Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0583

 

 

 

   2022          08            04                                       128/ШШ2022/0583

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.Б****** 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Ү***********

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б**************

Гуравдагч этгээд: Ч.Т**********

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.**************

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**********, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Нэхэмжлэгч Д.Б******************с Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, *** дүгээр байрны********тоот орон сууцыг Д.Б**************-ын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б**************-ын нэр дээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. Анх гуравдагч этгээд Ч.Т********** нь 2016 оны 02 дүгээр сарын 01-ны өдөр “Б*************” ХХК-тай *** дугаар бүхий “Орон сууц захиалах гэрээ" байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “ ** ” хотхоны **давхарт ****тоотод байрлах ***м2 орон сууцыг захиалж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Ү-********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна. 

3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч*******-ын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 269 дугаар дүгнэлтээр Ч.Т*************ийн өмчлөлд шилжсэн *** дугаар бүртгэлийг хүчингүй болгож, уг дүгнэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/267 дугаар захирамж гарч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарыг хүчингүйд тооцож, улсын бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн байна. 

4. Үүний дараагаар Д.Б************** нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр маргаан бүхий орон сууцыг өмчлөхөөр “Б*******” ХХК-тай *** дугаар бүхий “Орон сууц захиалах гэрээ” байгуулжээ. 

5. Нэхэмжлэгч Д.Б************* нь Улсын бүртгэлийн хэлтэст Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, ** байрны *** тоот орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсээс “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.2, 31.2-т зааснаар бүртгэл хийхэд татгалзах үндэслэл байх тул буцаав” гэсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..."Б***********” ХХК-ийн барьсан СХД-ийн **-р хороо ** дүгээр хороолол ** байрны ** тоот орон сууцыг иргэн Т******** нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх заалтыг зөрчиж хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын бүртгэлийн *** дугаар эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан асуудлыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5943 тоот дүгнэлтээр бичиг баримт хуурамчаар үйлдсэнийг тогтоосон мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 269 тоот дүгнэлтээр тус орон сууцны бүртгэлийг хүчингүй болгож улмаар хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйл эрхийн улсын бүртгэлийг хаах, 14.1.4-т заасан “эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон” гэх заалтыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 3-р сарын 29-ний өдрийн А/** дугаар тушаалаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарыг хүчингүйд тооцож улсын бүртгэлийг хаасан байдаг. Ийнхүү бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн тул манай компани нь тус орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэн иргэний хууль болон бусад хуульд заасан өмчлөх эрхээ хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн мэдүүлэг гаргасан болно. Манай компанийн гаргасан мэдүүлгийг хороо хариуцсан бүртгэгч Н.Б********** хүлээн авч "44 тоот байрны өмчлөгчөөр Ч.Т******* байна, залруулсан албан бичигт иргэн Д.Б*********-ын мэдүүлэг байхгүй байна мөн Ч.Т******* урьдчилсан тэмдэглэл хийх хүсэлт гаргасан тул бүртгэл хийхэд татгалзах үндэслэлтэй байна” гэсэн хариуг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөр огноолон өгсөн болно. Компанийн зүгээс дахин залруулсан албан бичиг хүргүүлэн иргэн Д.Б*******-ын мэдүүлгийг хавсарган холбогдох мэдүүлгийг гаргасан боловч хороо хариуцсан бүртгэгч Н.Б************ өмнөх үндэслэл арилаагүй тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.2, 31,2 зүйл заасан үндэслэл байх тул татгалзсан болно гэсэн хариуг дахин өгсөн болно. Тус Бүртгэлийн хэлтсээс удаа дараа өгсөн хариуд иргэн Ч.Т******* өмчлөгчөөр байна гэдэг. Ч.Т**** нь ямар хууль дүрэм, эрхийн бүртгэл, гэрчилгээгээр өмчлөгч болоод байгаа нь тодорхойгүй, Ч.Т****** хүсэлт гаргасан гэж дурдсан байдаг боловч хэзээ иргэн Ч.Т****** нь урьдчилсан тэмдэглэл гаргах хүсэлт гаргасан, хүсэлтийг хэрхэн яаж, ямар бүртгэл дээр хангасан гэсэн тайлбаргүй байдгаас дүгнэхэд зөвхөн Ч.Т*******-ийн эрх ашгийг хамгаалж буй хэт нэг талыг барьсан шийдвэр болно. Манай компани бүртгэлийн асуудал шийдвэрлэгдсэнтэй холбоотойгоор мэдүүлэг гаргах үед ** байрны ** тоот орон сууцанд ямар нэг урьдчилан тэмдэглэл хийгдсэн тохиолдол байгаагүй, бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй. Хуульд зааснаар эрхийн улсын бүртгэлд дараах үндэслэлээр урьдчилсан тэмдэглэл хийхээр хуульчилсан. Үүнд нь барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд, гэрээслэгчийн мэдүүлгээр урьдчилсан тэмдэглэл хийхээр, эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгө олж авсан этгээд гэж үндэслэлүүдийг тод заасан байхад хуулийн энэ заалтыг баримтлалгүй зөвхөн 44 тоот орон сууцны хувьд асуудлыг шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна. Хуулийн 31.5 зүйлд зааснаар эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхэд энэ хуулийн 15.6-д заасан журмыг баримтална. Бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар 44 тоот орон сууцны ул хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож улсын бүртгэлийг хаасан тул урьдчилсан тэмдэглэгээг хэрхэн хийх, хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. 54 дүгээр байр нь бүрэн ашиглалтад орж иргэд амьдарч буй орон сууцныхаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээ гаргуулан авч дуусаж байх тул барьж дуусаагүй барилга гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хуулийн заалтаар барьж дуусаагүй барилгад л зөвхөн урьдчилсан тэмдэглэл хөтлөх боломжтой байх буюу бүрэн ашиглалтад орсон барилга, байранд хамааралгүй байх тул хуулийн 31.2 зүйлийг үндэслэсэн нь хууль зөрчсөн үйлдэл байна. Иргэний хуулийн 184.1 зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно гэх буюу эхэлж гаргасан өргөдлийг эхэнд нь шийдвэрлэх ёстой. Иргэн Ч.Т******** урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлт гаргасан гэдгээс үзэхэд манай компанийн гаргасан мэдүүлгийн хянаж шийдвэр гаргах үед энэхүү хүсэлт нь тус бүртгэлийн хэлтэст ирсэн байх магадлалтай байна. Иймд Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.3-д “урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийх бүртгэл нь урьдчилсан  тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох буюу хохироохгүй бол түүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй” , 185.4-т “урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ” гэж заасан мөн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчиж, хэт нэг талыг барьж манай компанийн болон иргэн Д.Б**********-ын өмчлөх эрхэд саад учруулж байх тул Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэс 54 байрны 44 тоот орон сууцыг бүртгэхгүй байгаа нь эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст тус Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 21 дүгээр хороолол ** байрны ** тоот орон сууцыг бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэс нь Ч.Т*******-ийн гаргасан 2019 оны  3 дугаар сарын 29-ний өдрийн А267 тушаалаар бүртгэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ч.Т****** нь хуурамч бичиг баримт бүрдүүлээд гэрчилгээ авсан нь тодорхой болсон тул бүртгэл хаагдсан. Хоорондох маргаан нь хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаараад шүүхийн шийдвэрээр өөрийн өмчлөлдөө авах тал нь материалаа бүрдүүлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гэрчилгээ авах нь нээлттэй” гэжээ.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Т******* нь маргаан бүхий эд хөрөнгийн барилгыг барьсан “Б********” ХХК-тай захиалгын гэрээ байгуулан өмчлөлдөө авахаар харилцан тохиролцсон байсан. Өмчлөлд шилжүүлэх, бичиг баримт гаргаж өгөх явцад “Б********” ХХК нь бүртгэл хийхээс татгалзсан маргаан үүссэн. Өмнө нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн шалтгаанаар хүчингүй болсон. Үүний дараа Иргэний хэргийн шүүхэд маргаан үүсэж иргэн Д.Б-ын өмчлөлдөө бүртгүүлэхээр хүссэн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Ч.Т********** хууль ёсоор өмчлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэлийг иргэн Д.Б***********аргасан ба Д.Б********нь иргэн Ч.Т********-тай гэрээ байгуулсан “Б******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал нь юм. Маргаан бүхий байрыг Ч.Т***********-д өмчлөлийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Б**********-аас Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоот орон сууцыг Д.Б********-ын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б************ын нэр дээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар нь үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх чиг үүрэгтэй байх тул хариуцагчийг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7758 дугаар захирамжаар сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
  2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  3. Анх 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 010 тоот “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-гээр Б******* ХХК  нь Б********* ХХК-д бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцож улмаар уг гэрээний төлбөрт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд Ч.Т********-т тооцож шилжүүлэхээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаар бүхий “Орон сууц захиалах гэрээ”-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
  4. Гуравдагч этгээд Ч.Т******* болон Б******* ХХК-ийн зүгээс Б***** ХХК-д холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол***дүгээр байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги **** төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг, Б********* ХХК-ийн зүгээс “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 54 дүгээр байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Ч.Т******-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Б********** ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
  5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02740 дүгээр шийдвэрээр “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж** дүгээр байр, **тоот хаягт байрлах, ** мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Т********-ийг тогтоож, алданги 9,728,862 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б********* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Т*******-т холбогдох “Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, **дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж ** дүгээр байр, ** тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо,** дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Ч.Т*********-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч “Б********“ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах“ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
  6. Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч Б****** ХХК-иас гомдол гаргасны дагуу хянан хэлэлцээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаар магадлалаар “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/****** дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж,** дүгээр байр, ** тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Т******-ийг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Ч.Т***********-д гаргаж өгөхийг хариуцагч Б********* ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс алданги 9,728,862 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч Б********* ХХК-д холбогдуулан гаргасан 44 тоот орон сууцны өмчлөгчөөр Ч.Т***-ийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б****** ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
  7. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй Ч.Т******** нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр анх 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэг гаргасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, ** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн** дүгээр дүгнэлтээр хүчингүй болгож, тус газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/267 дугаар тушаалаар хувийн хэргийг хаасан байна.
  8. Учир нь Ч.Т********-ийн зүгээс орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан албан тоотыг хуурамчаар үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5943 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1071 дүгээр тогтоолоор Ч.Т*******-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
  9. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018/ 31 дүгээр зүйлийн 31.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасны дагуу гуравдагч этгээд Ч.Т********* нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-ний дагуу урьдчилсан тэмдэглэгээг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 10 минутад хүсэлтээ гарган тэмдэглүүлсэн байна.
  10.  Харин нэхэмжлэгч Д.Б*******-ын зүгээс мөн өдөр /цаг нь тодорхойгүй/ өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг улсын бүртгэлийн байгууллага 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан гэх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018/ 29 дүгээр зүйлийн 29.1.2-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана: Иргэний хуулийн 185.4-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийгдэх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироох нөхцөл үүсгэхээр байгаа, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн зөвшөөрлийг аваагүй” гэж заасныг баримтлан татгалзсан нь хуульд нийцсэн байна.
  11.  Хуулийн дээрх заалтын дагуу иргэн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлэх тохиолдолд урьдчилсан тэмлэглэгээ хийлгэсэн этгээдийн зөвшөөрлийг авсан байхыг шаардах бөгөөд энэ тохиолдолд талууд гэрээний үүргээс үүссэн өмчийн маргаантай байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээр тус тус тогтоогдож байна.
  12.  Нэхэмжлэгч Д.Б****** нь Б***********ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд өөртэйгөө 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон гэх боловч энэ нь Б******** ХХК, Ч.Т**********нарын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай гэрээнээс хойш хийгдсэн, энэ талаарх маргааныг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018/ 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасныг баримтлан Д.Б*******-с Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоот орон сууцыг Д.Б********-ын нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б*******-ын нэр дээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА