| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2021/00169/и |
| Дугаар | 156/ШШ2021/00223 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 156/ШШ2021/00223
156/ШШ2021/00223
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2021/00169/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багт оршин суух, Шаргачин овогт *******аргалсайханы ******* /РД:СТ93070506/-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигон овогт *******амсрайн Баярсайхан /РД:С*******90092854/-д холбогдох 2 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий шарга гүү гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******аранчимэг, хариуцагч *******.Баярсайхан, гэрч *******.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******эхэмжлэгч *******.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багт оршин суух *******амсрайн Баярсайхан гэх хүн *******аргалсайханы ******* миний эзэмшлийн шарга гүүг ах Мөнхбатын адуунаас түүний хашаанд нь хашиж 2020 оны 07 дугаар сард аваад явсан байсан. Түүний дараа миний бие Баярсайхантай утсаар ярьж яагаад миний эзэмшлийн гүүг авч явсан талаар асуухад танай талийгаач нөхөр Гонгорбаатар надад бэлгэнд өгсөн чамд хамаагүй гэж хэлсэн. Миний талийгаач нөхөр Гонгорбаатар нь Баярсайханд ямар нэгэн өр шир, өглөг авлага байхгүй гэтэл нөхрийг минь зуурдаар нас барсныг далимдуулж бэлгэнд өгсөн гэж худлаа ярьж миний эзэмшлийн шарга гүүг өгөхгүй байгаа тул Б.Баярсайханаас 2 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий шарга гүүг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч *******.Баярсайхан нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Батноров сумын Эхэнбүрд гэдэг газар амьдарч байхдаа талийгаач Гонгорбаатарт өөрийн сартай бундан тамгатай хүрэн буурал даага бэлгэнд өгч байсан. Одоо тэр морь эхнэр *******д байгаа. 2019 оны 10 сарын эхээр бар өдөр унага тамгалсан юм. Тэр өдөр Пүрэвдорж, Мөнхбат, Цолмон, талийгаач Гонгорбаатар, Баярсайхан миний бие нийт таван айлын унага тамгалсан. Тухайн үед талийгаач шарга гүүг миний тамгаар тамгалж хүрэн буурал морины хариу шүү гэж хэлээд шарга гүүг надад бэлэглэсэн. Би өөрөө хайчин тэмдэг хийгээд адуунд нь орхиод явсан. 2019 оны 05 дугаар сард Мөнхбат ахын адуунаас авсан. *******амайг авахад миний хайчин тамгатай явж байсныг талийгаачийн нагац ах Мөнхбат гэрчилнэ. 10 сард унага тамгалж байх үед Пүүжээ ах, Зулаа эгч, Солонго эгч, Хонгор ах, эхнэр Гэрэлцэцэгээс бусад нь талийгаач Гонгорбаатарын ойрын хамаатнууд юм. 2020 оны 05 дугаар сард Мөнхбат ахын адуунаас үсээ хаяж, хайчны тэмдэг нь арилаагүй байхад нь авсан. Адуу авснаас хойш эхнэр ******* талийгаач нөхөр маань өөрт тань адууны өглөгтэй гэж ярьж байгаагүй учир буцаан авна гэсэн. Талийгаач нөхөр тань буудай морины хариу хэмээн миний тамгаар тамгалж, 2019 оны 10 сард унаганы тамганы өдөр өөрөө тамгалж өгсөн. Иймд энэ асуудлыг ойлгохгүй бол би өөрийн өгсөн буудай морио буцааж авья, харин чи шарга байдсаа буцааж ав хэмээн тайлбар хүргэсэн. ******* нь буудай морио буцааж өгөхгүй гэсэн бөгөөд нэхэмжлэл гаргасан байсан.
Ийм учир *******ын нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Гэрч *******.Мөнхбат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: *******.Баярсайхан нь талийгаач Гонгорбаатарын шарга гүүг авч явсан нь үнэн. Энэ гүүг *******.Баярсайханд өгсөн эсэхийг би мэдэхгүй, амьд сэрүүндээ надад тийм зүйл хэлж байгаагүй гэв.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч *******.*******, хариуцагч *******.Баярсайхан нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч *******.Баярсайхан би нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжилсэн шарга гүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөр байна. Шарга гүүг 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор *******.*******ын адуунд шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
Ү*******ДЭСЛЭХ нь:
*******эхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.Баярсайханд холбогдуулан 2 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий шарга гүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шарга гүүг 2021 оны 06 сарын 05-ны өдөр буцааж өгөхийг талууд тохирсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
*******эхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагчаас 23 475 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМ*******ЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******.*******ын нэхэмжлэлтэй, *******.Баярсайханд холбогдох 2 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий шарга гүү гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 75 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагчаас 23 475 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГО**************АРГАЛ