугарсан, хормой нь хугарсан байсныг хүн гэмтээсэн байх боломжгүй гэж манайх тэр эд ангиудыг нь үнэлээгүй. 4 деталийг эвдрэлийн зэргээс нь хамаараад засвар үйлчилгээ хийлгэх үнэлгээг 885.000 төгрөг гэж үнэлсэн... Тухайн үед тэр тээврийн хэрэгслийн шил арчигч мултарсан байдалтай байсан ба буцаагаад хийхэд асуудалгүй мөн үнэлгээ хийх шаардлагагүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хүсэлтээр 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийхэд гэмтлүүд нь шинэ, хуучин эсэх нь тогтоогдоход боломжгүй байсан ба тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хүсэлтээр хүн цохиж үүсгэсэн байх боломжтой гэсэн эд ангиудад үнэлгээ гаргасан. Тухайн хүн гэрлийн сэнжийг нь бас хугалсан, үнэлүүлэх хүсэлтэй байна гэхэд нь тухайн гэмтлийг хүн гараараа цохиж үүсгэх боломжгүй гээд хормой болон их гэрэлийн сэнжийг нь үнэлээгүй. Хөдөлгөөнд оролцоод удсан тул дахин дүгнэлт гаргах боломжгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 181-184 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э-н яллагдагчаар өгсөн: “...Би хохирогч гэх залуугийн биед учруулсан хөнгөн гэмтэл дээр маргах зүйл байхгүй. Тухайн үед автомашины зогсоол болон байрны орох, гарах автомашины гарцаас болж маргасан. Би хохирогч гэх залуугийн автомашины шил арчигчийг хугалсан. Бусдаар бол уг автомашиныг эвдэж гэмтээсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 69-70 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81 дэх тал/, Б.Д-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 дэх тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Б.Э- үргэлжилсэн үлйдлээр 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** хотхоны *** дүгээр байрны зогсоолд Ж.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульд зохицуулжээ.

 

Хохирогч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Э- имний элэг рүү 2 удаа, шанаа хэсэг рүү 1 удаа, 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед би эмийн сангаас шарлалтын тос авах гээд явж байх үед Э-д “чи хүний эд хөрөнгөөс холд” гэж хэлэхэд намайг “чи энэ байраас зайлаарай” гээд миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиод миний цамцнаас зулгаагаад доош тонгойлгож байгаад миний зүүн мөр лүү нэг удаа өшиглөсөн.

...Дахиад эмийн сан руу явж байтал  Э- миний машины жолооч талын толийг нэг удаа цохиод миний машины урд талын номерыг сууриар нь хугалж татсан. Тэгээд над руу хүрч ирээд миний хоолойноос боогоод зүүн талын шанаа руу 2-3 удаа цохисон. Дараа нь намайг доош нь тонгойлгож байгаад миний элэг рүү 2-3 удаа өшиглөхөөр нь “чи яагаад миний элэг рүү өшиглөж байгаа юм бэ, би элэг муутай хүн” гэж хэлсэн. Дараа нь намайг хоолойноос боож байгаад газарт тогтсон байсан шалбааг усанд унагаасан. Тэр үед би хэсэг ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа би сэргээд харахад миний дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед охин нь “ааваа, та наад хүнээ аллаа шүү дээ” гэж хэлээд уйлаад байсан. Дараа нь би газраас арай гэж босоод алхах гэтэл миний араас тоосго шидэхэд нуруу хэсэгт оносон...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.Э- үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ж.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ноттлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Ж.О-ийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Ц, Б.А, Ш.А, Б.Д нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-н өгсөн “…хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Э- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн тухайд:

Шүүдэгч Б.Э- 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** хотхоны *** дүгээр байрны зогсоолд тавьсан байсан Ж.О-ийн  эзэмшлийн *** улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд крыло, баруун урд крыло, баруун урд  хаалга, урд гупер, хормойн эмжээр, баруун урд гэрэл зэргийг цохих, өшиглөх зэргээр гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 885.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Энэ  үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Ж.О-ийн “...миний машины урд хамар хэсэг дээр нөгөө залуу /Э-/ гараад зогсчихсон байдалтай, урд салхины шилний шил арчигчийг мушгиад, дээрээс нь дэвсэлж байсан... Би гэртээ орчихоод буцаад эмийн сан руу гартал нөгөө залуу /Э-/ миний машины хамар дээр лаазтай пиво өрөөд тавьчихсан байдалтай байсан ба миний машины жолооч талын толийг нэг удаа цохисон. Дараа нь машины урд талын номерыг сууриар нь хугалж татсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ц-н “өмнө нь 2023 оны 07 сарын эхээр О- над руу утсаар залгаад “байрны гадна гараад ир” гэж хэлсэн. Би гэрээс гараад очтол О- “миний машиныг зурчихсан байна, урд гуперны дээд хэсэгт зурагдсан байна” гэж хэлж байсан. Би машиныг нь очиж харахад гуперны зүүн дээд хэсэгт нь нарийхан зурагдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.А-н “...Нүцгэн залуу /Э-/ хохирогч залуугийн “Приус-30” маркийн цэнхэр саарал өнгийн автомашин руу нь пиво /лааз, шил сайн анзаараагүй/ шийдээд байсан бөгөөд газар унасан пивыг дахин дахин авч шидээд байсан. Уг автомашины урд талын копуд, гупер хоёр руу оносон... Намайг харахад “приус-30” маркийн машины урд салхины шилний шил арчигчийг нь ханз татаад эвдсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.А-н “...Намайг дэлгүүрийн гадаа тамхи татаад зогсож байхад Э- хүрч ирээд надад “утсаа өгч байгаач, би хүний машины шил арчигчийг нь хугалчихлаа” гэж хэлэхээр нь би утсаа өгөөд миний дугаараас тухайн машины эзэмшигчийн дугаар руу залгаж дуудсан...” гэх мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний тайлан болон шинжээч Т.Ж-ны өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *** УБЛ улсын дугаартай “Приус-30” маркийн автомашинд үзлэг хийхэд баруун урд хаалга нь хонхойсон, урд 2 крыло нь зурагдаж халцарсан, урд гупер нь цуурч ирмэг хэсэг нь сэтэрсэн байдалтай байсан. Мөн гэрлийн сэнж нь хугарсан, хормой нь хугарсан байсныг хүн гэмтээсэн байх боломжгүй гэж тэр эд ангиудыг нь үнэлээгүй. 4 деталыг нь эдрэлийн зэргээс нь хамаараад засвар үйлчилгээ хийлгэх үнэлгээ 885.000 төгрөгөөр үнэлэгдсэн...

Тухайн үед тэр тээврийн хэрэгслийн шил арчигч мултарсан байдалтай байсан ба буцаагаад хийхэд асуудалгүй мөн үнэлгээ хийх шаардлагагүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хүсэлтээр 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийхэд гэмтлүүд нь шинэ, хуучин эсэх нь тогтоогдоход боломжгүй байсан ба тухайн  тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хүсэлтээр хүн цохиж үүсгэсэн байх боломжтой гэсэн эд ангиудад нь үнэлгээ гаргасан. Тухайн хүн гэрлийн сэнжийг нь бас хугалсан үнэлүүлэх хүсэлтэй байна гэхэд нь тухайн гэмтлийг хүн гараараа цохиж үүсгэх боломжгүй гээд хормойг болон их гэрэлийн сэнжийг нь үнэлээгүй. Хөдөлгөөнд оролцоод удсан тул дахин дүгнэлт гаргах боломжгүй...” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Харин шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э- бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн байна. Гэвч хохирогч Ж.О-ийн мэдүүлэг, гэрч Б.А-н мэдүүлэг, гэрч Ш.А-н мэдүүлэг, шинжээч Т.Ж-ны мэдүүлгээр шүүгдэгч Б.Э- нь Ж.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээгээр нийт 885.000 төгрөгөөр тогтоосон тул түүний үйлдлээс бусдад учирсан хохирол 300.000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э- байрны зогсоолд унаж явсан машиныг нь оруулахгүй байна гэх шалтгааны улмаас Ж.О-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн түүний эд хөрөнгөд халдаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн ба прокуророос Б.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус агуулсан байх тул шүүгдэгч Б.Э-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- болсон үйл баримтын талаар: “...байрны ахынд пиво ууж байгаад өдөр 01 цагийн үед 104 дүгээр байрнаас гараад явах үед гадаа усархаг бороотой байсан. А-н утсаар О-ийн машины шил арчигчийг хугалсан гэдгээ хэлж дуудуулсан. Одоо шил арчигчийг төлөөд өгье гэж хэлтэл О- А бид хоёр руу дайраад байхаар нь би уурлаад О-тэй барьцалдаж авсан. О-ийн *** дугаартай машиныг гэмтээсэн зүйл байхгүй. Шинжээч Ж-ны мэдүүлэгт хүний гараар эвдэх боломжгүй зүйлийг О- үнэлүүлэх гэсэн гэх талаар дурдагдсан байна...” гэж прокурорын яллах дүгнэлтийг няцаан мэдүүлэв.

Шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд шүүгдэгч энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гурав: Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ж.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Хохирогч Ж.О- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нурууны бүс 150.000 төгрөг, эмний 333.750 төгрөг, нийт 483750 төгрөг /хх-ийн 78 дахь тал/ нэхэмжилснийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр энэ шүүх хуралдаанаар бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан өгөх нь зүйтэй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийн улмаас учирсан, хэрэгт авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын “...буфер урд 385.000 төгрөг, будах зардал 500.000 төгрөг, нийт 885.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 51-52 дахь тал/-ээр тогтоогдсон 885.000 /найман зуун наян таван мянган/ төгрөгийг шүүгдэгч Б.Э-гаас гаргуулж, хохирогч Ж.О-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

  1. Шүүгдэгч Б овогт Б-н Э-г “үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд,

мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ял тус тус оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас нийт 885.000 /найман зуун наян таван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.О-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Ж.О- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Б.Э- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГМ.