Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/261

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа, 

шүүгдэгч-хохирогч С.*******, түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг,

шүүгдэгч-хохирогч О.*******, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  2305024731755 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 12-нд Баянхонгор аймагт төрсөн, эмэгтэй, 38 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , урьд ял шийтгэлгүй, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ******* тоотод оршин суух хаягтай, /РД:ЧО*******/, ******* овогт *******ийн *******.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, 38 настай, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “******* ” ХХК-д аялал жуулчлалын менежер ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 2, ы од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ТЯ/, ******* овогт *******ийн *******. 

                           Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах од “миний нөхөр чам руу хараад байна” гэх шалтгаанаар О.*******тэй маргалдсаны улмаас харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглээгүй байсан. Хамтран амьдрагчийн найз нь гэх эмэгтэйтэй ирээд байж байхад араас нь болон ******* нар ирсэн. Тэгээд ийн хуучин найз эмэгтэй гэх нар нь хоорондоо маргалдаад гэрт хэрүүл хийгээд байхаар нь би болиулах гэсэн боловч сүүлдээ ******* бид хоёр хоорондоо маргалдсан. Над руу түрүүлж пивоны шил шидэхээр нь би зөрүүлээд шидсэн. Тэгээд бид хоёрын дунд зодоон болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хардалтын улмаас маргаан үүссэн гэж бодож байна. Бид хоёр бие биеэ өмнө нь таньдаггүй байсан. *******тэй ярилцаад эвлэрсэн.” гэв.

Хохирогчоор С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ О.******* бид хоёр харилцан бие бие рүүгээ шил шидсэн. *******т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.   

Хохирогчоор О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “*******т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2305024731755 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.*******ийн хохирогчоор өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 04 цаг өнгөрч байхад би Баянгол дүүргийн 6 дугаар хороо руу , болон түүний нөхөр тэй хамт ороход үл таних хоёр эмэгтэй болон нэг залуу байсан. Тус айлд архи уух болгондоо очдог ба бид гурвыг ороход хэрүүл маргаан болоогүй байсан. Тухайн айлын том өрөөнд ширээн дээр сууж байхад шар өнгийн үстэй 160 см орчим өндөртэй эмэгтэй миний нөхөр чам  руу хараад байна гэх шалтгаанаар намайг хараалын үгсээр харааж миний толгой руу бор өнгөтэй пивоны шил шидэж намайг гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.*******ийн хохирогчоор өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө гэртээ найз залуу гийн хамт унтаж байхад манай гэрт , нар найз залуутай утсаар яриад манай гэрт яваад очъё гэж хэлээд манай найз залуу болох нь хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд 03 цагийн үед болон нар манай гэрт орж ирэхдээ хэдэн лаазтай пиво авч ирээд бид нар пивоноос уугаад сууж байхад араас нь ийн хуучин найз эмэгтэй болон түүний найз ******* нар манай гэрт ирсэн. Тэгээд болон ******* нар нь манай гэрийн хаалгыг тогшиж байгаад гэрт орж ирээд , ******* нар нь манай гэрт тэй маргалдаад байсан. Тэгээд *******, , нартай 2-3 цаг орчим хоорондоо маргалдаад байхаар нь би тухайн , , , ******* нар дээр очоод та нар айлын гэрт орж ирээд битгий хэрүүл хийгээд бай, маргалдмаар байгаа юм бол буудалдаа очиж хэрүүлээ хий бид нар унтаж амармаар байна хажуу айлын хүмүүс цагдаад чимээ гаргаад байна гээд дуудлага өгчихвөл яах юм гэж хэлээд би д чи наад гурван хүүхнээ аваад яв буудал дээрээ очоод наад хэрүүлээ хий гээд хэлсэн чинь ******* нь над руу чи дуугай бай чи өөрөө зайл гээд над руу агсам тавьсан. Тэгээд би *******тэй маргалдаж байх хоорондоо манай гэрээс гараад дэлгүүр ороод буцаж орж ирэхдээ пиво болон бусад зүйлсийг авч орж ирсэн. Тэгээд авсан зүйлсээ манай гэрийн ширээн дээр гаргаж тавиад байж байхад ширээн дээр байсан 2-3 ширхэг пивоны аяга дээрээс нь 8 ширхэг лаазтай пиво мөн ширээн дээр байсан барианы шилийг бас аваад над руу шидээд байсан. Тэр дундаас нь нэг шилэн эд зүйлс нь миний хамар хэсгийг оноод цус гарсан. Би тухайн *******ийн над руу шидээд байсан лаазтай пивыг нь эргүүлээд аваад шидсэн. Тэгээд би *******тэй маргалдаж хоорондоо зодолдсон. Тэгээд бид хоёрыг хоорондоо зодолдоод байж байхад , нар нь ******* нар хүрч ирээд бид хоёрыг салгаад би нойлын өрөө ороод нүүрээ угааж байх хооронд ******* нь цагдаад дуудлага өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-66 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.гийн гэрчээр өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн ны нутаг дэвсгэрт ажлаа хийж байхад хамт ажилдаг эмэгтэй болох С.*******ийн бие нь зүгээр байсан юм. Тэгээд маргааш нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай ажилтан С.******* нь ажилдаа ирэхэд манай ажилтны хамар, баруун хацар, баруун гар нь битүү шарх сорви болсон байдалтай ирсэн. Тэгээд би С.*******ээс юу болсон талаар асуухад 2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө манай гэрт шөнө согтуу хоёр эмэгтэй хүрч ирээд агсам тавиад тухайн хүмүүстэй маргалдаж байгаад ийм байдалтай болчихлоо гээд надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.ийн гэрчээр өгсөн: “Өчигдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн найз болох болон Номин бид гурав бичил зочид буудлын пабад сууж байсан. Тухайн пабад бид гурав оройн 19 цагийн үед орж хүний 2 пиво ууцгаасан. Тэгтэл рүү нэг найз нь залгаад тэр хоёр хоорондоо холбогдоод байгаа харагдсан. Тэгээд Номин яваад өгсөн бөгөөд бид хоёр үлдээд гийн найз болох нэг залуугийн гэрт очихоор болоод такси бариад явсан. Тухайн айл нь Баянгол дүүргийн 10 дугаар хороолол “Kyokushu Tower”-т байсан бөгөөд бид хоёрыг ороход тухайн айлд Мөөгиигийн найз хамтран амьдрагчтайгаа байсан. Тэгээд бид дөрөв нийлээд ууж суусан.  Хэсэг хугацааны дараа гаднаас үл таних хоёр эмэгтэй орж ирсэн бөгөөд тухайн эмэгтэйчүүд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн хоёр эмэгтэй орж ирээд амгалан тайван байдал алдагдсан. Сүүлд ирсэн хоёр эмэгтэй нь , гэх эмэгтэйчүүд байсан. нь гийн хуучин хамтран амьдрагч байсан бөгөөд асуудал энэнээс эхэлсэн. , хоёр нь тухайн айлын гэрийн эзэгтэй рүү дайраад байсан бөгөөд н бид хоёрыг холбоод байсан. н бид хоёр зүгээр найзууд бөгөөд өөр ямар нэгэн харилцаа байхгүй. хоёр тухайн айлын эзэгтэйтэй маргалдаж зодолдох гээд байсан бөгөөд би аль болох салгах гээд үзсэн. Тэгэхэд тухайн гурван эмэгтэй зодолдоод эхэлсэн бөгөөд хэн нь хэнийгээ яаж цохисныг би хараагүй нэг мэдэхэд миний зүүн нүд өвдөөд явсан. Намайг хэн нь яаж цохисныг би хараагүй ямар ч байсан намайг санаатайгаар цохиогүй би дундуур нь салгах гээд ороход нэг нь цохисон байсан...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.ын гэрчээр өгсөн: “Би хагас сайны өглөө 07 цагийн орчимд ******* найзтайгаа 25 дугаар эмийн сангийн хажууд уулзаад манай нөхрийн найз болох гэж залуугийн гэр рүү өөрөөс нь зөвшөөрөл аваад орсон. Ороход гийн хамтран амьдрагч Ээгий, бас нэг танихгүй эмэгтэй тэгээд манай нөхөр болох ын нар байсан. ******* бид хоёр гаднаас орохдоо 5, 6 ширхэг касс нэртэй пиво авч орсон. Бид хоёрыг ороод 10, 20 минут орчим болоод байсан чинь Ээгий гэх эмэгтэй хамтран амьдрагч гийнхаа өмнө нь үерхэж байсан эмэгтэйтэй нь хардаад улмаар тэр хоёр хэрэлдэж маргалдаан үүсэж эхэлсэн. Тэгээд ширээн дээр байсан бүх юмыг авч шидсэн. Тэр хоёрыг маргалдаж байхад манай найз ******* Ээгий рүү хандаж адилхан эмэгтэй хүмүүс байж яах гэж нэгнийгээ тэгж байдаг юм бэ гэсэн чинь Ээгий гэх эмэгтэй ширээн дээр байсан пивоны шилэн аягыг шидсэн чинь *******ийн толгойг оносон. Тэгээд *******ийн толгойноос цус гараад аймаар болсон байхад нэмж дээрээс нь үсдээд дарсан. Тэр үед анх ороход байсан танихгүй эмэгтэй бид хоёр салгасан.Тэр үед манай нөхөр хоёр сандал дээр зүгээр хараад сууж байсан. Миний утас цэнэггүй болсон учраас манай найз ******* 102- руу залгаж дуудлага өгсөн тэгээд цагдаа ирээд бид нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.гийн гэрчээр өгсөн: “2023 оны 6 дугаар сарын дундуур би Баянгол дүүргийн 06 дугаар хороо од гэртээ найз эмэгтэй болох *******ийн хамт байж байхад манай найз нь над руу залгаад танай гэртэй ойрхон явж байна гэрт чинь яваад оръё гэж надад хэлсэн. Тэгээд манай найз нь гэх эмэгтэйтэй хамт орж ирэхдээ хэдэн ширхэг лаазтай пиво барьсан ирсэн. Тухайн авч ирсэн зүйлсийг нь бид дөрөв хувааж уугаад байж байхад манай гэрт ийн хуучин хамтран амьдардаг байсан аа гэх эмэгтэй болон түүний найз гэх эмэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд сүүлд орж ирсэн аа, нар нь манай найз болох болон гэх эмэгтэй нартай гэрт хэрэлдээд байсан. Тухайн хэрүүл маргаан нь бараг 1-2 цаг орчим болсон байх. Сүүлдээ би тухайн хүмүүсийг та нар хэрэлдэх гэж байгаа юм бол өөр газар очиж наад хэрүүл маргаанаа хий гээд хэлсэн чинь тухайн маргалдаж байсан хүмүүс нь одоо дахиад маргалдахгүй ээ гээд байсан. Тухайн хүмүүс нь удалгүй дахиж хоорондоо маргалдаж эхлэхэд нь манай найз эмэгтэй болох ******* та нар одоо боль гээд хэлсэн чинь тухайн болон аа гэх эмэгтэй нар нь манай найз эмэгтэйтэй хэрэлдээд маргаан үүссэн. Тэгээд гэх эмэгтэй нь манай найз охин болох *******тэй хоорондоо маргалдаж байгаад нэг нэгэн рүүгээ ширээн дээр байсан аяга болон барианы шил зэргийг шидээд байсан. Тэгээд болон ******* нар нь хоорондоо сүүлдээ үсдэлцээд дээр доороо оролцоод зодолдоод байхаар нь бид нар очоод салгахад ******* болон ******* нар нь битүү цус болсон байсан. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгөөд цагдаа дээр ирээд эмчид үзүүлэхэд манай найз эмэгтэй болох *******ийн нүүрэн тус газраас нь цус гарсан байдалтай тухайн цус нь *******ийн нүүрэн хэсэгт нь цацарсан болохоор ******* гэх эмэгтэй нь бас цус болсон байсан гэж эмч хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал)

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8141 дугаартай “О.*******ийн биед дух зулайн зааг хэсэгт хуйханд шарх, зүүн мөр, зүүн гарын долоовор хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 4-6 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13732 дугаартай “С.*******ийн биед хамрын нуруу, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дахь тал),

10. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 82-88 дахь тал),

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.*******ийн яллагдагчаар өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө од гэртээ найз залуу гийн хамт гэртээ унтаж байхад манай гэрт , нар нь манай найз залуутай утсаар яриад манай гэрт яваад очъё гэж хэлээд манай найз залуу болох нь хүрээд ирээ гэж яриад байсан. Тэгээд 03 цагийн үед болон нар нь манай гэрт орж ирэхдээ хэдэн лаазтай пиво авч ирээд бид нар тухайн пивыг нь уугаад сууж байхад араас нь ийн хуучин найз эмэгтэй нь гэх болон түүний найз ******* нарын хамт хүрээд ирсэн. Тухайн болон ******* нар нь манай гэрийн хаалгыг тогшиж байгаад манай гэрт орж ирээд болон ******* нар нь манай гэрт орж ирээд тэй маргалдаад байсан. Тэгээд ******* нар нь болон нартай 2-3 цаг орчим хоорондоо маргалдаад байхаар нь би тухайн , , *******, нар дээр явж очоод та нар айлын гэрт орж ирээд битгий хэрүүл хийгээд бай маргалдмаар байгаа юм бол тэр буудалдаа очиж хэрүүлээ хий бид нар унтаж амармаар байна хажуу айлын хүмүүс цагдаад чимээ гаргаад байна гээд дуудлага өгчихвөл яах юм гэж хэлээд би д чи наад гурван хүүхнээ аваад яв буудал дээрээ очоод наад хэрүүлээ хий гээд хэлсэн чинь ******* нь над руу чи дуугай бай чи өөрөө зайл гээд над руу агсам тавиад байсан. Тэгээд би *******тэй маргалдаж байх хоорондоо манай гэрээс нь гараад дэлгүүр ороод эргэж орж ирэхдээ пиво болон бусад зүйлсийг авч орж ирсэн. Тэгээд авсан зүйлсээ манай гэрийн ширээн дээр гаргаж тавиад байж байхад ширээн дээр байсан 2-3 ширхэг пивоны аяга, дээрээс нь 8 ширхэг лаазтай пиво мөн ширээн дээр байсан барианы шилийг бас аваад шидээд байсан. Тэгээд байж байхад ******* нь над руу шидэж байсан зүйлс дундаас нэг шилэн эд зүйлс нь миний хамар хэсгийг оноод миний хамраас цус гараад би тухайн *******ийн над руу шидээд байсан лаазтай пивыг эргүүлээд аваад шидсэн. Тэгээд би очоод *******тэй маргалдаад бид 2 хоорондоо зодолдсон. Тэгээд , нар нь ******* бид хоёр дээр хүрч ирээд бид хоёрыг салгаад би нойлын өрөө ороод нүүрээ угааж байх хооронд ******* нь цагдаад дуудлага өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.*******ийн яллагдагчаар өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би өөрийн найз болох болон түүний хуучин найз залуу ийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг лоунжид сууж байгаад нь түрүүлээд яваад өгсөн. Тэгээд манай найз болох нь тэй утсаар ярилцаж байгаад ийг гийн гэрт нь байгааг мэдсэн бөгөөд манай найз болох нь тай утсаар ярьж байгаад гийн гэрт нь очихоор болоод бид 2 өглөө 07 цагийн үед гийн нь гэрт очсон. Гэрт нь яваад ороход , , , ******* гэх хүмүүс ширээн дээрээ сууж байсан бөгөөд бид хоёрыг яваад ороход ширээн дээрээ суу гэж уриад бид хоёр тэд нарын сууж байсан ширээн дээр суугаад хоорондоо юм ярилцаж байсан. Тэгээд удалгүй нь ын хамт дэлгүүр рүү гараад эргээд орж ирэхдээ пиво барьсан байдалтай орж ирсэн бөгөөд бид нар тухайн пивыг нь ууж байхдаа гийн хуучин найз охины талаар ярьж байгаад тухайн ******* гэх эмэгтэй нь гийн хуучин найз охиныг муулаад байсан бөгөөд би *******т чи эмэгтэй хүн байж нэгнийгээ ингэж муулаад байхдаа яадаг юм гээд хэлсэн чинь ******* нь над руу чи юу гээд байгаа юм гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд би чимээгүй байж байхад нь *******тэй чи яагаад дандаа хүмүүстэй ингэж муухай харилцаж байдаг юм гээд маргалдаад байсан бөгөөд *******ийг нөхөр нь алгадаад цохиод байхад нь тухайн үед хамт байсан хүмүүс нь зогсоохгүй хараад зогсоод байсан ба ******* нь тухайн уурандаа над руу ширээн дээр байсан шилэн аягыг аваад шидэхэд тухайн шидсэн аяга нь миний толгойг оносон бөгөөд тухайн үед миний уур хүрээд ******* рүү чи чинь яаж байгаад юм мэдрэл муутай юм уу гээд уурлахад ******* нь над руу хүрч ирээд миний үснээс үсдээд доош болгоход миний толгой хэсгээс цус гарч байсан. Тэгээд миний толгойноос цус гарахад тухайн үед хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан бөгөөд ******* нь бид нарыг гэрээсээ гар зайл энэ чинь миний гэр гэж хэлээд , , бид дөрвийг тухайн байрны орц руу гаргасан. Тэгээд би тухайн орцонд байж байхдаа цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар хүрч ирээд болох ******* нарын гэрийн хаалгыг тогшиж байгаад гэр рүү нь ороод бид нар цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

2023 оны 6 дугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ С.******* нь хамтран амьдрагч А.гийн хамт байж байхад нь  А.гийн найз   нь өөрийн найз ийн хамтаар С.*******, А. нарын гэрт пиво барин очиж тэдгээр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад нь гаднаас ийн найз Г. нь найз О.*******ийн хамтаар очиж, хэрүүл маргаан үүссэнээс С.*******, О.******* нар нь бие бие рүүгээ эд зүйл шидэлцэж зодолдсон үйл баримт авагджээ.

Үүний улмаас О.*******ийн биед дух зулайн зааг хэсэгт хуйханд шарх, зүүн мөр, зүүн гарын долоовор хуруунд цус хуралт гэмтэл, С.*******ийн биед хамрын нуруу, баруун сарвуунд шарх гэмтлийг харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дахь тал), О.*******ийн хохирогчоор өгсөн: “...шар өнгийн үстэй 160 см орчим өндөртэй эмэгтэй миний нөхөр чам луу хараад байна гэх шалтгаанаар намайг хараалын үгсээр харааж миний толгой луу бор өнгөтэй пивоны шил шидэж намайг гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),  С.*******ийн хохирогчоор өгсөн: “...би *******тэй маргалдаж байх хооронд...ширээн дээр байсан барианы шилийг бас аваад шидээд байхаар нь над руу шидээд байсан зүйлсийн дундаас нь нэг шилэн эд зүйлс нь миний хамар хэсгийг оноод миний хамраас цус гараад би тухайн *******ийн над руу шидээд байсан лаазтай пивыг нь эргүүлээд аваад шидсэн. Тэгээд би очоод *******тэй маргалдаад бид 2 хоорондоо маргалдаад зодолдсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-66 дахь тал), Д.гийн гэрчээр өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай ажилтан болох С.******* нь ажилдаа ирэхэд манай ажилтны хамар, баруун хацар, баруун гар нь битүү шарх сорви болсон байдалтай ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал), М.ийн гэрчээр өгсөн: “...бид 4 нийлээд уусан хэсэг хугацааны дараа гаднаас үл таних 2 эмэгтэй орж ирсэн тухайн 2 эмэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн 2 эмэгтэй орж ирээд тухайн айлын амгалан тайван байдал алдагдсан. Сүүлд ирсэн 2 эмэгтэй нь , гэсэн 2 гэх эмэгтэй байсан. нь гийн хуучин хамтран амьдрагч байсан бөгөөд асуудал энэнээс эхэлсэн , 2 нь тухайн айлын гэрийн эзэгтэй рүү дайраад байсан бөгөөд н бид хоёрыг холбоод байсан... 2 тухайн айлын эзэгтэйтэй маргалдаж зодолдох гээд байсан бөгөөд би аль болох салгах гээд байсан. Тэгэхэд тухайн 3 эмэгтэй зодолдоод эхэлсэн бөгөөд хэн нь хэнийгээ яаж цохисныг би хараагүй нэг мэдэхэд миний зүүн нүд өвдөөд явсан би цохиулсан байсан намайг хэн нь яаж цохисныг би хараагүй ямар ч байсан намайг санаатайгаар цохиогүй би дундуур нь салгах гээд ороход л нэг нь цохисон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Г.ын гэрчээр өгсөн: “...Ээгий гэх эмэгтэй ширээн дээр байсан пивоны шилэн аягыг шидсэн чинь *******ийн толгойг оносон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), А.гийн гэрчээр өгсөн: “... болон аа гэх эмэгтэй нар нь манай найз эмэгтэйтэй хэрэлдээд маргаан үүссэн. Тэгээд гэх эмэгтэй нь манай найз охин болох *******тэй хоорондоо маргалдаж байгаад нэг нэгэн рүүгээ ширээн дээр байсан аяга болон барианы шил гэх зүйлсийг шидээд байсан. Тэгээд болон ******* нар нь хоорондоо сүүлдээ үсдэлцээд дээр доороо оролцоод зодолдоод байхаар нь бид нар очоод салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8141 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13732 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дахь тал) Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 82-88 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч О.*******, С.******* нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.******* нь С.*******ийн нүүрэн тус газарт эд зүйл авч шидсэний улмаас хамрын нуруу, баруун сарвуунд шарх, С.******* нь О.*******ийн толгойн тус газарт эд зүйл авч шидсэнээс онож, харилцан зодолдож дух зулайн зааг хэсэгт хуйханд шарх, зүүн мөр, зүүн гарын долоовор хуруунд цус хуралт гэмтэл нь шүүгдэгч нарын тус тус гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч С.******* нь О.*******ийн биед дух зулайн зааг хэсэгт хуйханд шарх, зүүн мөр, зүүн гарын долоовор хуруунд цус хуралт гэмтэл, О.******* нь С.*******ийн биед хамрын нуруу, баруун сарвуунд шарх гэмтлийг харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч О.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.*******, С.******* нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

-шүүгдэгч С.*******ийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэн аль нь гомдол саналгүй болж эвлэрсэн. Мөн өрх толгойлсон эх учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү..” гэсэн,

-шүүгдэгч О.*******ийн өмгөөлөгчөөс “...О.*******ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маш их харамсаж байгаа. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Хөдөө явдаг учраас торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.*******, О.******* нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэн алиндаа учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг байдлуудыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******, О.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, нийтэд тустай, зорчих эрхийг хязгаарлах” гэсэн 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож шүүгдэгч С.*******, О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (600.000) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч С.******* нь О.*******ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” юм. Иймд түүний өмгөөлөгчөөс гаргасан дээрхи санал хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт С.*******, О.******* нар нь хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн тэдгээрийг энэ хэрэгт бусдад төлбөргүйд тооцов.

Хэрэгт С.*******, О.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                   

                                                                 ТОГТООХ нь:          

1. ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч С.*******, О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (600.000) төгрөгөөр торгох шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******, О.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт С.*******, О.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ