Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/311

 

                     

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

*******гол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305030232176 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 27-нд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинэ Харцага харуул хамгаалалтын газарт хамгаалалтын ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн *******, *******-******* гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор *******зүрх дүүргийн 1******* *******ы *******од оршин сууж байгаа, урьд нь:

-2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр *******гол дүүргийн шүүхийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5  жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

-2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр *******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

-2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД:УЗ*******/, *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Red rock” нэртэй караокед тай танилцаж, улмаар *******гол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Irish” нэртэй зочид буудалд хонон, маргааш өглөө нь буюу 2023 оны 8 дугаар сарын 12-нд хохирогч ын худалдан авалт хийлгүүлэхээр өгч явуулсан түүний Хаан банкны виза картаас *******гол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороололд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөгийг  авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Би амьдралдаа олон удаа алдсан хүн. Эхнэр бид хоёрыг наашаа гэх хүн байхгүй.  Хоёулаа бүтэн өнчин өссөн. Тухайн үед эхнэр маань нялх биетэй байсан. Манай хүү 2 ой гарантай, хүүхдээ гэртээ хардаг байсан учраас мөнгө их хэрэг болдог байсан. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна.” гэв.

 Гурав: Эрүүгийн 2305030332176 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд найз , нартай уулзаад 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Red rock” нэртэй караокед ороод үйлчлүүлж байгаад Хатанбаатар гэх залуутай танилцаад хамт ууж сууж байгаад 01 цагийн орчимд хамт гараад *******гол дүүргийн 12 дугаар хороо “Irish” зочид буудалд хамт орж хоноод өглөө би өөрийн картаа өгөөд гоймон, пиво аваад ир гээд гаргахад аваад ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа надаас дахиад пиво аваад өгөөч гэхээр нь би картаа өгөөд гаргатал орж ирэхгүй удаад байж байтал миний данснаас 3 удаагийн давтамжтай 3.000.000 төгрөг гарсан байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Би картаа өгөхдөө нууц үгээ хэлж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 3. Хохирогч ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20 дахь тал)

 4. Хаан банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын сэжигтнээр өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хархорингийн хажууд байрладаг “Red rock” нэртэй караокед 20 цагийн орчимд ганцаараа ороод сууж байсан гаднаас 21 цагийн үед 40 орчим насны 3 эмэгтэй орж ирэхээр нь би нэгийг нь бүжигт уриад танилцсан өөрийгөө гэж хэлсэн. Тэгээд манай ширээнд хамт суугаад 2 шил архи уугаад 00 цагийн орчимд гараад зам дээрээс такси бариад *******гол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Irish” нэртэй буудал руу 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 00 цагийн орчимд хамт ороод 3 давхрын нэг өрөө рүү ороод шууд унтаад өгсөн. Тэгээд өглөө 09 цагийн орчимд Өнөрөө эгч өөрийн картаа өгөөд 2 лааз сэнгүр пиво, гоймон аваад ир гээд картынхаа кодыг 0515 гэж хэлээд би картыг нь аваад гараад захисан зүйлсийг нь авчирч өгсөн. Бид хоёр авсан пиво уучхаад би бага зэрэг халаад Өнөрөө эгчээ дахиад 2 пиво аваад өгчих гэсэн надад дахиад картаа өгөхөөр нь би картын авч гараад Эрхэс зочид буудлын хажууд байрладаг Хаан банкны АТМ-рүү ороод картын уншуулаад 3 удаагийн давтамжтай 1.000.000 төгрөгөөр нийт 3.000.000 төгрөгийг данснаас нь аваад буцаж оролгүй шууд явсан. Би авсан 3.000.000 төгрөгөө өөрийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “Би анх картыг нь авахдаа мөнгө байгаа эсэхийг нь мэдэхгүй байсан. АТМ ороод шалгасныхаа дараа авсан. нь дансандаа хэдэн төгрөг байгаагаа хэлээгүй. Дэлгүүрээс пиво авна гээд гарсныхаа дараа буудлын тооцоо хийх гээд АТМ-ээс бэлэн мөнгө авах гээд шалгахад бэлэн мөнгө байсан учраас авах сэдэл төрсөн. Би хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл буюу пиво ууж хэрэглэсэн байсан. Эхний удаа надад картаа өгөөд картын нууц дугаараа хэлээд явуулсан. Хоёр дахь удаагаа картыг нь аваад пиво авах гэж яваад буудлын тооцоо хийх бэлэн мөнгө авах гэж байгаад АТМ ороод үлдэгдлийг нь шалгасан. Бичил хорооллын хаан банкны АТМ ороод үлдэгдлийг нь шалгахад дансанд нь 4.500.000 төгрөг байсан. Би дээд тал нь хэдэн төгрөг гардгийг мэдэхгүй байсан учраас 1.000.000 төгрөгөөр 3 удаа авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал)

 7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр *******гол дүүргийн шүүхийн 116 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 62-65 дахь тал), 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 66-85 дахь тал), 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 86-90 дэх тал), 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр *******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 482 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 98-101 дэх тал), 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1438 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 92-97 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 8 дугаар сарын 12-нд хохирогч ын худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн Хаан банкны виза картаас *******гол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороололд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөгийг  авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), хохирогч ын өгсөн: “...Тэгээд хэсэг хугацааны дараа надаас дахиад пиво аваад өгөөч гэхээр нь би картаа өгөөд гаргатал орж ирэхгүй удаад байж байтал миний данснаас 3 удаагийн давтамжтай 3.000.000 төгрөг гарсан байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Би картаа өгөхдөө нууц үгээ хэлж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), Хохирогч ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20 дахь тал), Хаан банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-24 дэх тал), *******ын сэжигтнээр өгсөн: “...Өнөрөө эгч өөрийн картаа өгөөд 2 лааз сэнгүр пиво, гоймон аваад ир гээд картынхаа кодыг 0515 гэж хэлээд би картыг нь аваад гараад захисан зүйлсийг нь авчирч өгсөн. Бид хоёр авсан пиво уучхаад би бага зэрэг халаад Өнөрөө эгчээ дахиад 2 пиво аваад өгчих гэсэн надад дахиад картаа өгөхөөр нь би картын авч гараад Эрхэс зочид буудлын хажууд байрладаг Хаан банкны АТМ-рүү ороод картын уншуулаад 3 удаагийн давтамжтай 1.000.000 төгрөгөөр нийт 3.000.000 төгрөгийг данснаас нь аваад буцаж оролгүй шууд явсан. Би авсан 3.000.000 төгрөгөө өөрийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал), *******ын яллагдагчаар өгсөн: “Би анх картыг нь авахдаа мөнгө байгаа эсэхийг нь мэдэхгүй байсан. АТМ ороод шалгасныхаа дараа авсан. нь дансандаа хэдэн төгрөг байгаагаа хэлээгүй. Дэлгүүрээс пиво авна гээд гарсныхаа дараа буудлын тооцоо хийх гээд АТМ-ээс бэлэн мөнгө авах гээд шалгахад бэлэн мөнгө байсан учраас авах сэдэл төрсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг билээ.

Эдгээрээс завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж хуульчлан тогтоосон байна.

Энэхүү завших гэмт хэргийн тухайд шүүгдэгч ******* нь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өглөө *******гол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Irish” нэртэй зочид буудалд хохирогч ын согтууруулах ундааны зүйл худалдан авхуулахаар өгсөн тоот Хаан банкны картаас *******гол дүүргийн 12 дугаар хорооны Бичил хороололд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 10 цаг 55 минутаас 10 цаг 58 минутын хооронд 3.000.000 төгрөгийг авч өөртөө завшсан үйл баримт авагджээ.

нь өөрийн өмч, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулж согтууруулах ундааны зүйл авхуулахаар Хаан банкны виза картыг *******т өгсний улмаас тус картаас 3.000.000 төгрөгийг өөртөө авч, өөрийн өмч адил захиран зарцуулсан үйлдэл нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон хүлээн зөвшөөрч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хохирлын тухайд шүүгдэгч ******* нь завших гэмт хэрэг үйлдэж хохирогч д 3.000.000 төгрөгийн хохирол учруулжээ. Хохирогч нь хөдөө орон нутагт байдаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хохирогчид учирсан 3.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч д олгохоор шүүх шийдвэрлэв.

Тав:Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 75 хоног буюу нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 02 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан (06) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

******* нь урьд 5 удаа ял шийтгэгдэж байсан байх ба хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ. (хавтаст хэргийн 92-97 дахь тал)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10-01/2663 дугаартай албан бичгээр “...*******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1438 дугаартай шийтгэх тогтоолоор 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн талаарх мэдээлэл тус албаны цахим санд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар бүртгэгдээгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 102 дахь тал)

Шүүгдэгч ******* нь хохирогч ын картаас 3.000.000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 12-нд авч завшсан үйлдэл нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1438 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарах үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10-01/2663 дугаартай албан бичигтэй танилцахад шүүгдэгч *******ын 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаа эхлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээрхи 1438 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх нь тодорхой бус, улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй юм.

Иймд улсын яллагчаас гаргасан “...600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж нэмж нэгтгэх...” гэсэн саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 20 (хорь) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт шүүгдэгч *******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                       

                                                                                   ТОГТООХ нь:

1. *******ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас /3.000.000/ гурван сая төгрөг гаргуулж хохирогч д олгосугай.

7. *******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ