Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/287

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305038310350 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 04-нд Дундговь аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа оёдолчин хийдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн *******, ******* *******од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн 1*******ны *******од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЮ*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1*******ны нутаг дэвсгэрт байрлах Туулын од хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар, хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа болон хөлөөрөө цохиж, зодон биед “тархи доргилт, дух, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, хамрын нуруу, ооч, уруул, зүүн чихний ар, зүүн чамархайн хуйх, хүзүү, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, шуу, сарвуу, баруун алга, нуруу, баруун шилбэ, зүүн гуя, шилбэ, дээд уруулын салстад цус хуралт, баруун сарвууны ядам хуруунд зулгаралт, зүүн нүдний алманд цус харвалт, баруун, зүүн завжинд шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ “Хохирогч нь манай нөхөртэй нэг газар ажилладаг байсан бөгөөд 3 жилийн өмнө тэр эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон байсан. Энэ үйл явдлаас болж би хүүхдээ дутуу төрүүлж байсан. Үүнээс болж тухайн хэрэг болдог өдөр нь намайг шээсээ маллаж явж чадахгүй байж гээд үг хэлээр доромжлоод байхаар нь согтуу байсан болохоор уураа дарж чадаагүй биед нь халдсан. Хохирлоо баримтаар нэхэмжилбэл би нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305038310350 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тухайн үед хамтран амьдарч байсан ын гэрт буюу Баянгол дүүргийн 1******* Туулын тоотод тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед архи дуусаад нь г дуудсан. ******* 16 цагийн үед ирсэн бөгөөд г архи аваад өг гэж хэлсэн. ******* дэлгүүрээс нэг шил архи авсныг  бид гурав хувааж уугаад дахин нэг шил архи аваад ыг гэрт нь ороод тухайн архийг хувааж ууцгаасан. Архи хувааж уугаад сууж байхад яагаад юм мэдэхгүй ******* намайг өшиглөж унагаагаад толгой түрүүгүй дээрээс балбаад үстээд намайг зодсон яг хаашаа хэдэн удаа цохисныг би одоо нарийн санахгүй байна. Ямар ч байсан намайг баахан балбасан. Тэгээд байж байхад г салгаад аваад гарсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан 13339 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг миний биед ******* учруулсан. Надад хохирлын баримт байхгүй. Би сэтгэцэд учирсан хохиролын зэргээ тогтоолгоно.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.ын гэрчээр өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1******* Туулын 13-4 тоот гэртээ хуучин найз охин тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад архи дуусчихаар нь эхнэр Э.г дуудсан. ******* 04 цагийн үед манай гэрт орж ирэхэд бид хоёр г архи аваад өг гэж хэлсэн бөгөөд ******* бид хоёрт нэг шил архи авч өгөөд хамт гудамжинд ууцгаасан. Тэр архийг ууж дуусаад дахиад нэг шил архи аваад гэртээ ороод хуваагаад ууцгааж байхад намайг алгадаад байсан. Тэгтэл ******* болиоч гэтэл г хараагаад ******* хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Маргалдаж байгаад г нэлээд хараагаад байх шиг байсан. Тэгтэл ******* гэнэт уурлаж босож ирээд ийг нүүрэн тус газарт нь баахан алгадаад үсдээд нуруу руу нь өшиглөөд ёстой нүүр нүдгүй балбаж гарсан, цохиогүй газар гэж байгаагүй тэр үед нь би г салгаж аваад гэрээс гараад хамт явцгаасан. ийн биед ******* гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13339 дугаартай “ийн биед тархи доргилт, дух, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, хамрын нуруу, ооч, уруул, зүүн чихний ар, зүүн чамархайн хуйх, хүзүү, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, шуу, сарвуу, баруун алга, нуруу, баруун шилбэ, зүүн гуя, шилбэ, дээд уруулын салстад цус хуралт, баруун сарвууны ядам хуруунд зулгаралт, зүүн нүдний алиманд цус харвалт, баруун, зүүн завжинд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх тархи доргилт, шарх, зүүн нүдний алманд цус харвалт гэмтлүүд нь тус тусдаа бусад хэсгийн гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.н яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг уншиж танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1******* Туулын тоотод нөхөр , нарын хамт байсан. Манай нөхөр нь намайг дуудаад байсан. Нөхөр , нарын хамт гудамд архи уусан. Ахиад нэг шил архи аваад манай гэр рүү орсон. Манай нөхрийг нь алгадаад авсан, хоёр дахь удаа цохиод авахаар нь би болиоч гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс намайг ганц шээсээ олигтойхон маллаад аваад явахад яадаг юм гээд элдвээр хараагаад хэлсэн. Тэгэхээр нь би үснээс нь зулгаагаад нүүр рүү нь алгадаад нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би ийг нэлээн их зодож, өшиглөсөн. Хүүхдийг минь шээс гэхээр нь би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас уурандаа зодсон. Хохирлыг нь барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал),

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1*******ны нутаг дэвсгэрт байрлах Туулын гэртээ өөрийн нөхөр У., түүний найз нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж, хоорондоо хэрэлдэж маргалдах явцдаа түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр бие махбодид нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

ийн хохирогчоор өгсөн: “...******* намайг өшиглөж унагаагаад толгой түрүүгүй дээрээс балбаад үсдээд намайг зодсон яг хаашаа хэдэн удаа цохисныг би одоо нарын санахгүй байна. Ямар ч байсан намайг баахан балбасан. Тэгээд байж байхад г салгаад аваад гарсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал), У.ын гэрчээр өгсөн: “... намайг алгадаад байсан. Тэгтэл ******* болиоч гэтэл г хараагаад ******* хоёр маргалдаад эхэлсэн...******* гэнэт уурлаж босож ирээд ийг нүүрэн тус газарт нь баахан алгадаад үстээд нуруу руу нь өшиглөөд ёстой нүүр нүдгүй балбаж гарсан, цохиогүй газар гэж байгаагүй тэр үед нь би г салгаж аваад гэрээс гараад хамт явцгаасан. ийн биед ******* гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13339 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал), үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.н яллагдагчаар өгсөн: “...Тэгэхээр нь би үснээс нь зулгаагаад нүүр рүү нь алгадаад нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би ийг нэлээн их зодож, өшиглөсөн. Хүүхдийг минь шээс гэхээр нь би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас уурандаа зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.******* нь хохирогчийн биеийн бүхий л хэсэг рүү олон удаагийн давтамжтайгаар өшиглөж цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос Э.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Э.н биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.750.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Э.*******ас гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардал, хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Иймд шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1.000.000) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

 1. ******* овогт ******* г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1.000.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.                       

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хохирогч өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ас хоёр сая долоон зуун тавин мянга (2.750.000) төгрөг гаруулж хохирогч т олгосугай.  

7. Хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ