| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2021/00102/И |
| Дугаар | 156/ШШ2021/00234 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2021/00234
156/ШШ2021/00234
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2021/00102/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* ******* Хэрлэн сумын 4 дүгээр баг, Засаг даргын тамгын газрын байранд байрлах, ******* ******* ******* *******, ******* *******ны нэхэмжлэлтэй, ******* ******* Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Гурванбаян 7 дугаар байр 5 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох, 37/03/08, 37/03/10 дугаартай актын төлбөр 3 601 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Жав, ******* ******* Прокурорын газрын ахлах прокурор Д.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурх тосгоны захирагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/03, Б/04 тоот захирамжаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгч С.Алтанцэцэг, их эмч Г.Ангараг нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг ******* аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 2 360 100 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байна. Мөн Хурх тосгоны захирагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/13 тоот захирамжаар Соёлын төвийн эрхлэгч Ч.Ононцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаалыг ******* аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 1 240 900 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байна. Иймд Хурх тосгоны захирагч Г.*******оос 3 601 000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Уг нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг ******* ******* ******* *******, ******* *******нд гаргасан ба хавтаст хэрэгт байгаа тэр л тайлбарыг шүүхэд гаргаж байна. Монгол Улсын хуулийг ёсчлон сахиулах үүрэгтэй түүнийгээ ч биелүүлж төрийн ******* хашиж байна. Гэвч Монгол Улсын хууийг өөрийн үзэмж, улс төрийн сэдэлтэйгээр мушгин тайлбарладаг Жагдагийн Болдбаатар хэмээгч шүүгчийн шийдвэрээр буруутан болж, мөн төрд хохирол учраагүй байтал хохироосон хэмээн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Жав, хариуцагч Г.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ******* ******* ******* *******, Г.******* нар нь уг иргэний хэрэгт сайн дураар эвлэрэх, ******* ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан 3.601.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1.801.000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна, Хариуцагч Г.******* нь 1.800.000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөх: 2021 оны 08 дугаар сарын 01-нээс 2022 оны 05 дугаар сарын 01-ний дотор сар бүр 200.000 төгрөгийг төрийн сангийн Орон нутгийн төсвийн орлогын 180000982 тоот дансанд төвлөрүүлэх, талууд эвлэрлийн гэрээгээ тохиролцсон зүйлээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шүүгчийн захирамжийг биелүүлэх гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, ******* ******* нь хариуцагч Г.*******ид холбогдуулан 37/03/08, 37/03/10 дугаартай актын төлбөр 3 601 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жав нь 3 601 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 801 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Г.*******оос 1 800 000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн сар бүрийн 01-ний дотор 200 000 төгрөгийг төрийн сангийн Орон нутгийн төсвийн орлогын 180000982 тоот дансанд төвлөрүүлэхээр эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагчаас 21 875 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* ******* *******, ******* *******ны нэхэмжлэлтэй, Г.*******ид холбогдох 1 800 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 75 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагчаас 21 875 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил *******дан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, *******ын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ