| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/474 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч А.Намдаг,
шүүгдэгч Г.Г*********а,
шүүгдэгч Б.З*********ал нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 0311 82140 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол овгийн Г*********лдын Г*********а, Монгол Улсын иргэн, *************************-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ************************* байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *****************,
2. Боржигон овгийн Б***************агийн З*********ал, Монгол Улсын иргэн, *************** суманд 1982 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, *************** ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ************************* байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ***************,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.З*********ал нь бусадтай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор *************** сумын нутаг дэвсгэр “***************” гэх газраас 46.2кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу самрыг түүж, бэлтгэл, *************** улсын дугаартай тээврийн хэрэгслээр *************** сумын нутаг дэвсгэрээс *************** сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн, өөрийн гэртээ хатгалдсан, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр *************** сумаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл *************** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн.
Шүүгдэгч Г.Г*********а нь бусадтай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор *************** сумын нутаг дэвсгэр “***************” гэх газраас 46.2кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу самрыг түүж, бэлтгэн, *************** улсын дугаартай тээврийн хэрэгслээр *************** сумын нутаг дэвсгэрээс *************** сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн, өөрийн гэртээ хадгалсан, 2023 оны 9 дүгэр сарын 20-ны өдөр *************** сумаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах Эмээлтийн хяналтын цэг хүртэл *************** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийн үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл дүгнэвэл.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Г.Г*********а, Б.З*********ал нар нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд *************** сум, Хөх сүм багийн Рашаантын ам буюу иргэдийн нэрлэж заншсан “***************” гэх газраас “Сибирь хуш”-ны үр буюу 46.2 кг самрыг түүж, өөрсдийн Toyota Corolla маркийн *************** улсын дугаартай тээврийн хэрэгслээр ************************* гэр хүртлээ тээвэрлэн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хадгалсан байна. Улмаар 46.2 кг самрыг охин Г.А***************гт өгөх зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “А***************г” хоршооны нэр дээр хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Huindai Universe маркийн *************** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дайж Улаанбаатар хот руу явуулж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах Эмээлтийн шалган товчооны цэг дээр хяналт шалгалтаар илэрч, 46.2 кг самар буюу экологи эдийн засагт 13.707.540 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ********** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС-6 хашаанд байх бөгөөд уг гудамж хашаа нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан хар өнгийн хашаатай...хаалгаар дотогш ороход хашааны зүүн талд кантер байх бөгөөд дээд талд хяналтын камертай байв. Үзлэгийг хаалганаас чигээрээ явж урд байх ертөнцийн зүгээр урд зүгт харсан Hyuindai Universe загварын *************** улсын дугаартай улаан ногоон өнгийн оруулалттай автобусанд үзлэг хийхээр тогтов...автобусны баруун хойд талын ачааны хаалгыг дээш онгойлгон үзлэг хийхэд цагаан өнгийн шуудаатай самар байх бөгөөд доторх хэсгийг онгойлгон...гэр зургийг аргаар бэхжүүлэн авав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 29-30 дахь тал),
- Гэрч М.Ө***************рын мөрдөн шалгах ажиллагаанд:
“...2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...Би Улаанбаатар Өвөрхангай хооронд хувиараа том оврын автобус аваад “А***************г” хоршооны нэр дээр орон нутагт явдаг бөгөөд ...Хархорин сумын орон нутгийн автобусны зогсоол дээр автобусаа байрлуулаад хүмүүс суулгаж байх хооронд ...манай автобусаар зорчих иргэдийн ачааг ачаа ачдаг Далдаак хочтой Г*********лд гэдэг хувиараа жолооч нарт тусалдаг залуу ачаа ачсан... ингээд ...Улаанбаатар хот руу явсан гэтэл 16 цаг өнгөрч байх үед намайг эмээлт дээр шалган нэвтрүүлэх пост дээр ирэх үед шалгалт таараад манай автобусны ачааны хэсгээс 1 шуудай цайруулсан самар гарч ирээд ...шалгуулж байн... Г*********лдын ачсан ачаа буюу самар дээр хүлээн авах хүнийх нь утасны дугаар бичээстэй байсан тэр дугаар нь 8*********1 гэсэн дугаартай эрэгтэй хүн байсан бөгөөд над руу одоо ачаагаа авна гээд 9********0 дугаараас залгаад байгаа...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-47 дахь тал),
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...Г*********лд ачаагаа байрлуулж дуусгаад надаас мөнгөө авах гээд хүлээгээд зогсож байсан. Надад дайвар ачааны мөнгө гэж зүйл өгөөгүй бөгөөд миний данс руу 5000-1000 төгрөг шилжиж орсон байсан юм. Хайрцаг дээрээ тэмдэглэгээ хийгдээгүй бол хүн авах хүнээс нь мөнгийг нь авдаг болохоор би хотод очоод тэмдэглэгээгүй хайрцагтай ачааны хүлээн авах хүнээс мөнгийг нь авчихна гэж бодоод тухайн үед дайвар ачаа ачсан тээшний хэсгийг Г*********лдод итгээд нээж үзээгүй түүнд 5000 төгрөг өгчхөөд дагалдах хуудас, замын хуудсаа диспетчерээс очиж аваад автобусанд суусан зорчигч нараа орж бүртгээд шууд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замд 22-ын товчоон дээр цагдаа шалгах үед дайвар ачаа хийсэн тээшинд нийтдээ 10 гаран хайрцагтай ачаа байсан бөгөөд тэдгээрийн нэг нь болох цагаан эрээн өнгийн шуудаатай зүйлийг хамгийн сүүлд ачсан бололтой хамгийн наад захад нь байрлуулсан байсан бөгөөд түүнийг шалгасан цагдаа “самар байна” гээд шуудайн дээр бичсэн утасны дугаар руу залгаж холбогдож байсан уг шуудаатай зүйлийн төлбөрийг төлөөгүй болохоор дээр нь тэмдэглээгүй байсан... Уг ачааны мөнгийг хүлээн авах хүн төлөхөөр байсан тул дээр нь ямар нэг тэмдэглэгээ хийгээгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 49-50 дахь тал),
- Хохирогч Ц.Т*********сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэг Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого,” 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус төрийн сан банкны байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг...Ойн тухайн хуулийн 38.6 дугаар үйлд “Ойн дагалт баялгийг хамгаалгах зохистой ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан байдаг. Тухайн жилд тус бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. 2023 оны хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/518 тоот тушаалд зааснаар ойн дагалт баялгийг 9 дүгээр сарын 25-ны өдрөөс дараа оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой боловч 2023 онд хувьд Нийслэлийн ногоон бүсээс самар түүж бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй харин Архангай аймгийн Цэнхэр суман нутаг дэвсгэрээс Ахуйн зориулалтаар бэлтгэх зөвшөөрлийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс олгож эхэлсэн байна.
Ойн дагалт баялгийг ашиглах мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 3 жилийн хугацаатайгаар шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдэд олгодог. Гэвч хориглосон бүсээс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хуш модны самар бэлтгэж болохгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ч нийслэлийн ногоон бүст хамаарах газраас бэлтгэхгүй. 2023 оны хувьд нийслэлийн ногоон бүсээс хуш модны самар бэлтгэхийг хориглосон, дээрх дурдсан сайдын тушаалын хавсралтаар зөвшөөрөл олгогдсон газрууд болон бэлтгэх хэмжээг зааж өгсөн байна.
Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Тиймдээ уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ховор ургамлын үр, идээ болж байгаа юм. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. Ойн тухай хуулийн 3.1.12 “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг гэж заасан тул хуш модны самар нь энэ ойлголтод багтаж байна. Мөн самар нь өөрөө Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Монгол оронд ургаж байгаа Сибирь хушны үр идээ мөн. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцохоор журамлаж өгсөн. Одоогоор хууль тогтоомжид заасан ойлголтоор ингэж заасан учраас өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 42-43 дахь тал)
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3620 дугаартай Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжээчийн дүгнэлтэд: ...Шинжилгээнд 21х27см харьцаатай тунгалаг нийлэг уутан дээр 14х9см хэмжээтэй цагаан цаасан дээр хэвлэх төхөөрөмж ашиглан...хэргийн дугаар: ГМ-14937 шинжилгээний объектын талаарх мэдээлэл: Хушны үр /самар/-ийн дээж...кг, 2023.10.26 гэж хаяглан нааж ирүүлжээ.
2. Уг ирүүлсэн ууттай зүйлийг жинг үзэхэд 278,4 грамм, задалж үзлэг шинжилгээ хийхэд 0.8х1.6см урттай хар хүрэн өнгөтэй, гадна яс нь давирхайгүй, үр далавчгүй, боргоцойны хогтой, зарим самар нь хөгц үүсэн, цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр юм. Уг самрыг ямар овог, төрөл, зүйлийнх болохыг тодорхойлохын тулд “Монголын гуурст ургамал таних бичиг”, “Бүгд найрамдах монгол ард улсын бэлчээр, хадлан дахь тэжээлийн ургамал таних бичиг”-тэй харьцуулан шинжлэхэд дээр дурдсан шинж тэмдэг нь Сибирь нарс “Хуш” Pinus sibirica Du Tour-ний самар байна. Түүсэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
Сибирь нарс “Хуш” Pinus sibirica Du Tour- нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг болохыг тогтоох боломжгүй.
Шинжилгээнд ирсэн Самрыг MNS 2431:2009 стандартын дагуу санамсаргүй байдлаар 25, 50, 100 ширхгийг авч BOV-Т30С загварын хатаах шүүгээнд хийж 6 цагийн турш 1050C тооцож үзэхэд үрийн чийг нь 21.4-24.4% (+0.3% зөрүүтэй) байна.
Хуш модны самрыг MNS 5786:2007 MNS5364:2004 стандартын шаардлага хангасан 70%-иас ихгүй, агаарын харьцангуй чийглэгтэй, 150С-дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, шалнаас дээш 20-30 см өндөр нарын шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1м-ээс багагүй зайтай, агаар, чийг чөлөөтэй нэвтрэх шуудай, уутанд /0,025мм болон түүнээс зузаан нийлэг хальсан уут хэрэглэхгүй 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 тоот тушаалын хавсралтад тусгаснаар Хуш модны 1 кг нойтон самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна.
- Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 46.2кг Хуш модны самрын “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98900х3х46.2кг=13.707.540 төгрөг байна...ДҮГНЭЛТ
1. Сибирь нарс (Хуш) Pinus sibirica Du Tour-ний самар байна. Түүсэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
2. Сибирь нарс (Хуш) Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг болохыг тогтоох боломжгүй.
3. Шинжилгээнд ирсэн самрын чийг нь 21.4-24.4% (+0.3% зөрүүтэй) нойтон байна.
4. Хуш модны самрыг MNS 5786:2007 MNS5364:2004 стандартын шаардлага хангасан 70%-иас ихгүй, агаарын харьцангуй чийглэгтэй, 150С-дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, шалнаас дээш 20-30 см өндөр нарын шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1м-ээс багагүй зайтай, агаар, чийг чөлөөтэй нэвтрэх шуудай, уутанд /0,025мм болон түүнээс зузаан нийлэг хальсан уут хэрэглэхгүй 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой.
5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 тоот тушаалын хавсралтад тусгаснаар Хуш модны 1 кг нойтон самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна.
- Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 46.2кг Хуш модны самрын “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98900х3х46.2кг=13.707.540 төгрөг байна...” гэх нэмэлт дүгнэлт (1-р хавтаст хэргийн 68-70 дахь тал)
- Архангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичигт “...Иргэдийн нэрлэж заншсанаар “***************” гэх газрын газар усны албан ёсны нэршил нь Рашаантын ам бөгөөд *************** сумын Хөх см багт хамаарна...” гэх баримт (1-р хавтаст хэргийн 238-239 дэх тал),
- Мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 232-234 дэх тал),
- Гэрч Г.А***************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би гэртээ фейсбүүк ороод байж байтал цайруулсан самар, жимс хүргэлттэй зарна гэсэн зар байхаар нь тухайн зарын доор нь өөрийнхөө утасны дугаарыг үлдээсэн чинь над руу дугаараа нууцалсан дугаараас залгаад 1 кг самар 8000 төгрөгөөр зарна гэхээр нь би самар зарж болох юм байна гэж бодоод ээж З*********алтай холбогдож байгаад самар зарж болдог юм байна, та самар түүгээд нааш нь явуулчих гэж хэлсэн юм. Тэгээд ээж, аав хоёр самарт яваад *************** сумын Бор бургасны рашаан гэх газраас самар түүгээд өнөөдөр Улаанбаатар хот руу ачуулсан юм. Гэтэл 22 товчоон дээр цагдаа нар самар ачуулсан автобусыг зогсоогоод шалгасан байсан. Би самар зарах нь хууль бус гэдгийг мэдээгүй байсан учир аав, ээж хоёрыг самар түүгээд явуулчих гэж хэлсэн юм...нийт 50 кг самар ачуулсан. Би гарал үүслийн бичиг авдаг гэдгийг нь мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 53-54 дэх тал),
- Шүүгдэгч Г.Га*******гын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би одоогоос 5-6 жилийн өмнө найз нартайгаа хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан цутгалан, Төвхөн хийд зэрэг газраар аялж яваад Архангай аймгийн нутагт байдаг *************** гэх газар очиж амарч байсан юм. Тухайн үед манай найз уг газрыг Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байдаг гэж хэлж байсан болохоор би түүнээс хойш уг газрыг Цэнхэр сумын нутагт байдаг гэж газар юм байна гэж ойлгосон. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр З*********алын хамт “***************” руу очиж амрахаар болоод төв засмал замаар өөрийн *************** улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж уг газарт очиж амарсан юм. Тийм болохоор уг газрыг би Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт байдаг юм байна л гэж бодож байсан...З*********ал бид хоёр “***************”-д амрахаар очсон болохоор анхнаасаа самар түүх зорилгогүй байсан. Амарч байх хугацаанд самар ургадаг мод нь хажууханд байрлаж байсан бөгөөд уг газарт амарч байсан бусад хүмүүс эмчилгээ, сувилгаагүй үедээ агаар салхинд явж байхдаа унасан самар түүж ирээд байсан болохоор бид хоёрч гэсэн мөн адил рашаанд ороогүй чөлөөт цагаараа хажуухнаасаа газар унасан боргоцой самруудыг өдөрт бага багаар түүж цуглуулсан юм. Нийтдээ 3 орчим шуудай боргоцой самар болсон бөгөөд модноосоо салж газар унасан боргоцойг гараараа түүж шуудайлж авсан. Самар түүхэнд ямар нэг багаж, хэрэгсэл ашигласан зүйл огт байгаагүй. Эхнэр бид 2 самар түүх зорилгоор биш рашаанд амарч сувилуулах гэх гэж уг газарт анх очсон...Жинлэж үзээгүй болохоор ямар хэмжээтэй байсан талаар мэдэхгүй байна. 50 кг-ийн багтаамжтай шуудайгаар 3 шуудай боргоцой л болж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 244-245 дахь тал),
- Шүүгдэгч Б.З*********алын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нөхөр Г*********а бид хоёр “***************”-д амрахаар очсон болохоор анхнаасаа самар түүх зорилгогүй байсан. Амарч байх хугацаанд мөн уг газарт амарч байсан хүмүүс эмчилгээ, сувилгаагүй үедээ уул руу агаар салхинд явж байгаад самар унасан байгааг түүж ирээд байсан болохоор бид хоёр ч гэсэн мөн адил рашаанд ороогүй чөлөөт цагаараа уул руу салхинд алхаж явахдаа газар унасан боргоцой самруудыг өдөр өдөрт нь түүж цуглуулсаар байгаад 3 шуудай боргоцой самар болсон. Уг боргоцойг модноосоо салж газар унасан байхаар нь гараараа түүж шуудайлж авсан...түүсэн У шуудай боргоцой самрыг “***************” дээр цайруулсан. Тухай үед түүсэн самраа ганцаараа гараараа цайруулсан. ...би газар орон сайн мэдэхгүй болохоор зааж өгч чадахгүй Уг газар нь өвлийн улиралд хүн, машин очоод байдаггүй хээр зэлүүд газар болохоор одоо зам нь цас, бартаа ихтэй байгаа...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 241-242 дахь тал),
-Toyota Corolla маркийн авто машины 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...NZE1*******543 арлын дугаартай, 0*******09 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй. Одоо *************** сум, Арцат Баг 10-38 тоот хаягт байгаа...тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ...1.900.000 төгрөг...” гэх үнэлгээ (1-р хавтас хэргийн 81-85 дахь тал),
- Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд “...Эрүүгийн 2308 0311 82410 дугаартай хэрэгт *************** улсын дугаартай Toyota Crolla маркийн \тээврийн хэрэгслийг битүүмжилсүгэй...” гэх баримт (1-р хавтаст хэргийн 189 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.З*********ал, Г.Г*********а нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/-т заасан ховор ургамал буюу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт-д орсон Сибирь нарс (Хуш) Pinus sibirica Du Tour нь самар буюу нэн ховор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ...ховор ургамал ...тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл хуульд зааснаар ховор ургамлын төрөлд багтах Сибирь нарс (Хуш) Pinus sibirica Du Tour буюу самар гэх нэн ховор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцов.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт 13.707.540 төгрөгийн хохирол шүүгдэгч нар нь учруулсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” тогтоож иргэнээр байгальд орчинд учруулсан хохирлыг төлүүлнэ гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, …эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа …учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилж,
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж …энэ хуулийн тусгай ангид заасан… нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд …түүний үнэ, …гэмт хэрэг үйлдэхэд ашигласан… техник, хэрэгслийг ойлгоно.”, 4 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл… нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч …гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заажээ.
Иймд хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.900.000 төгрөгөөр үнэлэгдсэн, прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн, шүүгдэгч Б.Г***************гын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, Toyota Corolla маркийн NZE1243019543 арлын дугаартай, *************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.
Тиймээс энэ гэмт хэргийн хохирлоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.900.000 төгрөгийг хасаж үлдэх 11.807.540 төгрөгийг Иргэний хуулийн дээрх зүйлд заасны дагуу шүүгдэгч Г.Г*********а, Б.З*********ал нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 5.903.770 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол болох 46.2кг самрыг худалдан борлуулж хохиролд тооцуулахаар дүгнэлт гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Учир нь гэмт хэргийн эд мөрийн баримт болох самар нь хэдэн төгрөгөөр зах зээлд борлогдох нь тодорхойгүй учир хохирол тооцох боломжгүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.З*********ал, Г.Г*********а нарыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг *************** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх саналтай байна. Шүүгдэгч нараас нийт 13.707.540 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Г*********а өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөр газар очиж ажил хөдөлмөр эрхэлдэг тул тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.З*********ал өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрөө төрөх дөхөж байгаа Улаанбаатар хотод ирж төрдөг учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.З*********ал, Г.Г*********а нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Г***************гын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 130 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (1-р хавтаст хэргийн 135 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 139-141 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 143 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 124 дэх тал)
Шүүгдэгч Б.З*********алын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 125 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (1-р хавтаст хэргийн 136 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 139-140 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 144 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 124 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх Б.З*********ал, Г.Г*********а нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг хөнгөрүүлж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар *************** сумын нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр бусад газар зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрх хязгаарах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч Г.Г*********а, Б.З*********ал нарын “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол…”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол…” хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр заажээ.
Гэтэл шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлыг төлөөгүй, шүүгдэгч Г.Г*********а нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтгүй, шүүгдэгч Б.З*********алын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай байх боловч одоогоор жирэмсэн дикеритний амралттай байгаа зэрэг нөхцөл байдал нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөл байдлыг хангахгүй байх тул тэдний тэнсэж өгнө үү гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулж болохыг тэнд анхааруулах нь зүйтэй.
2.3.Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 46.2 кг самрыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 34, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овгийн Г*********лдын Г*********а, Боржигон овгийн Б***************агийн З*********ал нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, нэн ховор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 24.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*********а, Б.З*********ал нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг *************** сумын нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр бусад газар зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Г*********а, Б.З*********ал нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*********а, Б.З*********ал нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *************** улсын дугаартай “Тoyota Corolla” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, хохирол тооцож Нийслэлийн байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалгаж байгаа 46.2 кг самрыг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хуульд заасан хугацаанд шүүгдэгч Г.Г*********а, Б.З*********ал нараас нийт 11.807.540 төгрөгийг гаргуулж Нийслэлийн байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
8. Эрүүгийн 2308 0311 82140 дугаар хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ